Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 854

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, Ц.Бат-Эрдэнэ,  

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа, Б.Отгонжаргал,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Тамир, Б.Дамба,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

хохирогч Ц.Баярсайхан, О.Нэргүй, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

гэрч Б.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есөн Өөлд овогт Б.М, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Б, Урианхай овогт Э.Б, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бавуу овогт Т.О нарт холбогдох эрүүгийн  1711007640241 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Есөн Өөлд овогт Б.М, 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 40а байрны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн .....................................

 

2. Урианхай овогт Э.Б....................., 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улс, Эрхүү хотод төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 56б байр, 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн ................................

3. Бавуу овогт Т.О, 1978 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Зайсан гудамж 29 дүгээр байр 28 тоотод оршин суух хаягтай боловч Дархан-Уул аймаг 14 дүгээр баг, 2 дугаар хороолол Бурхантын 8 дугаар байр 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн ..................................

4. Боржигон овогт О.Б, 1968 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, бэр, ач нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 19 дүгээр байр 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн ..................................................

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ы төвийн 501 тоотод иргэн Ц.Баярсайханд банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68.500.000 /жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”2017 оны 8 дугаар сард манай авга ах О.Сайханбаяр, түүний эхнэр мөн аавын төрсөн дүү О.Амартуяа нар ирсэн. Ирээд маш их мөнгөний хэрэг байна туслаач гэж гуйсан. Манай аав намайг бага байхад өнгөрсөн болохоор аавынхаа дүү нарт тусалъя гэж бодсон, үнэхээр хичээсэн. 50.400.000 төгрөгийн хэрэг байна. Чи хүмүүсээс олоод өгөөч. Барьцаа хөрөнгө байна гэж гэрчилгээнүүд үзүүлсэн. Тэр оройдоо Э.Б руу ярьсан. Э.Б бид хоёр хүүхэд байхад бие биенийгээ таньдаг байсан. Э.Б руу залгаж би өөрийн бэр эгч Ц.Онцбилэгт 50.400.000 төгрөг зээлээч барьцаа хөрөнгө байгаа. Хоёр хоногийн дараа энэ хүмүүс Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө аваад мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлээд 1% хүүтэй зээлэхээр тохиролцсон. Маргааш өдөр Э.Бийн ажлын гадаа О.Сайханбаяр, Т.О нартай таарсан. Ингээд манай О.Сайханбаяр ах гадаа машиндаа үлдээд Т.О эгч бид хоёр Э.Бийн ажил руу орсон. Э.Бь, Т.О нар хоорондоо тохиролцоод 50.400.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай 1% хүүтэй  авсан. Ингээд зээлийн гэрээний үүрэг нь дуусаад мөнгөө өгөх болсон. Гэтэл зээл нь бүтээгүй мөнгө олдохгүй байна гэж хэлсэн. Энэ хооронд Э.Б мөнгөө нэхдэг. Чи авчирч танилцуулсан учраас чи олж өгөх ёстой. Танай эгч алга болчихлоо утсаа авахгүй байна. Эгч чинь Дарханд амьдардаг юм байна. Мөнгө олж өг гэж залгадаг байсан. Ингээд би ах, эгч хоёр руугаа залгадаг. Та хоёр мөнгийн өгөөч гэж хэлэхээр зээл бүтсэнгүй гэж хэлдэг байсан. Э.Б руу залгаад учраа яагаад хэлж болдоггүй гэж хэлэхээр бид нар Э.Биас айж байна. Хэл, амтай хүн байна. Чи тайвшруулаад байж бай. Ингээд яваад байсан. Явсаар байгаад 2017 оны 09 сарын үед манай ах О.Сайханбаяр над руу залгасан. Чамайг тийм хүн байдалд оруулаад байгаа юм бол энэ хүмүүс рүү залгаад мөнгө авчих, Э.Бд байгаа барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, мөн газрын гэрчилгээнүүдээ харуулаад мөнгө ав. Ингээд би Э.Биасаа сал. Чамд хэцүү байгааг ойлгосон. Тэгээд би заасных нь дагуу Баярсайхан дээр очиж мөнгө авсан. 1% хүүтэй 2 хоногийн хугацаатаай 68.500.000 төгрөгийг авсан. 68.500.000 төгрөгийнхөө 1 өдрийн хүү болох 650.000 төгрөгийг өгсөн. Түүнийхээ 190.000 төгрөгийг дансаар үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн. Э.Бд барьцааданд байсан Т.Оийн гэрчилгээ, газрын эрхийн гэрчилгээг аваад Баярсайхантай гэрээ хийе гэтэл ах болон Онцбилэг нар байхгүй байсан. Ингээд Баярсайхан мөнгөө буцааж авъя, мөнгө чиний дансанд байгаа. Мөнгө буцааж өг гэсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь буцааж өгөх гээд 18 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах 24 цагийн Голомт банк руу яваад мөнгийг нь авч өгөхөөр явсан. Тэр үед очтол миний дансанд мөнгө байхгүй байсан. Тэгээд тэнд нилээн эвгүй байдал үүсээд, би ч тэр үед сонин байдалд орсон байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагын ажилтан ирэхээр ийм байдал болчихлоо шалгаад өгөөч гээд Нэргүй, Баярсайхан бид гурав эргүүлийн машинтай явсан. Тухайн өдрийн эргүүлийн цагдаа болсон үйл явдлыг сонсоод чи бол гомдол өгөхгүй этгээд байна. Хохирогч нар чинь чамд гомдол өгөх юм байна. Хэн цагдаад дуудлага өгснөөс эс хамаарна гээд бид нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар тухайн өдрийнхөө орой 21 цагт аваачсан. Ингээд Баярсайханы зүгээс надад хамааруулж гомдол гаргасан. Надад энэ мөнгөнөөс авсан зүйл байхгүй. Гол санаа нь аавынхаа төрсөн дүү нарт туслая гэж хичээсэн”  гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.М над руу залгаад манай эгчийн зээл бүтсэн. 2 хоногийн дараа зээл нь гарна. Тэр хооронд барьцаа хөрөнгийн чөлөөлөх хэрэгтэй байгаа учир мөнгө зээлээч гэсэн. Тэгэхэд би Б.Мд өмнөх өрөө барагдуулаад төлөөд дуусчих. Тэгээд барьцаа хөрөнгө нь хангалттай байвал хамаагүй мөнгө өгч болно гэж утсаар ярьж тохирсон байсан. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.М Т.О гэх эгчийгээ анх дагуулж ирээд 2 үл хөдлөхийн гэрчилгээ, 1 газрын гэрчилгээтэй нийт 50.400.000 төгрөгийн зээл 2 хоногийн хугацаатай авъя тэгээд зээл нь гарчихаар буцаагаад өгнө гэж өдрийн 1% хүүтэй зээлээ авсан. Ингээд зээл авсныхаа дараагаас Т.О утсаа авахаа больсон. 14 хоногийн хугацаа өнгөрөөд яг юу болсон нь мэдэгдэхгүй хариу ч байхгүй алга болсон. Тэр үед би Б.Мд Т.О хэрвээ өрөө буцааж төлж чадахгүй бол энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг надад өрөндөө миний нэр рүү шилжүүлж өгөөрэй гэсэн итгэмжлэхийг Б.Мд Т.Оээр хийлгүүлж авсан байсан.  Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийж өгсөн итгэмжлэлийнх нь хугацаа дуусах гээд байсан болохоор Б.Мтай Дархан явж Дархан дахь нотариатаар худалдах, худалдах авах гэрээ 3 үл хөдлөхийнх нь гэрчилгээ дээр хийлгүүлж авсан. Ингээд түүнийгээ Дарханы Улсын бүртгэлийн газраар урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлсэн. Миний санаа үл хөдлөх эд хөрөнгөөр нь өөрийнхөө хохирлыг төлж барагдуулж болох юм байна гэж бодсон байсан. Гэтэл 9 дүгээр сарын 20-ны өглөө Б.М над дээр ирж Ц.Онцбилэг эгч 3 гэрчилгээгээ өгчих. Өөр газар барьцаанд тавиад өрийг чинь төлчихье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ хугацаанд 2 хоног гэж зээл авчихаад энэ хугацаанд төлөөгүй хүмүүст би итгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өгч чадахгүй. Мөнгөө эхлээд төл, тэрний дараа үл хөдлөхийн гэрчилгээг чинь буцааж өгье гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд яагаад Т.О чинь байхгүй чи ганцаараа ирж байгаа юм. Одоо миний хажууд ярь миний мөнгийг буцааж өгч байж гэрчилгээнүүдийг чинь буцааж өгнө гэж Т.От хэл гэхэд Б.М миний  хажууд ярихад цаана нь миний яриад тохирсон газар очоод зээлээ авчих. Тэгээд өрөө төлчих гэсэн яриа надад сонсогдсон. Ингээд би тэрэнд нь итгэсэн. Б.М харин надад данснаас 70.000.000 төгрөг авах итгэмжлэл хийж өгье гэсэн. Ингээд нь бид хоёр 10 цагийн үед манай ажлын хажууд байх нотиаратад Б.Мын данснаас 70.000.000 төгрөг хүртэл мөнгө авах итгэмжлэл хийлгүүлж авсан. Ингээд Б.М явсан боловч өдрийн 14 цаг болж мөн адил алга болсон. Тэгэхээр нь би аргаа бараад өөрийн бэр эгч Баярхүү рүү утсаар ярьсан. Баярхүү эгчээс та хаана явна гэхэд Улсын их дэлгүүрийн энд явж байна гэхээр нь Б.Мтай буцаж яриад зээл нь үнэхээр бүтэж байгаа юм уу, төлөх чинь үнэн юм уу гэхэд одоо урт цагааны энд зээл аваад мөнгийг чинь өглөө гэсэн хариу өгөхөөр нь О.Б эгч рүү залгаад та ойрхон явж байгаа юм чинь урт цагаан дээр очоод Б.Мтай уулзаад үнэхээр зээл аваад миний өрийг төлөх гээд байгаа нь үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг шалгаад хараад өгөөч. Би хол Зайсанд явж байгаа учир очиж чадахгүй байна гэж эгчээсээ гуйсан. Ингээд удалгүй бэр эгч залгаад тэр эмэгтэй чинь ямар ч байсан зээл авч байгаа нь үнэн юм шиг байна. Гэрээ байгуулах гээд үлдэх шиг боллоо. Эгч нь явлаа шүү гэр рүүгээ харьлаа гэж над руу залгаж хэлсэн. Ингээд удаагүй байж байтал Б.М над руу залгаж дансанд мөнгө орсон чи өрөө авчихаад миний дуудсан газар барьцааны гэрчилгээнүүд минь авчираад өгөөрэй би энэ хүмүүстэй өөрөө гэрээгээ хийнэ гэж надад хэлсэн. Ингээд би мөнгөө 16:30 минутын үед Б.Мын хийж өгсөн нотариатын итгэмжлэлийн дагуу авсан. 19:00 үед Б.М барьцаа хөрөнгө болох гэрчилгээнүүдээ авъя гэж намайг хүүхдийн 100-д байрлах Голомт банкны гадаа дуудсан. Очиход хоёр үл таних залуутай байсан. Б.М ганцаараа байхаар нь Т.О яасан талаар асуухад яг одоо ирж байгаа гэж надад хэлсэн. Б.М нэг залуу руу нь заагаад энэ хүн банкинд зээл зуучилдаг гэж хэлж байсан. Тэр хүн нь одоо шүүх танхимд сууж байгаа хохирогч Баярсайхан байсан. Тухайн үед Баярсайханаас би ямар банкинд хэдэн төгрөгийн зээл зуучлах вэ, зуучилсан хөлснийхөө хэдэн хувийг авах вэ гэж бид хоёрын хооронд тийм яриа өрнөөд удаагүй би хүнд бензиний мөнгө шилжүүлэх шаардлагатай болоод Б.Мд гэрчилгээнүүдийг өгөөд явсан. Ингээд энэ хэрэг үүсэж байцаагдаж байх үед Т.О надад дахиад энэ гэрчилгээнүүд дээр зээл гаргаад өгчих тэгвэл хохирогч нарын мөнгийг төлөөд энэ асуудлыг дуусгая гэж хэлэхээр нь урьд 9 дүгээр сарын 13-нд Дарханы үл хөдлөх дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байсан болохоор түүнийгээ би лавлаж асуусан. Миний хий гэсэн урьдчилсан тэмдэглэгээ юу болсон бол гэж асуухад Т.О анх надад барьцаанд тавихдаа хүчингүй болсон гэрчилгээг барьцаанд тавьж, түүнийг нь би нотариатаар орж батлуулаад худалдах, худалдан авах гэрээ хийгээд тэнд бүртгүүлсэн боловч урьдчилсэн тэмдэглэгээ бүртгэгдээгүй өөрт чинь хүчингүй гэрчилгээ өгсөн байна лээ. Тэгэхээр нь бид нар нэн даруй Т.Оийг гэрчилгээнүүдээ олж ир гэсэн шаардлагыг үл хөдлөхөөс надад хэлсэн. Тийм энэ хүнд дахиж итгэж зээл өгөх боломжгүй болсон” гэв.

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай хадам дүү Э.Б над руу залгаад хаана явж байна гэхэд би Их дэлгүүрийн энд явж байна гэж хэлсэн. Та тэгвэл ойрхон явж байгаа юм байна. Урт цагааны Хаан банк дээр очоод манай найз Мөнхзултай уулзчих. Надаас мөнгө аваад удаад байгаа. Олон удаа худлаа ярьсан. Одоо үнэн ярьж байгаа, худлаа ярьж байгаа нь мэдэгдэхгүй байна. Нэг хүнээс зээл авах гээд байж байна гэсэн тэрийг нь очоод хараад өг гэсэн. Тэгэхээр нь “Хаан банк” дээр очиж Б.Мтай уулзахаар 5 давхарт гарахад хүн байхгүй байсан. Тэгсэн Б.М нэг хүн рүү залгаж байхад хохирогч гэх Баярсайхан лифтнээс бууж ирсэн. Тортой юмаа надад бариулаад хаалгаа онгойлгосон. Тортой юм нь мөнгө юм шиг байсан. Тэгэхээр нь тортой юмыг нь сандал дээр тавьсан. Тэгээд байж байтал Баярсайхан мөнгөө тоолоод Б.М руу шидээд байсан. Тухайн үед мөнгийг яг хэд байсан талаар мэдэхгүй. Тэгтэл Баярсайхан Б.Маар хүмүүсийн гар утасны дугаар бичүүлээд байсан. Би сууж байтал намайг энд гэрч болоод гарын үсэг зураад өг гэсэн. Би хэлснийх нь дагуу гарын үсэг зурсан. Тэгээд удалгүй би тэндээс гарсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэв.

                                                               

Шүүгдэгч шүүхийн Т.О хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгч байсан миний мэдүүлгүүд үнэн зөв. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр миний хүүгийн аав О.Сайханбаяр өнөөдөр миний шүүх хурал болсон. Шүүх хурлаас хохирол төлбөр төлөх гээд 5 хоногийн завсарлага авсан байгаа. Энэ хугацаанд мөнгөө төлөхгүй бол би шоронд явах гээд байна. надад туслаач, надад зээл өгөх хүн олдохгүй байна туслаач гэж ирсэн. Би энэ хугацаанд О.Сайханбаярын маш их дарамтанд байсан. Намайг 2017 оны 2-8 сар хүртэл намайг болон миний эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг дарамталдаг байсан. Мөнгө гаргаж өгөөч, эд хөрөнгөө нэр рүү шилжүүлж өг тэгэхгүй бол байх газаргүй болгоно. Голомтоор чинь сүйрүүлнэ гэж айлгаж дарамталдаг байсан. Тэгээд туслаач гэж хэлсэн. Өөрөө болохоор мөнгийг чинь төлнө, барилга байшинг чинь барилцаж өгнө гэж хэлсэн. Би тэрэнд нь итгэсэн. Тэгээд дээрээс нь айдастай байсан. О.Сайханбаяр Улаанбаатарт байгаа өөрийн эгч рүүгээ ярьсан. Мөнгө олоход манай эгч туслана. Тэгээд намайг 2017 оны 08 дугаар сарын 15-нд дагуулж ирсэн. Надад Улаанбаатарт таних хүн байхгүй. Зээл авах боломж ч байгаагүй. Ирсэн хойно Б.Мтай Түшигийн гадаа уулзуулаад Э.Бийн ажил дээр бичиг баримтыг шивж оруулаад 46.300.000 төгрөгийг авсан. Үүнээс 27.000.000 төгрөгийг О.Сайханбаярын хохирлын төлбөрт гэж хавтаст хэрэгт авагдсан Намхайжанцан гэх хүний төлбөрт шууд шилжүүлсэн. Араас нь  18.300.000 төгрөг Одбаяр гэх хүнд өгөх гэсэн боловч Одбаярын данс нь хаалттай байсан учраас О.Сайханбаяр 18-ны шүүх хуралдаан дээрээ бэлнээр авч очсон байдаг. 2014 оны 10 дугаар сард О.Сайханбаяр над руу нэг компани шилжүүлэхэдээ өртэй компани шилжүүлсэн байсан. Би тэрийг нь мэдэлгүй авсанаас болоод 2014 оны 10 дугаар сард шүүхэд дуудагдаж байсан. Надад хамааралгүй өр нь миний нэр дээр шилжсэнээс болоод уг өрийг хаах хэрэгтэй болсон. Тэгээд 4.000.000 төгрөгийг нэмж авсан. 2017 оны 09 дүгээр сарын 20-нд болсон гэх процессыг мэдэж байгаа зүйл байхгүй. Захиалсан болоод утсаар ярьсан, эдгээр хохирогч нарыг таньдаг гэх асуудлыг мэдэхгүй. Хохирогч нартай огт хамаарал байхгүй” гэв.

 

Хохирогч Ц.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай найз Нэргүй бид хоёр руу залгаад мөнгө байршуулдаг уу гэж яриа өрнөсөн байсан. Би мөнгөтэй хүн биш. Хүнээс мөнгө аваад дундаас нь хэдэн төгрөг унагаадаг. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөө бэлдэж байгаарай би очиж байна гэж хэлсэн. Хаан банкны зээлийн үлдэгдэлтэй 150.000.000 төгрөгөөс 50.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн гэрээ байгаа юм. Тэр үлдэгдлээ Голомтод байршуулж харагдуулж байгаад би 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа. Тийм учраас та хэд маань мөнгөө бэлдэж байгаарай гэж хэлсэн. Би ажил дээрээ сууж байсан чинь Б.М, О.Б нар орж ирсэн. Орж ирэхээр юун хүмүүс болох талаар асуухад 19-нд ярьсан хүмүүс байна. Та мөнгөө бэлдсэн үү гэхэд миний мөнгө бэлэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээг нь асуухад О.Б цүнхнээсээн надад гэрээгээ гаргаж ирж харуулсан. Гэрээр харж байтал О.Б дундуур орж ирснээ  Голомтын эдийн засагчийг таньдаг манай хамаатан. Зээл хөөцөлдөх талыг нь би хариуцаж байгаа. Б.М маань зээлийн гэрээтэй. Тэгэхээр нь би мөнгөө багц багцаар байхаар нь тоолоорой гээд мөнгийг тоолуулсан. Та хоёр мөнгө хүлээж авсан биздээ гарын үсэг зуръя гэхэд хоёулаа зурсан. Нотлох баримт учир та хоёрын зургийг авна. Мөн иргэний үнэмлэхийн зургыг авсан. Бид нар мөнгө хонуулдаггүй. Орой 18 цаг гэж мөнгөө буцааж авна. Манай найман шаргын Голомт 18 цаг хүртэл ажиллана. Танай Голомтын хурал хэзээ болох вэ гэж асуухад одоо эдийн засагч руу яриадахъя одоо мөнгөө хийгээдэх гэж байна. 18 цагаас өмнө шийдчихнэ. Би өөрөө эдийн засгийн бага зэрэг мэдлэгтэй учир 150.000.000 төгрөгөөс 53.000.000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээтэй боломжийн юм байна. Мөн хоёр эмэгтэй хүн ороод ирлээ. Би Б.Мын нөхөр рүү нь утасдсан. Гэтэл О.Б гараад явсан. Голомтын эдийн засагчтай яриа хөөрөө хийгээд зээлийг маш шуурхай хийнэ гээд Б.Маа баяртай би гарлаа гээд гарсан. Би мөнгөө аваад Б.Мтай Голомт руу ороод данс руу хийсэн. Мөнгө тоолоход хэцүү байсан учир тэнд байсан Баатраа гэх залуугаар 68.500.000 төгрөгийг тоолоод дансанд орохыг харж бай гэсэн тохироотой байж байгаад Б.М Баатраа хоёр ороод ирсэн. 18 цаг болоод мөнгөө авъя гэхэд байж бай одоо яг шийдэх гээд байна. Голомт 18:30 хойш болно гэж байна. Тэгэхээр нь Хүүхдийн 100 Голомт 20:00 цаг хүртэл ажиллана. Ер нь Голомт руу очиж байя гэхэд тэгье тэгье гээд Голомт дээр очоод мөнгөө авъя гэхэд байж байгаарай. Э.Б манай найз бид хоёр цуг зээл хөөцөлдөж байгаа. Тэрнээс мөнгөө асууж гаргаж өгөхгүй бол уурлана, болохгүй Э.Б ирэхээр болно гэж хэлсэн. Удалгүй Э.Б хүрээд ирсэн. Хүрч ирэхээр нь мөнгөө авъя гэхэд хонуулчих гэж хэлэхээр хонуулахгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал Э.Б гүйгээд явсан. Би хойд талд байдаг Хаан банк руу явчихаад ирье гээд гараад явсан. Тэгэхээр би жоохон ширүүхэн Б.Маас мөнгөө авъя гээд теллер дээр очиход Б.М хүүе мөнгө алга болчихож гэж жүжиглээд байсан. Тэгсэн цаанаас нь ахлах теллер юу яриад байгаа юм чи итгэмжлэх хийж өгсөн хүн чинь мөнгөө авсан байна гэж хэлэхэд Б.М Э.Б аваад явсан гэж хэлээд зугтах гэхээр нь би гарнаас нь барьж авсан” гэв.

 

Хохирогч О.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх над руу О.Б эгч утсаар ярьсан. Э. Байгал, О.Б эгч байнга холбоотой байдаг. О.Б эгчээс мөнгөө нэхээд Хүүхдийн 100 очиход гэрээгээ Э.Бд өгсөн. Мөнгө авах үед О.Б эгч 2 цагийн дараа хурлаар ороод буцааж өгөх талаар сайн мэдэж байсан” гэв.

 

Хохирогч О.Нэргүйгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баярсайхан гэдэг хүн миний багийн найз байгаа юмаа. Бид хоёр хамтарч банкны баталгаа гаргаж дансны хуулга гаргах ажлыг хийдэг. Мөнхзул, Баярхүү, Байгал гэх хүмүүст банкны баталгаанд түр байршуулсан 68.5 сая төгрөгний 17 сая төгрөг миний мөнгө байгаа юм. Энэ мөнгө Баярсайхан бид 2-ын дундын данс болох Хаан банкны 5030449997 дугаарын дансанд байдаг юм. Одоо би хохирогчоор тооцогдон 17 сая төгрөгөө гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Зарыг би тавьсан зарын дагуу Мөнхзул гэж эмэгтэй надтай ярьж байсан ..” гэх мэдүүлэг /3хх-51-52х/,

 

О.Нэргүйн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие найз Ц.Баярсайханы хамтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Найман шаргын орчимд иргэдэд банкны тодорхойлолт, Дансны хуулга зэргийг гаргаж өгөх ажлыг хувиараа хийдэг юм. Тэгээд “үнэгүй.мн” сайт дээр “дансны хуулга, тодорхойлолт гаргана” гэсэн зарыг байршуулж утасны дугаараа үлдээсэн байхад 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 99002092 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад Голомт банкны дансанд 69.0 төгрөгийг байршуулаад 2 цаг болгоод буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь иргэний үнэмлэх бичиг баримтаа аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Урт цагаан корпусын 501 тоотод ирж уулзаарай гэхэд тэр өдрөө ирээгүй юм. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нөгөө эмэгтэй дахин залгаад би удахгүй очлоо гэж байсан. Ингээд би тэр өдрөө Баянчандмань руу явчихсан харин тэр эмэгтэйд манай хүмүүс байгаа та өөрөө очоод уулзаарай гэж хэлсэн. Намайг Баянчандмань дээр байж байхад Баярсайхан залгаад нөгөө 99002092 дугаараас залгаж ирсэн эмэгтэй мөнгийг 1 хоног хонуулчих гээд байна яах вэ гэхээр нь хэрэггүй яг одоо мөнгөө аваарай гэж хэлсэн. Энд хамт зээл хөөцөлдөж байгаа хүн нь ирчихсэн түр байлгаж байгаач гэж гуйгаад байна гэхээр нь угаасаа манайх мөнгийг хоногоор байршуулдаггүй шүү дээ хонуулаад хэрэггүй мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд би Баянчандманаас орой 19 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирээд шууд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэгтэл Мөнхзул гээд байгаа эмэгтэй байсан түүн дээр одоо нэрийг нь мэдэх болсон Байгал орж ирээд бор цаастай бичиг баримт өгч байсан ... Мөнхзул гээд байгаа эмэгтэй нь би Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм. Зээл батлагдсан батлагдаагүй хамаагүй 2 цагийн дараа гаргаж өгнө. Голомт банкинд таньдаг хүн байгаа гэж хэлж байсан ..., /Баярхүү нь/ Мөнхзулыг мөнгө авах үед хамт явж байсан гарын үсэг зурж байсан хамтдаа л зээл авч байгаа юм шиг хүн байсан ..., ...албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй 2-хон цагийн дотор байршуулах мөнгө байсан тул гэрээ хийгдээгүй бөгөөд харин гар бичвэрээр мөнгө авсан өгсөн талаар баримт үйлдсэн байдаг ...” гэх мэдүүлэг /1хх-50-51х/,

 

Ц.Баярсайханы хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Мөнхзул гэх хүн утсаар холбогдож зээлийн үлдэгдэлтэй байгаа юм дээрх мөнгийг танайхаар байршуулаад орой нь буцаагаад өгье би зээлийн гэрээгээ бариад очъё гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд өмнөх өдөр утсаар ярьсан. Б.М гэдэг хүн О.Б гэгчийг дагуулаад хоёулаа манай ажил дээр ирж уулзсан юм. Ингээд Б.Мын бичиг баримтыг нь шалгаж үзэхэд Хаан банкнаас 150.0 сая төгрөгийн зээл авсан зээлийн үлдэгдэлтэй гэрээг харуулсан. Уг гэрээг Баярхүү цүнхнээсээ гаргаж ирээд буцаагаад авсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсан дээр О.Б, Б.М нарын иргэний үнэмлэх, цээж зураг болон Хаан банкны зээлийн гэрээ зургийг баримтжуулж авсан. Мөн мөнгө хүлээн авсан акт үйлдүүлсэн байдаг. Тэгээд манай ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Тайваны төвийн 501 тоотод бэлнээр Б.М, О.Б нарт 68.500.000 төгрөгийг өгсөн. Ингээд мөнгөө өгөхөд О.Б нь би зээлээ хөөцөлдөнө гэж хэлээд гараад явчихсан юм. Б.М бид хоёр ажлаас гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шаргын Голомт банкны салбар дээр очиж Б.Мын дансанд бэлнээр 68.500.000 сая төгрөгийг байршуулсан. Тухайн үед би Б.Мтай Баатарыг хамт үлдээгээд явсан. Мөнгө өгч дуусаад Баатарын хамтаар Мөнхзул нь манай ажил дээр ирээд орой мөнгийг гаргаж өгнө хүлээгээд сууж байя гэж хэлсэн. Би өөрөө байж байгаа учраас мөнгө данснаас гарна гэж байхгүй гэж хэлсэн. Ингээд орой 18 цаг болсон тул би Б.Маас одоо мөнгөө эргүүлэн авъя гэж хэлэхэд болоогүй байна хүүхдийн 100-д байрлах Голомт банк орой болтол ажиллана тэндээс мөнгөө авъя гээд хүлээлгэж байгаад Баатар, Мөнхзул бид гурав хүүхдийн 100-д байрлах Голомт банкин дээр очоод Б.Мын данснаас мөнгөө авах гэтэл зээл хөөцөлдөж байгаа манай найз байгаа юм би тэр хүнтэйгээ зөвшилцөж байгаад мөнгөө гаргаж өгмөөр байна гээд хүлээлгэсэн. Удалгүй нөгөө яриад байгаа хүн нь болох Э.Б гэх эмэгтэй ирсэн. Э.Б нь ирэхээр нь би мөнгөө авъя гэтэл Б.М, Э.Б нар мөнгөө хонуулчихаач асуудал байхгүй гээд шалаад байсан. Тэгэхээр нь би хонуулна гэж ярилцаагүй тодорхой цаг хугацаатай мөнгө байршуулсан тийм болохоор одоо мөнгөө авна гэж хэлсэн. Гэтэл Э.Б нь би хойшоо нөхөр лүүгээ мөнгө шилжүүлээдэхий гэж хэлээд зугтаад явчихсан. Тэгээд Мөнхзул үлдэхээр нь Голомт банк луу дагуулж ороод Б.Мын дансанд байршуулсан 68.500.000 сая төгрөгийг авах гэтэл банкны теллир мөнгө чинь байхгүй байна гэсэн яагаад мөнгө байхгүй байна гээд Мөнхзул асуусан гэтэл банкны ажилтан та өөр хүнд итгэмжлэл хийж өгсөн байнауг итгэмжлэлийн дагуу мөнгө гарсан байна гэж хэлсэн. Мөнхзул нь О.Бгийн хамтаар ирж мөнгийг авахдаа уг зээлийн гэрээг О.Б харуулж тэгээд бид банкнаас гараад Б.Мыг чи яасан муухай луйварчин бэ? гэж хэлээд Э.Быг дууд энэ хүн л авсан байна гэдгийг хэлээд цагдаад хандсан ..., ...Анх надаас мөнгө авахаар ирэхдээ Баярхүү байсан мөн мөнгө авсанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг ер нь хамт ирж зээл авсан байдаг. Харин Э.Б нь Б.Мын данснаас итгэмжлэлээр мөнгө авсан хүн байгаа юм. Тийм болохоор үйл явдлыг энэ гурван хүн анхнаасаа төлөвлөж зохион байгуулалттай хийсэн гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /1хх-26-27х/,

 

Ц.Баярсайханы гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөнхзултай хамт 8 шарга төвийн 2-р давхарт байрлах Голомт банкин дээр очиж түүний дансанд 69 сая төгрөгийг хийгээд эргээд хамт манай ажил дээр ирсэн. Мөнхзултай хамт явж байсан хүүхэн мөнгө данс руу хийхийг харчихаад яваад өгсөн. Ингээд 15-18 цаг хүртэл Мөнхзул манай ажил дээр надтай хамт байсан. Энэ хугацаанд хүнтэй утсаар яриад банкны хурал болж байна, бүтэж байна гээд л байхаар нь би үнэхээр тийм юм болж байгаа байна л гэж бодсон. Гэтэл 18 цаг 10 минутын үед Мөнхзул нь утсаар ярьж байснаа “банкны эдийн засагч нь ярьж байна, хурлаар зээл батлагдсан байна” гэж надад хэлэхээр нь би түүнд “за тэгвэл хоёулаа эргэж гараад данснаас чинь миний мөнгийг эргүүлээд авъя” гээд хамт гарсан. 8 шаргын Голомт банк хаасан байсан учир хүүхдийн 100-гийн 24 цаг ажилладаг Голомт банкин дээр очсон. Банк руу явах замдаа Мөнхзул “чи мөнгөө хонуулчихаач, манай найз одоо ирнэ, хэдүүлээ ярилцъя” гээд л гуйгаад байсан. Харин би түүнд зөвшөөрөөгүй, мөнгөө авна гэдгээ хэлсэн. 18 цаг 4 минутын үед Мөнхзулын найз нь болох Баярмаа /Байгал/ гэх эмэгтэй ирснээ “мөнгөө хонуулчихаж болохгүй юм уу “ гээд л бас гуйгаад эхэлсэн. Тэр 2 ээлжлээд банкны эдийн засагч руу ярьж байна гээд байн байн утсаа барьж аваад тэгснээ сүлжээ болохгүй байна гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан. Бид 3 хэсэг ярилцаж байгаад би тэдэнд “ерөөсөө хурдан орж мөнгөө авъя” гээд банк руу орсон. Банк руу орох үед Баярмаа /Байгал/ “Хаан банк руу орж хүн лүү мөнгө шилжүүлчихээд ирье” гээд явчихсан. Мөнхзул бид хоёр банкин дээр оочерлож байгаад теллер дээр очиход теллэр эмэгтэй Мөнхзулд “таны дансанд мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Мөнхзул гайхаж байгаа царай гаргаад ямар сонин юм бэ, яагаад байхгүй болчихдог юм бэ? гэхэд теллэр эмэгтэй “таны дансан дахь мөнгийг хүн авчихсан байна, таны хийж өгсөн итгэмжлэл энэ байна гээд итгэмжлэлийн хуулбар гаргаж ирж үзүүлсэн. Гэтэл Мөнхзул нь Баярмаа /Байгал/ гэх найздаа Голомт банкныхаа данснаас 70 сая төгрөг авах итгэмжлэл өөрийн гараар хийж өгөөд нотариатаар батлуулчихсан байсан. Тэгснээ “энэ миний гарын үсэг биш байна, ямар сонин юм бэ” гэж мэлзсэн ..., ...69 сая төгрөгийг Баярмаа /Байгал/ гэдэг найз нь авчихаад “Мөнхзулаас мөнгө авах ёстой байсан, би түүнийгээ л авсан, надад хамаагүй” гэж яриад байна ...” гэх мэдүүлэг /1хх-28-30х/,

 

Б.Мын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний авга ах Сайханбаярын эхнэр Онцбилэг нь миний найз Байгалаас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр банкнаас зээл бүтэхээр өгнө гэж 50.400.000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээл авсан. Би тэдний хооронд зуучилж өгсөн юм. Анх 2 хоногийн хугацаатай мөнгийг зээлж авсан боловч Онцбилэг эгчийн банкны зээл нь бүтээгүй учир Байгалаас авсан мөнгөө төлж чадаагүй хүүгээ ч өгөөгүй Байгал надаас өдөр бүр мөнгөө нэхээд байсан, мөнгөний хүү өссөөр өнөөдрийн байдлаар 68.500.000 төгрөг болчихсон. Би өчигдөр үнэгүй.мн сайтаас “банкны зээл чөлөөлж барьцаагүй зээл олгоно” гэсэн зарын дагуу өнөөдөр холбоо барих утсаар нь холбогдож Урт цагааны урд байрлалтай Тайваны төвийн 5 давхарт зээл олгогчтой ирж уулзсан. Зээл чөлөөлөх шаардлагатай учир 69.000.000 сая төгрөг авна гэж хэлээд хоногийн 1 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Зээлийн гэрээ байгуулагдаагүй, цаасан дээр мөнгө өгч авсан тухай баримт үйлдсэн. Надтай хамт Байгалаатай хамт ажилладаг Баярхүү гэдэг эгч хамт явсан ба мөнгө зээлж авахаар болсоны дараа яваад өгсөн. Ингээд зээлдүүлэгчтэй хамт 8 шаргын дотор байрладаг Голомт банкин дээр очиж өөрийн 3155103344 дугаарын дансанд 68.500.000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 500.000 төгрөг дээр би 190.000 нэмээд хоногийн хүү гэж зээлдүүлэгчид өгсөн. Тухайн үед Онцбилэг эгч над дээр үл хөдлөхийн гэрчилгээгээ аваад ирэх ёстой байсан боловч ирээгүй. Би түүнийг ирмэгц мөнгө зээлдүүлэгчтэй зээлийн гэрээг нь өөрийнх нь нэр дээр хийлгүүлж хооронд нь уулзуулаад явна гэсэн бодолтой байсан юм. Гэтэл Онцбилэг эгч, ах хоёр хэн хэн нь утсаа аваагүй. Би Онцбилэг эгчийг хүлээгээд зээл өгсөн хүний ажил дээр 18 цаг хүртэл суусан. Зээлдүүлэгч залуу орой болмогц нэг хүнтэй утсаар яриад “би ерөөсөө хоногоор зээл өгөхөө болилоо, мөнгөө буцааж авмаар байна” гэсэн. Ингээд би түүнтэй хамт хүүхдийн 100-д байрлах Голомт банкны салбарт очоод данснаасаа мөнгө авах гэсэн боловч мөнгө байхгүй болсон байсан. Манай найз Байгалаа миний өөрт нь хийж өгсөн итгэмжлэлээр 68.500.000 төгрөгийг авчихсан байсан ..” гэх мэдүүлэг /1хх-31-32х/,

 

Б.Мын гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ах Сайханбаярын эхнэр Онцбилэг нь “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагад 250.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаад мөнгөний шаардлага гарч надад хэлсэн учир би Байгалааг Онцбилэгтэй танилцуулж зуучилж өгсөн юм. Улмаар Онцбилэг нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Байгалаагаас 50.400.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 2 хоногийн хугацаатай зээлсэн юм. Энэ зээл авсан мөнгөөрөө өөрийн нэр дээр байх компанийн өрийг барагдуулсан юм. Гэтэл Онцбилэг нь дээрх зээлийг төлөөгүй өдийг хүрчихсэн юм. Энэ хооронд Байгалаа нь надаас мөнгийг нэхэж удаа дараа шаарддаг байсан юм. Тэгэхээр нь Ц.Баярсайхан гэдэг хүнтэй холбогдоод 68.500.000 төгрөгийг зээлээд улмаар Байгалаад итгэмжлэл хийж өгөөд миний данснаас 68.500.000 сая төгрөгийг авч зээлийн үлдэгдэлгүй болж улмаар Байгалаас Онцбилэгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг чөлөөлж авсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-33-34х/,

Б.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Баярсайхантай тухайн үед уулзахаас өмнө утсаар ярихад ямар зээл хаах гэж байгаа талаар асуугаад байхаар нь Хаан банкны 150 сая төгрөгийн зээл хаах гэж байгаа юм гээд хэлчихсэн юм. Тэгж хэлсэндээ тохируулаад Хаан банкнаас зээл авсан хүний зээлийн гэрээний хуулбарыг аваад тэрний дагуу 150.000.000 төгрөгийн зээлтэй бөгөөд зээл төлөгдсөөр байгаад 68.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэсэн утгатай зээлийн гэрээг хийсэн..., би Хаан банкинд зээлгүй. Уг гэрээг гэрийн комьпютерээр засаж байгаад хийсэн ..., ...Ц.Баярсайханд үзүүлчихээд ураад хаячихсан юм ...Ц.Баярсайханд анх хэлж байсан шигээ зүйлд зарцуулаагүй Онцбилэгийн Байгалаас зээлсэн мөнгийг төлчихсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-60-61х/,

В.Отгонжаргалын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.../Мөнхзулыг/ би энэ хүнийг танихгүй юм байна. Би 2016 оны 8 дугаар сарын 17-нд Цамбагарав тооцооны төвд захирлаар ажиллаж байсан бөгөөд уг гэрээг харахад Богд ар тооцооны төвд байгуулсан харагдаж байна. Миний бие Богд ар тооцооны төвд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ирсэн тул тус гэрээг байгуулах боломжгүй юм. Тийм болохоор зээлийн гэрээ байгуулж байсан нь худал байна ...” гэх мэдүүлэг /1хх-52х/,

Ц.Сэмбээчамбуугийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.../Мөнхзулыг/ би энэ хүнийг танихгүй юм байна. Би 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүүхэд асрах чөлөөтэй ажилгүй байсан юм. Тийм болохоор энэ цаг хугацаанд ийм төрлийн гэрээ хэлцэл байгуулаагүй юм. Би энэ гэрээний талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-53х/,

 

Б.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дээрх 150.0 сая төгрөгийн хуурамч гэрээг Т.О хэрхэн яаж комьпютер дээр хийх аргыг зааж өгсөн. Урьд нь тэрээр энэ аргаар өөрийн банкин дахь дансны хуулгыг засварлаж зээл авч байсан гэж хэлж байсан. Ингээд Т.Оийн зааж өгсөний дагуу хуурамч гэрээг өөрийн гараар хийсэн. Хохирогч Баярсайханы мэдүүлгээр би түүний хажууд байхад над руу банкны эдийн засагч мэтээр ярьсан хүн бол Т.О байсан юм. Би Т.Оийг хохирол төлбөрийг барагдуулна гэж итгэж байсан учир урьд өмнөх мэдүүлэг дээр энэ талаар хэлээгүй. Энэ нөхцөл анх санаачилсан хүн бол Т.О байгаа юм. Тухайн өдөр Ц.Баярсайхантай уулзахаас өмнөх өдөр нь Т.О нь Нэргүй Баярсайхан хоёртой утсаар яриад тохирчихсон байсан юм. Тэрний дагуу би маргааш нь очиж уулзсан, гэхдээ Баярсайхан, Нэргүй хоёр бол Онцбилэгтэй ярьсан гэдгээ мэдээгүй байсан юм байна лээ. Тэр үедээ Т.О нь Баярсайханыг надтай хамт санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж байсан залуу гэж ойлгуулж байсан. Тэгээд өөрөө зараа үнэгүй.мн дээр зар тавьсан байна тэрийг олж ойлгуулж байсан. Тэгээд өөрөө зараа үнэгүй.мн дээр зар тавьсан байна тэрийг олж харлаа чи очоорой би яриад тохирсон гэж байсан. Энэ үйл явдлыг миний ах О.Сайханбаяр, О.Амартуяа нар гэрчилнэ. Хохирол төлбөрийг Т.Оээр төлүүлмээр байна төлөхгүй байгаад гомдолтой байна ..” гэх мэдүүлэг /2хх-76-77х/,

 

Б.Баатарын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр намайг гадуур явж байхад ах Баярсайхан залгаад ажил гарчихлаа гээд дуудсан юм. Ингээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найман шаргын Голомт банкин дээр очиход Баярсайхан ах үүдэн дээр намайг хүлээж байсан. Харин одоо нэрийг нь мэдэх болсон Мөнхзул нь кассан сууж мөнгө тоолж байгаа харагдаж байсан. Тэгээд намайг Баярсайхан нь Мөнхзул гээд байгаа хүн дээр дагуулж очоод энэ хүний дансанд мөнгө хийж байгаа юм дуусахаар нь дансыг нь шалгаад манай ажил дээр дагуулаад ирээрэй гэж хэлчихээд өөрөө ажил руугаа явчихсан юм. Тэгэхээр нь би Мөнхзулаас ямар учиртай мөнгө болох талаар тодруулахад зээлийн үлдэгдэл байршуулаад хурлаар оруулж байгаа юм 6 цагийн орчимд эргүүлээд мөнгийг нь өгөх талаар хэлж байсан. Ямар дансанд хийж байгааг нь тодруулахад миний өөрийн Голомт банкны дансанд байршуулж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд банкнаас гарахад надад мөнгө орсон талаар баримтаа харуулсан. Тэр баримт дээр 68.500.000 төгрөгийн орлого орсон талаар мэдээлэл байсан. Бид хоёр уг банкнаас гараад дэлгүүрээс ундаа авчихаад Баярсайхан ахын ажил дээр очсон. Тэгээд ахын ажлын өрөөн дотор сууж байхад Мөнхзул утсаар яриад удахгүй хурлаар орох гэж байна удахгүй болчих байх гэж байснаа 18 цаг өнгөрч байх хурлаар ороод хариу гарчихлаа Голомт банк руу очоод байршуулсан мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн. Тэгж байснаа манай хамтран зээлдэгч маань мөнгөө 1 хоног хонуулчих гээд байна гэхэд Баярсайхан ах хонуулж болохгүй талаар хэлсэн. Тэгснээ манай хамтран зээлдэгч ирж байна намайг худлаа яриад байна гэж бодоод байх шиг байна хүүхдийн 100-ын Голомт банк дээр очоод уулзъя гээд Баярсайхан ах Мөнхзул бид гурав хамт явсан. Ингээд хүүхдийн 100 дээр очиж Мөнхзулын яриад байгаа хүнийг хүлээсэн. Удалгүй 10-15 минутын дараа Байгал гэж хүн ирээд Баярсайхан ахтай уулзаад энэ мөнгийг хонуулчихаач бид хүнээр зээл гаргуулж байгаа юм гэж хэлэхэд Баярсайхан ах хонуулж болохгүй талаар удаа дараа хэлсэн. Ингээд Мөнхзул нь голомт банкнаас мөнгөө эргүүлэн авахаар болж банк руу орж мөнгөө авах гэтэл таны данснаас итгэмжлэлээр мөнгө гарсан байна ямар хүн авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-48-49х/,

 

Э.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөнхзул бид хоёр багын нэг нэгийгээ мэддэг танилууд багаа юм. Тэгэхээр тийм айхтар найз нөхдийн харилцаа бол байхгүй. Миний хувьд хувиараа өдрийн болон хоног, сараар хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлдэг ажил эрхэлдэг юм. Намайг ийм төрлийн ажил эрхэлж байгаа гэдгийг Мөнхзул мэддэг юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Мөнхзул нь өөрийнхөө бэр эгч гэж танилцуулсан. Онцбилэг гэх эмэгтэйг дагуулж ирээд чамаас 46.0 сая төгрөгийн зээлж зээлээ хаагаад 3-4 хонуулаад хүүтэй буцаагаад өгнө гэж хэлсэн юм. Ингээд эхний ээлжинд 46,0 сая төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж аваад хэд хоногийн дараа нэмж 4.4 сая төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд Онцбилэгийн нэр дээрх бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Мөнхзул итгэмжлэлээр авч өр төлбөр барагдахгүй болсон тохиолдолд надад дээрхи хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож надад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээнүүдийг эх хувиар хадгалуулж нийт 50.4 сая төгрөгийг Онцбилэгт зээлүүлсэн юм. Тэгснээ мөнгө төгрөг өгөхгүй алга болсон гэтэл уг итгэмжлэлийг 1 сарын хугацаа нь дууссан тул миний хувьд ямар нэгэн төлбөрөө барагдуулан авахад хэцүү эрсдэлтэй байдалд орсон тул Мөнхзултай уулзаж мөнгө авах талаар удаа дараа шаардахад Мөнхзул нь мөнгийг чинь удахгүй төлнө зээл гарах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 9 сарын 20-ны өдөр Мөнхзултай нийт мөнгөний асуудлаа бодож тооцоолоход надад 69.0 сая төгрөгийг төлөх төлбөр гарсан. Тэгэхэд Мөнхзул нь 70.0 сая төгрөг хүртэл төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас авах итгэмжлэлийг надад хийж өгсөн юм. Уг итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт үнэн зөвийг гэрчлүүлсэн юм. Тэр үед Мөнхзул нь би өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс мөнгө зээлж чиний төлбөрийг барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл удалгүй Мөнхзул нь миний данснаас 69.0 сая төгрөгийг аваарай, харин барьцаа гэрчилгээнүүдийг өгөөрэй гэсний дагуу Мөанхзулд үнэхээр зээл авна гэдэгт итгэл төрөхгүй байсан тул өөрийн хамтааны эгч Баярхүүг явуулж Мөнхзултай уулзуулсан юм. Тэгээд Баярхүү нь Мөнхзулыг дагаж яваад харчихаад үнэхээр зээл авах гэж байгаа юм байна чиний мөнгийг төлөх гэж байгаа юм шиг байна гэж хэлээд эгч нь явлаа шүү гэсэн. Тэгэхээр нь би тайвшраад мөнгө аваарай гэхээр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100-ын Голомт банкин дээр очиж 69.000.000 төгрөгийг итгэмжлэлээр авч өөрийн Голомт банкны 1605128271 дугаарын дансанд шилжүүлж авч улмаар миний хувьд хохиролгүй болсон юм. Харин Мөнхзул нь надаас гэрчилгээнүүдийн эх хувийг өгөхөөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100 орчимд уулзахад Мөнхзул нь үл таних хоёр залуутай хамт явж байхаар нь гэрчилгээнүүдийг гардуулан өгсөн. Би бодохдоо миний зээлийг энэ хүмүүсээс авч чөлөөлсөн юм байна гэж бодчихоод явчихсан юм ..., ...би Баярсайханаас авсан гэдгийг мэдээгүй, харин нэг газраас миний зээлийг чөлөөлөхөөр хүүтэй зээлж байгаа гэдгийг бол ойлгосон юм ...” ....энэ мөнгийг Онцбилэг, Мөнхзул хоёр төлөх ёстой байсан. Өөрсдөө хариуцаж мөнгийг зээлсэн юм. Энэ хоёр хүн хамаатнууд байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-38-39х/,

 

Э.Б гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.М нь надаас барьцааны гурван төрлийн гэрчилгээг авъя гэхээр нь би “Онцбилэг та хоёроос мөнгө аваагүй болохоор би өгөхгүй” гэж хэлсэн. Тэгвэл би чамд миний данснаас мөнгө аюах итгэмжлэл хийж өгье тэр үед мөнгөө аваад дуудсан цагт барьцааны гэрчилгээнүүдийг авчирч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу Б.М нь өөрийнхөө Голомт банкны данснаас 70,0 сая төгрөг хүртэл хэмжээний мөнгийг гаргаж авах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Тэгээд тэр өдрөө над руу залгаж мөнгөө аваарай дансанд мөнгө орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Голомт банкинд очиж итгэмжлэлийн дагуу 69.000.000 сая төгрөгийг авсан. Түүнээс би уг асуудлыг санаачлан Баярсайханаас Мөнхзулаар дамжуулан мөнгө авахуулсан зүйл байхгүй. Би Баярсайхан гэдэг хүнийг гэрчилгээ авчирч өгөх гээд Голомт банкны гадна талд л харсан. Түүнээс тэр хүнийг би таньж мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-40х/,

 

Э.Бийн гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогоор миний хүсэлт гэвэл анх Онцбилэг надаас 50,4 сая төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээр авсан байдаг. Энэ үедээ надад 1 сарын хугацаатай Б.Мын нэр дээр Дархан-Уул аймагт байрлалтай 70 хувийн гүйцэтгэлтэй обьектыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл энэ итгэмжлэлийн хугацаа дуусчихсан байгаад байна. Одоо энэ итгэмжлэлийн хугацааг дахиад сунгаад өгвөл би Ц.Баярсайхан гэж хүний 68.500.000 төгрөгийг өгөөд энэ асуудлыг шийдүүлмээр байна. Яагаад ингээд байна вэ гэхээр би дараа нь Онцбилэгээс мөнгөө баталгаатай авах л санааны үүднээс итгэмжлэл авмаар байна гээд байгаа юм. Байдал эсрэгээр эргэвэл би юу ч үгүй хоосон хоцрох дээрээ тулчихаж магадгүй ...” гэх мэдүүлэг /1хх-41х/,

 

Э.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхээр нь би мөнгөө төлж байж гэрчилгээгээ аваарай гэж хэллсэн Тэгсэн чинь Б.М тэгвэл би чамд интернет банкны нууц кодоо хэлье чи кодоор нэвтэрч ороод мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгж авч чадахгүй гэдгийг хэлсэн. Тэгвэл би өөрийнхөө дансан дээр итгэмжлэл хийж өгье гэж хэлээд 70 сая хүртэл төгрөгийн итгэмжлэл хийж өгсөн байдаг. Анх Мөнхзул, Онцбилэг нар надаас мөнгө авахдаа Онцбилэг дансаар 40.0 сая төгрөг, Мөнхзул нь нийт 10.4 сая төгрөгийг тус тус авсан байдаг. Тийм болохоор би Б.Маас зээлсэн мөнгөө буцаан авсан байдаг. Б.М хэлэхдээ Онцбилэг бид хоёр чиний мөнгийг төлж байна гэдгийг хэлж байсан ..., ...Б.М нь өглөө 11 цагийн орчимд над дээр ирж уулзчихаад явсан байдаг. Тэгээд би Баярхүү эгчтэй утсаар холбогдоод Б.М надад зээлээ төлөх гэж байна та хамт яваад үнэн худлыг нь мэдээд өгөөч гэж хэлээд Мөнхзул руу О.Б эгчийг явуулсан ...Б.Мын яриад байгаа үнэн худал эсэхийг л шалгуулахаар хамт явуулсан түүнээс уг хэрэгт ямар ч хамааралгүй хүн байгаа юм. Би уг зээлийн гэрээний талаар мэдэхгүй байна ... Б.Мтай очиж уулзахад Баярсайхан гэх хүнийг заагаад энэ хүн зээлд зуучилдаг үнийн дүнгийн 5 хувийг авдаг талаар хэлж байсан. Тэгэхээр нь би Баярсайханаас ямар банкинд хэр хэмжээний зээлд зуучилж чадах талаар асуусан ...Эхлээд О.Б нь над руу залгаад Б.М чиний өрийг төлөх юм шиг байна гэж хэлчихээд явлаа гэж хэлсэн байдаг. Тэрний дараа Б.М нь залгаад миний данснаас зээлээ аваарай гэж хэлсний дагуу мөнгийг очиж авсан ..., Би Ц.Баярсайханыг таньж мэдэхгүй хүн байгаа юм гомдол гаргах үед л энэ хүнийг зүс мэддэг болсон ...” гэх мэдүүлэг /1хх-63-64х/,

О.Бгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхрийн эгчийнх нь охин Байгал над руу залгаад та хаана явж байна гэхээр нь би хотын төвд явж байна гэхэд Байгал би Зайсан руу хүүхдээ авах гээд завгүй явж байна та манай найз Мөнхзултай уулзах хэрэгтэй байна зээл авах гэж байгаа юм үнэн юм уу худлаа юм уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд урт цагааны орчимд Мөнхзултай уулзсан юм. Бид хоёр Урт цагааны Хаан банкны 5 давхарт гарахад 1 залуу байсан тэгээд нилээд их хэмжээний мөнгө тоолоод Мөнхзулд өгөөд байсан. Тэгээд намайг тэр өрөөнд байхад тэр залуу надаар гарын үсэг зуруулсан. Мөн зураг дарж иргэний үнэмлэхийг канондаж авсан. Тэгээд Мөнхзулд танай нөхөртэй чинь ярина гэж хэлж байсан. Ингээд би тэр газраас гараад Байгалаатай  ярьж Мөнхзул зээл авч байгаа нь үнэн юм байна гэдгийг хэлсэн. Өөр зүйл бол болоогүй юм ...Би Байгалтай бол ах дүү төрөл садангийн холбоотой харин Мөнхзулыг өмнө харж байсан түүнээс сайн таньж мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-46х/,

О.Бгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр Б.Мын хамтаар Ц.Баярсайханы гэх хүний ажил дээр очсон боловч ямар нэгэн гэрээ хэлцэл бол харуулаагүй. Надад гэрээний талаар мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үедээ би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм ...би учрыг нь мэдээгүй юм. Иргэний үнэмлэхээ өгчих гэж хэлсэн. Тэгээд би өгсөн дараа нь гарын үсэг зурж өгсөн байдаг. Ер нь энэ хоёрын зээлийн асуудлыг гэрчилж л хамт байсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-47/,

Т.Оийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мөнгөний хэрэг гарсан тул Б.Мын хамтаар Байгал гэж хүнээс нийт 50,4 сая төгрөгийг өдрийн хүүтэйгээр зээлж авсан юм. Би Дархан-Уул аймагт хувиараа барилгын бизнес эрхэлдэг юм. Энэ ажлаас болоод хамтран амьдрагч О.Сайханбаяр нь хүнд их хэмжээний өртэй болсон юм. Тэгээд уг өрийг дарахын тулд Байгалаас мөнгө зээлсэн …Би Байгалыг танихгүй бөгөөд Мөнхзулаар дамжуулан танилцаж байсан юм ...Би мөнгийг зээлсэн уг мөнгийг миний бие төлж барагдуулах ёстой байсан. Яг хугацаа тодорхой заасан зүйл байхгүй урьд өдөр нть банк бус санхүүгийн байгууллагад зээл аварх хүсэлт гаргахад боломжтой талаар хариу хэлж байсан. Тэгэхээр нь уг мөнгийг Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсаны дараа төлнө гэж бодсон юм. Гэтэл зээлийн материалыг үзээд зээл олгохгүй гэсэн тул Байгалд мөнгийг төлж чадаагүй бөгөөд өөр банкуудаар явахад ихэнх банкууд шалгалт орсон, зээл хаасан гэх хариунууд өгч байсан. Ингээд Байгалаас авсан зээлийг төлж чадахгүй явсан ...Байгалаас зээлээр авсан 50,4 сая төгрөг түүнтэй холбоотой хүүг би төлнө ..” гэх мэдүүлэг /1хх-44-45х/,

Т.Оийн яллагдагчаар дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баярсайхан гэдэг хүнээс 69.0 сая төгрөг авсан асуудлыг мэдэхгүй. Б.Мд эсвэл Байгалд тэндээс мөнгө ав гэж үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Байгалаас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 50,4 сая төгрөг авсан нь үнэн. Тэрийгээ төлөх нь үнэн үүрэгтэй юм ...Нэгдүгээрт 69,0 сая төгрөгтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй Баярсайхан гэдэг хүнийг ч танихгүй, тэр хүнээс 69.0 сая төгрөг авах талаар миний бодолд ч байгаагүй. Мөнхзулд ч энэ талаар хэлээгүй уг 69.0 сая төгрөгийн залилангийн хэрэг надад хамааралгүй. Хоёрдугаарт 2017 оны 8 дугаар сарын 16-нд Байгалиас 50,4 сая төгрөг авсан нь үнэн энэ мөнгийг Байгалд би төлж барагдуулах үүрэгтэй энэ үүргээ ч биелүүлнэ. Гуравдугаарт Байгал Баярсайхан гэх хүнээс мөнгө авчихаад үрэгдүүлчихсэн юм уу яасан юм мөнгөө буцааж төлж чадахгүй байна гэж ойлгож байна хэрэв тэрийгээ төлж чадахгүй байгаа бол Баярсайхан болон  Байгал хоёрын аль альных нь зөвшөөрөлтэйгээр Баярсайханд эсвэл Байгалд төлөх эсвэл Баярсайхантай шинээр өөрийн барьцаа хөрөнгө тавьж байгаад зээлийн гэрээг шинээр үүсгэх бололцоо миний хувьд байгаа юм. Ерөнхийдөө Байгалд өгөх ёстой 50,4 сая төгрөгийг Баярсайханд өгөхийг Байгал зөвшөөрвөл би Баярсайханд мөнгийг төлөх эсвэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээ байгуулах боломжтой ...” гэх мэдүүлэг /2хх-67х/,

 

О.Сайханбаярын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Мөнхзулын авга ах байгаа юм таньж мэднэ ...2017 оны 8 дугаар сард дүү Б.Маар дамжуулан Байгал гэдэг хүнтэй манай эхнэр Онцбилэг танилцсан юм. Улмаар түүнээс 50.400.000 төгрөгийг өдрийн хүүтэй нөхцлөөр зээлсэн байдаг. Энэ мөнгийг Онцбилэг бид хоёр барилгын ажилд зарцуулсан юм. Энэ хугацаанд 250.000.000 сая төгрөгийн бизнесийн зээл авах зорилгоор Улаанбаатар хотод байх Голомт банкинд материалаа бүрдүүлж өгөөд 1 сар гаруй болоход бизнес нь Дархан-Уул аймагт харъяалагдах тул харъяаллын дагуу Дархан-Уул аймагт хандсаны дараа манай төв дээр ирэх болно гэж мэдэгдсэн ...Байгал гэж хүн мөнгө зээлсэн цагаас хойш манай эхнэр Онцбилэг болон Б.М нарыг удаа дараа дарамталж байнга мөнгөө нэхдэг байсан шалтгаанаас болж Б.М зээлийг төлсөн байх ..., зээл гарвал зохих хэмжээний төлбөрийг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /1хх-42-43х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-178-188х/, Хохирогч Ц.Баярсайхан гар утсаар авсан шүүгдэгч Б.Мын үзүүлсэн гэх Хаан банкны зээлийн хуурамч гэрээ, яллагдагч О.Б, Б.М нарын гэрэл зураг болон иргэний үнэмлэхний зураг, 69.000.000 төгрөгийг хүлээн авсан баримтын хуулбар,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-22-23х/,

 

Шүүгдэгч Б.Мын Голомт банк дахь 3155103344 дугаартай дансанд хохирогч Ц.Баярсайханаас авсан мөнгө болох 68.500.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1хх-35х/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Энхжаргалын баталан “данс захиран зарцуулах” итгэмжлэл /1хх-233х/,

Шүүгдэгч Э.Б нь “данс захиран зарцуулах” итгэмжлэлээр шүүгдэгч Б.Мын данснаас 69.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан Голомт банкны дансны хуулга /1хх-37х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21х/, “..бичлэгийг цааш явуулахад Баярсайхан, Мөнхзул, Баярхүү нар нь шар өнгийн хаалгыг нээн дотогш өрөөнд орох ба Баярхүү нь Баярсайханы гартаа барьж байсан эд зүйлсийг аваад өрөөнд байх сандал дээр байшуулж байв ...” гэсэн тэмдэглэл /1хх-21х/,

Шүүгдэгч Ц.Онцбилэг нь шүүгдэгч Э.Баас 50.400.000 төгрөгийг зээлсэнтэй холбоотой материалууд /1хх-146-152х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-235, 85, 81, 72х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-70, 77, 84, 234х/ зэргийг шинжлэн судаллаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ы төвийн 501 тоотод иргэн Ц.Баярсайханд банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68.500.000 /жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

 

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 

 

Шүүгдэгч Урианхай овогт Эрдэнэ-Очирын Байгалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 

 

Шүүгдэгч Бавуу овогт Тэгшжаргалын Онцбилэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б, Б.М нарын удаа дараагийн мэдүүлгээр шүүгдэгч О.Б нь уг гэмт хэрэгт оролцоогүй нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохимол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г хэрэглэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч Б.М, Э.Б нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 6 хоногийг тэдгээрийн  ял эдэлсэн хугацаанд оруулан тус тус тооцох нь зүйтэй.

 

Хохирогч нар хохирлын хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдав.