| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00046/Э |
| Дугаар | 00045 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00045
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.УЭд холбогдох 1932000000049 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, *тоотод түр оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн № 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нэргүйдаваагийн УЭ. /РД: */
Шүүгдэгч Н.УЭ нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны № 68 тоотод байрлах иргэн Д.Ббгийн гэрийн хашаанд хамтран амьдрагч Х.Эныг тугал хашсангүй гэх шалтгаанаар гар болон хөл рүү нь 6-7 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.УЭийн өгсөн…. ... 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Энтай тугал хашсангүй гэж маргалдаад түүнийг цохиж зодсон нь үнэн. Би Энын гар луу нь эхлээд 2 удаа модоор цохисон. Дараа нь гараараа цохисон. Нийт 5-6 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Х.Энын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Н.УЭ тугалаа хашаач гэж орилохоор нь би буцаж очиж тугалаа хаших гэж бөөгнүүлж байхад Н.УЭ аман дотроо тэнэг эргүү гэж хараалын үг урсгаад байхаар нь зөрүүлээд тэгвэл чадахгүй пизда минь болий за юу гэж хэлэхэд Н.УЭ тугал тууж явсан модоороо намайг учир зүггүй цохиод унасан. ... Би гэрт ороод том хүү Эбыг унтаж байхаар нь чи бос одоо тэгэхгүй бол Н.УЭ ах чинь орж ирээд бөөн юм болно чи бос бос гэж хэлэхэд удалгүй гэрт Н.УЭ орж ирээд би ганцаараа ууж идэж байгаа юм уу би ганцаараа хийх ёстой юм уу гэж хэлээд миний үснээс зулгаагаад миний толгой руу гараараа цохиход Эб та яаж байгаа юм бэ яагаад ээжийг зодож байгаа юм гэж хэлээд УЭийн цамцнаас татахад Н.УЭ Эбыг түлхэж унагаагаад Эбыг цохиод байхаар нь би хүүгээ өмөөрөөд Н.УЭийг чи болиоч яагаад хүүхэд зодож байгаа юм бэ зодох мөрөөрөө намайг зод гэхэд Н.УЭ намайг дахиж зодоход цаанаас Эб болиоч гэж хэлэхэд Н.УЭ буцаж Эбыг зодохоор нь би хүч хүрэхгүй байсан тул гэрээсээ гарч гүйгээд Бб ах дээр очоод та манай гэрт ороод салгаад өгөөч гэж гуйхад Бб ах хэнийг цохисон гэнээ гэж байхад гэрээс Н.УЭ дахин гарч ирээд намайг цохих гэж дайраад байхаар нь би Бб ахыг тойрч гүйсэн. Би УЭд одоо битгий зодооч миний буруу одоо зүгээр тугалаа хашлаа гэхэд намайг зодохоо больсон..... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/
Гэрч Д.Ббгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой үхрээ Х.Эн, Н.УЭ нарын хамт үхрээ шаарлах гээд тугалаа хашихдаа хоорондоо маргалдсан. Хэн хэн рүүгээ хашгичаад бие биенийгээ хараацгаагаад байсан. Тэгсэн Эн аллаа гээд хашгирахаар нь эргээд хартал Н.УЭ эхнэрийгээ 2 удаа цохиод авахад эхнэр нь гэр лүүгээ гүйгээд орчихсон. Тэгсэн УЭ эхнэрийгээ дуудаж гаргаж ирнэ гээд гэр лүүгээ араас нь орсон. Удаагүй эхнэр нь гүйж гарч ирээд хүүхэд зодоод байна гэсэн. Гэр лүү нь орох гээд явж байтал өөдөөс Н.УЭ гараад ирсэн. Гарч ирэхдээ эхнэрээ дахиад 2 удаа цохиод авахаар нь би болиулсан...... Н.УЭ дагавар 4 хүүхэдтэй. Эн бага хүүгийнхээ эцэгтэй нууцаар утсаар ярьж байгаад Н.УЭд баригдсан юм байна лээ тэрнээс болж хэрүүл маргаан гарсан гэх мэдүүлэг /Хх-н 07, 15 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Э.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд хичээл тараад гэртээ ирээд унтаж байхад ээж Эн гаднаас уйлчихсан орж ирсэн. Удалгүй гаднаас Н.УЭ ах орж ирээд ээжийг модоор нуруун тус газар нь нилээн хэдэн удаа цохиод байхаар нь би болиоч гэж хэлээд орон дээрээс босоод очиход Н.УЭ ах миний цээж, гар луу цохиж унагаагаад миний дээрээс хөлөөрөө дэвссэн. Гэтэл ээж цаанаас ирээд УЭ ахыг салгасан. Тэгээд УЭ ах үхрээ шаарлана гээд гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг дахин хийсэн акт № 60 ...... Дүгнэлт:
1.Х.Энын биед баруун гарын шуу, зүүн гарын бугалга, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт, баруун гарын шуу, зүүн гарын бугалганд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2019 оны 02 дугаар сарын 26-нд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 58 дугаар хуудас/
Н.УЭийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 47 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 48 дугаар хуудас/
Хохирогч Х.Энын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 52 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.УЭ нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны № 68 тоотод байрлах иргэн Д.Ббгийн гэрийн хашаанд хамтран амьдрагч Х.Эныг тугал хашсангүй гэх шалтгаанаар гар болон хөл рүү нь 6-7 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.УЭийн хохирогч Х.Энын гар болон хөл рүү нь модоор болон гараар цохиж зодсон үйлдэл нь тугал хашсангүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.УЭийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Х.Эн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйдаваагийн УЭийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.УЭийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.УЭ нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.УЭ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.УЭ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.УЭд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН