Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00219

 

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03431 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцал0ж, зээлийн гэрээний үүрэгт 2,141,253,253 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, Э.Отгоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ******* ХХК нь тус *******тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/СС1807727001-2 дугаар зээлийн гэрээг байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Х.Буянтогтохын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206052746 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/2 байр, Ү-4 тоот хаягт байрлах, 290.9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046205 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/3 байр, Ү-5 тоот хаягт байрлах, 237 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.2. Мөн зээлдэгч ******* ХХК нь тус *******тай 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/СС180727001-1 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэгт дараах хөрөнгүүдийн барьцаалсан. Үүнд: Иргэн Х.Буянтогтохын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043746 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/2 байр, Ү-2 тоот хаягт байрлах, 192 м.кв талбайтай, үйчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065421 дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 21-б байранд байрлах, 473.16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043748 дугаарай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/2 байр, 53 тоот хаягт байрлах, 116.92 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043747 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,Үйлдвэр гудамж 49/3 байр, 96 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3. Зээлдэгч нь эхний зээлийн гэрээний үүргээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс, дараагийн зээлийн гэрээний үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс зөрчил үүссэн. Зээлдэгчид зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ба Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ******* нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно.

1.4. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр зээл 444,065,033.30 төгрөг, зээлийн хүү 234,635,480 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,471,301.90 төгрөг, нийт 689,171,815.20 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээгээр зээл 972,880,070.60 төгрөг, зээлийн хүү 478,187,199.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 969,168.47 төгрөг, 1,452,036,438.71 төгрөг, нотариатын зардал 45,000 төгрөг, нийт 2,141,253.253 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК зээл авсан бөгөөд төлөх нь үнэн. Банкны зүгээс 2019 оны 12 дугаар сард 19,900,980 төгрөгийг төлчихвөл авсан зээл хүүгүй болно гэж тайлбарласан. Бид хүнд хэцүү үед үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулахаар тохирсон, зээлийн судалгаа хийгдэж байсан Астра фарм ХХК-аас урьдчилгаа авч зээл төлсөн. Гэтэл 2021, 2022 оны зээлийн хүү зогсоогүй нэмэгдсэн байсан. Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон учир 2019 оны 12 дугаар сараас 2020, 2021, 2022 оныг дуустал хугацааны хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүд энэ зээлийг төлөхөд хангалттай, 2 үл хөдлөх эд хөрөнгийг суллаад өгчихвөл нөгөө 4 үл хөдлөх эд хөрөнгө хангалттай барьцаа болно. Үлдсэн мөнгөө би графикаар төлөөд явах саналтай байна. 2 үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлчих юм бол 500,000,000 төгрөгийн зээлийн тал хувь нь төлөгдчихнө, талыг нь *******тай тохироод төлөх бодолтой байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Буянтогтох шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* ******* ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/СС180727001-1 тоот гэрээг цуцалж, хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,779,121,677.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 362,131,575.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч ******* ХХК, Х.Буянтогтох нарын барьцааны гэрээний зүйл болох Х.Буянтогтохын өмчлөлийн Ү-2206052746 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 49/2 байр, Ү-4 тоот хаягт байрлах 290,9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн өмчлөлийн Ү-2206046205 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 49/3 байр, Ү-5 тоот хаягт байрлах 237 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.Буянтогтохын өмчлөлийн Ү-2206043746 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 49/2 байр, Ү-2 тоот хаягт байрлах 192 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.Буянтогтохын өмчлөлийн Ү-2204065421 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 21-б байранд байрлах 473,16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Буянтогтохын өмчлөлийн Ү-2206043748 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 49/2 байр, 53 тоот хаягт байрлах 116,92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.Буянтогтохын өмчлөлийн Ү-2206043747 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр гудамж 49/3 байр, 96 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн ...зээлийн гэрээний үүргийг төлөхөд дэлхий даяар тархсан цар тахалтай холбоотойгоор манайд хөл хорио, хязгаарлалт тогтоосноос бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх тайлбарыг үндэслэн зээлийн гэрээний хүү болох 712,822,679 төгрөгийн 50 хувь, нэмэгдүүлсэн хүү 11,440,470 төгрөгийн 50 хувийг тус тус хасаж 1,779,076,677 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүх уг дүгнэлтийнхээ үндэслэлийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй буюу дээрх арга хэрэгслийн аль нэг аргаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт ******* ******* *******инд ирүүлсэн үйл баримт нотлогдохгүй байна.

5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн хариуцагч талын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус шийдвэрийн 362,131,575.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдол хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 2,141,253,253 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Буянтогтох шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. ******* ******* ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь 500,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн талууд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь 1,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч ******* ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн талууд гэрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүний талаар тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4. ******* ******* ******* ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох нийт 1,500,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй. Мөн ******* ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлд 55,934,966 төгрөг, зээлийн хүүнд 131,250,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 945,053 төгрөг, нийт 188,130,612 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлд 27,119,929 төгрөг, зээлийн хүүнд 245,617,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 169,644 төгрөг, нийт 272,907,548 төгрөг тус тус төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

 

5. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай ч талууд гэрээний 8.2-т зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээлийн үндсэн өрөө төлж дуустал хугацааны үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Мөн талууд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний 9.2, 9.2.2-д зээлдэгч хуваарийн дагуу төлбөр төлөлгүй 60 хоног хугацаа хэтэрсэн бол ******* гэрээг цуцлахаар тохиролцсоныг шүүх зөв тогтоож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг зээлийн гэрээг цуцлахыг шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ. Хариуцагч энэ талаар маргаагүй байна.

 

7. Хариуцагч нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны 12 дугаар сараас 2022 оныг дуустал хугацааны хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч тухайн цаг хугацаанд зээлийн хуваарьт төлбөр төлөх хугацааг хойшлуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нэхэмжлэгчид хандаж өргөдөл, хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8 дахь заалт, Монгол*******ны ерөнхийлөгчийн 2021 оны 100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журамд зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээ авч болохоор тусгагдсан бөгөөд энэ нь зээлийн хүү төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлсөн зохицуулалт биш юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагчийн төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүүний 50 хувь болох 362,131,575 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй тул уг хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэстэй.

 

8. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ******* ******* ХХК, ******* ХХК, Х.Буянтогтох нарын байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн болон 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046205 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/3 байр, Ү-5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Х.Буянтогтохын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046205, Ү-2206052746, Ү-2206043748, Ү-2206043747 дугааруудтай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/2 байр, Ү-4, Ү-2, 53 тоот, 49/3 байр, 96 тоот хаягуудад байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065421 дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 21-б байранд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан үйл баримтыг шүүх зөв тогтоож, барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохыг зөв дүгнэжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй болно.

 

9. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж нотариатчид 45,000 төгрөгийн төлбөр төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

10. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03431 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/СС180727001-1 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ******* ХХК-аас 2,141,253,253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, ...9,053,558 гэснийг 10,934,416 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,968,607.87 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЗОЛЗАЯА