Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024 01 22 210/МА2024/00177

 

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч *******.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04243 дугаар *******тэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АБТ******* ББ*******Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 286 дугаар *******ээр *******.*******аас 70,490,805 төгрөгийг гаргуулж АБТ******* ББ*******Б ХХК-д олгохоор *******лэсний дагуу *******.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Чинзулын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009009 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, *******ОТ-1 байр, 19 тоот хаягт байрлах, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт дагуу ******* ******* ******* ******* газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн.

1.2. Ашид билгүүн ХХК нь дээрх орон сууцыг 99,519,808 төгрөгөөр үнэлсэн. Тухайн компани зах зээлийн хандлагаар үнэлж жишиж буй байршил, хийц, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо ижил төстэй өнөөгийн зах зээлд арилжаалагдсан нэгжийн үнэд дараах ялгаатай байдлыг тохируулга хийж зах зээлийн үнэ цэнийг тооцоолсон гэж дүгнэлтэндээ дурдсан боловч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Шүүхийн ******* ******* тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, үнэлгээг тал бүрээс нь бодитой хийх зарчмыг баримтлаагүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна.

Баянгол дүүрэгт зарагдаж байгаа ижил төстэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш өнөөдөр 175.000.000-200.000.000 төгрөг гэдгийг олон нийтийн цахим зараас харах бүрэн боломжтой.

Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 286 дугаар захирамжаар *******.*******аас 70,490,805 төгрөгийг гаргуулж АБТ******* ББ*******Б ХХК-д олгохоор *******лэсэн.

2.2. Тус *******ийг үндэслэн төлбөр төлөгч *******.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Чинзулын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, *******ОТ-1 байр, 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2220509009 дугаартай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 23300535/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23300535/02 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Төлбөр төлөгч *******.*******, өмчлөгч Б.Чинзул нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг авахад 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 200,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч АБТ******* ББ*******Б ХХК 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр шинжээч томилон үнийг тогтоолгох тухай албан бичиг ирүүлсэн. Иймээс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцыг 99,519,808 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний мэдээллийг төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн өмчлөгч Б.Чинзул нарт 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулан, тэмдэглэл хөтөлсөн.

Иймээс ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 286 дугаар захирамжийг хариуцагч *******.******* сайн дураар биелүүлэхгүй байсан учраас тус компани ******* *******ийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгч, ******* ******* ажиллагаа хийгдэж, барьцаа хөрөнгийг битүүмжилж, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан.

3.2. Хуульд заасан үндэслэл журмын дагуу Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцны үнэлгээг 99,519,808 төгрөгөөр тогтоосон.

Нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний тайланд тусгагдсанаар 1980-1985 онд ашиглалтад орсон уг орон сууцны 1 м.кв талбайн үнийг 7,407,000 төгрөгөөр тооцсон нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцэхгүй.

Үнэлгээний тайланд орон сууцны 1 м.кв талбайг 2,843,423 төгрөгөөр үнэлэхдээ тухайн *******ОТ-1 байртай ойр байршилтай 3 байртай харьцуулж дунджаар тооцжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр орон сууц 27 м.кв талбайтай гэж байгаа боловч үнэлгээний тайланд 35 м.кв талбайтай гэж тооцсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар Ашид билгүүн ХХК барьцаа хөрөнгийг зах зээлийн хамгийн боломжтой, бодит, өндөр дүнгээр тогтоосон байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж *******лэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлгээ хийсэн цагаас хойш 6 сарын дараа шүүх хуралдаж ******* гаргах хугацаанд орон сууцны үнэлгээний ханш 20-30 хувиар өссөн байсныг би холбогдох зах зээлийн судалгаа хийдэг байгууллагын судалгаагаар нотолж гаргасан боловч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж ******* гаргасан.

5.2. Мөн үнэлгээ нь Шүүхийн ******* ******* тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцэж гараагүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг тал бүрээс нь бодитой хийх зарчмыг баримтлаагүй. Шинжээч нь үнэлгээг гаргахдаа Баянгол дүүрэгт зарагдаж байгаа 3 орон сууцны дунджаар бодсон, хотын төвд орон сууцны үнэлгээний ханш 3,500,000-4,000,000 төгрөг байгааг олон нийтийн цахим зар, орон сууцны үнэлгээ, судалгаа хийдэг байгууллагын судалгаа, үнэлгээг харж болох байсан. Мөн тус үнэлгээнд хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг тодорхойлох үзүүлэлтүүд болгосон байршлын итгэлцүүрийг буруу тооцоолж, зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй хэт доогуур үнэлсэн байна.

5.3. Энэ үнэлгээний дагуу барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулбал төлбөр төлөгч миний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироох тул дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хэргийн материалд авагдсан үнэлгээний тайлангаас харахад ******* ******* ******* ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Үнэлгээний байгууллагаас 35 м.кв талбайтай орон сууцыг 99,519,805 төгрөгөөр үнэлсэн тайланг хүргүүлсэн байдаг. Зах зээлийн дундаж ханшийг гаргахдаа Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 3 өрөө орон сууцуудтай харьцуулж үзсэн. Уг харьцуулалтаас харахад 1 м.кв-ыг 2,692,308 төгрөг, 2,844,000 төгрөг, 2,862,000 төгрөг, эдгээрийн дунджаар 2,843,423 төгрөгөөр үнэлсэн байна. Тухайн барилга 1980-1985 онд ашиглалтад орсон учраас хуучны барилгад хамаарч байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй.

7.2. Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АБТ******* ББ*******Б ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж тайлбар гаргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00286 дугаар захирамжаар *******.******* 70,000,000 төгрөгийг хуваарийн дагуу АБТ******* ББ*******Б ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Б.Чинзул, Б.Энхбат, *******.******* нар зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, *******.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 490,805 төгрөгийг гаргуулж АБТ******* ББ*******Б ХХК-д олгож *******лэжээ.

 

4. ******* ******* ******* ******* газар нь дээрх *******ийг албадан ******* баримт бичгийг үндэслэн ******* ******* ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн ажиллагаа явуулсан.

Мөн барьцааны зүйл болох Б.Чинзулын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, *******ОТ-1 байр, 19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2220509009 дугаартай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 23300535/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23300535/02 дугаар тогтоолоор хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. ******* ******* ******* ******* газар нь талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч *******.*******, өмчлөгч Б.Чинзул нар 200,000,000 төгрөгөөр үнэлэх санал өгч, төлбөр авагч АБТ******* ББ*******Б ХХК саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргажээ.

******* ******* ******* ******* газар нь талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэж, ******* гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/223 дугаар тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъянг шинжээчээр томилсон байна.

Шүүхийн ******* ******* байгууллагын дээрх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх анхан шатны ******* дүгнэлт Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Шинжээч тус орон сууцыг 99,519,808 төгрөгөөр үнэлсэн ба ******* гүйцэтгэгч үнэлгээний талаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4-121/11761, 4-121/11762, 4-121/11763 дугаар мэдэгдлүүдээр төлбөр төлөгч *******.*******, өмчлөгч Б.Чинзул, төлбөр авагч АБТ******* ББ*******Б ХХК нарт тус тус мэдэгдсэн. Энэ ажиллагаа нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

6.1. Шинжээчийн дүгнэлтэд орон сууцны шинж байдлыг тодорхойлж тусгасан, мөн үнэлгээний зорилгоос хамаарч зах зээлийн хандлагаар үнэлж, гэр бүлийн зориулалтаар ашиглаж буй барилгын зах зээлийн үнэд нөлөөлөх 9 хүчин зүйл (ашиглалтад орсон хугацаа, барилгын хийц, бүтээц, зориулалт, ашиглалт, байршил, давхар болон өрөөний тоо, инженерийн бүтцэд холбогдсон байдал, дотор засал, тохижилт, гадна тохижилт)-ийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 3 орон сууцтай харьцуулж үнэлсэн, түүнчлэн орон сууцуудын мэдээллийн эх сурвалж тусгагдсан байна.

Дээрх үнэлгээ нь Шүүхийн ******* ******* тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

6.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ шинжээч үнэлгээг хийхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй, тал бүрээс нь бодитой хийх зарчмыг баримтлаагүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх агуулгаар тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй талаар дүгнэсэн анхан шатны ******* дүгнэлт үндэслэлтэй.

 

7. Иймд шүүх хариуцагч ******* ******* ******* ******* газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04243 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД *******.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА