Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00473

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

2024  03  11  210/МА2024/00473

 

 

 

******* энд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00039 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* энд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* *******т холбогдох

64,346,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Одхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* ******* ******* ******* нь Гамшгийн удирдлагын командын байрны барилга угсралтын ажлын санхүүжилтэд шаардлагатай гэсэн үндэслэлээр 43,000,000 төгрөг зээлэх хүсэлтийг тус компанид тавьсныг хүлээн авсан ба тухайн ажлын гүйцэтгэгч "Экологи бьюлдинг констракшн" ХХК-ийн санхүүжилтээс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцсон.

******* ******* *******" ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 43,000,000 төгрөгийг Голомт банкин дахь "Экологи бьюлдинг констракшн" ХХК-ийн 1605030414 тоот дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн. Үүнээс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөгийг манай дансанд буцаан "Даяар трейд" ХХК-аас шилжүүлсэн. Үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлөх талаар ******* ******* ******* газрын Санхүү, хангалт үйлчилгээний *******, Санхүүгийн хэлтэст удаа дараа амаар, бичгээр шаардсан боловч төлөөгүй.

1.2. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр захиалагч ******* ******* ******* *******, гүйцэтгэгч ******* энд ******* ХХК, ашиглагч Төв аймгийн ******* ******* газрын хамтарсан уулзалтаар шинээр баригдсан барилгын халаалтын техникийн нөхцөл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зураг төсөл, төсөвт тусгагдаагүй ялтсан бойлерын зангилаа (узель) угсарч суурилуулах ажлын материалын зардлыг захиалагч шийдвэрлэж өгөх, гүйцэтгэгч өөрийн зардлаар халаалтын зангилааг угсрах ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэж тус компани ажлыг гүйцэтгэсэн ба материалын зардал 9,222,000 төгрөгийг төлөх талаар мөн удаа дараа амаар, албан бичгээр уламжилсан боловч нэг ч удаа хариу өгөөгүй.

1.3. ******* энд ******* ХХК нь Завхан аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ба улсын комиссын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн актаар байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгсөн. Уг барилгын чанарын 3 жилийн баталгаанд үлдээсэн 122,100,000 төгрөгийг захиалагчаас хуулийн хугацаанд манай компанид олгоогүй тул бид 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00236 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь талуудын тооцоо нийлж баталгаажуулсан актын хүрэ******* санхүүжилтийн үлдэгдэл 122,100,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

******* ******* ******* газар нь гэрээний тусгай нөхцөлийн 32 дахь заалтыг зөрчсөн тул шүүхэд дээрх нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаагаар манай компанид төлсөн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр тооцон хуанлийн 575 хоногийн анз буюу торгууль 42,124,500 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6 дахь заалт, гэрээний ******* нөхцөлийн 40.1, тусгай нөхцөлийн 40, 46 дахь заалтуудыг үндэслэн гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээний ******* нөхцөлийн 40.1-д зааснаар тухайн үед ******* ******* ******* ХХК нь энэ төсөлд зориулан Хас банкнаас авч байсан зээлийн сарын хүү 1.8 хувиар тооцоход 575 хоногт 42,124,500 төгрөг болсон гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ******* ******* нь ******* энд ******* ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэлцэл хийн 43,000,000 төгрөгийг авч Гамшгийн удирдлагын командын байрны барилгын ажлын гүйцэтгэгч Экологи бюлдинг констракшн ХХК-ийн санхүүжилтээс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буцаан шилжүүлэхээр тохирсон.

2.2. Мөн ******* ******* ******* ХХК Төв аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад бойлерын зардал 9,222,000 төгрөг нэхэмжилжээ.

Эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгчийн 43,000,000 төгрөгийн үлдэгдэл 13,000,000 төгрөгийг шаардах эрх нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс, гүйцэтгэсэн ажлын зардал 9,222,000 төгрөгийг шаардах эрх нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тус тус үүссэн гэж үзвэл тухайн үедээ нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул нийт 22,222,000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагчаас гаргуулах эсэх нь эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасны дагуу ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. 2014 онд байгуулсан Завхан аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 40.1 дэх заалтад төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийн хасна гэж заасан бөгөөд нэхэмжлэлд заасан чанарын баталгааны барьцаа хөрөнгө 122,100,000 төгрөг нь төлбөр биш баталгаа юм.

******* ******* ******* ******* нь ******* ******* ******* ХХК-тай тусгайлан гэрээ хийгээгүй, шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00236 дугаар захирамжаар 122,100,000 төгрөгийг төлөх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ хэрэгт хамааралгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй торгууль гэх 42,124,500 төгрөгийг гэрээний төлбөр биш барьцаа хөрөнгөөс тооцон гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь баталгааны барьцаа хөрөнгө болох 122,100,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэхдээ одоо нэхэмжилж буй торгуулийг дурдаагүй нь эргэлзээ төрүүлж байна.

Иймд торгууль гэх 42,124,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* газраас 9,222,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* энд ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,124,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 162,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Энд ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ******* ******* ХХК 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал барьцаа хөрөнгө 122,100,000 төгрөгийг байршуулсан. Хууль болон гэрээний хугацаа дууссан өдрөөс барьцаа хөрөнгө бус, ажил гүйцэтгэсэн гэрээний үнийн дүнгээс санхүүжээгүй үлдсэн 122,100,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл юм. Ийм учраас хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ******* нөхцөлийн 40.1-д "Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс эхлэн төлбөр хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно, мөн торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална гэж заасны дагуу ******* ******* ******* ХХК торгуулийн төлбөр 42,124,500 төгрөг тооцон нэхэмжилсэн. Банкны арилжааны зээлийн хүү мөн адил хувиар илэрхийлэгддэг. Энэ аргачлалаа шүүхэд тайлбарласан атал хоёр байгууллагын хооронд 2014 онд тухайн цаг хугацаандаа ярилцан тохиролцож нэгэнтээ байгуулагдсан, мөн хариуцагчаас гэрээний энэ заалтыг буруу гэж үзээгүй, хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх хөндлөнгөөс гэрээг дүгнэж, гэрээний заалтад тодорхой хувь бичигдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Мөн Даяар трейд ХХК-аас ******* ******* ******* газрын хүсэлтээр гэж 30,000,000 төгрөг төлөгдсөнөөр зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөг үлдсэнийг хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлөхгүй гэж татгалзсаныг шүүх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Даяар трейд ХХК-аас 30,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасарсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/20 дугаар албан бичгээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/02 дугаар албан бичгийн агуулгыг уламжилж хариу өгөх, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22-03/02 дугаар албан бичгээр 2019/02, 2019/20 дугаар албан бичгүүдийг дахин дурдаж энэ олон жилийн хугацаанд нэг удаа хариу өгч шийдвэрлэж өгөхийг тус тус хүссэн албан бичгүүдийг хүргүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан тул тасалдсан хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтад нийцнэ. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын гомдолд нотлох баримтыг дутуу үнэлж, хариуцагч талд давуу тал олгосон гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэрэгт цугларсан бүх баримтыг дурдсан учраас бүрэн хэмжэ******* үнэлж, дүгнэсэн гэж үзнэ.

5.2. Мөн гэрээг үгийн шууд утгаар ойлгоно гэж заасантай уялдуулан гэрээг байгуулсан. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчид ирүүлсэн албан бичгийн он, сар, хугацааг нь тодорхой дурдсан. Манай байгууллагын зүгээс шаардах эрх үүссэн хугацааны талаар тайлбарласан учраас үүний дагуу шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэсэн. Завхан аймгийн Онцгой ******* газрын барилгын 122,100,000 төгрөгийн чанарын баталгааг чөлөөлүүлэх албан бичгүүд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан.

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт материалын зардал 9,222,000 төгрөг болон торгууль 42,124,500 төгрөг, нийт 64,346,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ******* ******* ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* ******* ******* газрын хүсэлтээр 43,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр тохиролцож, уг мөнгөн хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Голомт банк ХХК дахь "Экологи бьюлдинг констракшн" ХХК-ийн 1605030414 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй байна.

3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт зөв, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

3.2. Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, үлдэх 13,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

3.2.а. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд уг хугацааг хариуцагчийн зээл төлөх 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тоолж эхлэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

3.2.б. Хариуцагчаас зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөг төлснөөр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин шинээр тоолох нөхцөл бий болсон байх ба ийнхүү тоолоход уг хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусчээ.

3.2.в. Хариуцагчид хаягласан зээлийн үлдэгдэл төлөхийг мэдэгдсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/02 дугаар албан бичиг, мөн уг албан бичигт хариу өгөхийг хүссэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/20, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22-03/02 дугаар албан бичгүүдийг үндэслэн дээрх хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь, хариуцагч эдгээр мэдэгдлийг хүлээн авч зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хуульд зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.

3.3. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзсан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

4. Захиалагч ******* ******* ******* ******* нь гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-ийн ирүүлсэн Төв аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажлыг 1,533,429,588 төгрөгөөр гүйцэтгэх тендерийг, мөн Завхан аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажлыг 2,606,933,493 төгрөгөөр гүйцэтгэх тендерийг хүлээн зөвшөөрч, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил г-Т-13-01/05 гүйцэтгэх гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХААГ-2014-IX.1.1.16 дугаар Завхан аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Төв аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад гэрэ******* заагдаагүй дулааны ялтсан бойлер суурилуулах нэмэлт ажил гүйцэтгэх шаардлага үүсч, гүйцэтгэгч уг ажлыг эхний ээлжинд өөрийн зардлаар гүйцэтгэж барилгын дулааныг авах, захиалагч материалын зардлыг дараа нь шийдвэрлэхээр харилцан тохиролцсон, уг нэмэлт ажилд гүйцэтгэгч 9,222,000 төгрөгийн зардал гаргасан болох нь талуудын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрч Н.Төмөрбаатар, Ц.Батсүх нарын мэдүүлэг, зарлагын баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв тогтоожээ.

5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт гэрэ******* заавал тусгагдах нөхцөлүүдийг тодорхойлсон байх хэдий ч гэрээ бичгээр хийгдээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байх талаар уг хуульд заагаагүй. Иймээс дээрх тохиролцоог бичгээр хийгдээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь алдаатай болжээ.

5.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9,222,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Ийнхүү шийдвэрлэс******* хариуцагч давж заалдах гомдол гараагүй тул дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

6. Завхан аймгийн ******* ******* газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00236 дугаар захирамжаар хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь барилгын чанарын 3 жилийн баталгааны хугацаа дууссан үндэслэлээр хариуцагчаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 122,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

6.1. Дээрх шүүхийн шийдвэрээр зохигч талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэгдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр анз төлөхийг хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэгэнт тогтоосон тул зохигч дахин маргах эрхгүй. Энэ тохиолдолд гэрээний анзын нөхцөл Иргэний хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

6.2. Иймээс хариуцагчаас торгууль 42,124,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591,522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА