Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00502

 

 

 

 

 

 

 

 

 

  

2024  03  13  210/*******А2024/00502

 

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/03763 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******эд холбогдох

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******ягмарсүрэн, хариуцагч *******.*******, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******иний бие *******и Эйч Ти ХХК-тай байгуулсан гэрээгээр 60 м.кв талбайг түрээслэхдээ засварын ажлыг 20,000,000 төгрөгөөр *******.*******ээр хийлгэхээр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тохиролцсон. Засварын төлбөрт приус 30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт тооцон өгч, 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Засварын ажлыг 10 хоногийн дотор хүлээлгэж өгөхөөр ярилцсан боловч *******.******* засварын ажлаа дуусгалгүй орхиод явсан.

1.2. Үүнээс болж 3 сарын түрээсийн төлбөр 6,600,000 төгрөг, мөн шилэн ханыг өөр хүнээр хийлгэсэн зардал 3,500,000 төгрөгөөр хохирсон.

1.3 *******өн *******.******* засвар хийж байхдаа 3,500,000 төгрөг зээлсэн тул уг зээл болон түүний алданги 1,750,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******иний бие *******.*******тай гэрээ хийсэн нь үнэн. Ажил удааширсан шалтгаан нь автомашин зарагдахгүй байсан бөгөөд би өөрт байсан мөнгөөрөө материал аваад ажлыг хийж байгаад зогссон. *******.*******т автомашин зарагдахгүй байгаа учир ажил гүйцэтгэхэд мөнгө дутаад хэцүү боллоо гэж хэлээд 3,500,000 төгрөгийг зээлж авсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Нэхэмжлэлийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. *******отор засал, тавиур зэрэг бүх зүйлийг хийж, *******.*******т хүлээлгэж өгсөн. *******одон ханыг шилэн хана болгоно гэж тухайн үед амаар ярьсан болохоос яг хийж өгнө гэж хэлээгүй. Хэрвээ шилэн хана хийсэн бол *******.*******аар шилэн ханыг авхуулах байсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч *******.*******ээс 7,382,095 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,617,905 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******ээс 133,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******.*******т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******иний бие хариуцагч *******.*******тэй 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дэлгүүрийн дотор засал 20,000,000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцсон. Энэ мөнгөнд шилэн хана хийлгэх 3,500,000 төгрөг орсон байсан. Хариуцагч нь ажлаа гүйцэтгээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, ажлаа гүйцээх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, ажлаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги 4,500,000 төгрөг төлөх, учирсан хохирлоо гаргуулах талаар тохиролцсон.

4.2. Шүүх үйл явдал, нотлох баримтыг буруу дүгнэжээ. Тодруулбал 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлыг хийж дуусгасан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй үйл баримттай харьцуулан дүгнээд ... 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэв гэжээ. *******өн ...шилэн ханын 3,500,000 төгрөг, түрээсийн төлбөр 4,117,905 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв гэжээ.

Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлыг хийж дуусгасан гэж дүгнэсэн нь буруу, худал ташаа дүгнэлт гэж үзэж байна.

4.3. Хариуцагч ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул миний бие үлдэгдэл ажлыг *******.Батболд гэх хүнээр хийлгүүлж, түүнд шилэн ханын мөнгө 3,500,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөгийг Хаан банкны 5021180561 тоот данс руу шилжүүлсэн. Эдгээр баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 18, 21-ний өдрүүдэд дотор засал дуусаагүй байсан, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дэлгүүртээ үйл ажиллагаа явуулж чадаагүй нийт 6,750,000 төгрөгөөр түрээс төлж хохирсон. Энэ талаар хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл хийхдээ хэлэхэд зөвшөөрч алданги гэж 4,500,000 төгрөг төлнө гэж байсныг тайлбарлан, нотолж байгаа ба хамт ажиллаж байсан *******.Нямгэрэлийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрийн тайлбар, төлбөр барагдуулах гэрээ, дансны хуулга, *******и Эйч Ти ХХК-ийн түрээсийн гэрээ, албан бичиг, нэхэмжлэх, гэрч Б.Нямгэрэлийн мэдүүлэг зэргээр нотолсон. Гэтэл хариуцагч тайлбар, татгалзлаа ямар ч баримтаар нотлоогүй ба түлхүүр өгсөн гэж худал ярьж байхад шүүх түүний тайлбараар 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан, 3,500,000 төгрөгийг аваагүй гэж дүгнэсэн нь үйл явдлыг буруу дүгнэж үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7,617,905 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

5. *******авж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд шилэн ханын талаар дурдагдаагүй бөгөөд хариуцагч анх гэрээг байгуулахад шилэн ханын талаарх тохиролцоо хийгдээгүй гэж тайлбарладаг.

5.2. *******өн түрээсийн гэрээнд *******.*******ын гарын үсэг байхгүй тул тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд уг гэрээнд *******.*******ын гарын үсэг байхгүй, түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй эсэх нь тодорхойгүй гэж маргасан, нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн бараа материал зараагүй, ажилласан, ажиллаагүй гэдгийг нотлох баримт байхгүй.

5.3. Талуудын гэрээгээр төлбөрийг анх бэлэн мөнгөөр төлөх ёстой боловч нэхэмжлэгчээс автомашин шилжүүлж өгсөн. Тухайн автомашин зарагдахгүй байсан тул хариуцагч өөрийн материалаар 60-70 м.кв талбайтай газрыг орчин үеийн шийдэлтэй болгож зассан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгахад улаан, хар өнгөөр хослуулж тавилга хийсэн талаар мэдүүлсэн. Төлбөр барагдуулах гэрээнд 7 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ гэдгийг тусгасан, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. *******авж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******эд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хохирол 9,750,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт зээл 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний хохирол төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

3. *******.*******, *******.******* нар 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр амаар харилцан тохиролцож, *******.******* нь дэлгүүрийн дотор заслын ажлыг гүйцэтгэх, *******.******* нь 20,000,000 төгрөг төлөхөөр,

2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, *******.******* нь 3,500,000 төгрөг зээлдүүлэх, *******.******* нь зээлийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ тус тус байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 20,000,000 төгрөгт Тоёота приус XW 30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт тооцож, мөн дансаар 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн, түүнчлэн зээл 3,500,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.

5. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь дэлгүүрийн дотор заслын ажилд 3 талын хана, хувцасны тавиур, өлгүүр, ширээ, дүүжин тааз, гэрэлтүүлэг зэргийг хийсэн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон, харин шилэн хана хийх талаар тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1. Талууд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл үйлдэж, хариуцагч дутуу ажлыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохирсон байх боловч ямар ажил хийгдээгүй байгаа талаар тусгаагүй.

5.2. Уг хэлцлийг нотариатчаар гэрчлүүлэхэд нэхэмжлэгчийн нөхөр Б.Нямгэрэл хамт явсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн ч тэрээр гэрээ хийж байхад үүдэнд нь хүлээгээд зогсч байсан, юуны талаар ярилцсан талаар нарийн зүйлийг мэдэхгүй гэж мэдүүлсэн тул түүний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй.

5.3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан шилэн ханын ажлыг хийж гүйцэтгэсэн тухай *******.Батболдын тодорхойлолт, нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 18, 21-ний өдөр Хаан банкин дахь 5021180561 тоот дансанд нийт 3,500,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга баримтууд нь тухайн этгээдийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой болохоос бус, шилэн хана хийх үүргийг хариуцагч хүлээсэн эсэхийг нотлохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд дээр дурдсаныг харьцуулж дүгнэхэд, ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь шилэн ханын ажил гүйцэтгэх талаар нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн гэх үндэслэл эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлага баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5.4. Хариуцагч нь гэрээт ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч уг хугацааг хэтрүүлсэн болох нь дээрх Төлбөр барагдуулах хэлцэл, талуудын тайлбараар тогтоогдсон ба шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сард түрээсийн төлбөрт төлсөн 2,132,095 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс шилэн ханын зардал 3,500,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 4,117,905 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, нотлох баримтыг зөв үнэлээгүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

6. Хариуцагч нь зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээл 3,500,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

6.1. Зээлийн гэрээний 3.7 дахь заалтад гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, мөн хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.2. Нэхэмжлэгч нь зээл 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг болон алданги шаардах талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

7. *******ээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/03763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...343 дугаар зүйлийн 343.1 гэсний дараа 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 гэж нэмж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИ*******  Ч.ЦЭН*******

*******.ЗОЛЗАЯА