| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00017/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 17
аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
Шүүгдэгч Н.Б, Д.Бнарыг оролцан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.... овогт Н..... Б., Б... овогт Д. Б.нарт холбогдох 1833000510007 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 19.. оны 1.. дугаар сарын ...ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, С.. аймгийн О...сумын д галч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, С.... аймгийн ..... сумын, 00 баг, ..... оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Н-н Б-а /РД:УД000000/,
2.Монгол улсын иргэн, 1. оны .. дугаар сарын ..-ны өдөр С...... аймгийн З...... суманд төрсөн, .. настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зохиомол хээлтүүлгийн техникч мэргэжилтэй, С..... аймгийн О.... сумын Р...... тосгоны д тогооч ажилтай, ам бүл .., нөхрийн хамт, С...... аймгийн .... сумын, Ш....-р баг, ..... оршин суух хаягтай, Б..... овогт Д-н Б-а /РД:М00000000/,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б, Д.Бнар нь С.... аймгийн О....... сумын нутаг дэвсгэрт “Т......” ХХК-ний барьж байсан Р..... тосгоны ийн алба, соёлын ийн барилгад сахиулаар ажиллаж байхдаа бүлэглэн 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд тус барилгад угсраатай байсан 121 ширхэг дулааны паарыг бусдад зарж завшин 1.815.000 төгрөгийн хохирол учрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б, Д.Бнар нь ....... аймгийн О..... сумын нутаг дэвсгэрт “......” ХХК-ний барьж байсан Р..... тосгоны ийн алба, соёлын ийн барилгад сахиулаар ажиллаж байхдаа бүлэглэн 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд тус барилгад угсраатай байсан 121 ширхэг дулааны паарыг бусдад зарж завшин 1.815.000 төгрөгийн хохирол учрсан үйл баримт нь:
1.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Манай “Т” ХХК нь аймгийн т сумын Шар-Ус 1 дүгээр багт , ийн албаны байр барих болсон юм. Би******* болон ******* нарыг анх барилга эхлээд удаагүй байхад тогооч, гагнуурчинаар авч байсан. Тухайн үед тэд нарт цалинг гарт нь олгосон талаар бас ажлын байрны тодорхойлолт, байгсан гэрээ нь байсан боловч ажлын байранд маань гар гарч бүгд шатаад үгүй болсон. Би 136 ширхэг дулааны паар алдсан гэж мэдүүлэг өгсөн боловч, *******,******* нараас паараа буцааж аваад суурилсан чинь 121 ширхэг паар тавихад бүх өрөөнд таарч бүрэн бүтэн болсон байсан. Тухайн үед 136 гэсэн нь үнэн, харин дараа нь 121 ширхэг паар алдагдсан байсныг мэдсэн. Надад т сумын хэсгийн төлөөлөгч нь зарсан 4-5 айлаас паарнуудыг чинь буцааж авлаа гэсэн. Би анх тэр хоёрт эд зүйл хүлээлгэж өгөхдөө тэмдэглэл баримт үйлдээгүй зүгээр хэлж яриад эд зүйлээ сайн хараарай гэж хэлсэн. Би тэр хоёрт тэр байрнаас эд зүйл зарж борл гэж хэлж байгаагүй...”гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/
2.Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын сүүлээр гадуур явж байсан чинь гуай таараад юу хийгээд байна гэхээр нь би гэртээ засвар хийгээд байна Дархан явж паар авдаг юм билүү гэж хэлсэн чинь надад паар байгаа гэхээр нь би ямар үнэтэй юм гэтэл нэг секц нь 5000 төгрөгний үнэтэй гэхээр нь манайд засвар хийж байсан дүү ийг дагаж яваад паар аваад ир гээд хамт яваад хэсэг хугацааны дараа паар авчираад би гэртээ тавиулчихсан юм. Би *******ас 10 ширхэг паар худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 52-р хуудас/
3.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2017 оны 10 дугаар сарын эхээр ийн алба, соёлын баригдаж байгаа барилгад сахиул хийж байгаа*******гаас 1 давхарын угсараатай байсан паарнаас салгаж авсан. Тухайн үед нөхөр нь байгаагүй ээ, би паар байгаа юу гэж асуусан чинь цалин өгөхгүй хоол хүнсгүй удаж байна гэхээр нь би 6 секцтэй паарыг ширхэгийг нь 4000 төгрөгөөр бодож 24.000 төгрөгийн хүнсний эд зүйл худалдаж авч өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 49-50-р хуудас/,
4.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-ны үед ийн албаны сахиул байсан *******,******* нар хашааны гаднаас намайг дуудахаар нь яваад очтол Н.Б нь эгчээ би паар зарах гэсэн юмаа, мөнгөний хэрэг байна, хоол хүнс авах гэсэн юм гэхээр нь би болох юм уу наадахыг чинь зарж гэсэн чинь болно, болно, цалин мөнгөндөө авч байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэсэн чинь би аваад ирье гээд явсан. Тэгээд гэртээ ороод байж байсан чинь Н.Б хашааны гадна 45 ширхэг секц паар тавьчихсан зогсож байхаар нь би ширхэгийг нь 4000 төгрөгөөр тооцоод 180.000 төгрөг бэлнээр өгөөд авсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56-57-р хуудас/,
5.Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Захирагчийн алба, ийн барилга дээр ажиллаж байгаа сахиул *******,******* хоёроос дулааны паар байна уу гэж асуусан чинь байгаа болох байхаа гэсэн юм. Дараа нь Төмөр замын дэлгүүрийн гадаа *******,******* нартай 2017 оны 08 дугаар сарын 05-ны үед таараад надад нөгөөдөх чинь болчихсон шүү гэж ******* хэлэхээр нь за за би аяар араас чинь яваад очье гэж хэлээд барилга дээр нь араас нь очоод барилгын хойд талын зааланд өлгөчихсөн байсан 10 ширхэг дулааны паарыг өргөөд авч өгсөн. Надад 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр т сумын Рашаант тосгонд баригдаж байгаа , ийн албаны барилга дотор хойд талын заалнаас ******* 10 ширхэг дулааны паар авч өгч, нийт 80.000 төгрөгөөр бодоод надад худалдсан. Би тухайн үед наадах чинь болж байгаа юм уу, гээд асуусан чинь ******* зүгээрээ цалин мөнгийг чинь тавьж чадахгүй байна наад барилгаасаа ойр зуурын жижиг сажиг зүйл зараад болгож бай гэхээр нь зарж байгаа юм гэж хэлсэн. Би бодохдоо цалингынхаа оронд надад паар зарж байгаа юм болов уу л гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59-р хуудас/,
6.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би 2017 оны 07 дугаар сарын сүүлээр ийн алба, баригдаж байгаа барилгад сахиул хийж байгаа*******, ******* нар нь халамцуу 1 шил архи, 2 хайрцаг тамхи аваад өгөөч гэхээр нь би эхнэрээсээ мөнгө аваад архи, тамхи авч өгсөн. Би 10 секцтэй паарыг 1 ширхэгийг нь 5000 төгрөгөөр худалдаж авсан. ахын паарыг авах гээд очтол ******* дахиад паар авах хүн байна уу гэхээр нь би авъя гээд авсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 54-р хуудас/
7.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2017 оны 08 дугаар сарын эхээр******* дэлгүүрт орж ирчихээд манай компанийн склад дотор хэдэн паар байгаа юмаа та аваад хувцас, идэж уух юмнууд өгчих гэхээр нь хүүе болдог юм уу наадах чинь компанийн хөрөнгө шүү дээ гэсэн чинь******* компани надад 10.000.000 төгрөгний цалин өгнө тэрнээсээ суутгна гэхээр нь би нилээн дурамжхан авчихсан юм. Тэгээд нэг их удалгүй увж цуван 40 секц паар авчирч өгөөд 160.000 төгрөгний хоол хүнс, хувцас, хунар авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62-р хуудас/,
8.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би дулааны паар худалдаагүй ээ. Надад ******* гэх залуу та паар авах хүн байвал мэдэж байгаач гэж хэлсэн юм. Тэгэхээр нь хайгаад явж байхаар нь *******д паар худалдаж авах хүн олоод өгчих санаатай надад байгаа 5000 төгрөгөөр ав гээд дүү ийг нь , ийн албаны барилга руу дагж очоод *******тай заад тэр хоёр наймаалцаад 10 ширхэг секц паар ачаад аваад явсан. ******* 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр т сумын Рашаант тосгонд баригдаж байгаа , ийн албаны барилга дотроос 10 ширхэг дулааны паар авч өгч оор зөөлгөж худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/
9. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15-р хуудас/,
10. аймгийн т сумын үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ...дулааны паар 121 ширхэг, нэг ширхэгийн үнэ 15.000 төгрөг, нийт 1.815.000 төгрөг...” гэх үнэлгээний акт /хх-ийн 17-р хуудас/,
11. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/,
12.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2014 оны 08 сарын 25-наас т сумын соёлын д мужаан хийж байсан. 2014 оны 12 сараас эхлэн эхнэр*******тайгаа хамт сахиулаар үлдсэн. Тэр хооронд ажиллахдаа нэг л удаа захирлаас цалин авсан. 2017 онд хүүхэд сургь төгсөх гээд мөнгөний хэрэг болоод аргагүйн эрхэнд байглагын паарыг авч зарж завшсан. Дараа нь паар авсан хүмүүсээсээ паараа буцааж аваад суурилаад байглагыг хохиролгүй болгосон. Одоо байглагадаа галч хийж байгаа гэв.
13.Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2014 онд тогоочоор ирж ажиллаад байж байхад барилга барьж байсан хүмүүс хавар 03 сард ирцгээнэ гэж яваад ирэлгүй барилгын ажил царцаагдсан. Тэр хооронд 350.000 төгрөгийн цалин нэг удаа авсан. Өөр цалин аваагүй. Хүүхэд 12-р анги төгсөх гээд мөнгөний хэрэг гараад паарыг зөвшөөрөлгүй зарсан, гэм буруугаа ойлгож байгаа гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай аггын хувь зөрүүгүй үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б, Д.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хийн 2.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Энэ хийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүгдэгч Н.Б, Д.Бнар 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд “Т” ХХК-ний барьж байсан Рашаант тосгоны ийн алба, соёлын ийн барилгад сахиулаар ажиллаж эд хөрөнгө итгэмжлэгдэн хариуцаж байх үедээ тус барилгад угсраатай байсан 121 ширхэг дулааны паарыг бусдад зарж мөнгийг нь өөртөө ашигласан үйлдэл нь Эрүүгийн хийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агж байна.
Эрүүгийн хийн 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан тул иргэн Н.Б, Д.Бнар санаатай нэгдэж бүлэглэн хөрөнгө завшсан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Б, Д.Бнарыг аймгийн т сумын нутаг дэвсгэрт “Т” ХХК-ний барьж байсан Рашаант тосгоны ийн алба, соёлын ийн барилгад сахиулаар ажиллаж байхдаа бүлэглэн 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд тус барилгад угсраатай байсан 121 ширхэг дулааны паарыг бусдад зарж завшин 1.815.000 төгрөгийн хохирол учрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б, Д.Бнар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч М.*******, иргэний нэхэмжлэгч *******, *******, Б., *******, , нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралд оролцох хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Н.Б, Д.Бнарыг аймгийн т сумын нутаг дэвсгэрт “Т” ХХК-ний барьж байсан Рашаант тосгоны ийн алба, соёлын ийн барилгад сахиулаар ажиллаж байхдаа бүлэглэн 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд тус барилгад угсраатай байсан 121 ширхэг дулааны паарыг бусдад зарж завшин 1.815.000 төгрөгийн хохирол учрсан гэмт хэрэгт 2019 оны 01-р сарын 18 ны өдөр яллагдагчаар татаж Эрүүгийн хийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2019 оны 02-р сарын 15 –ны өдөр яллах дүгнэлт үйлджээ.
Шүүгдэгч нар 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Эрүүгийн хийн 1.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1, 1.1-д “.энэ хийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” мөн хийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “ энэ хийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй байхаар хьчлагджээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”гэж заажээ.
Эрүүгийн хийн ерөнхий ангид хорих ялын хэмжээг 06сараас 03 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаарх хийн заалтыг хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүсгэж байна. /зохицаагүй завсардсан/
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарах ба энэ хэрэгт 06 сараас 01 жил хүртэл хугацаагаар хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдж болох боломжтой ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байна.
Дээрх зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ...Эрүүгийн хь, энэ хийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж мөн хийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Н.Б, Д.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Д.Бнарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй.
Хохирогч нар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.5 дүгээр зүйлийн 7дахь хэсэгт зааснаар тэднийг оролцахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч нарын өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овогт Н-н Б-а, Боржигон овогт Д-н Б-а нарыг бүлэглэн эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Н.Б, Д.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Д.Бнарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хь ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хь ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА