| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0250/э |
| Дугаар | 258 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Чулуунбаатарын Болдод холбогдох эрүүгийн “1911007510250” дугаартай, 186/2019/0250/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг, 656 байрны 11 давхар 62 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулуунбаатарын Болд /РД:ШД60020417/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ч.Бнь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Хүрэлбаатртай хувийн таарамжгүй харьцаанаас болж марган улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Ч.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж мэдүүлэх зүйлгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Хүрэлбаатарын:...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед Хаш чулуун орны эмчилгээний газарт очих гээд Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр зогсож байхад цэргийн найз Болдоотой таарсан, Болдоо найз бүсгүй Октябрьтай хамт явж байсан, бид хоёр юм ярьж байгаад ганц юм ууя гээд ярилцаад цэргийн найз Энхтүвшингийн гэрт очихоор болоод замаасаа дэлгүүрээс бууз аваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 39-466 тоотод байдаг Энхтүвшингийн гэрт очиход Энхтүвшин гэртээ ганцаараа байсан, тэгээд бид 4 буузаа жигнэж идээд байж байтап Энхтүвшин найзууд ирлээ гээд 1 шил 0.5 граммын Экс нэртэй архи гаргаж ирсэн бөгөөд бид 3 хувааж уугаад дуусахаар нь би 0.75 граммын хоёр шил Экс архи авч уусан удалгүй Октябрь явах болоод Болд гаргаж өгчихөөд ирсэн. Бид 3 нилээн архи уугаад согтсон байсан. Энхтүвшин бие засах гээд гарахдаа Болдоо бид хоёрыг битгий маргалдаарай гээд гарсан гэж Энхтүвшин хэлсэн. Энхтүвшинг гаднаас орж ирэхэд Болдоо намайг буланд шахаад толгой хэсэгт гараараа цохиж байсан гэж хэлсэн. Би тухайн үед Болд найз эмэгтэйгээ надтай хардаад уурласан юм нэг мэдэхэд миний толгойноос цус гарч байсан. Энхтүвшин намайг гэмтэл явах уу гэхээр нь би үгүй харьлаа гэж хэлээд явсан гэх мэдүүлэг. /хх-н 09-10/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Энхтүвшингийн:...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед манай гэрт цэргийн найз болох Хүрэлбаатар, Болд, Болдын найз эмэгтэй Октябрь нар ирсэн би Хүрэлбаатартай холбоотой байдаг бөгөөд тухайн өдөр Болдтой цэргээс халагдсанаасаа хойш энэ 26-ны өдөр л уулзсан. Тэгээд бид 4 манай гэрт 0.5 граммын Экс нэртэй уусан бөгөөд Хүрэлбаатар дахиад Болдын найз гэх эмэгтэйтэй хамт гараад 1 шил 0.75 граммын архи авч уусан, архи ууж байтал Болд өөрийнхөө дагуулж ирсэн эмэгтэйг Хүрэлбаатартай хардсан бөгөөд хамт дэлгүүр явсанаас болж хардаад муудалцаж эхэлсэн. Болд дагуулж ирсэн эмэгтэйгээ утасны дугаараа Хүрэлбаатарт өглөө гээд хардаад уурлаж байсан бөгөөд нөгөө дагуулж ирсэн эмэгтэй нь уурлаад яваад өгсөн, Болд, Хүрэлбаатар хоёр муудалцаад байхаар нь би болиулаад намайг харж байхад эвлэр гээд эвлэрсэн, тэгээд архиа ууж дуусгая гээд суугаад байж байгаад би нүүрс оруулаад ирэхэд Болд ширээн дээр байсан юу гэдгийг мэдэхгүй толгой хэсэгт нь нэг удаа цохиод авахаар нь би очоод шууд салгаад авсан. Манай ширээн дээр шилэн чихрийн сав, шилэн аяга, нэг ширхэг шилэн хундага хагарсан байсан. Яг гараараа юмуу эсвэл ямар нэг зүйлээр цохиёон уу гэдгийг нь мэдэхгүй байна ямар нэгэн зүйлээр л цохисон байх. Тэгээд Хүрэлбаатарын зүүн чамархай хэсгээс цус гараад байхаар нь би гэрт байсан марьлаар толгойг нь боож өгсөн Хүрэлбаатар явлаа гээд 20 цаг өнгөрч байхад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-н 13-14/,
2.4.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №2856 тоот актын:
1.Д.Хүрэлбаатар-н зүүн чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи болон хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 22/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч: Хавтаст хэргээс 11-12 дугаар хуудас гэрч Д.Хүрэлбаатарын мэдүүлэг, 15-16 дугаар хуудас Ч.Болдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ч.Бнь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Хүрэлбаатртай хувийн таарамжгүй харьцаанаас болж марган улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Хүрэлбаатарын:...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед Хаш чулуун орны эмчилгээний газарт очих гээд Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр зогсож байхад цэргийн найз Болдоотой таарсан, Болдоо найз бүсгүй Октябрьтай хамт явж байсан, бид хоёр юм ярьж байгаад ганц юм ууя гээд ярилцаад цэргийн найз Энхтүвшингийн гэрт очихоор болоод замаасаа дэлгүүрээс бууз аваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 39-466 тоотод байдаг Энхтүвшингийн гэрт очиход Энхтүвшин гэртээ ганцаараа байсан, тэгээд бид 4 буузаа жигнэж идээд байж байтап Энхтүвшин найзууд ирлээ гээд 1 шил 0.5 граммын Экс нэртэй архи гаргаж ирсэн бөгөөд бид 3 хувааж уугаад дуусахаар нь би 0.75 граммын хоёр шил Экс архи авч уусан удалгүй Октябрь явах болоод Болд гаргаж өгчихөөд ирсэн. Бид 3 нилээн архи уугаад согтсон байсан. Энхтүвшин бие засах гээд гарахдаа Болдоо бид хоёрыг битгий маргалдаарай гээд гарсан гэж Энхтүвшин хэлсэн. Энхтүвшинг гаднаас орж ирэхэд Болдоо намайг буланд шахаад толгой хэсэгт гараараа цохиж байсан гэж хэлсэн. Би тухайн үед Болд найз эмэгтэйгээ надтай хардаад уурласан юм нэг мэдэхэд миний толгойноос цус гарч байсан. Энхтүвшин намайг гэмтэл явах уу гэхээр нь би үгүй харьлаа гэж хэлээд явсан гэх мэдүүлэг. /хх-н 09-10/, Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Энхтүвшингийн:...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед манай гэрт цэргийн найз болох Хүрэлбаатар, Болд, Болдын найз эмэгтэй Октябрь нар ирсэн би Хүрэлбаатартай холбоотой байдаг бөгөөд тухайн өдөр Болдтой цэргээс халагдсанаасаа хойш энэ 26-ны өдөр л уулзсан. Тэгээд бид 4 манай гэрт 0.5 граммын Экс нэртэй уусан бөгөөд Хүрэлбаатар дахиад Болдын найз гэх эмэгтэйтэй хамт гараад 1 шил 0.75 граммын архи авч уусан, архи ууж байтал Болд өөрийнхөө дагуулж ирсэн эмэгтэйг Хүрэлбаатартай хардсан бөгөөд хамт дэлгүүр явсанаас болж хардаад муудалцаж эхэлсэн. Болд дагуулж ирсэн эмэгтэйгээ утасны дугаараа Хүрэлбаатарт өглөө гээд хардаад уурлаж байсан бөгөөд нөгөө дагуулж ирсэн эмэгтэй нь уурлаад яваад өгсөн, Болд, Хүрэлбаатар хоёр муудалцаад байхаар нь би болиулаад намайг харж байхад эвлэр гээд эвлэрсэн, тэгээд архиа ууж дуусгая гээд суугаад байж байгаад би нүүрс оруулаад ирэхэд Болд ширээн дээр байсан юу гэдгийг мэдэхгүй толгой хэсэгт нь нэг удаа цохиод авахаар нь би очоод шууд салгаад авсан. Манай ширээн дээр шилэн чихрийн сав, шилэн аяга, нэг ширхэг шилэн хундага хагарсан байсан. Яг гараараа юмуу эсвэл ямар нэг зүйлээр цохиёон уу гэдгийг нь мэдэхгүй байна ямар нэгэн зүйлээр л цохисон байх. Тэгээд Хүрэлбаатарын зүүн чамархай хэсгээс цус гараад байхаар нь би гэрт байсан марьлаар толгойг нь боож өгсөн Хүрэлбаатар явлаа гээд 20 цаг өнгөрч байхад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-н 13-14/, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №2856 тоот дүгнэлт. /хх-н 22/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Хүрэлбаатар нь шүүгдэгч Ч.Болдоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Болдыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Болдыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Болдод оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Болдод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ