Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У т холбогдох эрүүгийн 1803 01018 0059 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.У , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний орой 17:35 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ цонх ХХК-ний баруун хойд талын замд Хьюндэй Соната 7 маркийн 48-43 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Р.Ц г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би хоёр найзын хамт сургуулиас гарч автомашинаа жолоодож харихаар явж байх үедээ 1000 оюутны байр өнгөрөх үед эсрэг урсгалаас том машины гэрэл гялбасан. Би тухайн үед тормоз гишгэсэн боловч явган зорчигчийн гарц дээр хүн мөргөсөн байсан. Би найзын хамт машинаас бууж тухайн хүн дээр очиход надад охиныхоо дугаарыг өгсөн. Би найздаа “түргэн тусламж дуудаарай” гэж хэлэхэд манай найз түргэн тусламж дуудсан. Өөр нэмж ярих зүйлгүй гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний дугаар луу ээж залгасан байсан. Манай ээж түргэний автомашин дотор явж байх үедээ түргэний эмчээр над руу 18 цаг 18 минутад дахин залгуулсан байсан. Тэр үед ээжтэйгээ яриад “ээжийнх нь нүд юм харахгүй байна, цус харвасан юм шиг байна, дүү нараа дагуулаад хүрээд ир” гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очиход эрчимт эмчилгээнд хэвтүүлж, хөлний зургийг нь авсан байсан. Ээжийн нүүрний нэг тал тэр чигтээ хөхөрч, зулгарсан, их өвдөлттэй харагдаж байсан. Тухайн үед үзлэг хийсэн эмчийн бүрэлдэхүүн “одоо биеийн байдал зүгээр” гэж хэлсэн. Тэгээд ээжийг энгийн тасагт шилжүүлэхээр түр коридорт байлгаж байсан. Тухайн үед шүүгдэгч уйлсан байдалтай, нэг охины хамт коридорт сууж байхаар нь би хажуугаар нь өнгөрөхдөө шүүгдэгчид “чи хүн алах нь байна шүү дээ” гэж хэлсэн. Манай ээжид эмчилгээ, эм тариа хийсэн. Гэтэл коридорт байх үед ээжийн биед таталт өгч, хөхөрч, биеийн байдал нь гэнэт муудсан. Тасгийн өрөөнд ороод 10 минутын турш сэхээн амьдруулах ажиллагааг хийсэн боловч ухаан ороогүй. Тухайн оройныхоо 22 цаг 10 минутад нас барсан. Шүүгдэгч манай ээжийг санаатай мөргөж, хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Манай ар гэрт нөхөж баршгүй уй гашуу учирсан. Оршуулгын зардал 12.383.000 төгрөгийн гарсан. Тухай баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Манай ээж Анагаах ухааны их сургуулийг төгсч, насаараа эмнэлгийн байгууллагад хүний их эмчээр ажиллаж байсан. Манай ээж тэтгэвэрт гарсан мөртлөө хувийн эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байсан. Ээж маань тэтгэврийн зээлтэй байсан. Шүүгдэгчийн ээж, аав надтай уулзъя гэж ярьсан боловч тухайн үед би уулзаж амжаагүй. Шүүгдэгчийн ар гэрээс 23.883.000 төгрөгийг төлсөн. Манай аав 3 удаа цус харвалт өгсөн учир хэвтэрт ээжийн асрамжид байдаг байсан. Ээж маань аавын хууль ёсны асран халамжлагчаар тогтоож улсаас тэтгэмж авдаг байсан. Энэ хэрэгт сэтгэл санааны хохирлын асуудал яригдсан ч манай ээж 40 жилийн турш хүний амь насыг аврах ажил хийж хүний төлөө зүтгэсэн юм. Шүүгдэгч одоо оюутан, айлын ганц хүүхэд юм байна. Тухайн гэмт хэргийн хохирол төлбөрийг барагдуулсан учир шүүгдэгчид гомдолгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбахишигийн өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний орой 17 цаг 30 минутын орчим хичээл тарсан. Сургуулиасаа гараад харих гэж байтал Ууганбаяр манай гэрийн зүг Хаан банк руу явна гэхээр нь түүний машинд дайгдаад, зам дагуу буух гээд явж байсан. Тухайн үед 1000-н оюутны байрны арын замд явж байгаад урдаа явж байсан машиныг Ууганбар гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл урд талд нь явган хүний гарцаар настай эмэгтэй хүн гарч ирж таараад, тэр хүнийг машины урд хэсгээрээ мөргөсөн” гэх мэдүүлэг. /хэргийн 75 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батмөнхийн өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн нутаг 1000-н оюутны байрны арын автобусны буудал дээр зогсож байтал явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд гарч байсан настай эмэгтэй хүнийг баруунаас зүүн тийш 3-р эгнээгээр явж байсан суудлын автомашин баруун урд хэсгээрээ мөргөсөн. Машинаас жолооч эрэгтэй бууж ирээд газарт хэвтсэн байсан эмэгтэй хүнийг татаж босгох гэж байсан. Тэр үед бас машинаас жолоочийн хажуу талын суудлаас нэг эмэгтэй, араас нь нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Тэд нар бүгд оюутны дүрэмт хувцастай байсан” гэх мэдүүлэг /хэргийн 76 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мядагмаагийн өгсөн: “...замдаа явж байгаад би доошоо хараад явж байтал гэнэт хүчтэй ямар нэгэн зүйлийг мөргөх шиг болсон. Тэгээд л хүчтэй машин тоормос гишгээд зогссон. Бид нар буугаад иртэл газарт хүн хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 78 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹47 тоот дүгнэлтэд “Талийгаач Р.Ц гийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, аарцаг ясны Мальген хэлбэрийн хугарал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэгт болон гялтангийн арын зай дахь цус хуралт, өвчүүний хөндлөн хугарал, баруун талын 2-6-р хавирга, зүүн талын 2-8-р хавирганы шууд бус хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүдээс нь тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, аарцаг ясны Мальген хэлбэрийн хугарал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэгт болон гялтангийн арын зай дахь цус хуралт мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Өвчүүний хөндлөн хугарал, баруун талын 2-6-р хавирга, зүүн талын 2-8-р хавирганы шууд бус хугарал гэмтэл нь сэхээн амьдруулах арга хэмжээний үед үүссэн байх боломжтой. 3. Авто ослын улмаас үүссэн гэмтлүүд нь талийгаачийн амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь бамбай булчирхайн зангилаат томрол, голомтот үрэвсэл, элэгний холимог зангилаат хатуурал, архаг үрэвсэл, зүрхний булчингийн зузаарал, томрол, судас тойрсон соривжилт, бөөрний завсар эдийн голомтлог үрэвсэл өвчтэй байжээ. 5. Талийгаач Р.Ц  нь дээрх гэмтлүүд нь уушигны өөхөн бөглөөтөсөөр хүндэрсний улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. 6. Талийгаач Р.Ц  нь ABO системээр B/III/ бүлгийн цустай байжээ. 7. Талийгаач Р.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна” гэжээ /хэргийн 80-82 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Энхбаярын өгсөн: Хохиргчийн биед эмчилгээ үйлчилгээ, сэхээн амьдруулах арга хэмжээг зөв авсан байгаа. Эмчилгээ үйлчилгээ зөв хийгдсэн. Эмнэлэгийн үйл ажиллагаагаар талийгаач нас бараагүй. Сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн хавирга өвчүүний хугарал нь үхэлд хүргээгүй, ер нь сэхээн амьдруулах үеийн амь нас аврах явцад хавирга, өвчүүний хугарал үүсэж болдог” гэх мэдүүлэг. /хэргийн 88-89 дүгээр хуудас/,

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №9 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: 1. Hyundai Sonata-7 маркийн 48-43 АРА дугаартай автомашиныг жолоодон явсан Б.У нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Явган зорчигч Р.Ц  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэжээ. /хэргийн 100 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 115 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 116 дугаар хуудас/, өвчний түүх /хэргийн 159-166 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний орой 17:35 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ цонх ХХК-ний баруун хойд талын замд Хьюндэй Соната 7 маркийн 48-43 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Р.Ц г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У ын... Би тухайн үед тормоз гишгэсэн боловч явган зорчигчийн гарц дээр хүн мөргөсөн байсан гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Золзаяагийн... намайг эмнэлэг дээр очиход эрчимт эмчилгээнд хэвтүүлж, хөлний зургийг нь авсан байсан. Ээжийн нүүрний нэг тал тэр чигтээ хөхөрч, зулгарсан, их өвдөлттэй харагдаж байсан..., шүүгдэгч уйлсан байдалтай, нэг охины хамт коридорт сууж байхаар нь би хажуугаар нь өнгөрөхдөө шүүгдэгчид “чи хүн алах нь байна шүү дээ” гэж хэлсэн..., ээжийн биед таталт өгч, хөхөрч, биеийн байдал нь гэнэт муудсан. Тасгийн өрөөнд ороод 10 минутын турш сэхээн амьдруулах ажиллагааг хийсэн боловч ухаан ороогүй. Тухайн оройныхоо 22 цаг 10 минутад нас барсан..., шүүгдэгчийн ар гэрээс 23.883.000 төгрөгийг төлсөн..., тухайн гэмт хэргийн хохирол төлбөрийг барагдуулсан учир шүүгдэгчид гомдолгүй гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбахишигийн...урдаа явж байсан машиныг Ууганбар гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл урд талд нь явган хүний гарцаар настай эмэгтэй хүн гарч ирж таараад, тэр хүнийг машины урд хэсгээрээ мөргөсөн гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батмөнхийн ...явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд гарч байсан настай эмэгтэй хүнийг баруунаас зүүн тийш 3-р эгнээгээр явж байсан суудлын автомашин баруун урд хэсгээрээ мөргөсөн гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мядагмаагийн ...гэнэт хүчтэй ямар нэгэн зүйлийг мөргөх шиг болсон. Тэгээд л хүчтэй машин тоормос гишгээд зогссон..., буугаад иртэл газарт хүн хэвтэж байсан гэх, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Энхбаярын ...Эмнэлэгийн үйл ажиллагаагаар талийгаач нас бараагүй. Сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн хавирга өвчүүний хугарал нь үхэлд хүргээгүй, ер нь сэхээн амьдруулах үеийн амь нас аврах явцад хавирга, өвчүүний хугарал үүсэж болдог гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹47 тоот дүгнэлтээр... “Талийгаач Р.Ц гийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, аарцаг ясны Мальген хэлбэрийн хугарал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэгт болон гялтангийн арын зай дахь цус хуралт, өвчүүний хөндлөн хугарал, баруун талын 2-6-р хавирга, зүүн талын 2-8-р хавирганы шууд бус хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо..., авто ослын улмаас үүссэн гэмтлүүд нь талийгаачийн амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...гэх, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №9 дугаартай Мөрдөгчийн магадлагаар ...Б.У нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй..., явган зорчигч Р.Ц  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дах заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Б.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 23.880.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийн №1190014 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г уг хэргийг хадгалах хугацааг дуустал хадгалахаар тус тус шийдвэрлэв.