Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00244

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 31 210/МА2024/00244

 

 

 

******* ******* ******* ******* хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03628 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

******* ******* шимтгэлийн өр, алдангид 146,530,347 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ******* ******* ХХК нь ******* ******* тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн ******* шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2021 оны 07 дугаар сараас эхлэн нийгмийн ******* шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 98,002,145.61 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна.

******* ******* байгууллагын зүгээс дээрх шимтгэлийн өрөө төлөхийг удаа дараа шаардаж улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 000264 дугаар ******* ******* шимтгэлийн өр авлага барагдуулах тухай шаардлага, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1613 дугаар Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг арилжааны банкуудад тус тус хүргүүлсэн боловч төлөөгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төлбөл зохих шимтгэл 98,002,145.61 төгрөг, алданги 48,528,201.58 төгрөгийн хамт гаргуулж, нийгмийн ******* сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани тайлангийн дагуу үүссэн шимтгэлийн өр 98,002,145.61 төгрөгийг зөвшөөрч, цаашид үе шаттай төлөхөд бэлэн байна. Харин алданги болох 48,528,201.58 төгрөгийг нэмж төлөх боломжгүй. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дахь хэсэгт ******* ******* шимтгэл төлөгч нь нийгмийн ******* шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгуулийн арга хэмжээ авна гэсэн заалттай байгаа тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 25 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийгмийн ******* шимтгэлийн өр, алдангид 146,530,347 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ******* *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 890,602 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь нийгмийн ******* шимтгэлд 98,002,145.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний алдангид тооцсон 48,528,201.58 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 6-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэсэн байх ба мөн ямар хуулийг үндэслэсэн нь тодорхойгүй байдлаар нийгмийн ******* шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилжээ" гэж үндэслэлийг тодорхойлсон байна.

4.2. Шүүх ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэж буйгаа тодорхой заагаагүй атлаа нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 000264 дугаар мэдэгдэлд дурдсан Нийгмийн ******* тухай хуулийн 3 дугаар бүлгийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн дутуу төлөгдсөн буюу төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна гэснийг шууд ишлэсэн нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй болохыг илтгэж байна.

4.3. Гэтэл Нийгмийн ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна, 2 дахь хэсэгт Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний ******* санд төлөх шимтгэлийн хувь хэмжээг буруу тооцсон бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алданги ногдуулна гэж заасан тул шүүх Нийгмийн ******* тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх дээрх байдлаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 48,528,201.58 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр 98,002,145.61 төгрөг, алданги 48,528,201.58 төгрөг, нийт 146,530,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ******* ******* ХХК нь 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хамаарах нийгмийн ******* шимтгэл 98,002,145 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй талаар зохигч шүүхэд маргаагүй.

4. Анхан шатны шүүх ******* даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэйг зөв дүгнэж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нийгмийн ******* шимтгэл 98,002,145 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5. ******* ******* тухай хуулийн 20 дугаар зүйл дэх хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн ******* санд төвлөрүүлэхээр зохицуулсан.

Тодруулбал Зөрчлийн тухай хуульд ******* ******* тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн ******* шимтгэл төлөгч нь нийгмийн ******* шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцохоор заажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ба захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох асуудал нь үүнд хамаарахгүй.

6. Иймд хариуцагчаас нийгмийн ******* шимтгэлийн өр 98,002,145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алданги 48,528,201 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 98,002,145 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ******* *******т олгож, нэхэмжлэлээс 48,528,201 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...890,602 гэснийг 647,961 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА