| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/01997/И |
| Дугаар | 210/МА2024/00368 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/00368
2024 02 23 210/МА2024/00368
*******.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.*******аваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/02987 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох
Орон сууцны талбайн зөрүү төлбөр 14,448,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******.******* нь ******* ******* ******* ХХК-аас Хүннү 2222 байрны 2 дугаар ээлж, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион Оргил-4 /17013/, Удирдлагын академи гудамж, 209 дүгээр байр, 1904 тоот хаягт байрлах, 95.71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206087723 дугаартай гэрчилгээ авсан.
1.2. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эй-*******и интернэшнл ХХК-аар орон сууцны талбайг хэмжүүлж баталгаажуулахад 93.13 м.кв болохыг тодорхойлж өгсөн бөгөөд 2.58 м.кв дутуу гарсан.
1.3. ******* ******* ******* ХХК-д хохирлыг барагдуулах тухай өргөдлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн ба өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй чирэгдүүлж байна.
Иймээс 2.58 м.кв талбайн мөнгөн дүнд шилжүүлсэн төлбөр 14,448,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******.*******тэй 2021 оны 03 дугаар сард Хүннү 2222 хорооллын 209 дүгээр байрны 1904 тоот, 95.71 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 4,000,000 төгрөгөөр тооцож Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан бөгөөд хэдэн м.кв талбайн зөрүүг хэдэн төгрөгөөр тооцож, 14,480,000 төгрөг болж байгаа нь тодорхойгүй байна.
2.2. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Ингэж үзвэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасан ...эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэдэг нөхцөл байдал үүсэж байна. Нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг хүлээж авах үед доголдлын талаар мэдэх боломжтой байсан. Иймд доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан.
2.3. Гэрээний 7.3-т ... гүйцэтгэгч нь орон сууцны талбайн хэмжээг барилгын зурагт үндэслэн хана хоорондын талбайг хэмжиж, орон сууцны талбайн хэмжээг тогтооход хэрэглэдэг стандартыг баримтлан гаргасан бөгөөд талууд энэ хэмжээг харилцан зөвшөөрч байна. Хэрэв орон сууцны талбайн хэмжээ нь барилга угсралт болон заслын ажлын алдаанаас шалтгаалж гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 1 м.кв хүртэл хүрэхгүй хэмжээгээр зөрсөн тохиолдолд талууд гомдол гаргахгүй бөгөөд энэ тохиолдолд орон сууцны үнийг өөрчлөхийг шаардахгүй гэж заасан.
2.4. Шинжилгээ хийлгэсэн Эй-*******и интернэшнл ХХК болон шүүхээс томилсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ууд хаалганы голын зайг хэмжээгүй. Үүнийг ******* ******* ******* ХХК-ийн зургийг хийж гүйцэтгэсэн Эй Би Эс тауэр ХХК-аар хэмжүүлэхэд өрөө хоорондын 00-н хаалга, жижиг өрөөний хаалганы зайнуудыг ерөөсөө хэмжиж тогтоогоогүй. Тухайн барилга нь бүрэн цутгамал учраас хэв хашмал нь хана хоорондын, өрөө хоорондын хананаас 15 см гэдэг ч юм уу бүрэн цутгамлаар баригдаж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 11,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,368,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 192,230 төгрөг, шинжээчийн зардалд 150,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******.******* болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Аливаа гэрээний талууд гэрээгээр бусдын өмнө үүрэг хүлээхээс гадна өөрийн өмнө мөн үүрэг хүлээдэг онцлогтой. Энэ нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй салшгүй холбоотой юм. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.
Нэхэмжлэгч нь 1904 тоот орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авахдаа гэрээний зүйлийн тоо, хэмжээ, талбайг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулах боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахдаа орон сууцны талбайн хэмжээг шалгаж хүлээн аваагүй нь тухайн асуудлаар буюу талбайн зөрүүг мөнгөөр шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Хэрэв худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол тухайн үйлдлээрээ худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан эрхээс татгалзаж байгаа илэрхийлэл бөгөөд өөрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм.
Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж ... худалдан авагч буюу иргэн орон сууцыг хүлээн авахдаа талбайн зөрүүг шууд хараад мэдэх боломжтой доголдол гэж үзэх боломжгүй юм ... " хэмээн үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.
4.2. Нэгэнт анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу Нэхэмжлэгч *******.******* нь маргаан бүхий орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан, шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шаардах эрхийн хугацааг хэтрүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. *******авж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү төлбөрт 14,448,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. *******.******* болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны орон сууцны барилгын 209 дүгээр байрны 1904 тоотод байрлах, 95.71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2021 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч *******.******* нь 1 м.кв талбайг 4,000,000 төгрөгөөр тооцон нийт 382,840,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь дээрх харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон ба төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлэхэд худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэснийг буруутгахгүй.
4. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хариуцагчид төлсөн, мөн түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон талаар талууд маргаагүй, уг үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.
5. Нэхэмжлэгч нь Эй-*******и интернэшнл ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хэмжилтийн зургийг үндэслэн орон сууцны талбай 93.13 м.кв буюу гэрээнд зааснаас 2.58 м.кв дутуу гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд орон сууцны талбайн хэмжээг 92.94 м.кв гэж дүгнэжээ.
Уг дүгнэлтэд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Орон сууцны талбай тодорхойлох MNS6058:2009 стандартыг баримталсан ба тус орон сууцны 9 өрөө, тасалгаа тус бүрээр талбайн хэмжээг гаргаж (талбай 1-43.60, талбай 2-10.05, талбай 3-15.43, талбай 4-11.13, талбай 5-3.93, талбай 6-3.38, талбай 7-3.49, талбай 8-0.85, талбай 9-1.08, сүүлийн 2 талбай буюу тагтыг стандартын дагуу 0.3 итгэлцүүрээр тооцсон) нийт талбайн хэмжээг тодорхойлжээ.
5.2. Гэрээний 7.3-т ... гүйцэтгэгч нь орон сууцны талбайн хэмжээг барилгын зурагт үндэслэн хана хоорондын талбайг хэмжиж, орон сууцны талбайн хэмжээг тогтооход хэрэглэдэг стандартыг баримтлан гаргасан бөгөөд талууд энэ хэмжээг харилцан зөвшөөрч байна гэж тусгасан боловч гэрээнд барилгын зураг хавсаргагдаагүй, стандарт тодорхой тусгаагүй, ямар үндэслэл, тооцоогоор орон сууцны талбайн хэмжээг 95.71 м.кв гэсэн нь тодорхойгүй байна.
5.3. Худалдагч ******* ******* ******* ХХК нь аж ахуйн үйл ажиллагааг байнга эрхэлж, ашиг олоход чиглэсэн мэргэшсэн аж ахуй эрхлэгч байгаа бол худалдан авагч *******.******* нь хувийн зорилгоор нэг удаагийн шинжтэй гэрээ байгуулсан, аж ахуй эрхлэгч бус иргэн байна. Энэ тохиолдолд худалдагч нь худалдаж байгаа орон сууцны талбайн хэмжээний талаар үнэн зөв мэдээллээр худалдан авагчийг хангах үүрэгтэй бөгөөд ******* ******* ******* ХХК-ийг уг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй.
5.4. Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс 2.77 м.кв-аар бага буюу гэрээний зүйл биет байдлын доголдолтой гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний зүйл нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээнд хүрээгүй тул мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн гэх үндэслэлгүй болно.
6. Түүнчлэн худалдан авагч нь дээр дурдсанаар орон сууцны талбайн хэмжээний талаар үнэн зөв мэдээллээр хангагдаагүй тул түүнийг орон сууц хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсгийн зохицуулалт талуудын энэ маргаанд хэрэглэгдэхгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг шалгаж хүлээн аваагүй нь талбайн зөрүүг мөнгөөр шаардах эрхээ алдсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууц хүлээн авсан, доголдлыг илрүүлсэн, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
8. Иймд шүүх хариуцагчаас гэрээнд заасан хэмжээнээс дутуу 2.77 м.кв талбайн төлбөрт 11,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
*******ээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/02987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.*******АВАА*******ОРЖ
ШҮҮГЧИ******* Э.ЗОЛЗАЯА
*******.ЗОЛЗАЯА