Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 183/2022/03932/И |
Дугаар | 210/МА2024/00373 |
Огноо | 2024-02-23 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/00373
2024 02 23 210/М*******2024/00373
*******.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******.*******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******.*******-*******д холбогдох
Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 417041634 тоот дансан дахь 6,720.02 ам.долларын мөнгөн хөрөнгийг талийгаач *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг данснаас 6,720.02 ам.долларыг гаргуулан авах эрхтэй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Даваахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******имэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.2. *******.Нарангэрэл нь ах *******.Даваахүүгийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бэлэглэсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 3-18 тоот хаягт байршилтай орон сууцанд амьдарч байгаад худалдсан ба мөнгөний үлдэгдэл 36,000,000 төгрөгийг хүү Б.Баасанхүүгийн нэр дээр орон сууцны зээл авах зорилгоор урьдчилгаа болгож дансанд нь шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хүү Б.Баасанхүүгийн эзэмшлийн 417041634 тоот дансанд байгаа 6,720.02 ам.доллар нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар талийгаач *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.
1.3. Хүү нь эхийнхээ амь насыг хороосон тул өвлөх эрхээ алдана. Эцэг *******.*******-******* нь талийгаач Б.Баасанхүүтэй нас барах хүртэл нь хамт амьдарч байгаагүй бөгөөд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар эцэг *******.*******-Эрдэнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэж байна. *******.******* нь талийгаач *******.Нарангэрэлийн төрсөн эх, Б.Баасанхүүгийн эмэг эх учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 520.6 дахь зааснаар өвлөх эрхтэй.
Иймээс нэхэмжлэгч *******.*******г талийгаач Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 417041634 тоот дансан дахь 6,720.02 ам.долларын мөнгөн хөрөнгийг талийгаач *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, уг данснаас 6,720.02 ам.долларыг нэхэмжлэгч гаргуулан авах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. *******.*******-******* талийгаач Б.Баасанхүүгийн төрүүлсэн эцэг учир Иргэний тухай хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч юм. Иргэний тухай хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар хууль ёсны өвлөгч байхгүй тохиолдолд нэхэмжлэгч *******.******* өв залгамжилна.
2.2. Иргэний тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Б.Баасанхүүгийн дансан дахь мөнгийг дундын өмчлөлд шилжүүлэх тохиролцоо хийгдээгүй. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын эрх зүйн чадвар дуусгавар болсон. *******.******* нь энэ хүмүүсийн дундын өмч байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүд, хамтран өмчлөгч нар шаардах ёстой, *******.*******д шаардах эрх байхгүй, эрх зүйн чадвар нь дуусгавар болсон этгээдийн өмнөөс гэр бүлийн эд хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгох, аливаа байдлаар оролцох нь үндэслэлгүй.
2.3. *******.******* талийгаач охиныхоо хууль ёсны өвлөгч юм. *******.Нарангэрэлийн дансанд байсан 20,312,959.36 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******.******* гаргуулаад авсан, хариуцагч энэ талаар маргаагүй.
Хэдийгээр гэрлэлт цуцлагдсан ч гэсэн хариуцагч нь талийгаач хүүтэйгээ харилцаатай байсан гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Талийгаач Б.Баасанхүү нь *******.*******-Эрдэнийн төрсөн хүү бөгөөд эцгийн хувьд хүүдээ тусалж дэмжиж, уулзан ярилцаж, бие биеэсээ харилцан хамааралтайгаар амьдарч ирсэн ба эцэг байх эрхээсээ татгалзаагүй. Мөн түүний эзэмшил өмчлөлийн ямар ч хөрөнгийг өвлөхөөс татгалзах хүсэлт гаргаагүй хууль ёсны өвлөх эрхтэй цорын ганц эцгийн хувьд талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна.
3.2. *******.*******-******* талийгаач *******.Нарангэрэлтэй гэрлэлт цуцлагдсан, түүний нэр дээр байх бүх эд хөрөнгийг эх *******.*******г өвлөхийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, харин эцгийн хувьд хүүгийн хууль ёсны өвлөгч гэдгээ талийгаачийн ээж *******.*******, ах *******.Даваахүү нарт хэлж байсан. Гэвч хүү чинь эхийнхээ амь насыг хороосон тул өвлөх эрхээ алдсан гэсэн маргаан, үл ойлголцол үүссэн тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. *******.*******-******* нь талийгаач Б.Баасанхүүтэй 3 наснаас 8 нас хүртэл 5 жилийн хугацаанд 2 удаа л уулзсан талаар гэрлэлт цуцлуулсан шүүхийн баримтад байгаа. Талийгаач *******.Нарангэрэл нь гадны төсөлд ажилладаг, хүүхдийн тэтгэлэг тогтоолголгүй амьдралаа өөрөө авч явж, хүүгээ өсгөж хүмүүжүүлсэн боловсролтой нэгэн байсан. Төрсөн ах *******.Даваахүүгийн зүгээс орон сууцтай болоход нь тусалсан, сар бүр 300,000-450,000 төгрөгийн дэмжлэг өгч байсан, гэмт хэргээс болж айлын орон сууцанд үүссэн хохирол 5,000,000 орчим төгрөгийн засвар хийсэн баримтуудыг хэргийн материалд хавсаргасан.
4.2. Эцэг *******.*******-******* нь хүүгээ ажил төрлөөсөө болоод сэтгэл санаа тогтворгүй байхад нь дэмжиж тусалж байсан бол энэ хэрэг гарахгүй, өдийд энэ 2 хүн амьд байх байсан. *******.Нарангэрэлийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгийг хүүгийнх нь дансанд байгааг далимдуулж өөрийн болгохоор талийгаач Б.Баасанхүүг 14 нас хүрч биеэ даатал нь гараас нь хөтөлж өсгөсөн 81 настай эх *******.*******той нь булаацалдана гэж огт бодоогүй. Хүний эцэг шиг хандаж байгаагүй.
Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. *******нхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь хэсэгт зааснаар Худалдаа хөгжлийн банк дахь Б.Баасанхүүгийн 417041634 тоот долларын данс дахь 6,720.02 доллар буюу 23,073,994 төгрөгийн хууль ёсны өвлөгч нь Р.******* мөн болохыг тогтоож, дээрх данс дахь мөнгөн хөрөнгө нь талийгаач *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 275,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. *******нхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3, 528.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийдвэр гарахад нөлөөлсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
6.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх заалт нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинд нь нэгэн адил хамааралтай зохицуулалт гэдгийг шүүх анхаараагүй бөгөөд *******.*******-******* нь талийгаач Б.Баасанхүүтэй хамт амьдарч байгаагүй талаар маргаагүй гэж ойлгомжгүй байдлаар санаачилгаараа дүгнэлт хийсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, нэхэмжлэгч талд ашигтайгаар хуулийг хэрэглэсэн төдийгүй Иргэний хуулийн 56 дугаар бүлгийн Өв хүлээн авах, татгалзах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хуулийн 4 дүгээр зүйл Шүүхийн өмнө эрх тэгш байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
6.3. Нэхэмжлэгч Р.******* нь өв хүлээн авах болон өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт, өргөдлийг холбогдох газруудад хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь хэрэгт авагдсан Монголын нотариатчдын танхимын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 548, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 553 тоот албан бичгээр нотлогдсон.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо мөн хуулийн 43.2.1-43.2.5-д заасан бичиг баримтыг үндэслэнэ гэж хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан энэхүү нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, хэрхэн үгүйсгэсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, тухайн харилцааг зохицуулсан Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
6.4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, 520 дугаар зүйлийн 520.4 дэх хэсэгт заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нотлох баримтгүйгээр Р.*******г Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д зааснаар хууль ёсны өвлөгч гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.
6.5. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгч байхгүй, эсвэл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол эмэг эх хууль ёсны өвлөгч байхаар хуульчилсан. Гэтэл шүүх дээрх хуульд заасан аль үндэслэл тогтоогдсон талаар тодорхой дүгнээгүй, өөрөөр хэлбэл талийгаачийн хууль ёсны өвлөгч эцэг *******.*******-******* гэдэгтэй хэн ч маргаагүй, гэтэл шүүх өвлөх эрхтэй өөр этгээд байхгүй гэж дүгнэсэн, талийгаач хүү нь өвлөгдөх хөрөнгөтэй болохыг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6/11528 тоот албан бичиг шүүхэд ирснээр олж мэдээд хууль ёсны өвлөгчийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргасан.
Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач хүүд нь өвлөгдөх хөрөнгө байгаа нь тогтоогдож улмаар шүүхэд өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад түүнийг өвлөхөөс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг гэрчлэх..., Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж хуульчилсан ба хариуцагч *******.*******-Эрдэнийн хувьд өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж мэдэгдээгүй нь түүнийг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.
6.6. *******нхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад өөр өөр дүгнэлт хийж, хууль ёсны өвлөгч, хууль ёсны өв залгамжлагч, өв хүлээн авах хүсэлт, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, өвлөх эрх, өвлөх эрхийн гэрчилгээ зэргийг зохицуулсан дээрх Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан бичгийн баримтанд хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6.7. Хариуцагчаас талийгаач Б.Баасанхүүгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй, ноцтой зөрчил гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.*******гийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Б.*******-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
7.1. *******нхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Миний эх Р.******* нь талийгаач Б.Баасанхүүг төрсөн цагаас нь хойш өдийг хүртэл асран хамгаалсан. Эцэг нь өөр хүн рүү явснаас хойш миний эх асран хамгаалж өсгөсөн. Миний бие 2 өрөө орон сууц дүү *******.Нарангэрэлд бэлэглэснээр хөрөнгийн эх үүсвэр бий болсон.
7.2. Хариуцагч нь нэг удаа ч хүүдээ бэлэн мөнгө өгч үзээгүй атлаа хөрөнгийг нь өөрийн болгохоор санаархаж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Бидний хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр гомдолдоо дурдсан байгаа нь үндэслэлгүй. *******нхан шатны шүүх *******.*******г Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д заасны дагуу өвлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй.
7.3. Хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******.*******-******* нь талийгаачийг нас барснаас хойш Нотариатын танхимд өнөөдрийг хүртэлх хугацаанд өв хүлээж авах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөх эрхээ алдсан. Мөн 2005 онд гэр бүлийн харилцаагаа цуцалж, тусдаа амьдарч байсан. Хүүхдээ тэжээн тэтгэж байгаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгээ төлж байгаагүй талаарх баримтууд хэрэгт авагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯН*******В*******Л:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******-*******д холбогдуулан Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 417041634 тоот дансан дахь 6,720.02 ам.долларыг талийгаач *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг данснаас 6,720.02 ам.долларыг гаргуулан авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. *******.Нарангэрэл, түүний хүү Б.Баасанхүү нар 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч *******.******* нь *******.Нарангэрэлийн эх, хариуцагч *******.*******-******* нь Б.Баасанхүүгийн эцэг нь байгаа талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрүүлсэн эх, эцгийг хууль ёсны өвлөгч гэх ба *******.******* нь *******.Нарангэрэлийн, *******.*******-******* нь Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгчид хамаарахыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Нас барагч *******.Нарангэрэлийн өвийн асуудлаар зохигч маргаагүй, тодруулбал Худалдаа хөгжлийн банк ХХК дахь *******.Нарангэрэлийн эзэмшлийн 460000718 тоот дансан дахь 20,312,959 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******.******* өвийн журмаар шилжүүлэн авсан нь зөв.
5. *******.*******-******* нь хүү Б.Баасанхүүгээс тусдаа амьдарч байсан ба тэрээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй буюу эрхлэн удирдаагүй, нотариатчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй, мөн өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.
Иймээс хариуцагчийг өвөөс татгалзсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт тус хуулийн 528.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагч *******.*******-******* өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж мэдэгдээгүй нь түүнийг өвийг хүлээн авахаас татгалзсан гэж шууд дүгнэх боломжгүй гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зохицуулсан өвлөгчийг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх 2 үндэслэл нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан эсэхтэй холбоотой бөгөөд хариуцагч нь хүү Б.Баасанхүүтэй хамт амьдарч байгаагүй учир тэрээр өвөөс татгалзах хүсэлт биш, харин өв хүлээн авах өргөдөл гаргах учиртай.
5.2. Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач Б.Баасанхүүд өвлөгдөх хөрөнгө байгаа нь тогтоогдсоноор сөрөг нэхэмжлэл гаргасан гэж маргасан нь үндэслэлгүй. Өвлөгч нь өвлүүлэгчийн өвийг хүлээн авах хүсэл зоригоо хуульд заасан хугацааны дотор нотариатчид өргөдөл гаргаж илэрхийлсэн байх шаардлагатай бөгөөд өв нээгдсэн газрын нотариатч нь Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгч нь банкинд хадгаламжтай эсэхийг шалгах арга хэмжээг авах зохицуулалттай.
6. Хариуцагч *******.*******-******* өв хүлээн авахаас татгалзсан энэ тохиолдолд нэхэмжлэгч *******.******* нь нас барагч Б.Баасанхүүгийн эмэг эх учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч болно.
6.1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 5269 дүгээр тогтоол, *******.Даваахүүгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, барилгын материалын зарлагын баримтууд, төлбөр тооцооны баримтууд, зохигчийн тайлбараар *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарыг нас барах үед тэдний амьдарч байсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хорооллын 115 дугаар байрны 77 тоот хаягт байрлах орон сууцанд гал гарсны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгчийн хүү *******.Даваахүү арилгасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******.*******г Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар Б.Баасанхүүгийн өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан гэж дүгнэх үндэстэй.
6.2. *******нхан шатны шүүх *******.*******-*******эс өөр Б.Баасанхүүг өвлөх эрхтэй этгээд байхгүй тул дараагийн ээлжийн өвлөгч Р.*******г өвлөгдсөн эд хөрөнгийг авах эрхтэй гэж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсгийг тайлбарлахдаа үйл баримтыг дутуу дүгнэснийг залруулах боломжтой байх ба шүүх нотлох баримтгүйгээр Р.*******г Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д зааснаар хууль ёсны өвлөгч гэж дүгнэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6.3. Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай зохигчийн гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг нас барагчийн өвлөгчөөр бус, харин уг этгээдийн мөнгөн хөрөнгийн өвлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийн агуулгад нийцээгүй, түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг тус тус давж заалдах шатны шүүхээс зөвтгөнө.
7. Нас барагч Б.Баасанхүү нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 417041634 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд 6,720.02 ам.доллартай талаарх холбогдох дансны хуулга хэрэгт авагджээ.
7.1. *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нар нь хамт амьдардаг гэр бүлийн гишүүд байсан боловч дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-126.2.5-д нэрлэн заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамааруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Тодруулбал Худалдаа хөгжлийн банк ХХК дахь *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын эзэмшлийн дансуудын хуулга, дотоод шилжүүлгийн маягт баримтаар *******.Нарангэрэл нь 460000718 тоот данснаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22,000,000 төгрөгийг Б.Баасанхүүгийн 416017685 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн, Б.Баасанхүү нь мөн өдөр уг дүнгээр зарлага хийж, өөрийн 417041634 тоот ам.долларын хугацаагүй хадгаламжийн дансанд нийт 7,775.1 ам.долларын орлого хийсэн үйл баримт тогтоогдож байх боловч хамтран өмчлөх эрхтэй болохыг нотлохгүй болно.
7.2. Иймд уг дансны үлдэгдэл болох 6,720.02 ам.долларыг *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Б.Баасанхүүгийн хуваарьт хөрөнгө гэж үзэхээр байна. *******нхан шатны шүүх дээрх данс Б.Баасанхүүгийн нэр дээр бүртгэлтэй, дансан дахь 6,720.02 ам.доллар *******.Нарангэрэлийнх болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн гаргасан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 417041634 тоот дансан дахь 6,720.02 ам.долларыг талийгаач *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
7.3. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар өв залгамжлалын үр дагавар болох өвлөгдсөн эд хөрөнгийг өвлөгчид ямар хэмжээгээр хуваарилахыг шүүх шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч *******.******* нь Б.Баасанхүүгийн өвийг хүлээн авсан хууль ёсны өвлөгч тул Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Б.Баасанхүүгийн эзэмшлийн 417041634 тоот дансан дахь 6,720.02 ам.долларыг гаргуулан авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/03377 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******г Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Б.Баасанхүүгийн эзэмшлийн 417041634 тоот дансан дахь 6,720.02 ам.долларыг гаргуулан авах эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 417041634 тоот дансан дахь 6,720.02 ам.долларыг талийгаач *******.Нарангэрэл, Б.Баасанхүү нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******.*******д холбогдуулан гаргасан Б.Баасанхүүгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай хариуцагч *******.*******-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
Д*******РГ*******Л*******Г******* ШҮҮГ******* Э.ЗОЛЗ*******Я*******
ШҮҮГ*******ИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗ*******Я*******