Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт Бүрэнжаргалын Эрдэнэцэцэгт холбогдох эрүүгийн “1911005420235” дугаартай, 186/2019/0246/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, Бөмбөгөр худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6-48 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Алаг адуу овогт Бүрэнжаргалын Эрдэнэцэцэг /РД:УК89082505/,

Холбогдсон хэргийн талаар;

           Шүүгдэгч Б.Энь 2018 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч С.Ганпүрэвээс хоёр удаагийн үйлдлээр Солонгос улсын виз  гаргаж өгнө гэж 3.350.000  төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүгдэгч Б.Энь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Ганпүрэвийн:...Түшигийн надад өгсөн гар утас руу нь залгахад Эрдэнэцэцэг гэдэг эмэгтэй байсан би БНСУ-руу явах гэж байгаа Түшигийн найз байна гэхэд хоёулаа уулзаж байгаад ярилцая гээд намайг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн урд хаалган дээр хүрээд ир, ирэхдээ гадаад паспорт болон зураг авчраарай гэсний дагуу маргааш нь очиж уулзсан. Уулзахдаа захисан материалыг нь аваад очсон. Эрдэнэцэцэгтэй уулзахад таны виз нэг сарын дараа асуудалгүй гарна 2.000.000 төгрөг аваад хүрээд ир гэж хэлсэн. и тэр дор нь Бөмбөгөр худалдааны төвийн урд хаалган дээр байдаг АТМ-с 2.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн.Тэрнээс хойш ойролцоогоор 10 хоногийн дараа манай ээж надтай юм ярьж сууж байгаад ээж нь бас явдаг юмуу гэхээр нь би найдвартай гаргадаг хүн байна гэхэд ээж би бас материалаа өгье гээд би Эрдэнэцэцэгтэй яриад дахиад нэг хүн байна гэхэд тэгвэл чиний материалтай хамт оруулаад гаргаадхая нэмээд 2.000.000 өг гэсэн бөгөөд 1.350.000 өгсөн.Тэрнээс хойш визэнд орсон үгүй нь огт мэдэгдэхгүй ярихаар мөнгийг чинь би удахгүй буцаагаад өгнө. Би уг мөнгийг дансаар шилжүүлсэн хэд гэсэн дансруу шилжүүлснээ мартсан байна гэрт дансны хуулга байгаа байх. Би Эрдэнэцэцэг гэх хүнтэй гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Эрдэнэцэцэг миний визийг Компаниар дамжуулан гаргаж өгнө гэж байсан. БНСУ-ын виз гаргадаг эрх бүхий ажил алба эрхэлдэг хүн эсэх талаар огт мэдэхгүй байна. Би Эрдэнэцэцгээс хохиролын  мөнгөө авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 36-37/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.: Хавтаст хэргээс улсын яллагч:.. 36-37 дугаар хуудас хохирогч С.Ганпүрэвийн мэдүүлэг, 40-41 дүгээр хуудас, 49 дүгээр хуудас яллагдагч Б.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Энь 2018 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор хохирогч С.Ганпүрэвээс хоёр удаагийн үйлдлээр Солонгос улсын виз  гаргаж өгнө гэж 3.350.000  төгрөгийг залилан гэмт хэргийг үйлдсэн  болох нь Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Ганпүрэвийн:...Түшигийн надад өгсөн гар утас руу нь залгахад Эрдэнэцэцэг гэдэг эмэгтэй байсан би БНСУ-руу явах гэж байгаа Түшигийн найз байна гэхэд хоёулаа уулзаж байгаад ярилцая гээд намайг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн урд хаалган дээр хүрээд ир, ирэхдээ гадаад паспорт болон зураг авчраарай гэсний дагуу маргааш нь очиж уулзсан. Уулзахдаа захисан материалыг нь аваад очсон. Эрдэнэцэцэгтэй уулзахад таны виз нэг сарын дараа асуудалгүй гарна 2.000.000 төгрөг аваад хүрээд ир гэж хэлсэн. и тэр дор нь Бөмбөгөр худалдааны төвийн урд хаалган дээр байдаг АТМ-с 2.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн.Тэрнээс хойш ойролцоогоор 10 хоногийн дараа манай ээж надтай юм ярьж сууж байгаад ээж нь бас явдаг юмуу гэхээр нь би найдвартай гаргадаг хүн байна гэхэд ээж би бас материалаа өгье гээд би Эрдэнэцэцэгтэй яриад дахиад нэг хүн байна гэхэд тэгвэл чиний материалтай хамт оруулаад гаргаадхая нэмээд 2.000.000 өг гэсэн бөгөөд 1.350.000 өгсөн.Тэрнээс хойш визэнд орсон үгүй нь огт мэдэгдэхгүй ярихаар мөнгийг чинь би удахгүй буцаагаад өгнө. Би уг мөнгийг дансаар шилжүүлсэн хэд гэсэн дансруу шилжүүлснээ мартсан байна гэрт дансны хуулга байгаа байх. Би Эрдэнэцэцэг гэх хүнтэй гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Эрдэнэцэцэг миний визийг Компаниар дамжуулан гаргаж өгнө гэж байсан. БНСУ-ын виз гаргадаг эрх бүхий ажил алба эрхэлдэг хүн эсэх талаар огт мэдэхгүй байна. Би Эрдэнэцэцгээс хохиролын  мөнгөө авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 36-37/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эрдэнэцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Ганпүрэв нь шүүгдэгч Б.Эрдэнэцэцэгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэцэцэгийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Бүрэнжаргалын Эрдэнэцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцэцэгийг 500 /тавин зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцэцэгт оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ