| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0459/Э |
| Дугаар | 465 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 465
2019 03 26 2019/ШЦТ/465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Ч.Алтансүх,
шүүгдэгч, хохирогч А.А, Г.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Е Г.Е нарт холбогдох эрүүгийн 1806 10016 0383 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, А.Е /РД:/,
2. Монгол Улсын иргэн, Г.Е, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.А нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар баарны гадна иргэн Г.Е нүүрэн тус газар цохилоо гэсэн шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Е нь 2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар баарны гадна иргэн А.А ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Е биед учирсан гэмтлийг би учруулсан гэдэгтээ маргахгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэм буруу дээрээ маргахгүй гэв.
Хохирогч Г.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэргийн улмаас миний урд талын хоёр шүд хөдөлсөн. Нэг нь эмчлэх боломжгүй, шүд хийлгэх шаардлагатай гэсэн. Нэг нь сувгийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн. Одоогоор шүдээ хийлгээгүй байгаа гэв.
Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ариун цэврийн өрөө ороод гарах гэж байхад Цэнджав гадаа хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн. Гараад очиход А хамраас нь цус гараад нүүр нь цус болсон байсан. Бид нар хоорондоо бие, биенээ салгаад ноцолдоод байсан. Тэгтэл Е А намайг мөргөчихлөө гээд амаа дараад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е бааранд хүмүүстэй маргалдаад байхаар нь би аваад гарсан. Тэгтэл баарны гадна над руу чи их зантай гэж хэлээд дайрч хоолой боож нүүрэн тус газар цохиж авсан. Бид хоёр ноцолдож байгаад би газар унасан. А ирээд Ерөөлтийг миний дээрээс салгаж авсан. Е босоод Анхбаяртай маргалдаад дайраад зодолдоод бие биенийгээ цохиод зодолдоод байсан. А миний хамар руу Е цохичихлоо гээд байсан. А Е рүү гүйж очоод барицалдаж аваад маргалдаад бие биенээ цохиод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Бямбанасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Баарны гадна гарахад А Е Даваадорж нар хоорондоо маргалдаад байсан. Бас танихгүй 2 хүн байсан. Е танихгүй хүмүүстэй маргалдаад А өмөөрөх гээд наанаас очиход Е А нүүрэн тус газар хамар луу нь гараараа нэг удаа цохисон. А зөрүүлээд Е нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгээд бид нар салаад би Ерөөлтийг таксинд суулгаж өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ч.Цэнджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Е А хамар луу гараараа нэг удаа цохисон..., А уурлаад Е нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд бүгдээрээ боль боль гээд салгасан гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,
Гэрч О.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...эхлээд Е тамхины цэгийн тэнд нэг танихгүй хүнийг шүргэчихсэн..., дотор бас хүнтэй муудалцах гээд байсан бид салгаж байсан..., тэгээд Даваадоржтой муудалцах гээд барилцаж аваад байсан. Е агсраад хүмүүсийг өдөөд байсан..., тэгээд А хамт олон байж яах гээд байгаа юм бэ боль гэхэд Е А нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон..., А хамраас цус гарлаа гээд уурлаад Ерөөлтийг буцаагаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹441 дүгнэлтэд “Г.Е биед дээд үүдэн хоёр шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, буйл, дээд, уруул, цээжний ар хэсэг, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹453 дүгнэлтэд “А биед хамрын ясны далд хугарал, хамар, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/, шүүгдэгч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 цагийн орчим баарнаас гараад Даваадорж, Е нар хоорондоо маргалдаад байсан. Ерөөлтийг боль гэхэд чи яах гээд байгаа юм гээд миний нүүрэн тус газар, хамар орчим 1 удаа гараараа цохисон. Цохиулсан уурандаа Ерөөлтийг буцаагаад нүүрэн тус газар нь мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 40 дүгээр хуудас/,
Яллагдагчаар А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 цагийн орчим баарнаас гараад Даваадорж, Е нар хоорондоо маргалдаад байсан. Ерөөлтийг боль гэхэд чи яах гээд байгаа юм гээд миний нүүрэн тус газар, хамар орчим 1 удаа гараараа цохисон. Цохиулсан уурандаа Ерөөлтийг буцаагаад нүүрэн тус газар нь мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 40 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Г.Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн орчим баарнаас гараад А танихгүй хүмүүстэй маргалдаад тэр хүмүүс цохилцоод байсан. Би салгах гэж голоор нь ороод өшиглүүлсэн. Тэгтэл А хажуугаас гарч ирээд хамар руу мөргөсөн. Мөргүүлээд нүүрээ бариад доошоо суусан...” гэх мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35, 59 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54, 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.А нь 2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар баарны гадна иргэн Г.Е нүүрэн тус газар цохилоо гэсэн шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Г.Е нь 2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар баарны гадна иргэн А.А ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч А ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А ...баарнаас гараад Даваадорж, Е нар хоорондоо маргалдаад байсан. Ерөөлтийг боль гэхэд чи яах гээд байгаа юм гээд миний нүүрэн тус газар, хамар орчим 1 удаа гараараа цохисон. Цохиулсан уурандаа Ерөөлтийг буцаагаад нүүрэн тус газар нь мөргөсөн гэх, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Е ...хохирогч Анхбаярыг би цохиогүй, хэн учруулсаныг мэдэхгүй гэх, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Е ...А танихгүй хүмүүстэй маргалдаад тэр хүмүүс цохилцоод байсан. Би салгах гэж голоор нь ороод өшиглүүлсэн. Тэгтэл А хажуугаас гарч ирээд хамар руу мөргөсөн. Мөргүүлээд нүүрээ бариад доошоо суусан гэх, хохирогч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...хохирогч болохын хувьд надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх, хохирогч Г.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...миний урд талын хоёр шүд хөдөлсөн. Нэг нь эмчлэх боломжгүй, шүд хийлгэх шаардлагатай гэсэн. Нэг нь сувгийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн. Одоогоор шүдээ хийлгээгүй байгаа гэх, гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...гараад очиход А хамраас нь цус гараад нүүр нь цус болсон байсан..., Е А намайг мөргөчихлөө гээд амаа дараад байсан...гэх, гэрч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...А ирээд Ерөөлтийг миний дээрээс салгаж авсан..., Е босоод Анхбаяртай маргалдаад дайраад зодолдоод бие биенийгээ цохиод зодолдоод байсан. А миний хамар руу Е цохичихлоо гээд байсан гэх, гэрч Б.Бямбанасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Е А нүүрэн тус газар хамар луу нь гараараа нэг удаа цохисон. А зөрүүлээд Е нүүрэн тус газар гараараа цохисон гэх, гэрч Ч.Цэнджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Е А хамар луу гараараа нэг удаа цохисон..., А уурлаад Е нүүрэн тус газар нь нэг удаа цохисон гэх, гэрч О.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Даваадоржтой муудалцах гээд барилцаж аваад байсан..., Е агсраад хүмүүсийг өдөөд байсан..., тэгээд А хамт олон байж яах гээд байгаа юм бэ боль гэхэд Е А нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон..., А хамраас цус гарлаа гээд уурлаад Ерөөлтийг буцаагаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹441 дүгнэлтээр...Г.Е биед дээд үүдэн хоёр шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, буйл, дээд, уруул, цээжний ар хэсэг, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹453 дүгнэлтээр...А.Анхбарын биед хамрын ясны далд хугарал, хамар, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.А, Г.Е нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч А.А, Г.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч А.А нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Г.Е энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Г.Е нь шүүхийн хэлэцүүлэгт 2 /хоёр/ сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хэдий ч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон болно.
Шүүгдэгч А.А, Г.Е нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.А, Г.Е нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.
Ял оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах зүйтэй гэж шүүгдэгч А.Анхбаярт 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох, харин шүүгдэгч Г.Е 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь саналыг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхлэдэг болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул тэдний гэм буруутай үйлдэлд нь торгуулийн ял шийтгэл нь зохимжтой байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.А, Г.Е нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалах, шүүгдэгч А.А, Г.Е нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.