| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2021/04156/И |
| Дугаар | 210/МА2024/00214 |
| Огноо | 2024-01-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00214
2024 01 26 210/МА2024/00214
Фужи-******* *******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04067 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Фужи-******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ******* *******, *******.******* нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 306,663,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******эрэлт-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагч *******.*******, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч Фужи-Алтай ******* нь ******* ******* *******-тай 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан хиллс орон сууцны хотхоны дээврийн ус тусгаарлалтын ажлыг 204,442,280 төгрөгөөр хийж гүйцэтгэх, заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон.
Бид 2018 оноос уг ажлыг хийж эхэлсэн бөгөөд ажил дуусах шатанд дээрх гэрээг бичгээр байгуулсан. Хийсэн ажлаа тухай бүрт нь актаар баталгаажуулж, хүлээлгэж өгч байсан.
1.2. Ажлыг хүлээлгэн өгсний дараа хариуцагч тохижилтын ажил хийхдээ манай тусгаарлалт хийсэн талбай дээр механик гэмтэл учруулснаас ус нэвчсэн, энэ тухай хариуцагчийг мэдэгдсэн даруйд буюу 2019, 2020 онд нөхөөсний ажлуудыг хийж байсан. *******эрээний 3.12 дахь хэсэгт зааснаар дээврийн ажлын гүйцэтгэлд 10 жилийн баталгаа гаргасан ба энэ хугацаанд зөвхөн технологийн доголдлоос үүдэн гэмтэл гарсан тохиолдолд өөрийн зардлаар 100 хувь засаж гүйцэтгэнэ. Үүнд механик гэмтэл, цанталт, ашиглалтын буруугаас үүдэн цоорсон, урагдсан мөн бетон тэгшилгээ хийх явцад гарсан гэмтлүүд орохгүй гэж заасан.
*******этэл хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 204,442,280 төгрөг, 145 хоногийн алданги 102,221,140 төгрөг, нийт 306,663,420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
2. Хариуцагч ******* ******* *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай компани нь Могул ибиз *******-ийн захиалгаар энэ барилгыг барьсан ба захиалагч нь ус гоожиж байгаа барилгын дээврийг засах тухай албан бичиг удаа дараа ирүүлж байсан. Авто зогсоолын дээрээс 10 гаруй газар усны дусаал гоожиж байгаа талаар удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. *******-******* *******-ийн ажлын гүйцэтгэл хангалтгүй гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байна. Бид шүүхэд олон тооны зураг, бичлэгүүд, мөн зөвлөх инженерийн дүгнэлтийг гаргасан.
Ийм учраас бид нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******.*******ын татгалзал, тайлбарын агуулга:
Фужи-******* *******, ******* ******* ******* нь Хан хиллс хотхоны дээврийн ажлын гүйцэтгэлд хамтран ажилласан ба Фужи-Алтай ******* нь хамгийн үнэтэй материалууд, Америкийн технологийг оруулж ирдэг гэж, 10 жилийн баталгаа өгч ажилласан.
Ажлаа гүйцэтгээд дууссаны дөнгөж дараа манай захиалагч компани хүлээж аваагүй байхад ус гоожсон. Бид 2, 3 удаа хуулуулж маш их хэмжээний зардал гаргасан. Хамгийн үнэтэй материал силиконыг хэмнэчихсэн байгаа юм. Бид захиалагч компаниасаа 1,000,000,000 гаруй төгрөгийн гүйцэтгэлийг *******-******* *******-ийн буруу ажиллагаанаас болоод авч чадахгүй байгаа. Хэрвээ ажлаа хийж өгөхгүй гэж байгаа бол бид материалаа авах саналтай байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******, *******.******* нараас гэрээний үүрэгт 306,663,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Фүжи-******* *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Фүжи-Алтай *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,691,268 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,691,268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Фүжи-******* *******-д олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Фужи-******* *******, ******* ******* ******* нь Хан хиллс хотхоны дээврийн ажлын гүйцэтгэлд хамтран ажилласан. Анх гэрээ хийхдээ манай компани Америк технологийг оруулж ирдэг, 10 жилийн баталгаа өгнө гэсэн боловч 521, 523, 525, 526 дугаар барилгуудын авто зогсоолын дээврээс их хэмжээний ус алдаж доголдол гарсан. Захиалагч Могул ибиз ******* уг ажлыг хүлээж аваагүй, олон удаа манай компанид албан бичиг ирүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадаагүй. Ажлын доголдлын талаар бодит байдлыг бичлэг хийж үзлэг хийлгэсэн. Мэргэжпийн хяналтын газраас шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүх шинжээч томилсон хэрнээ шинжээч ажиллаагүй. Шүүхээс шаардсаны дагуу өөрсдөө мэргэжлийн зөвлөх инженер олж дүгнэлт гаргуулсан. Улмаар шинжээчийг шүүх хуралд оролцуулсан. Чанарын доголдолтой, гэрээний дагуу ажлаа чанартай хийгээгүй байхад мөнгийг бүрэн төлүүлэхээр шийдвэр гаргасанд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин ажиллагаа хийлгэе, шинжээч томилуулъя гэдэг агуулгаар гомдлоо тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч татгалзлаа нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. *******омдлын шаардлага гаргах эрх нь нээлттэй. Хэрэгт цугларсан баримтаар ямар хэмжээний доголдлыг нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасуулах гэж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байдаг.
5.2. Хэргийн материалд 123,000,000 орчим төгрөгийн төсөв байдаг. *******эхдээ хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч *******.******* хэлэхдээ үүнийг засаж янзлаад өгчихсөн, энэ баримтаар доголдолгүй болсон гэж тайлбарладаг. Тийм учраас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох эсхүл дахин шинжээч томилох үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Фужи-******* ******* нь хариуцагч ******* ******* *******, *******.******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 306,663,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Фужи-******* ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хан хиллс орон сууцны хотхоны дээврийн ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх, ******* ******* ******* нь ажлын хөлс 204,442,280 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон ба гэрээний зүйл болох ажлын үр дүн доголдолтой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.1. Хариуцагч ******* ******* ******* болон нэхэмжлэгч Фужи-******* *******-ийн хүсэлтүүдийг үндэслэн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183\ШЗ2022\08678 дугаар захирамжаар Хан хиллс орон сууцны 521, 523, 525, 526 дугаар барилгуудын хана өөд парпедлан босгож бөгжилгөө хийсний дараа барилгын хана мембраныг барьцалдуулан гагнан силикондох ажлыг гүйцэтгэсэн эсэх, 524, 525 дугаар барилгуудын булангийн залгаас нөхөөсний ажил, барилга хоорондын шонг мембранаар ороож силикондох ажил тус тус дутуу хийгдсэн эсэх, барилгын залгаас хэсгүүдэд ямар шалтгааны улмаас ус гоожих болсон, мөн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн хариуцагч хүлээн авсан ажилд одоо үүсээд байгаа доголдол хамаарах эсэх, доголдол нь мехник гэмтлээс, эсхүл технологийн алдаанаас болсон эсэх асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр шинжээчээр ажиллах боломжтой 7 улсын байцаагчийн мэдээллийг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй байна. Тодруулбал, тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулаагүй атлаа шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183\ШЗ2023\00671 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шинжээчээр ажиллах боломжтой мэргэжилтнийг томилоогүй, ажиллагаа удааширсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
4.2. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* нь шинжээч томилуулах тухай хүсэлтийг дахин гаргасныг шүүх хариуцагч тухайн ажил дээр шинжээч ажиллуулж дүгнэлтийг өөрсдөө гаргуулаад ирэх боломжтой гэж тайлбарласан үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
5. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсний улмаас ажлын үр дүн доголдолтой эсэх үйл баримт тогтоогдоогүй учир хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх боломжгүй.
6. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,691,268 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч Ц.АЛТАНЦЭЦЭ*******
ШҮҮ*******ЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА