| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0249/э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Ц.Батбямба, шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Одхүүгийн Даваахүүд холбогдох эрүүгийн “1911007220268” дугаартай, 186/2019/0249/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, ээж, дүү, бэр эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 1-91 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшулуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, хууль ёсны төлөөлөгчид нь хариуцуулж шийдвэрлэгдсэн, Боржигон овогт Одхүүгийн Даваахүү /РД:УК-99032954/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч О.Днь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-91 тоотод найз охин Г.Маралын гар утсанд захиа ирсний улмаас хардаж, улмаар нүүрэнд нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд баруун нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч О.Днь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж мэдүүлэх зүйлгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Г.Маралын:...Тухайн өдөр 15 цагийн орчим намайг Даваахүү хичээлээ тараад хүрээд ирээрэй гээд байхаар нь гэрт нь буюу 32-ын тойрог орчим байдаг гэрт нь ирсэн. Гэрт ороход Даваахүү унтаж байсан бөгөөд би эгчтэй нь юм ярьж байтал орой 18 цагийн орчим Даваахүү сэрээд намайг гэрлүү хүргэж өгөхөөр болж машинаа асаах гэтэл машины гэрэл нь асахгүй байсан. Машиныхаа гэрлийг засварлах гээд миний гар тусыг аваад гэрээсээ гарсан. Удалгүй буцаж орж ирэхдээ миний утсанд фэсбүүк чатаар манай хамаатнаас ирүүлсэн 3 ширхэг асуултын тэмдгийг харчхаад уурласан байсан. Чиний утсанд Батсайхан гэдэг хүнээс чат ирсэн байна гээд өөдөөс харж байснаас миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохиод авахаар нь би өвдсөндөө гараараа нүүрээ дарсан чинь дахиад нэг удаа гараараа гар нүүр хоёрыг хавсруулан цохисон. Миний баруун нүд хөхөрсөн. Зүүн мөрний орчим жаахан хөндүүр байсан гэх мэдүүлэг. /хх-14-15/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Сайнбилэгийн:... Даваахүүгийн машины гэрэл асахгүй байна засварлана гээд Маралын утасны гэрлийг ашиглахаар авч гарсан. Удаагүй Даваахүү гаднаас орж ирэхдээ Маралаас энэ юу юм бэ гээд утсан дээрх зүйлийг нь харуулаад байсан. Маралаа чимээгүй байж байсан. Би хүүхдээ угартчих бий гэж бодоод хурдан өлгийдөж гаргаж явуулах гээд сандраад орон дээр хүүхдээ өлгийдөж байхад Марал ёооё гэх шиг болохоор нь эргээд харсан чинь Марал өөрийнхөө баруун хацраа дарчихсан сууж байсан. Хажууд нь Даваахүү зогсож байсан. Тэгэхээр нь би та хоёр яагаад байгаа юм бэ гэнэт муудалцаад байгаа юм бэ гэтэл Даваахүү хэлэхдээ Маралын гар утсанд танихгүй хүнээс чат ирээд байна. Би хүн биш юм уу гээд Маралыг гар утсаа кодолчихсон байна гээд уурлаад байсан. Баруун талын хацар нүдний орчимдоо дараад байсан гэх мэдүүлэг. /хх-н 23-24/,
2.3.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №2688 тоот актын:
1. Г.Маралын биед баруун нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт. /хх-н 26/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтаст хэргээс eлсын яллагч:6614-15 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогч Г.Маралын мэдүүлэг, 23-24 дүгээр хуудас гэрч Г.Сайбилэгийн мэдүүлэг, 26 дугаар хуудас 2688 дугаартай шинжээчийн дүгнэлт, 32-33 дугаар хуудас О.Даваахүүгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч О.Днь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-91 тоотод найз охин Г.Маралын гар утсанд захиа ирсний улмаас хардаж, улмаар нүүрэнд нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд баруун нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруусан гэмт хэргийг үйлдсэн болох нь Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Г.Маралын:...Тухайн өдөр 15 цагийн орчим намайг Даваахүү хичээлээ тараад хүрээд ирээрэй гээд байхаар нь гэрт нь буюу 32-ын тойрог орчим байдаг гэрт нь ирсэн. Гэрт ороход Даваахүү унтаж байсан бөгөөд би эгчтэй нь юм ярьж байтал орой 18 цагийн орчим Даваахүү сэрээд намайг гэрлүү хүргэж өгөхөөр болж машинаа асаах гэтэл машины гэрэл нь асахгүй байсан. Машиныхаа гэрлийг засварлах гээд миний гар тусыг аваад гэрээсээ гарсан. Удалгүй буцаж орж ирэхдээ миний утсанд фэсбүүк чатаар манай хамаатнаас ирүүлсэн 3 ширхэг асуултын тэмдгийг харчхаад уурласан байсан. Чиний утсанд Батсайхан гэдэг хүнээс чат ирсэн байна гээд өөдөөс харж байснаас миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохиод авахаар нь би өвдсөндөө гараараа нүүрээ дарсан чинь дахиад нэг удаа гараараа гар нүүр хоёрыг хавсруулан цохисон. Миний баруун нүд хөхөрсөн. Зүүн мөрний орчим жаахан хөндүүр байсан гэх мэдүүлэг. /хх-14-15/, Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Сайнбилэгийн:... Даваахүүгийн машины гэрэл асахгүй байна засварлана гээд Маралын утасны гэрлийг ашиглахаар авч гарсан. Удаагүй Даваахүү гаднаас орж ирэхдээ Маралаас энэ юу юм бэ гээд утсан дээрх зүйлийг нь харуулаад байсан. Маралаа чимээгүй байж байсан. Би хүүхдээ угартчих бий гэж бодоод хурдан өлгийдөж гаргаж явуулах гээд сандраад орон дээр хүүхдээ өлгийдөж байхад Марал ёооё гэх шиг болохоор нь эргээд харсан чинь Марал өөрийнхөө баруун хацраа дарчихсан сууж байсан. Хажууд нь Даваахүү зогсож байсан. Тэгэхээр нь би та хоёр яагаад байгаа юм бэ гэнэт муудалцаад байгаа юм бэ гэтэл Даваахүү хэлэхдээ Маралын гар утсанд танихгүй хүнээс чат ирээд байна. Би хүн биш юм уу гээд Маралыг гар утсаа кодолчихсон байна гээд уурлаад байсан. Баруун талын хацар нүдний орчимдоо дараад байсан гэх мэдүүлэг. /хх-н 23-24/, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №2688 тоотын дүгнэлт. /хх-н 26/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Даваахүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохиогч Г.Марал, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ганболд нар нь шүүгдэгч О.Даваархүүгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Даваахүүг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Одхүүгийн Даваахүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Даваахүүг 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Даваахүүд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Днь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Даваахүүд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ