Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2023/00353

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б--ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-нд холбогдох холбогдох

 

 100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б--, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Ц.Б-- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 2 сарын 02-ны өдөр Баян зууч ХХК-иар зуучлуулан Зайсанд байрлах ** тоот 2 өрөө байрыг 2016 оны 2 сарын 02-ны өдрөөс 2016 оны 5 сарын 03-ны өдөр хүртэл сарын 500,000 төгрөгөөр тооцож түрээслэх гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөөс 3 сарын мөнгө 1,500,000 дээр нэмээд барьцаа 100,000 төгрөгийг тус байгууллагад төлсөн. Тус гэрээнд гэрээ дуусах өдөр барьцаа мөнгийг буцаан олгоно гэж байгаа боловч одоо барьцаа мөнгийг буцаан олгохгүй гэж байгаа тул түрээсийн байрны барьцаа 100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б-- хариуцагч Б ХХК-нд холбогдуулан барьцааны 100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б-- 2016 оны 2 сарын 02-ны өдөр Б ХХК-тай  ** тоот 2 өрөө байрыг 2016 оны 2 сарын 02-ны өдрөөс 2016 оны 5 сарын 03-ны өдөр хүртэл сарын 500,000 төгрөгөөр тооцож түрээслэх гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж, гэрээний 5.1-т зааснаар барьцаа 100,000 төгрөгийг зуучлагч Б ХХК-ийн дансанд байршуулсан болох нь түрээсийн гэрээ, барьцаа төлсөн кассын орлогын ордер /хх-ийн 3 талд/, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь... хөлс...төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан байх ба Б ХХК нь түрээслүүлэгчтэй Ц.Б--ийг холбон өгч улмаар түрээсийн гэрээ байгуулснаар талуудын хооронд дээрх зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд гэрээний 2.5.Зуучлагч нь гэрээ дуусах өдөр барьцаа мөнгийг  түрээслэгчид буцаан олгоно. 2.7.1.Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд түрээслэгч болон түрээслүүлэгчийн дансанд байршуулсан хэмжээгээр нь барьцаа мөнгийг буцаан олгоно гэж талууд тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон үндэслэлээр барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Б ХХК-иас 100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б--т олгох үндэстэй.

Хариуцагч Б ХХК нь 2016 оны 6 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.Хариуцагч  нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч У.Нарангэрэлд шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар 2016 оны 7 сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б--т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б--т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ

 

.