| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00016/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 16
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Б-н Б-н, Дархан овогт Т-н О-р нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Быг 01 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.Оыг 10 /арав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосныг, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэснийг тус тус мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, Т.О нарт мэдэгдсэн болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Баас 265.000 төгрөг, шүүгдэгч Т.Оаас 265.000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт оруулсугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн ... УБ.... улсын дугаартай соната-3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн С... аймгийн С..... сум дахь сум дундын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгчд буцаан олгосугай.
7.Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулж, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА