Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Сүрэнжавын Шинэбаярт холбогдох эрүүгийн “1911005570257” дугаартай, 186/2019/0244/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо Согоотын 1-5 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт Сүрэнжавын Шинэбаяр /РД:НЙ71123118/,

Холбогдсон хэргийн талаар;

           Шүүгдэгч С.Шнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батцэрэнг бусадтай маргаан үүсгэлээ гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүгдэгч С.Шнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж мэдүүлэх зүйгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Батцэрэнгийн:...Мөөгий араас намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Мөөгийг чи зүгээр бай гээд түлхсэн тэгээд би цаашаз явж байтал Мөөгий миний араас далруу цохисон тэгэхээр нь би эргэж хараад Мөөгийтэй барьцалдаж аваад зогсож байтал Шинэбаяр гэрээсээ гарч ирээд Мөөгийг өмөөрч миний амруу нэг удаа гараараа цохисон. Энэ үед миний үүдэн 2 шүд унасан байсан. Шинэбаяр намайг л нэг удаа цохисон. Өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Би Мөөгийтэй нэг шил архи хувааж уугаад дараа нь Шинэбаяр бид гурав дахин нэг шил архи хувааж уусан. Унасан шүдээ л янзлуулмаар байна. Түүнээс өөр гомдол санал байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Шүдээ хийлгэхээр 500000 төгрөг нэхэмжилж байсан боловч уг мөнгөө Шинэбаяраас аваад шүдээ хийлгэсэн болохоор одоо надад ямар нэгэн нэхэмжлэх мөнгөний асуудал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 10-13/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Мөнхбатын:..Тэгээд архиа дуусгаад Батцэрэн бид хоёр гэр гэртээ харихаар Шинээгийнхээс гарсан. Бид хоёр хамт буудалруу явсан бөгөөд Батцэрэн миний урд гараад явж байсан, надад хандан та нарын үе өнгөрсөн гэх мэтээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд Батцэрэнгийн араас явж очоод далны орчим нэг удаа алгадсан чинь Батцэрэн эргэж хараад надтай зууралдаад байж байтал гэнэт Шинээ хүрч ирээд бид хоёрыг салгах гэж оролдож байгаад гэнэт Батцэрэнгийн нүүрлүү нь нэг удаа цохисон. Бид хоёр найзууд болохоор зодолдохооргүй байсан. Согтуу байсан болохоор жаахан маргалдсан төдий л зүйл болсон. Батцэрэнг Шинэбаяр нэг удаа нүүррүү нь цохиж байсан болохоор Шинэбаяр учруулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,  

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Болортуяагийн:.. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ амарч байтал манай нөхрийн найзууд гээд Мөөгий ах, Батцэрэн нар манай гэрт 11 цагийн орчим ирсэн. Манай нөхөр хөдөө ажлаар явж байгаад ирсэн байсан бөгөөд найзуудыгаа ирлээ гээд хамт дэлгүүр ороод нэг шил архи авч ирээд гэрт хувааж уусан энэ үед Мөөгий ах Батцэрэн нар хоорондоо маргалдаад байсан гэхдээ зодолдоогүй. Тэгээд архи нь дуусаад Батцэрэн Мөөгий ах хоёр харихаар болж гэрээс гараад явсан. Би нөхөрийн хамт хүүхдээ аваад араас нь гарч нөхөр хүүхдийнхээ  үсийг нь засуулахаар автобусны буудал орчим байдаг үсчин рүү хамт орсон. Үсчин дотор байж байтал нөхөр Батцэрэн, Мөөгийн ах хоёрт таксины мөнгө өгөхгүй бол согтуу явж чадахгүй байх шиг байна гээд надаас 10000 төгрөг аваад үсчингээс гарсан. Би араас нь хэсэг хугацааны хүүхдээ хүнд захиж үлдээчихээд гарсан чинь Мөөгий ах Батцэрэн нар гадаа хоорондоо маргалдаад зууралдчихсан манай нөхөр салгах гээд голоор нь ороод байгаа харагдаж байсан. Намайг явж очиж байх үед манай Шинэбаяр салгах гэж нэлээн оролдож байгаад өөдөөс нь Батцэрэн маргалдаад байгаа  бололтой байхаар нь Батцэрэнгийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэр үед Батцэрэн нүүрээ дараад газар суусан. Тэгээд манай нөхөр Мөөгий ахыг салгаж аваад таксинд  суулгаад явуулсан. Дараа нь нөхөр бид хоёр буцаад үсчин рүү орсон гэх мэдүүлэг. /хх-н 20-21/,

2.4.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №2048 тоот актын:

1.Д.Батцэрэнгийн биед дээд үүдэн хоёр шүдний булгарал, дээд уруул, хамар, хацар, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4.Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий  чадварыг тогтонги 10%-р алдагдуулна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт. /хх-н 23/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтаст хэргээс улсын яллагч:.. 5 дугаар хуудас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, 23 дугаар хуудас шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2048 дугаартай дүгнэлт, 38 дугаар хуудас яллагдагчийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 10-13 дугаар хуудас хохирогч Д.Батцэрэнгийн мэдүүлэг, 18-19 дүгээр хуудас гэрч М.Мөнхбатын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч С.Шнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батцэрэнг бусадтай маргаан үүсгэлээ гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Батцэрэнгийн:...Мөөгий араас намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Мөөгийг чи зүгээр бай гээд түлхсэн тэгээд би цаашаз явж байтал Мөөгий миний араас далруу цохисон тэгэхээр нь би эргэж хараад Мөөгийтэй барьцалдаж аваад зогсож байтал Шинэбаяр гэрээсээ гарч ирээд Мөөгийг өмөөрч миний амруу нэг удаа гараараа цохисон. Энэ үед миний үүдэн 2 шүд унасан байсан. Шинэбаяр намайг л нэг удаа цохисон. Өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Би Мөөгийтэй нэг шил архи хувааж уугаад дараа нь Шинэбаяр бид гурав дахин нэг шил архи хувааж уусан. Унасан шүдээ л янзлуулмаар байна. Түүнээс өөр гомдол санал байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Шүдээ хийлгэхээр 500000 төгрөг нэхэмжилж байсан боловч уг мөнгөө Шинэбаяраас аваад шүдээ хийлгэсэн болохоор одоо надад ямар нэгэн нэхэмжлэх мөнгөний асуудал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 10-13/, Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Мөнхбатын:..Тэгээд архиа дуусгаад Батцэрэн бид хоёр гэр гэртээ харихаар Шинээгийнхээс гарсан. Бид хоёр хамт буудалруу явсан бөгөөд Батцэрэн миний урд гараад явж байсан, надад хандан та нарын үе өнгөрсөн гэх мэтээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд Батцэрэнгийн араас явж очоод далны орчим нэг удаа алгадсан чинь Батцэрэн эргэж хараад надтай зууралдаад байж байтал гэнэт Шинээ хүрч ирээд бид хоёрыг салгах гэж оролдож байгаад гэнэт Батцэрэнгийн нүүрлүү нь нэг удаа цохисон. Бид хоёр найзууд болохоор зодолдохооргүй байсан. Согтуу байсан болохоор жаахан маргалдсан төдий л зүйл болсон. Батцэрэнг Шинэбаяр нэг удаа нүүррүү нь цохиж байсан болохоор Шинэбаяр учруулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,  Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Болортуяагийн:.. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ амарч байтал манай нөхрийн найзууд гээд Мөөгий ах, Батцэрэн нар манай гэрт 11 цагийн орчим ирсэн. Манай нөхөр хөдөө ажлаар явж байгаад ирсэн байсан бөгөөд найзуудыгаа ирлээ гээд хамт дэлгүүр ороод нэг шил архи авч ирээд гэрт хувааж уусан энэ үед Мөөгий ах Батцэрэн нар хоорондоо маргалдаад байсан гэхдээ зодолдоогүй. Тэгээд архи нь дуусаад Батцэрэн Мөөгий ах хоёр харихаар болж гэрээс гараад явсан. Би нөхөрийн хамт хүүхдээ аваад араас нь гарч нөхөр хүүхдийнхээ  үсийг нь засуулахаар автобусны буудал орчим байдаг үсчин рүү хамт орсон. Үсчин дотор байж байтал нөхөр Батцэрэн, Мөөгийн ах хоёрт таксины мөнгө өгөхгүй бол согтуу явж чадахгүй байх шиг байна гээд надаас 10000 төгрөг аваад үсчингээс гарсан. Би араас нь хэсэг хугацааны хүүхдээ хүнд захиж үлдээчихээд гарсан чинь Мөөгий ах Батцэрэн нар гадаа хоорондоо маргалдаад зууралдчихсан манай нөхөр салгах гээд голоор нь ороод байгаа харагдаж байсан. Намайг явж очиж байх үед манай Шинэбаяр салгах гэж нэлээн оролдож байгаад өөдөөс нь Батцэрэн маргалдаад байгаа  бололтой байхаар нь Батцэрэнгийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэр үед Батцэрэн нүүрээ дараад газар суусан. Тэгээд манай нөхөр Мөөгий ахыг салгаж аваад таксинд  суулгаад явуулсан. Дараа нь нөхөр бид хоёр буцаад үсчин рүү орсон гэх мэдүүлэг. /хх-н 20-21/, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №2048 тоот  дүгнэлт. /хх-н 23/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Шинэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Батцэрэн нь шүүгдэгч С.Шинэбаяраас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Шинэбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

     

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнжавын Шинэбаярыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Шинэбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Шинэбаярт оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Шнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.Шнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ