Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00449

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 04 210/МА2024/00449

 

 

*******.*******ямбацогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүзрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

*******аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/05350 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ямбацогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******аян ******* ******* *******ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.*******ямбацогт нь 2022 оны 08 дугаар сараас эхлэн *******аян ******* ******* *******ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ажлаа сайн хийдэг байсан.

1.2. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******орлуулалтын албаны захирал болох Д.Цэцэнцогт намайг дуудаж ажлаа хүлээлгэж өг, шүүхээрээ яв, чамайг ажлаас халлаа, халагдах өргөдлөө бичиж өг гэж удаа дараа хэлсэн. Ингэхдээ ямар шалтгаанаас болж ажлаас халсан, мөн миний бие ямар алдаа дутагдал, зөрчил гаргасан зэргийг надад тайлбарлаагүй. Ажлаас халсан цагаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажлаас халсан тушаал гаргаж танилцуулаагүй.

1.3. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан борлуулалтын албаны даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ажилтан *******.*******ямбацогт нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлын байрандаа ирээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа гүйцэтгээгүй. Түүний гаргасан нэхэмжлэл, тайлбар нь огт үндэслэлгүй байна. *******ид түүнийг ажлаас чөлөөлөх эсэх талаар яриа өрнөж байгаагүй, ажлаас чөлөөлөөгүй. Тухайн ажилтан нь ажлаа хийхэд бидний зүгээс саад хийсэн, татгалзаж байгаа зүйлгүй болно. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт ажиллаагүй тул цалин бодох боломж байхгүй.

2.2. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******аянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах хорооноос гомдол ирсэн бөгөөд уг гомдлын дагуу манайх хариу тайлбар гаргаж, ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа, ажлаа гүйцэтгэх боломжтой гэдгийг илэрхийлсэн.

2.3. Өнөөдрийг хүртэл асуудлыг ингэж сунжруулаад байх шаардлага байгаагүй. Энэ хүнтэй ямар нэг байдлаар холбогдоогүй бөгөөд түгээгч хий гэж ярилцаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын ажилд эргүүлэн томилох гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна. Ажлын байраар хангаагүй гэдэг үйл баримт тогтоогдоогүй, харин ч ажлаа хийгээд цалингаа ав гэсэн. Өөрөө ажилдаа ирээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. *******үтцийн өөрчлөлт оруулсан ч борлуулалтын албаны даргын ажил нээлттэй байгаа, энэ ажилтныг хүлээгээд байж байгаа. Нэхэмжлэгч өөр газарт ажилд орчихсон байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******ямбацогтын 2023 оны 06 дугаар сараас хойших хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг албан тушаалын цалингийн хэмжээнээс хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *******аян ******* ******* *******ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан *******орлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй.

Хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******орлуулалтын албаны захирал Д.Цэцэнцогтын өрөөнд хийсэн аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Тушаалыг чинь гаргахын тулд өргөдөл дээр чинь үндэслэнэ гэж хэлсэн нь тусгагдсан. Нэхэмжлэгчийг өргөдлөө өг, тэрний дараа тушаалыг чинь гаргаж өгнө гээд тушаал гаргаж өгдөггүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй.

Мөн *******.*******ямбацогтын байнгын ажил үүргээ гүйцэтгэж, хамт олонтойгоо харилцаж, ажлын бүхий л мэдээ мэдээлэл байдаг фэйсбүүк группээс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хассан тухайд хариуцагч маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй, *******.*******ямбацогтыг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй байхад шүүх тус нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

4.2. Хариуцагч *******аян ******* ******* *******ХХК-ийн төлөөлөгч Д.Цэцэнцогт *******орлуулалтын албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээс өөр ажил үүргийг гүйцэтгүүлэн нэхэмжлэгчийг өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй байдалд хүргэсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргадаг атал шүүх уг тайлбарыг мөн үнэлээгүй.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг эс зөвшөөрч байна. Ажил олгогч нь тухайн ажилтан сайн ажилтан учир ажлын байрыг нь хадгалж байгаа, өөрөө ажилдаа ирсэн тохиолдолд ажлаа хийж болно гэх өөрсдийн тайлбараа тодорхой хэлсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд үүргээ биелүүлээгүй тул цалин хөлсийг нь өгөхгүй, ажилтныг ажлаас халаагүй тул олговрын талаар яригдахгүй гэж маргаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал хэрэгт огт авагдаагүй баримтын талаар ярьдаг. Энэ нь нэхэмжлэгчийн эхнэрээс авсан мэдүүлгээр нотлогддог. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд ажлын байрыг тодорхой заасан ба ажлаа цахимаар хийдэг буюу бүтээгдэхүүнээ зардаг компани юм.

5.2. Ажилчдын онлайн группээс хассан тул ажлын байран дээр дахин очоогүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч ажлын байран дээр эргэн очоогүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн өөр ажилд томилно гэх зүйл яригдаагүй, тухайн ажилтан нь хувь хүнийхээ хувьд хэрэгцээтэй, ур чадвартай тул ажлаас халаагүй, ажилдаа эргэн ажиллах боломжтой байдлаар манай компани ажлын байрыг хадгалж байгаа.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******.*******ямбацогт нь хариуцагч *******аян ******* ******* *******ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******аян ******* ******* *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/18/01 дугаар тушаалаар *******.*******ямбацогтыг борлуулалтын албаны даргаар томилж ажиллуулсан талаар зохигч маргаагүй.

 

4. Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

4.1. *******орлуулалтын албаны захирал Д.Цэцэнцогтын өрөөнд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр уулзалт болсон гэх ярианы бичлэгт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч Нарантуул худалдааны төв дээр түгээгч хийхийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн, үүнтэй холбоотойгоор захирлын зүгээс нэхэмжлэгчид ажлаа өгөх, түүний өргөдлийг үндэслэн тушаал гаргах тухай хэлэхэд нэхэмжлэгч зөвшөөрсөн утга бүхий харилцан яриа болсон болох нь тогтоогдож байх боловч уг уулзалтаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч талаас гүйцэтгэх захирал байгуулсантай харьцуулж дүгнэхэд *******орлуулалтын албаны захирал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх бүхий этгээд биш байна. Иймээс уг албан тушаалтны түвшинд хийгдсэн уулзалт нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж дүгнэхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгчийг өргөдлөө өг, тэрний дараа тушаалыг чинь гаргаж өгнө гээд тушаал гаргаж өгдөггүй нөхцөл байдал аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх уулзалт болсон өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул фэйсбүүк дэх албан хэрэгцээний группэд нэхэмжлэгчийн нэвтрэх эрхийг хязгаарласныг хариуцагч компанийн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор буруутгах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан ажилтныг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй.

4.3. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасантай нийцжээ.

 

5. Харин нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлагыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны үр дагаврыг арилгуулахтай холбоотойгоор гаргасан байхад шүүх буруу дүгнэж хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөнө.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/05350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******аян ******* ******* *******ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******.*******ямбацогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭ*******ИШ

 

Д.ЗОЛЗАЯА