Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00478

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

2024  03  11  210/МА2024/00478

 

 

*******.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03566 дугаар *******тэй

Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Шийдвэр ******* ажиллагааны орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай *******ийг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Арвайн-Үр ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

*******ОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, 2-801 тоот хаягт байрлах орон сууцыг Ц.Мөнхбаатараас 88,315,000 төгрөгөөр худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *******т нэр солиулахтай холбоотой материал бүрдүүлж байсан.

1.2. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт үл таних эмэгтэй дуудлага худалдаагаар орон сууцыг авах сонирхолтой, орж үзье гэж ирсэн. ******* ******* ******* ******* газрын цахим хуудаснаас албадан дуудлага худалдааны зарыг олж мэдсэн, хариуцсан ******* гүйцэтгэгч Д.Нямдуламаас ******* ******* ажиллагааны талаар мэдээлэл авсан. Миний өмчлөл, эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг надад мэдэгдээгүй, намайг оролцуулалгүй явуулсан байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар *******, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 774 дугаар ******* хуудасны дагуу гүйцэтгэж байгаа ажиллагааны орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай *******ийг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар захирамжаар Ц.Мөнхбаатар, Б.Гантөмөр нараас 77,248,000 төгрөг гаргуулж "Арвайн-Үр" ХЗХ-д олгох, ******* *******ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105679 дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэрэн гудамж 57а байр, 2-801 тоотод байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

2.2. Шүүхийн *******, ******* баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч нарт ******* *******ийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлөөгүй тул дээрх орон сууцыг ******* гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хураасан. *******алууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилоход зах зээлийн үнэлгээг 138,280,770 төгрөгөөр тогтоосон.

2.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний 2/15 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/5 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус явуулахаар *******лэж талуудад мэдэгдсэн.

2.4. Нэхэмжлэгч *******.******* нь ******* ******* ажиллагааны оролцогч биш бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн өмчлөлтэй холбоотой гомдлыг ******* ******* ******* ******* *******т бус анх гэрээ байгуулсан гэх Ц.Мөнхбаатарт холбогдуулан гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Арвайн-Үр ХЗХ-ны тайлбарын агуулга:

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар захирамжаар Ц.Мөнхбаатар, Б.Гантөмөр нараас 77,525,085 төгрөг гаргуулж, Арвайн-Үр ХЗХ-д олгохоор *******лэсэн.

3.2. Шийдвэр ******* ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105679 дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, 2-801 тоот хаягт орших, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд ажиллагаа явуулсан ба хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан.

3.3. Гэтэл уг ажиллагаанд ямар ч хамааралгүй, ажиллагааны оролцогч биш *******.******* гэх этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгүүлсэн байна. *******эрээр нэхэмжлэлдээ өөрийгөө гуравдагч этгээд гэж тодорхойлсон ба *******.******* нь Арвайн-Үр ХЗХ-ны нэхэмжлэлтэй Ц.Мөнхбаатар, Б.Гантөмөр нарт холбогдох иргэний хэрэгт анхнаасаа гуравдагч этгээдээр оролцоогүй тул ******* ******* ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хууль зүйн боломжгүй. Мөн тэрээр нэхэмжлэлийн агуулгад өөрийгөө дээрх орон сууцны өмчлөгч гэх утгатай зүйл бичсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Иймээс *******.******* нь тухайн орон сууцны өмчлөгч биш бөгөөд энэхүү барьцаа хөрөнгөтэй холбоотой ******* ******* ажиллагаанд аливаа шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Шүүхийн ******* ******* ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар нэхэмжлэгч *******.*******ийн ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105679 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, 2-801 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шийдвэр ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Мөнхбаатарын гаргасан тайлбар, хүсэлт болон ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл тухайн битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь бусдын буюу гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн нөхцөл байдал тогтоогдож байхад ******* гүйцэтгэгч нь үргэлжлүүлэн ажиллагаа явуулж, ажиллагаанд шаардлагатай баримт, материалыг татаж шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон эсэх, гуравдагч этгээдэд ******* ******* ажиллагаа болон түүнээс үүсэх үр дагаврын талаар тайлбарлаагүй, мөн тус хувийн хэргийн материалаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******.*******ээс үнийн санал авах ажиллагаа хийгдээгүй зэрэг хууль бус ******* ******* ажиллагаа явагдсан нөхцөл байдал илэрч байна.

Гэтэл анхан шатны шүүх маргааны гол үйл баримт ******* ******* ажиллагааны талаар ******* *******тээ тодорхой дурдаж заагаагүй, энэ талаар Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтлан *******лэсэн нь тус хуулийг хэргийн үйл баримттай уялдуулан бүрэн дэлгэрэнгүй тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд үнэн бодитой *******лэсэн эсэхэд эргэлзэж байна. Учир нь анхан шатны ******* *******ийн тодорхойлох хэсгийн 5 дугаар мөрөнд Хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/15561 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан ба уг хэрэгт хариуцагчаас ******* гүйцэтгэлийн хувийн хэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийг буцаасан хэргээс нотлох баримтыг шинжлэн судалсан тул холбогдох баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргав гэжээ. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна:

5.2.а. Шүүхээс нэхэмжлэлийг буцаасан өмнөх хэрэгт миний хүсэлтийн дагуу ******* гүйцэтгэлийн хувийн хэргийг ******* журмаар нотлох баримтаар татуулж байсан. Гэтэл үүнийг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэж тайлбарлах нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, шүүхэд мэдүүлэх бидний эрхэд халдаж байна. Улмаар хариуцагчийн хий хоосон үйлдэхүйг дэмжиж, нэхэмжлэгч нарын эсрэг үндэслэлгүй ******* ******* гарахад нөлөөлж байна.

5.2.б. *******ус шүүх хуралдааны үеэр шүүгч өмнөх хэргээс ******* гүйцэтгэлийн хувийн хэргийг татуулан судална гэсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нотлох баримтыг бодитой шинжлэн судалсан эсэх нь эргэлзээтэй. *******ухайн буцаагдсан хэрэг нь тухайн ******* тамгын *******т архивлагдсан байсан ба миний бие 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу шүүх хуралдаан эхлэхийн өмнө танхимд хэрэгтэй танилцахад тухайн ******* гүйцэтгэлийн хувийн хэрэг ирээгүй байсан, чухам хэдий үед шүүх хуралдааны танхимд оруулж ирсэн болох нь тодорхой биш. Мөн хэргийг *******лэсэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ч нотлох баримт шинжлэн судлах шатанд даргалагч нотлох баримтын талаар дурдсан талаар тэмдэглэгдээгүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2023 оны 12 дугаар сарын 11,12 дугаар сарын 21-ны өдрүүдэд ******* *******, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад нотлох баримтаар дурдагдсан нөгөөх ******* гүйцэтгэлийн хувийн хэрэг бас л ирээгүй, шүүгчийн туслахаас асуухад архив руу албан бичиг явуулсан, ирэхээр нь хэрэгт хавсаргана гэдэг хариу хэлсэн. Энэ мэтчилэн анхан шатны шүүх нь ******* *******тээ биелэгдээгүй буюу ирээдүйд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан баталж тайлбарлах нь үнэн бодитой, хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

5.3. Анхан шатны ******* *******т 88,315,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг Ц.Мөнхбаатарт төлсөн болох нь баримтаар нотлогдож байх хэдий ч уг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүгч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг баримтлан *******лээгүй, хуулийг дутуу хэрэглээд үүнээс үүдэн нэхэмжлэгчийн хувийн өмчид халдан явуулсан ******* ******* ажиллагааг хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хууль бусаар хохироож байна. Үүнтэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс бидний гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж *******лэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг ноцтой зөрчсөн.

5.4. Хэргийг *******лэсэн тус шүүх хуралдааны хүсэлт *******лэх үе шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан *******лэх ажиллагаанд өмнө өгсөн хүсэлтээ *******лүүлэх санал гаргаж хэргийн оролцогч нарыг тайлбар хэлмэгц надаас хариу тайлбар, шинээр нэмэлт хүсэлт байгаа эсэхийг тодруулаагүй, шүүх хуралдаан завсарласан. Шүүхээс миний гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь татуулах хүсэлтийг ханган *******лэхээс татгалзсан.

Бид нэхэмжлэлийг буцаасан өмнөх иргэний хэрэгт тус хүсэлтийг мөн адил гаргаж байсан ба шүүх хүлээн авахаас татгалзсан учир Улсын бүртгэлийн ерөнхий *******т өөрсдөө хандсан боловч зөвшөөрөөгүйн улмаас тус нотлох баримтыг ******* журмаар гаргуулахаар дахин хүсэлт өгсөн байдаг.

Үүний дараа шүүх хуралдаан эхэлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдааныг цааш өмгөөлөгчтэй явуулах хүсэлтэй байгаагаа тайлбарласан боловч шүүгч миний гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдаан үргэлжилж дууссан. Миний бие аливаа хэргийн оролцогч нь хэрэг хянан *******лэх ажиллагааны аль ч үе шатанд мэргэжлийн хүнээр өмгөөлүүлэх эрх нь хэдийд ч нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл тус шүүх хуралдааны үеэр шүүх миний энэхүү эрхийг зөрчиж ******* өмнө шударгаар мэтгэлцэх өмгөөлүүлэх хангаж өгөөгүй шүүх байгууллага шүүх таслах эрхээ урвуу байдлаар ашиглаж байна.

Дээр дурдсан нөхцөл байдал нь Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч ******* *******ийг хүчингүй болгож иргэний хэргийг анхан шатны шүүхэд дахин *******лүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь маргааны хэмжээ, хязгаар, хүрээг ойлгохгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар тухайн асуудлыг нь *******лэсэнтэй холбоотой давж заалдах гомдол гаргасан байна. Энэ маргаан бол ******* ******* ажиллагаатай холбоотой маргаан болохоос өмчлөлийн маргаан биш. Нэхэмжлэгч өөрийнхөө маргааныг өмчлөлийн маргаан мэт тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Арвайн-Үр ХЗХ-ны барьцаанд байсан талаар мэдэж байсан мөртлөө яагаад Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах гээд байна вэ, өөрөө өөртөө итгэхгүй байгаа юм шиг үйлдэл гаргаж байна. Бусдын шаардах эрхтэй хөрөнгө худалдаж авсан эрсдэлээ хоршоогоор хүлээлгэж, ******* ******* ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж харж байна.

7.2. *******.******* нь үндсэн хэрэг хянан *******лэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй. *******.******* гуравдагч этгээдээр оролцох боломжгүй, ******* *******т заасан үг, өгүүлбэрийг л биелүүлэх үүрэгтэй. Өөрийгөө гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан, үнийн санал авах ёстой байсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Өмчлөх эрхээ шилжүүлж авч чадахгүй бол Ц.Мөнхбаатар гэж хүнтэй маргаан үүсгээд явах боломжтой. Миний сонссоноор *******.******* нь маргаандаа ялагдсан гэж сонссон. Өмчлөгч солигдсон ч гэсэн Арвайн-Үр ХЗХ-ны барьцааны эрхэнд нөлөөлөхгүй гэдгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай. Арвайн-Үр ХЗХ нь *******.*******ээс өмнө Ц.Мөнхбаатартай эрх зүйн харилцаанд орсон үйл баримт байгаа.

7.3. Шүүх хуралдаанд өмнө нь нэхэмжлэлийг буцаасан хэргийг нотлох баримтаар татаж, нотлох баримтаар шинжлэн судалсан. Бүхэл бүтэн шүүгчийн захирамжтай маргаан дээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулна гэж үзэж байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр буцааж *******лэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* ******* ажиллагааны орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгох, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай *******ийг хүчингүй болгох, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Арвайн-Үр ХЗХ хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулгаар тайлбар гаргасан байна.

 

3.1. Анхан шатны шүүх хэргийг хянан *******лэхдээ Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00587 дугаар *******ийг албадан ******* ажиллагааны баримтуудыг үндэслэсэн байх боловч уг баримтуудыг хариуцагч ******* ******* ******* ******* газраас гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт зааснаар байгууллага, албан тушаалтны *******, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдлоор авч хэлэлцэж байгаа хэрэгт хариуцагч тал өөрөө нотлох баримтаа гаргах үүрэгтэй ба уг үүргээ хариуцагч биелүүлээгүй байгааг шүүх анхаараагүй байна.

3.2. Шийдвэр ******* ажиллагаатай холбоотой хэрэгт авагдсан баримтуудад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15561 дугаар хэргээс хуулбарлав гэсэн тэмдэг дарагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүйгээс гадна мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан ******* үйлдсэн баримт бичигт хамаарахгүй байхад шүүх үнэлсэн нь алдаатай болжээ. эргийн 58-164 дэх тал)

3.3. Үүнээс гадна ******* ******* 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан, хэрэгт авагдсан ******* ******* байгууллагын баримтад шүүхээс хуулбарлав тэмдэг дарсан огноо 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгаагаас дүгнэхэд *******ийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд *******лэсэн эсэх, шүүх хуралдаан дээр нотлох баримтыг бодитой шинжлэн судалсан эсэх нь эргэлзээтэй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан *******лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, давж заалдах шатны шүүхээс зөрчлийг арилгах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар ******* *******ийг хүчингүй болгож дахин *******лүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн *******ийг хүчингүй болгож *******лэж байгаа тул иргэний ******* ******* ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй болно. Мөн шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсч, зохигчид эрх, үүрэг тайлбарласан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан нотлогдоогүй учир энэ талаарх гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03566 дугаар *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА