Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 472

 

2019         03         28                                         2019/ШЦТ/472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т од холбогдох эрүүгийн 1906 00943 0575 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рояал караокед иргэн А.Б маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед 3 залуу манай караокены 10 номерын өрөөнд орсон. А.Б нь согтуу байн байн доошоо бууж ирээд байсан. Тухайн караокены өрөөнд байсан 150-120см хэмжээтэй зургийн жаазыг эвдсэн. Манай байгууллагаас хохирлыг төл гэж шаардлага тавьсан. А.Б нь янзалж өгнө гэж хэлээд гарч явах гээд байсан. Манай бармены нөхрийг цохиж, бид нарыг хараагаад байхаар нь би тэсвэр алдаж түүний нүүр лүү нь цохисон гэв.

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Аръяа, Оргил бид гурав караокед 22 цагийн орчимд орсон байхаа. Би уг караокед дуулж байхдаа их согтоод цаашаа ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа. Би тасарсан байхдаа уг караокены өрөөний ханад өлгөсөн байсан жаазтай зургийг шүргээд унагаасан. Түүнээс болоод уг караокены хүмүүстэй маргалдсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор караокены захирал гэх хүнийг маргалдаж байхдаа түүний нүүр лүү нь 2 удаа цохисон. Тэгтэл надтай хамт явсан хоёр найз намайг салгаж байтал караокены зөөгч гэх залуу нь миний хажуугаас орж ирээд миний нүд рүү хоёр удаа гараараа цохиж баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлийг учруулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/,

Гэрч Э.Аръяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны 20:30 цагийн үед Бямбадорж, Оргил бид гурав караокед үйлчлүүлж байгаад гарах болоод тооцоо хийж байтал уг караокены ажилтан нь Бямбадоржийг жааз хагалсан гээд маргалдсан. Тэгтэл караокены ажилтан гэх жижигхэн биетэй залуу Бямбадоржийн нүүр лүү нь цохих шиг болсон. Тэгтэл Бямбадорж газарт унасан ба босч ирэхэд түүний хөмсөг нь сэтэрсэн бололтой цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Бат-Оргилийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бямбадорж караокены өрөөнд сууж байгаад бие засах гээд гарч яваад орж ирэхдээ караокены өрөөний хананд өлгөөтэй байсан жаазыг гуйваад явж байхдаа санаандгүй шүргээд унагаасан. ...Аръяа ах Бямбадоржийн хойно нь гараад хоёр гарыг нь биетэй нь хамт тэврээд байж байтал зөөгч залуу Бямбадоржийн нүүр лүү нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-26 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹995 дүгнэлтэд “А.Б биед баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 29 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рояал караокед иргэн А.Б маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...А.Б нь согтуу байн байн доошоо бууж ирээд байсан. Тухайн караокены өрөөнд байсан 150-120см хэмжээтэй зургийн жаазыг эвдсэн…манай бармены нөхрийг цохиж, бид нарыг хараагаад байхаар нь би тэсвэр алдаж түүний нүүр лүү нь цохисон гэх, хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тухайн үед их согтуу байсан болохоор караокены захирал гэх хүнийг маргалдаж байхдаа түүний нүүр лүү нь 2 удаа цохисон..., караокены зөөгч гэх залуу нь миний хажуугаас орж ирээд миний нүд рүү хоёр удаа гараараа цохиж баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлийг учруулсан гэх, гэрч Э.Аръяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...караокены ажилтан гэх жижигхэн биетэй залуу Бямбадоржийн нүүр лүү нь цохих шиг болсон. Тэгтэл Бямбадорж газарт унасан ба босч ирэхэд түүний хөмсөг нь сэтэрсэн бололтой цус гарч байсан гэх, гэрч Д.Бат-Оргилийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...зөөгч залуу Бямбадоржийн нүүр лүү нь 1-2 удаа цохисон гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹995 дүгнэлтээр...А.Б биед баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Т ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгч Б.Т ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Т ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.