Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00220

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00220

 

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04932 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 146,797,546 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төмөр *******ын шугамын доод бүтцийн барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 1,940,000,000 төгрөг болно.

Ажил гүйцэтгэх явцад зургийн өөрчлөлт орж, газар шорооны ажилд ул хөрс солих нэмэлт ажил 422,891,568 төгрөгөөр хийгдэхээр болсон. Монголын төмөр ******* компаниас нэмэлт ажлын үнэлгээний албан бичиг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ирсний дагуу манай компани ******* ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр нэмэлт гэрээ хийж, гэрээт ажлын нийт үнийн дүн 2,362,891,598 төгрөг болсон.

1.2. Ажлыг 100 хувь чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгасан. Үүнээс хойш манай компани хариуцагчтай үнэн зөвөөр тооцоо нийлж чадаагүй тул *******т бус аудиторын дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр ******* ******* ХХК-аас 269,964,849 төгрөгийн авлагатай, үүнээс 123,167,303 төгрөг нь төслийн захиалагчид суутгуулсан, баталгаат хугацаа дууссаны дараа авах гүйцэтгэлийн баталгаа бөгөөд үлдэх 146,797,546 төгрөг нь ******* ******* ХХК-аас шууд гаргуулах авлага болно.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 146,797,546 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төмөр *******ын шугамын доод бүтцийн барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2.2. Талууд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ******* ******* ХХК-аас ******* ******* ******* ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдлийг 125,866,712.28 төгрөг болохыг тооцоо нийлэн, ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Б.Пүрэвцэцэг, ******* ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Б.Оюунжаргал нар баталгаа үйлдэн баталгаажуулсан.

Үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* ******* ХХК-аас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 125,866,712.28 төгрөгийн нэхэмжлэхийг ******* ******* ХХК-д ирүүлсэн.

******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 65,000,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-д шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсүх, ******* ******* ХХК-ийн ажилтан Б.Батжаргал нар харилцан тохиролцож Герман улсад 2010 онд үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн Мерседес бенц Е300 маркийн, 2499 УАА улсын дугаартай саарал өнгийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр үнэлж, Д.Эрдэнэсүхийн хүсэлтээр Х.Гантулгын өмчлөлд шилжүүлснээр үлдэгдэл төлбөрөөс 40,000,000 төгрөгийг хассан. Мөн ******* ******* ХХК нь Торгон харгуй ХХК-аас авах авлага болох 3,895,200 төгрөгийн үнэ бүхий цементийг тооцооноос хасуулж тооцуулахаар хүлээлгэн өгсөн. Нийт 108,895,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байтал 146,797,546 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Тооцоо нийлсэн актын төлбөрөөс төлсөн дүнгээ хасвал ******* ******* ******* ХХК-д 16,971,512.28 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй ба уг дүнг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зэвсэгт хүчний жанжин штабын тайлбарын агуулга:

3.1. Зэвсэгт хүчний жанжин штаб буюу төмөр *******ын ажлыг хариуцаж байсан Барилга, бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар нь төмөр *******ын бүтээн байгуулалтын ажил дээр ******* ******* ХХК-тай гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээгээр гэрээт ажил дээр туслан гүйцэтгэх компани орж ирсэн тохиолдолд захиалагч буюу Зэвсэгт хүчний жанжин штабт заавал мэдэгдэх ёстой байсан. Уг үүргийг биелүүлээгүйгээс болж манайх туслан гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэсэн талаар мэдээгүй, үүнээс улбаалан өнөөдрийн хэрэг маргаан үүсэж байна.

Зэвсэгт хүчний жанжин штаб ковидын үе буюу давагдашгүй хүчин зүйл тулгарсан учраас хугацаа нэмж өгч, алдангиас чөлөөлж, мөнгийг бүрэн өгсөн. ******* ******* ХХК 5 удаагийн гүйцэтгэлийг захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабт шалгуулж, холбогдох зардлыг хасуулж, 2,463,346,057 төгрөгийг бүрэн хүлээн авсан.

3.2. ******* ******* ХХК туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар манайд мэдэгдсэн бол ******* ******* ******* ХХК-ийн ажилд хяналт тавих зэргээр харьцах боломжтой байсан. Газар дээр ажил гүйцэтгэж, нэг ч хүрз шорооны ажил хийгээгүй компани дундаас нь 100-200 сая төгрөгийн ашиг хүртэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл янз бүрийн шалтгаанаар шүүх хуралдааныг удаан хугацаанд хойшлуулж, шүүхийг үл хүндэтгэж байна, энэ талаар харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас 146,797,546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 892,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 891,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэлтэй холбогдуулан 16,971,512 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл зохигчдын байгуулсан гэрээний төлбөрөөс үлдсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа болон нэхэмжлэгчээс хариуцагч талд илгээж байсан нэхэмжлэлээр тус тус тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг 2,108,190,546 төгрөгийг төлөх ёстой гэсэн тооцоог үндэслэлгүйгээр гаргасан буюу хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Ийнхүү түүнээс төлсөн 1,961,393,000 төгрөгийг хасаад дээрх тооцоог гаргасан байдаг.

Энэ бүхнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүлээн зэвшөөрөхгүй байгаа 129,826,034 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

******* ******* ХХК-ийн өмнөөс манай байгууллага тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч Монголын төмөр ******* компаниас бүх төлбөрөө авсан атлаа манай байгууллагад төлөх ёстой төлбөрөө төлдөггүй. Тухайн ажлыг ******* ******* ******* ХХК-аар 2,362,891,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсоноор ******* ******* ХХК нь 100,454,459 төгрөгийн ашиг олсон. Аудитын байгууллагаас дүгнэлт гаргуулж, талуудын хоорондын өгч, авсан төлбөрийн баримтуудаас харахад нийт 2,362,891,598 төгрөгөөр гэрээ байгуулснаас 1,961,393,000 төгрөгийг төлсөн. ******* ******* ХХК нь үлдэгдэл болох 146,797,546 төгрөгийг ******* ******* ******* ХХК-д төлөх ёстой.

Талуудын хооронд 16,971,512 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлсэн акт байхгүй. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тухайн мөнгийг өгөх боломжтой нэхэмжлэлээ бичээд ир гэж хэлсний дагуу уг нэхэмжлэхийг бичсэн. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 146,797,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 16,971,512 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төмөр *******ын шугамын доод бүтцийн барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр туслан гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь техникийн шаардлагын дагуу тогтоосон хугацаанд төмөр *******ын шугамын доод бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх, ерөнхий гүйцэтгэгч ******* ******* ХХК нь ажлын хөлс 1,940,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн талууд гэрээт ажлын тоо хэмжээ, зураг өөрчлөгдөж, хөрс солилтын нэмэлт ажлыг гүйцэтгэсэн, уг ажлын санхүүжилтийг Монголын төмөр ******* компанийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01|768 дугаар албан бичгийг үндэслэн нэмэлтээр олгох талаар 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулжээ. Тус нэмэлт ажлын төсөвт өртгийг 422,891,568 төгрөгөөр тооцсон талаар талууд тайлбарласан.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4. ******* ******* ******* ХХК гэрээт ажлыг гүйцэтгэж ажлын үр дүнг ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй.

 

5.1. Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаанд 114,720,837.10 төгрөгийн өр төлбөрийн хамрах хугацааг зааж, уг төлбөрийг баталгааны хугацаа дуусахад төлөхөөр тусгасан, мөн нэхэмжлэгчээс хариуцагчид хаягласан гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 125,866,712.28 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэх, уг баримтыг үйлдсэн нягтлан бологч Б.Оюунжаргалын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт ...хариуцагч компанийн нягтлан зугтаад уулзахгүй байсан ба 2021 оны 7 сард Пүрэвцэцэг манайд төлөх боломжтой дүн нь 125,000,000 төгрөг гэсэн учир 125,866,712.28 төгрөгийн нэхэмжлэх бичсэн гэж мэдүүлснийг тус тус анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул зохигчдыг гэрээний үлдэгдэл төлбөрийг 114,720,837.10 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлсэн гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэхийг өглөг, авлагын тооцоо нийлсэн баримт гэж үзэх үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

5.2. Үүнээс гадна нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Ингүүмэл жаргалант аудит ХХК-ийн дүгнэлтэд хариуцагч 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаагийн шилжүүлгээр нийт 1,655,000,000 төгрөгийг дансаар, 2021 оны 09 дүгээр сард 3,897,000 төгрөгийн үнийн дүн бүхий 18 тн цемент болон 40,000,000 төгрөгт тооцон Бенз маркийн автомашин, мөн 262,496,000 төгрөгийн шатахуун, нийт 1,961,393,000 төгрөг шилжүүлсэн талаар тусгасан, уг баримтыг хариуцагч маргаагүйг шүүх зөв тогтоожээ. Уг тооцоололд хариуцагчийн татгалзалд дурдсан 108,895,200 төгрөгийн тооцоо багтсан байна.

5.3. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлохдоо гэрээний нийт үнийн дүн 2,362,891,598 төгрөгөөс норм нормативын сан, магадлашгүй ажлын болон захиалагчийн хяналтын зардал 131,533,749 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 123,167,303 төгрөгийг хасаж тооцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа болон нэхэмжлэгчээс хариуцагч талд илгээж байсан нэхэмжлэлээр тогтоогддог, анхан шатны шүүх хариуцагчийг 2,108,190,546 төгрөгийг төлөх ёстой гэсэн тооцоог үндэслэлгүйгээр гаргасан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 146,797,546 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЗОЛЗАЯА