Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00509

 

 

 

 

 

 

 

 

 

  

2024   03  15  210/*******А2024/00509

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч *******.Цогтсайхан, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03274 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,650,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хонгорзул, хариуцагч *******.*******, *******.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******.*******тай 2016/434 тоот хийн түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагчийн захиалсан хийн түлшийг компанийн борлуулагч хүргэн өгч, худалдан авагч төлбөрийг дансаар хийж, хариуцсан нягтлан бодогч тооцоо нийлж акт үйлддэг байсан.

1.2. *******.******* нь эхнэр *******.*******гийн хамт Шинэ дорно олон үндэстний хоолны газарт хоолны кабин түрээслэн ажиллуулахдаа хийн түлш худалдан авч байсан. Гэвч *******.*******, *******.******* нар 1,914,107 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, тус газрыг түрээслэхээ больсон бөгөөд 194,110 төгрөг л төлсөн.

1.3. Гэрээний 5.3 дахь заалтад худалдан авагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж төлнө гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 860,000 төгрөгийн алданги тооцогдсон. Хариуцагч нараас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй бөгөөд шүүхээр хариуцагч *******.*******ыг эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосон.

Иймд *******.*******, *******.******* нараас худалдан авсан хийн түлшний үлдэгдэл төлбөр 1,720,000 төгрөг, алданги 860,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 2,650,200 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид Лотус компанийн харьяа Шинэ дорно олон үндэстний хоолны газарт түрээсийн гэрээгээр 2016 онд ороход хийн түлш нь нэгдсэн шугамтай, кабин болгон нь тусдаа тоолууртай байсан ба хийн түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой гэж тулгасан. Тоолуур нь Стандартчилал, хэмжил зүйн төвөөр баталгаажаагүй, бичиг баримтгүй байсан ч тодорхой орлого олохын тулд хийн шингэнийг ашиглахаас өөр гарц байгаагүй. Сарын төлбөр нь баллон ашиглах үеийнхээс 2.5 дахин өндөр гараад байсан учраас тоолуурыг баталгаажуулж ашиглах саналыг түрээслэгч талд удаа дараа тавьсан боловч хүлээн аваагүй.

2.2. Лотус ХХК нь түрээсийн гэрээг цуцалж, ажиллах, орлого олох боломжийг хааж, эд хөрөнгийг лацдаж, хууль бусаар хөөж гаргасны улмаас төлбөрийн үлдэгдэл гарч ирсэн.

Иймээс ******* ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үеийн баталгаатай бус тоолуураар үйл ажиллагаа явуулсан хариуцлагаа үүрэх ёстой.

2.3. Нэхэмжлэгчийн материал дахь миний гарын үсэгтэй баримтыг тухайн үед өр барагдуулах талаар удаа дараа шахалт үзүүлсний эрхэнд хүчээр бичсэн. Нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож тодорхой хугацаанд сар болгон данс руу автоматаар мөнгө хийхээр эвлэрлийн гэрээг байгуулах, гэр бүлийн байдал, амьдралын эх үүсвэрийг харгалзан үзэж шүүх хурал хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч *******.*******, *******.******* нараас 2,650,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******, *******.******* нараас 57,355 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  4. Хариуцагч *******.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч нарын зүгээс гэрээний үндсэн үүргийн төлбөр 1,720,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин алданги 860,000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс алданги болон эрэн сурвалжилсан зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 930,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5.3 дахь заалтад төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан тул гэрээний дагуу алданги нэхэмжлэх нь үндэслэлтэй.

*******авж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. *******авж заалдах шатны шүүх хариуцагч *******.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1,720,000 төгрөг, алданги 860,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг, нийт 2,650,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар алданги, хохирлыг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК болон *******.*******, *******.******* нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК нь хийн түлшийг нэг кг-ыг 2,000 төгрөгөөр тооцон худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч *******.*******, *******.******* нар нь хийн түлшний үнийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулагдсан гэрээг талууд 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан, энэ үед тооцоо нийлж худалдан авагч тал хийн түлшний үнэд 1,914,107 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан, үүнээс 194,107 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

5. Нэхэмжлэгч нь хийн түлшний үлдэгдэл төлбөр 1,720,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Гэрээний 5.2 дахь заалтад худалдан авагч нь худалдан авалт хийснээс хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх, 5.3 дахь заалтад төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.1. Гэвч талууд гэрээг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалж гэрээний үүргийн талаар тооцоо нийлсэн байх ба ингэхдээ алдангийг дүгнээгүй тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

6.2. Нөгөө талаар, гэрээ цуцлагдсанаар талуудын эрх, үүрэг дуусгавар болох үр дагавар бий болох тул нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацааны буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны алданги тооцсон нь үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хариуцагч нарыг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд хариуцагч нараас алданги 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

7. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч *******.*******ын оршин суух хаяг тодорхойгүйгээс түүнийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03832 дугаар шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж зардал гаргасныг хохиролд тооцсон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

8. *******ээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 860,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч *******.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03274 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...2,650,200... гэснийг 1,790,200 гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 860,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 2 дахь заалтад ...57,355 төгрөг гаргуулан... гэснийг 43,593 төгрөг гаргуулан гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 26,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИ*******  *******.ЦОГТСАЙХАН

 

*******.ЗОЛЗАЯА