Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00472

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024  03  11  210/МА2024/00472

 

 

 

*******.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04347 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-т холбогдох

Шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,693,863 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч *******.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01977 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2022/01732 дугаар магадлалаар *******.*******г ажилд эгүүлэн томилж, ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,425,568 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

1.2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь одоог хүртэл ажилд оруулахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг хохироож байх тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 22,693,863 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч *******.*******г 2022 оны 12 дугаар сард 2-3 удаа хүний нөөцийн ажилтан болон нарийн бичгээр дамжуулж дуудахад эхний удаа шинэ жил тэмдэглэж байна, дараагийн удаа завгүй байна гэсэн. Байгууллагын удирдлагын зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******.*******тай уулзаж, тэтгэвэрт гарахад олгогдсон буцалтгүй тусламжийг байгууллагын дансанд буцаан байршуулах, мөн шүүх дээр байгууллагын 100 жилийн ойн баярыг өнгөрөөгөөд тэтгэвэртээ гарна гэж тайлбарласан, дараагийн төлөвлөгөөнд орох учраас хэзээ тэтгэвэртээ гарах талаар ярилцахад мөнгө буцааж төлөх боломжгүй, та нар шүүхийн шийдвэрээ биелүүл, мөн би түр ажиллах боломжгүй, би ажил дээрээ байна гэж хэлсэн.

2.2. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар *******.*******г Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, онош зүйч их эмчийн албан тушаалд томилсон. Тушаал гаргаад *******.******* руу утасдаад утсаа авахгүй, мэйл хаягт хариу өгөхгүй байсан тул шуудангаар явуулсан. Шууданч *******.******* эмчтэй утсаар яриад ******* ******* *******, ******* ******* ******* лабораториос шуудан явуулсныг хэлэхэд одоо авах боломжгүй, намайг байхгүй байна гээд буцаагаад өгчих гэж хэлсэн байдаг. Улмаар шууданч гэрийнх нь үүдэнд хадаад мэдэгдэх хуудас үлдээгээд явсан, ямар нэгэн байдлаар тайлбар хэлдэг, эсхүл утсаа авдаггүй, хариу өгдөггүй.

Иймд *******.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тул захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, шүүхээр далимдуулж байгууллагаас ихээхэн хэмжээний мөнгө гаргуулж өөрт ашиг олох зорилго бүхий үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-аас 13,376,735.01 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 9,317,127.99 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

  4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ ******* ******* *******, ******* ******* ******* лабораторийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******.*******г Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, онош зүйч их эмчийн албан тушаалд томилсон, энэ тушаалыг гардуулж өгөхөөр 03 дугаар сард шуудангийн байгууллагаас холбогдоход *******.******* гадагшаа явах гэж байна гэх шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан болох нь тогтоогдож байна гэж бичсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шууданч надад тушаалыг тухайн тэр үед аваачиж өгөх гэтэл би хүлээж авахаас татгалзсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм. Шууданч надтай утсаар ярихдаа миний хаягийг тодруулж асуусан болохоос биш надад тухайн үед албан бичгийг хүргэж өгөх гээгүй ба манай гэрт ирээгүй. Би ямар утга агуулгатай албан бичиг ирж байгааг ч мэдээгүй, албан бичгийг авахгүй гэж татгалзсан зүйл байхгүй.

4.2. Миний и-мэйл хаягаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан гэсэн мэдэгдэл гэнэт орж ирсэн, халсан тушаалаа ирүүлээгүй. Энэ мэдэгдэл нь ажилд авсан гэх тушаал ирэхээс өмнө ирсэн юм. Ажилд авсан тухай огт мэдэгдээгүй байхад гэнэт ажлаас халсан тухай мэдэгдэл ирэхэд би үнэхээр гайхаж балмагдсан. Гэтэл энэ мэдэгдэл ирсний дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаар ажилд томилох тухай тушаал ирсэн.

4.3. Мөн хариуцагч байгууллага нь намайг ажлаас халсан гэх тушаалаа надад огт танилцуулаагүй, ажлаас халах тухай мөн л урьдчилж мэдэгдээгүй. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүх хурал дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлаас халсан тушаалыг шүүхэд гаргаж өгсөн юм. Ажил олгогч нь ажилтныг ажилд авсан болон ажлаас халж байгаа бол эдгээр тушаалаа ажилтанд танилцуулах ёстой байсан гэж үзэж байна. Ер нь хүнийг өөрийг нь байлцуулахгүй, өөртэй нь зөвшилцөхгүй, өөрт нь мэдэгдэлгүйгээр ажилд авах, ажлаас халах нь хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

4.4. Би шуудангаар ирсэн ажилд томилох тухай тушаалыг уншиж үзэхэд надтай түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тушаал байсан. Би энэ тушаалыг хуулийн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрээр намайг хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилд минь эгүүлэн тогтоосон.

Дээрх хуульд нийцэхгүй зүйлүүд байхад хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

4.5. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01977 дугаар шийдвэрээр *******.*******г ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байтал ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж заасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч би шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа ажлаасаа хууль бусаар халагдлаа гэж нэмж нэхэмжлэл гаргаагүй. Миний нэхэмжлэлийн агуулга бол шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас болж ажилдаа эргэн орж чадахгүй байгаа тул ажилдаа эгүүлэн томилуулах тухай агуулгатай нэхэмжлэл юм.

******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-ын захирал Ө.Гэрэлмаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, намайг ажилд эгүүлэн оруулаагүй тул миний нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж, ажилд эргүүлэн оруулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01977 дугаар шийдвэрээр *******.*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон ба шүүхийн шийдвэрийг биелүүлж, захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар *******.*******г Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, онош зүйч их эмчээр томилсон. Энэ тушаалыг гаргахаас өмнө болон гарсны дараа түүнтэй биечлэн уулзаж, утсаар болон цахим шуудангаар холбогдож удаа дараа мэдэгдсэн болно.

5.2. Анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг гаргаж, нэхэмжлэгчийн эрхийн зөрчлийг арилгаж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 cap гаруй хугацаанд хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.2.2-т заасан зохицуулалтуудад үл нийцэхээр байгааг анхаарч үзэхгүйгээр шүүхэд үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, нэхэмжлэл гаргаж, шүүхээр далимдуулж, байгууллагаас ихээхэн хэмжээний мөнгө гаргуулж, өөрт ашиг олох зорилго бүхий үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагаас биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон. Хариуцагч байгууллага ажилтныг томилох гэж байгаа талаар удаа дараа түүнд мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас ажилд эгүүлэн томилно гэх байдлаар *******.******* эмчтэй холбогдсон, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талууд уулзсанаар ажилд нь эгүүлэн томилох талаар мэдэгдэж тохиролцсон. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тушаал гарч байгаа талаар хүний нөөцийн ажилтан нэхэмжлэгчид мэдэгдсэн. Түүнчлэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тушаал баталгаажсан талаар гар утсанд нь зурвас илгээж дахин мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******.*******г ажилд эгүүлэн тогтоосон тушаал албажиж гарсан.

Иймд нэхэмжлэгч ажилд эгүүлэн томилж байгааг мэдээгүй байх боломжгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг *******.*******д удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт авагдаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол гаргасан. Гэтэл анх удаа ажил олгогчийн гаргасан тушаалд гомдол гаргасан асуудал биш бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байхад биелүүлээгүй учраас хөөн хэлэлцэх хугацааны талаар маргах үндэслэлгүй.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-т холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 22,693,863 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01977 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй хохироосон гэж тодорхойлжээ.

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01977 дугаар шийдвэрээр *******.*******г ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-ын Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3,425,568 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийхийг ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигч маргаагүй.

Ийнхүү шийдвэрлэхдээ ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-д заасныг баримтлан *******.*******г хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болохыг дүгнэжээ.

3.2. *******.*******г Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, онош зүйч их эмчийн албан тушаалд томилох тухай ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаал гарсан байх ба уг тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэх талаар зохих арга хэмжээг хариуцагч авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.3. Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны талууд, тэдгээрийн гэм бурууг тогтоосноос дүгнэхэд, нэхэмжлэгчийн одоо гаргаж буй ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаан өмнө нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн байна.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан ба ийм үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зохицуулсан.

Анхан шатны шүүх зохигч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж дүгнэж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх боломжтой.

Иймд ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4. Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтнаар урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох үүрэгтэй талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг шүүх тайлбарлан хэрэглэхдээ нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан эсэх үйл баримтыг дүгнээгүй нь алдаатай болжээ.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт зааснаар маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Дээрх Б/13 дугаар тушаалыг нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаар гардаж авсан тул уг хугацаанаас түүний гомдол гаргах хугацаа тоологдох ба шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй учир хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Гэтэл нэхэмжлэгч нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахгүйгээр 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ба гомдол гаргах хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болжээ.

Иймээс нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх гомдлыг хүлээн авах үндэстэй байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг бүрэн тусгаагүй алдааг зөвтгөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-аас 22,693,863 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******, ******* ******* ******* *******УТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч *******.*******гийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,419 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн төлсөн 164,024 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар ******* Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА