Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ува тайж овогт Батаагийн Батболдод холбогдох эрүүгийн “1911002990290” дугаартай, 186/2019/0248/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа барилгын засварчин ажил эрхэлдэг,  ам бүл 2 эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-24/6 тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сум дундын 9 дүгээр шүүхийн 05 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1,3-т зааснаар хэрэгсэхгүй болсон,

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдсэн 5 сарын хугацааг тэнсэн харгалзан шийтгүүлж байсан, Ува тайж овогт Батаагийн Батболд /РД:ЕЙ76120415/,

Холбогдсон хэргийн талаар;

        Шүүгдэгч Б.БЧингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Нуурын 16 дугаар гудамжны 350 тоотод байрлах нийтийн байранд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.Нямбаяртай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүгдэгч Б.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Нямбаярын "...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад дэлгүүр ороод бууз ундаа авчихаад эргээд гэр рүүгээ алхаж байтал манай хүүхэд надруу утсаар ярьсан. Ээж хажуу айлын ах согтуу орж ирээд агсан тавиад байна гэж хэлсэн. Би нийтийн байрныхаа коридорт ороод иртэл манай хаалганаас гараад явж байсан. Би тэр залууд та чинь одоо яагаад хүүхэд айлгаад яасан гэж агсам тавиад байгаа гэж хэлтэл нөгөө залуу намайг хуцаад байгаарай гээд куртикнээс татаж доош нь дараад миний баруун гар цээж зэрэг газарт өшиглөж зодсон гэх мэдүүлэг. /хх-н 12-15/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч П.Баярсайханы:..2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр орой би гадаа гал түлж байгаад 20 цагийн орчимд нийтийн байр руу орж хий авах гэтэл коридорт 6 номерын Батболд, 8-н номерын Нямбаяр нар маргалдаад байж байсан. Батболд Нямбаярыг 2 удаа алгадаад доош болохоор нь куртикнээс нь бариад доош нь дарж байгаад өшиглөсөн. Тэгээд цагдаа гаднаас орж ирээд Батболдыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-н 24-25/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Одгэрэлийн:..2019.01.11-ний өдөр орой ЧД-н 11-р хороо Нуурын 16-350 тоотод согтуу намайг зодоод байх гэх дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу уг тоотод байх нийтийн байранд очтол дуудлага өгсөн гэх эмэгтэйгийн хүүхэд нь найзын хамтаар гарч ирсэн. Хүүхдийг нь дагуулаад байранд нь ортол дуудлага өгсөн гэх эмэгтэй уг байрны коридорт байж байсан тэгээд зодсон гэх залуугийн өрөөг зааж өгсөн уг өрөөнд гомдолд гаргагчийн хамтаар орсон. Уг зодсон гэх залуу эхнэр 2 сууж байсан тэгээд би юу болсон талаар залуугаас асуутал нөгөө залуу өчигдөр энэ хүүхэн шөнингөө архи уугаад амраагаагүй тэгээд энэ асуудлаас болоод өнөөдөр маргаан болсон юм гэж хэлсэн. Уг дуудлага өгсөн эмэгтэй сотгуу байсан ба би тэр эмэгэтэйг гадаа манай офицер байгаа очоод уулзаад гомдол саналаа хэлчих би энэ хүнийг аваад ардаас чинь гарья гэж хэлэхэд дуудлага өгсөн эмэгтэй нөгөө 2 хүнрүү дайраад байсан ба нөхөрийг нь аваад гарах хооронд эхнэртэй нь хамт коридор руу гараад маргалдаад байсан юм би ардаас нь гартал дуудлага өгсөн эмэгтэй нөгөө залуугийн эхнэртэй зууралдаад байж байсан гэх мэдүүлэг. /хх-н 26-27/,

          2.4.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1258 тоот актын:

1. Г.Нямбаярын биед тархи доргилт, баруун шуу, баруун хацар, зүүн хөхөнд цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын сарвуу, баруун хацар, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Тархи доргилт, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн  гарын сарвуу, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Баруун шуу, зүүн хөхний цус хуралт, баруун гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт   хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Энхбаатар гэх дүгнэлт. /хх-н 29/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Хавтас хэргээс улсын яллагч хавтаст хэргээс 12-15 дугаар хуудас хохирогч Г.Нямбаярын мэдүүлэг, 29 дүгээр хуудас Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1258  дугаартай шинжилгээний дүгнэлт, 24-25 дугаар гэрч П.Баярсайханы мэдүүлэг, 36-37 дугаар хуудас яллагдагч Б.Балболдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.БЧингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Нуурын 16 дугаар гудамжны 350 тоотод байрлах нийтийн байранд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.Нямбаяртай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан гэмт хэргийг үйлдсэн  болох нь Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Нямбаярын "...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад дэлгүүр ороод бууз ундаа авчихаад эргээд гэр рүүгээ алхаж байтал манай хүүхэд надруу утсаар ярьсан. Ээж хажуу айлын ах согтуу орж ирээд агсан тавиад байна гэж хэлсэн. Би нийтийн байрныхаа коридорт ороод иртэл манай хаалганаас гараад явж байсан. Би тэр залууд та чинь одоо яагаад хүүхэд айлгаад яасан гэж агсам тавиад байгаа гэж хэлтэл нөгөө залуу намайг хуцаад байгаарай гээд куртикнээс татаж доош нь дараад миний баруун гар цээж зэрэг газарт өшиглөж зодсон гэх мэдүүлэг. /хх-н 12-15/, Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч П.Баярсайханы:..2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр орой би гадаа гал түлж байгаад 20 цагийн орчимд нийтийн байр руу орж хий авах гэтэл коридорт 6 номерын Батболд, 8-н номерын Нямбаяр нар маргалдаад байж байсан. Батболд Нямбаярыг 2 удаа алгадаад доош болохоор нь куртикнээс нь бариад доош нь дарж байгаад өшиглөсөн. Тэгээд цагдаа гаднаас орж ирээд Батболдыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-н 24-25/,  Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Одгэрэлийн:..2019.01.11-ний өдөр орой ЧД-н 11-р хороо Нуурын 16-350 тоотод согтуу намайг зодоод байх гэх дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу уг тоотод байх нийтийн байранд очтол дуудлага өгсөн гэх эмэгтэйгийн хүүхэд нь найзын хамтаар гарч ирсэн. Хүүхдийг нь дагуулаад байранд нь ортол дуудлага өгсөн гэх эмэгтэй уг байрны коридорт байж байсан тэгээд зодсон гэх залуугийн өрөөг зааж өгсөн уг өрөөнд гомдолд гаргагчийн хамтаар орсон. Уг зодсон гэх залуу эхнэр 2 сууж байсан тэгээд би юу болсон талаар залуугаас асуутал нөгөө залуу өчигдөр энэ хүүхэн шөнингөө архи уугаад амраагаагүй тэгээд энэ асуудлаас болоод өнөөдөр маргаан болсон юм гэж хэлсэн. Уг дуудлага өгсөн эмэгтэй сотгуу байсан ба би тэр эмэгэтэйг гадаа манай офицер байгаа очоод уулзаад гомдол саналаа хэлчих би энэ хүнийг аваад ардаас чинь гарья гэж хэлэхэд дуудлага өгсөн эмэгтэй нөгөө 2 хүнрүү дайраад байсан ба нөхөрийг нь аваад гарах хооронд эхнэртэй нь хамт коридор руу гараад маргалдаад байсан юм би ардаас нь гартал дуудлага өгсөн эмэгтэй нөгөө залуугийн эхнэртэй зууралдаад байж байсан гэх мэдүүлэг. /хх-н 26-27/,  Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1258 тоот дүгнэлт. /хх-н 29/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Нямбаяр нь шүүгдэгч Б.Батболдоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Батболдод өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ува тайж овогт Батаагийн Батболдыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батболдыг 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч  Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ