Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б , түүний өмгөөлөгч Б.Дагиймаа,

шинжээч М.Гарьд, Б.Амарсанаа,

шүүгдэгч Д.Ж , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж д холбогдох эрүүгийн 1803 00414 0021 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Ж , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ж  нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхор эмэгтэйчүүдийн хорих ангийн урд замд Н.Ө ы эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд  явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн..., харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв болоцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот луу явж байх үед Хонхорын тэнд осол гарсан.  Хохирогч гэнэт л замын өмнө гарч ирсэн, би зогсох арга хэмжээ авч тоормос гишгэсэн. Манай нөхөр буугаад харсан чинь машин доор хүн орсон байна гэсэн. Тэгээд цагдаа түргэн дуудаад анхны түргэн тусламж үзүүлсэн. Би тэр үед айж сандарсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ зам тээврийн ослоос болж миний ахын биед маш хүнд гэмтэл учирсан. Анх манай ахыг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад эм тарианы туслалцаа үзүүлж байгаад өөрөө алга болсон. Ахыг амьд байхад нь 2.000.000 төгрөгний төлбөр өгье гээд алга болсон. Нас барсных нь дараа бид хөөцөлдөж байж мэдэгдсэн. Талийгаачийн 21, 49 хоног нь өнгөрсний дараа бид өмгөөлөгчтэйгөө хамт уулзъя гэж хэлүүлсэн. Гэвч өмгөөлөгчгүй ирсэн. Би Д.Ж тай уулзаад 5.000.000 төгрөг өгчихөө, олон нялх хүүхэдтэй хүнийг зовоохыг хүсээгүй гэтэл бас алга болсон. Эцэст нь манай өмгөөлөгч шүүхээр асуудлыг шийдвэрлүүлье гээд шүүгдэгчид хариу өгөхөд бас алга болсон. Хэрвээ ах минь амьд байгаад эмчилгээ хийлгэсэн бол нэг юм уу хоёр жил болоод хөл дээрээ босохыг үгүйсгэхгүй байлаа. Талийгаачид бага насны нэг хүүхэд байдаг.  Талийгаач өөрөө амьд байсан бол хүүхдээ асарч халамжлах байсан. Бидний зүгээс 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмнэлэгт архины хордлогоор үхсэн гэсэн. Маш хүнд бэртэл авсан учир өвчнөө намдаахын тулд л архи уусан байх гэж бодож байна. Би Д.Ж ы амьдралыг бодоод мөрдөн байцаалтын шатанд гомдлоо барагдуулах гэхэд биднийг авч хэлэлцээгүй. Иймд би гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Гарьд мэдүүлэхдээ: Шүүгдэгч Д.Ж ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн. Тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Зогсоох арга хэмжээ авна гэдэг маань жолоочийн самбаачлах хугацаа, тоормосны систем, ажиллах хугацаа, туулсан зам, ослын мөр гарсан байж тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын зам гэж үүсдэг байгаа. Ослын газрын схем зурган дээр тоормосны мөр ерөөсөө тэмдэглэгдээгүй. Явган зорчигчийг мөргөсөн гэх А цэг 1.3 м дээр тэмдэглэгдсэн байсан. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т зааснаар жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ гээд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар заасан байдаг. Гэтэл авто тээврийн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтэнд хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан гэж гарсан байсан. Явган зорчигчийн тухайд явган зорчигч нь явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд замын харагдах хоёр хэсгээр саадгүй хэсгээр ойртон явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалт байдаг. Тоормосны мөр ерөөсөө гараагүй, тоормосны мөр байхгүй байсан учраас зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэж 9.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь тоормос гишгэснээр зам дугуй хоёрын хооронд мөр гарах ёстой. Энэ хэрэгт тоормосны мөр бол гараагүй байсан. Мөр бол заавал гарах ёстой. Анх мөргөлдсөн гэх А цэгээс явган зорчигч унасан гэх Б цэгт тоормосны мөр гараагүй. Тухайн тоормосны мөр үүсээгүй нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Энэ дээр бол бүрэн зогсолтын зам бол харагдахгүй байна. Объектыг мөргөөд 17 метр яваад зогссон байхад ямар ч мөр байхгүй байсан. Бүрэн зогсолтын зам гэдэг нь самбаачлах хугацаа, тоормосны мөр зам гэдэг зүйл яригддаг. Ослын газрын схем зургаар мөр үүсээгүй нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Тоормосны мөр гарсан бол тухайн жолооч зогсоох арга хэмжээ авсан гэсэн үг, тоормосны мөр гараагүй нь хурдыг тогтоох  боломжгүй. Дүрмээрээ явсан бол осол гарахгүй байх боломжтой байсан. Энэ хэрэгт тухайн тохиолдолд жолооч давуу эрхтэй байсан гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Амарсанаа мэдүүлэхдээ: Тухайн машин нь өөрөө АВS системтэй гэж байсан. Машины тоормос нь хэвийн ажиллагаатай гэж гарсан учраас тасалдаж тоормосоо барих ёстой. Шүүгдэгч Б.Жавхаансайханыг замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэл бол объектоо мөргөхдөө эхлээд дээд шилээрээ мөргөсөн байгаа. Дараа нь машин доороо хийгээд 17 метр орчим чирч явсан байдаг. Иймд шүүгдэгч Д.Ж  нь ослыг мэдчихээд 17 метр явсан гэж үзэж байна гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б ий өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим Хонхорын төмөр зам дээр очиж сэв шалгаж ажлаа дуусгачихаад унаанд суугаад Ургах наран хороололын ойролцоо ахынхаа хадмынх нь гэрт ороод зурагт үзэж байгаад 0.5 литрийн архи уусан. Би тухайн архинаас ойролцоогоор 300 гр архи уусан. Хадам ээж нь 150 гр орчим уусан. Тэгээд би унтчихсан. 23 цаг 40 минутын орчим гэрээс нь гараад хот руу гэр лүүгээ явсан. Тэдний гэр нь төв замаас зайдуу байдаг. Би төв зам руу гарах гээд алхаад явж байсан. Зорчих хэсгийн ойролцоо ирсэн. Би замын эсрэг талд гарсан үгүй эсэхээ санахгүй байна. Тэгээд л намайг машин мөргөсөн юм шиг байна лээ, нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Харанхуй байсан. Зам дагуу гэрэлтүүлэг байхгүй байсан. Дуут дохио өгсөн талаар мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь Налайхаас хотруу орж явсан байх, тэр тээврийн хэрэгслийг ирж байгааг хараагүй, зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Явган хүний гарц цагаан зураас байдаггүй байхаа, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ байдаг үгүйг мэдэхгүй байна. Ослын улмаас миний цээж хэсэг хөшөнгө, зүүн хөлний тулгуур ясны хажуугийн яс хугарсан, зүүн гуя хэсэг түлэгдэлтэй, тухайн үед мөргүүлээд машин доор нь унахад яндан хэсэгт нь түлэгдсэн юм шиг байна лээ. Гэдэс хэсэг бага зэрэг урагдсан. 2 талын 3 хавирга хугарсан, толгойд цус хуралттай учраас зүүн нүдний зовхи унжилттай болсон. Эмчилгээний зардал 2 сая төгрөг нэхэмжилж байна. Хохирол барагдуулвал гомдолгүй гэх мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б ын өгсөн: Миний ах 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд автомашинд мөргүүлж ослын улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан юм. Ах маань өвчиндөө маш их шаналаж байхдаа архи ууж архины хордлогоор 2018 оны 7 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө нас барсан юм. Баримтаар байгаа хохирлыг төлж барагдуулвал гомдол саналгүй гэх мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Мягмарын өгсөн: Манай хүргэн Батбилэгийн дүү Бат-Эрдэнэ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Тулу зөрлөг дээр ажиллаж байгаад ажлаа дуусгаад манай гэрт орой 18 цагийн үед ирсэн. Тэр үед би гэртээ ганцаараа байсан. Бат-Эрдэнэ манай гэрт ирэхдээ 0.5 граммын Хараа нэртэй архи авч ирсэн. Бид 2 хувааж уусан. Би 200 гр орчим уусан. Үлдсэн архийг худ Бат-Эрдэнэ уусан. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө үүрээр сэрээд харсан чинь Бат-Эрдэнэ яваад өгсөн байсан. Ослын талаар өглөө хүргэн Батбилэгээс дуулсан гэх мэдүүлэг. /хэргийн 58 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ербуланы өгсөн: Зам орчимын гэрэлтүүлэг, цаг агаарын нөхцөл байдал, автомашины хурд зэрэгээс хамаараад жолооч өөрийн тухайн нөхцөлд тохируулж автомашины хол ойрын гэрлээ тохируулж явна. Автомашины гэрлийн цайр бүдгэрсэн нь гэрлийн тусгалын чадлыг бууруулж нөлөөлөх боломжтой..., хэрвээ тухайн тээврийн хэрэгслийн гэрлийг хол дээрээ тохируулж явсан бол харагдах орчин хязгаарлаж тухайн харагдах орчин хязгаарлагдаж тухайн зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой гэх мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ж ы өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Чойроос хот руу орох гээд өөрийн эзэмшлийн Тоёото Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод, хажуу суудал дээр нөхөр Мөнх охинтойгоо хамт сууж байсан. Арын суудал дээр нэг хүүхэд маань суугаад явж байсан. Хонхорын зам Шижир Ойл шатахуун түгээх станцын ойролцоо явж байтал замын хойд талаас урагшаа чиглэлтэй бололтой гэнэт тулаад эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Би тооромсоо гишгээд зогссон. Тэр хүн миний машины копудын баруун тал дээр гарч ирээд цонх мөргөөд баруун тийшээ газар уначихсан. Би сандараад машинаа баруун тийш нь дагуулаад дарчихсан чинь миний машины доогуур орчихсон байсан. Манай нөхөр машинаа данхараадаад тэр хүнийг машин доороос гаргаж ирээд түргэн тусламж дуудсан. Мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Үзэгдэх орчин муу, тас харанхуй зам дагуу гэрэлтүүлэг байхгүй байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг /хэргийн 127 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹ 5290 дүгнэлтэд 1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. 2. С.Б э нь 30-35 настай эр гэж хаягласан цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,1 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ /хэргийн 63 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹ 6141 дүгнэлтэд 1. С.Б ий биед зүүн зулай ясны шугаман хугарал, тархины зүүн дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины тенториумд цус харвалт, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тахилзуур ясны зөрүүгүй хугарал, 3 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, гуя, ташаа, шилбэнд шарх, цус хуралт, хацар, цээж, хэвлий, ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хэргийн 66-67 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 6 дугаар 14-ны №394 дүгнэлт: 1. Тоёото Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Ж  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Явган зорчигч С.Б э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойрхон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй байна гэжээ. /хэргийн 83-84 дүгээр хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №28268 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Уг автомашиныг тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тооромсны хүчний хэмжээ, урд болон хойд дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины баруун болон зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд баруун талын их гэрлийн шил хагарсан, урд салхины шил 70х20 см орчим талбайд хагарч бяцарсан, копуд баруун хэсгээрээ 20х70 см орчим талбайд хонхойсон байдалтай байсан. 2. Уг тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийн шил хагарсан, урд салхины шил 70х20см орчим талбайд хагарч бяцарсан, копуд баруун хэсгээрээ 20х70см орчим талбайд хонхойсон, урд 2 их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. 3. Уг тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийн шил хагарсан, урд салхины шил 70х20см орчим талбайд хагарч бяцарсан, копуд баруун хэсгээрээ 20х70см орчим талбайд хонхойсон зэрэг эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул уг осолд нөлөөлөхгүй. Автомашины баруун болон зүүн гар талын холын гэрлийн чадал нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд харагдах орчинг хязгаарлаж нөлөөлөх боломжтой. 4. Уг автомашины баруун болон зүүн талын хол, ойрын гэрлийн гаднах цайр нь бүдгэрч стандартын шаардлага хангахгүй байгаа нь харагдах орчинг хязгаарлаж уг зам тээврийн осолд нөлөөлж болох хэдий ч тухайн зам орчны гэрэлтүүлэг, автомашины хурд зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг тогтоох боломжгүй. 5. Уг автомашин нь шингэн дамжуулалт ABS тооромсны системтэй. 6. Уг тээврийн хэрэгслийн тооромсны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд ажлын болон зогсоолын тооромс хэвийн стандартын шаардлага хангаж байна гэжээ. /хэргийн 89-90 дүгээр хуудас/,

Нэмэлт шинжээчийн дүгнэлт 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 394 дугаартай дүгнэлт: 1. Жолооч Д.Ж  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрэлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно. 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Б э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэжээ. /хэргийн 97-98 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Тоёото Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаатай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Ж  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрэлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно. Мөн энэ дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт Гадан талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг, Мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Явган зорчигч С.Б э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтууд дээр Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хэргийн 104-105 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹1513 дүгнэлтэд: 1. Цогцост хийсэн шинжилгээгээр дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсаны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, зүүн гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. 4. Талийгаачийн цусанд 2,4 промилли, шээсэнд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 6. Талийгаач нь 2018.07.07-ны өдрийн 03 цаг 30 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ. 7. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна гэжээ. /хэргийн 153-154 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18-24 дүгээр хуудас/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 27 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 122 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 133 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ж  нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхор эмэгтэйчүүдийн хорих ангийн урд замд Н.Ө ы эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд  явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн..., харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв болоцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж ы...Хонхорын тэнд осол гарсан..., хохирогч гэнэт л замын өмнө гарч ирсэн, би зогсох арга хэмжээ авч тоормос гишгэсэн. Манай нөхөр буугаад харсан чинь машин доор хүн орсон байна гэсэн. Тэгээд цагдаа түргэн дуудаад анхны түргэн тусламж үзүүлсэн гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б ын… ахын биед маш хүнд гэмтэл учирсан..., эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад эм тарианы туслалцаа үзүүлж байгаад өөрөө алга болсон..., талийгаачийн 21, 49 хоног нь өнгөрсний дараа бид өмгөөлөгчтэйгөө хамт уулзъя гэж хэлүүлсэн. Гэвч өмгөөлөгчгүй ирсэн..., эмнэлэгт архины хордлогоор үхсэн гэсэн. Маш хүнд бэртэл авсан учир өвчнөө намдаахын тулд л архи уусан байх гэж бодож байна. Би Д.Ж ы амьдралыг бодоод мөрдөн байцаалтын шатанд гомдлоо барагдуулах гэхэд биднийг авч хэлэлцээгүй. Иймд би гомдолтой байна гэх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Гарьд мэдүүлэхдээ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн..., тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн..., зогсоох арга хэмжээ авна гэдэг маань жолоочийн самбаачлах хугацаа, тоормосны систем, ажиллах хугацаа, туулсан зам, ослын мөр гарсан байж тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын зам гэж үүсдэг байгаа. Ослын газрын схем зурган дээр тоормосны мөр ерөөсөө тэмдэглэгдээгүй..., тоормосны мөр гарсан бол тухайн жолооч зогсоох арга хэмжээ авсан гэсэн үг, тоормосны мөр гараагүй нь хурдыг тогтоох  боломжгүй гэх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Амарсанаа мэдүүлэхдээ...Б.Жавхаансайханыг замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэл бол объектоо мөргөхдөө эхлээд дээд шилээрээ мөргөсөн байгаа. Дараа нь машин доороо хийгээд 17 метр орчим чирч явсан байдаг..., ослыг мэдчихээд 17 метр явсан гэж үзэж байна гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б ий...Би замын эсрэг талд гарсан үгүй эсэхээ санахгүй байна. Тэгээд л намайг машин мөргөсөн юм шиг байна лээ, нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Мягмарын...би гэртээ ганцаараа байсан. Бат-Эрдэнэ манай гэрт ирэхдээ 0,5 граммын Хараа нэртэй архи авч ирсэн. Бид 2 хувааж уусан. Би 200 гр орчим уусан. Үлдсэн архийг худ Бат-Эрдэнэ уусан. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө үүрээр сэрээд харсан чинь Бат-Эрдэнэ яваад өгсөн байсан гэх, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ербуланы...тээврийн хэрэгслийн гэрлийг хол дээрээ тохируулж явсан бол харагдах орчин хязгаарлаж тухайн харагдах орчин хязгаарлагдаж тухайн зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ж ы...Хонхорын зам Шижир Ойл шатахуун түгээх станцын ойролцоо явж байтал замын хойд талаас урагшаа чиглэлтэй бололтой гэнэт тулаад эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн..., тооромсоо гишгээд зогссон..., тэр хүн миний машины копудын баруун тал дээр гарч ирээд цонх мөргөөд баруун тийшээ газар уначихсан...,сандараад машинаа баруун тийш нь дагуулаад дарчихсан чинь миний машины доогуур орчихсон байсан..., манай нөхөр машинаа данхараадаад тэр хүнийг машин доороос гаргаж ирээд түргэн тусламж дуудсан гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹ 5290 дүгнэлтэд 1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. 2. С.Б э нь 30-35 настай эр гэж хаягласан цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2,1 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹ 6141 дүгнэлтээр...С.Б ий биед зүүн зулай ясны шугаман хугарал, тархины зүүн дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины тенториумд цус харвалт, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тахилзуур ясны зөрүүгүй хугарал, 3 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, гуя, ташаа, шилбэнд шарх, цус хуралт, хацар, цээж, хэвлий, ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...,дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..., учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх, Шинжээчийн дүгнэлт 2018 оны 6 дугаар 14-ны №394 дүгнэлт: 1. Тоёото Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Ж  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Явган зорчигч С.Б э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойрхон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №28268 дугаартай шинжээчийн дүгнэлтээр...автомашины баруун болон зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд баруун талын их гэрлийн шил хагарсан, урд салхины шил 70х20 см орчим талбайд хагарч бяцарсан, копуд баруун хэсгээрээ 20х70 см орчим талбайд хонхойсон байдалтай байсан..., уг тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийн шил хагарсан, урд салхины шил 70х20см орчим талбайд хагарч бяцарсан, копуд баруун хэсгээрээ 20х70см орчим талбайд хонхойсон, урд 2 их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна..., автомашины баруун болон зүүн гар талын холын гэрлийн чадал нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд харагдах орчинг хязгаарлаж нөлөөлөх боломжтой..., автомашины баруун болон зүүн талын хол, ойрын гэрлийн гаднах цайр нь бүдгэрч стандартын шаардлага хангахгүй байгаа нь харагдах орчинг хязгаарлаж уг зам тээврийн осолд нөлөөлж болох хэдий ч тухайн зам орчны гэрэлтүүлэг, автомашины хурд зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг тогтоох боломжгүй гэх, нэмэлт шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 394 дугаартай дүгнэлтээр...Жолооч Д.Ж  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрэлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно. 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Б э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэх, Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Тоёото Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаатай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Ж  нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрэлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно. Мөн энэ дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт Гадан талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг, Мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Явган зорчигч С.Б э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтууд дээр Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэх, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹1513 дүгнэлтэд: 1. Цогцост хийсэн шинжилгээгээр дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсаны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн голомтлог аалзан хальсны доорх цус харвалт, зүүн гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. 4. Талийгаачийн цусанд 2,4 промилли, шээсэнд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 6. Талийгаач нь 2018.07.07-ны өдрийн 03 цаг 30 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ гэх дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч С.Б ий Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц буюу гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн нь нөлөөлсөн байна.
            Шүүгдэгч Д.Ж  нь 0-3 хүртэл насны гурван хүүхэдтэй болох нь хавтас хэргийн 136-138 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн өвсөр насны шүүгдэгч, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэсэн байх тул хорих ялыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тооцохоор шийдвэрлэн, шүүгдэгч Д.Ж ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэснийг холбогдох байгууллагад мэдэгдэж жолоочийн үнэмлэхийг шилжүүлэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Отгончимэг нар нь шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, дахин Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр шинжээчид томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй, МУ-ын замын хөдлөгөөний дүрмийн 9.2 дах заалтыг зөрчөөгүй байна гэж мэтгэлцэж байгаа хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн байх бөгөөд шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэсэн болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  нь амь хохирогч С.Б ий эмчилгээний төлбөр 363884 төгрөг болон олох байсан орлого болох цалин 4857841.52 төгрөг нийт 5221735.52 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний төлбөрт зарцуулсан гэх 363884 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба үлдэх олох байсан орлого буюу цалин 4857841.52 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь амь хохирогч С.Б э нь уг зам тээврийн ослын улмаас биедээ хүнд гэмтэл авч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өвчний акттай байсан болох нь хэргийн 168 дугаар талд авагдсан тодорхойлолтоор тогтоогдож байгаа боловч хохирогч С.Б э нь өвчтэй байсан хугацааны цалин болон листний зөрүү авсан эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 4857841.52 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  нь цаашид энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ж  нь шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б т хохирлын 370000 төгрөгийг түүний Хаан банкны 5463048870 тоот дансанд тушаасан байх тул бусдад төлбөр төлбөргүй байна гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар амь хохирогчийн эмчилгээний төлбөрт 1430000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байгаа боловч тухайн үед амь хохирогч С.Б э нь авсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.