Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2016/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Х” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Т А-, 

     Хариуцагч: Т.С-,

Хариуцагч: Д.Б- нарт холбогдох
 
Зээлийн гэрээний үүрэгт 83.827.893 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Эрдэнэбаатар, хариуцагч Т.А-, Т.С-, Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.А-, Т.С-, Д.Б- нар нь Хтай 2014 оны 3 сарын 26-ны өдөр 1010015756 тоот зээлийн гэрээ, 5001110266 тоот зээлийн шугамын гэрээ, 1010015756 тоот барьцааны гэрээ, 1010015756-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 1010015756 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулан 50.000.000 төгрөгийн шугамын зээл, 20.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд тоот, Улсын бүртгэлийн Ү-22** дугаартай, 000301974 гэрчилгээний дугаартай, 32 м.кв талбайтай орон сууц, ** улсын дугаартай, RD41200473 арлын дугаартай, HONDA CR-V маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашин, эргэлтийн хөрөнгүүдийг барьцаалуулсан.  Зээлдэгч Т.А-, Т.С-, Д.Б- нар нь 1010015756, 5001110266 дугаартай зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч төлбөр төлүүлэхээр тавьсан банкны шаардлагыг үл тоомсорлон үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж өнөөдрийн байдлаар 449 хоног хугацаа хэтрээд байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 сарын 26-ны өдөр дуусгавар болсон. 2016 оны 5 сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч Т.А-, Т.С-, Д.Б- нарын төлбөл зохих зээлийн төлбөр нь 1010015756 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 12.540.390,68 төгрөг, хүү 4.206.537 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 442.752 төгрөг, нийт 17.189.679,68 төгрөг, 5001110266 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 50.000.000 төгрөг, хүү 14.561.918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.076.295 төгрөг, нийт 66.638.213 төгрөг байна. Иймд 1010015756, 5001110266 дугаартай зээл, шугамын гэрээний 3.2.4, 3.2.5, 3.2.7, 3.5.1, 3.5.3, 4.1-д заасны дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 83.827.893 төгрөгийг зээлдэгч Т.А-, Т.С-, Д.Б- нараас гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч В.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.А-, Т.С-, Д.Б- нар  Хтай 2014 оны 3 сарын 26-ны өдөр 1010015756 тоот зээлийн гэрээ, 5001110266 тоот зээлийн шугамын гэрээ, 1010015756 тоот барьцааны гэрээ, 1010015756-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 1010015756 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулан 50.000.000 төгрөгийн шугамын зээл, 20.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Т.А-, Т.С-,  Д.Батчулуун нарын төлбөл зохих зээлийн төлбөр нь 1010015756 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 12.540.390,68 төгрөг, хүү 4.206.537 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 442.752 төгрөг, нийт 17.189.679,68 төгрөг, 5001110266 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 50.000.000 төгрөг, хүү 14.561.918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.076.295 төгрөг бүгд 66.638.213 төгрөг нийт 83.827.893 төгрөгийг зээлдэгч Т.А-, Т.С-, Д.Б- нараас гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсч байна. Т.С- нь 2014 оны 3 сарын 26-ны өдрийн 1010015756 дугаартай 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд батлан даалтын үүрэг хүлээсэн боловч тус банкны ажилтан тул зээл авахад нөлөөлсөн гэж үзэж зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байна гэв.  

    Хариуцагч Т.А- шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-тай хамтран гар утас худалдааны бизнес эрхэлдэг байсан. Хинд зээлийн хүсэлт гаргаж 2014 оны 3 сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийн шугамын зээл, 20.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг авсан. Зээлийн барьцаанд **од байрлах Д.Б-ы нэр дээрх Ү-22**, 32 м.кв 1 өрөө орон сууцыг тавьж зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон. Хнаас батлан даагч хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан тул Т.С-г батлан даагчаар оруулсан. Шугаман зээлийг би бизнестээ хэрэглэсэн, харин 20.000.000 төгрөгийн зээлийг Д.Б- авч бизнестээ зориулсан. Шугамын зээлд 11.380.026 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв. 

    Хариуцагч Т.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хны Т.А-, Д.Б- нартай байгуулсан 2014 оны 3 сарын 26-ны өдрийн 1010015756 тоот зээлийн гэрээнд батлан даагчаар орсон нь үнэн. Уг гэрээний дагуу Хнаас Т.А-, Д.Б- нар бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготой 20.000.000 төгрөг зээлсэн бөгөөд би уг зээлээс шууд буюу шууд бус хэлбэрээр авч хэрэглээгүй. Харин батлан даалтын гэрээний үүргийн дагуу банкнаас гаргасан 20.000.000 төгрөгийн зээл, түүний хүү болон алданги үүнтэй холбогдон гарсан төлбөр тооцоог зээлдэгч Д.Б-аар төлүүлэх, шаардлага тавих үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа. Банк нь 2015 оны 9 сарын 11-ний өдрөөс миний сар бүрийн цалингийн орлогоос өнөөдрийг хүртэл 50 хувиар тооцон 1010015756 тоот зээл төлөлт хийж 2.747.437 төгрөг төлүүлсэн. Надаас зээлийн гэрээний үүрэгт 83.827.893 төгрөгийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэв. 

    Хариуцагч Д.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.А-той хамтарч бизнес эрхэлдэг байсан. 2014 оны 3 сарын 26-ны өдөр 1010015756 тоот гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар авсан. Энэ зээлийг би дангаараа авч бараа материалаа өсгөж орлогоо нэмэхээр авсан боловч хүүхэд өвдөж биенесээ явуулж чадахаа больсон. Тэгээд зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Би зээлээ төлнө гэхдээ бизнесийн үйл ажиллагаа явуулж байх үед буюу 2014 оны 4 сарын 25-аас 2015 оны 1 сарын 19-ний өдрийг хүртэл 9.231.400 төлсөн. Банкнаас нэхэмжилсэн 17.189.649,68 төгрөгийг төлөх талаар маргахгүй зөвшөөрч байна. Зээлийн барьцаа орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийн хангахад татгалзахгүй гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 
ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч Т.А-, Т.С-, Д.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 83.827.893 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Т.А-, Д.Б- нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч Т.С- нь 2014 оны 3 сарын 26-ны өдрийн 1010015756 дугаартай 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд батлан даалтын  үүрэг хүлээсэн гэж маргаж байна.
 
Нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлдэгч Т.А-, Д.Б- нартай 2014 оны 3 сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөгийн шугамын зээл, 20.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд тоот, Улсын бүртгэлийн Ү-22** дугаартай, 000301974 гэрчилгээний дугаартай, 32 м.кв талбайтай орон сууц, HONDA CR-V маркийн ** улсын дугаартай суудлын автомашин, эргэлтийн хөрөнгө болох гар утас, сэлбэг хэрэгсэл барьцаалж 1010015756, 5001110266 дугаартай зээлийн гэрээ, 1010015756-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1010015756 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй байна.

     Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээр  шаардах эрхтэй. 
Хариуцагч Т.А-, Т.С-, Д.Б- нар  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар хамтран үүрэг гүйцэтгэгч боловч зээлийн гэрээний үүргийг хариуцагч Т.А-, Д.Б- нар хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлахгүй байна.

Харин хариуцагч Т.С- нь 2014 оны 3 сарын 26-ны өдрийн 1010015756 дугаартай 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд батлан даалтын үүрэг хүлээсэн гэж маргаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.А-, Т.С-, Д.Б- нараас 83.827.893 төгрөгийг гаргуулахаар ногдох хэсгийг тодорхойлсон нь үндэсгүй  байна. 

Хариуцагч Т.С- 2014 оны 3 сарын 26-ны өдрийн 1010015756 дугаартай 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг хүлээсэн болох нь “Батлан даалтын гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар дээрх 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 12.540.390 төгрөг, хүүгийн төлбөр 4.206.537 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 442.752 төгрөг нийт 17.189.680 төгрөгийн тал хувь болох 8.594.840 төгрөгийг хариуцагч Т.С-гаас гаргуулах, хариуцагч Д.Б-, Т.А- нараас зээлийн гэрээний үүрэгт үлдэх 75,233,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна. 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ  гүйцэтгээгүй бол тоот, Улсын бүртгэлийн Ү-22** дугаартай, 000301974 гэрчилгээний дугаартай, 32 м.кв талбайтай орон сууц, эргэлтийн хөрөнгө болох гар утас, сэлбэг, хэрэгсэл, HONDA CR-V маркийн ** улсын дугаартай суудлын автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд  даалгах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.С-гаас 8.594.840 төгрөг /найман сая таван зуун ерэн дөрвөн мянга найман дөч/,  хариуцагч Д.Б-, Т.А- нараас 75,233,053 төгрөг /далан таван сая хоёр зуун гучин гурван мянга тавин гурав/  нийт  83.827.893 /наян гурван сая найман зуун хорин долоон мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,090 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Т.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 152,467 төгрөг, хариуцагч Д.Б-, Т.А- нараас улсын тэмдэгтийн хураамжид 424,623 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгосугай. 

3.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ  гүйцэтгээгүй бол тоот, Улсын бүртгэлийн Ү-22** дугаартай, 000301974 гэрчилгээний дугаартай, 32 м.кв талбайтай орон сууц, Эргэлтийн хөрөнгө болох гар утас, сэлбэг, хэрэгсэл, HONDA CR-V маркийн ** улсын дугаартай суудлын автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд  даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ