Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00223

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00223

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/0367******* дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******, Э.******* нарт холбогдох,

 

700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагч Б.*******, Э.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******ий байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдон******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, 1******* тоот хаягт байрлах, орон сууцыг очиж үзэн, тус байрыг түрээслэхээр амаар тохиролцсон. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Э.*******ий Голомт банкны ******* тоот данс руу 1,400,000 төгрөгийг түрээсийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Э.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр орон сууцыг чөлөөлнө гэж хэлсэн.

1.2. Гэтэл миний бие *******ын холбооны улс руу ажлаар явахаар болж байрыг түрээслэх боломжгүй болсноо 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчид хэлсэн.

1.3. Үүнээс хойш удаа дараа урьдчилгаа төлбөрөө авъя гэж шаардсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 700,000 төгрөгийг надад өгсөн. Э.******* нь орон сууцаа хөлслүүлэхгүй гэсэн ба миний бие орон сууцанд амьдраагүй тул урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах хүсэлтэй байна.

1.4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан. Э.******* болон Б.******* нар нь надад түлхүүрээ ч гардуулж өгөөгүй тул надад төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

Иймд хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.*******ий хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд аман хэлбэрээр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Урьдчилгаа 1,400,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр миний дансанд шилжүүлж, мөн сарын 1*******-ны өдрөөс эхлэн хөлслөхөөр тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгч ОХУ-руу явахаар болж, мөнгөө буцаан авъя гэсэн. Бид дараагийн түрээслэх хүнээ олж байж л мөнгийг нь өгөх боломжтой байсан ба өөрийг нь байр түрээслэх хүнээ олоод, мөнгийг нь авах талаар хэлсэн боловч хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн буруугаас буюу ажлын зохион байгуулалт, хувийн шалтгаанаар орон сууцыг ашиглаж чадаагүй нь хөлс төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Энэхүү эд хөрөнгө хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болох ёстой. Иймд гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй, мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар 3 сарын өмнө гэрээ цуцлах санал гаргана.

Энэхүү орон сууц хөлслөх гэрээг амаар харилцан тохиролцсон байдал, мөн мөнгө төлсөн байдлаас үзэхэд гэрээ байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл буюу үл хөдлөх эд хөлслөх гэрээ гэж үзэх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үүрэг үүсээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.*******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч орон сууцыг үзээд, 2022 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрөөс эхлэн хөлслөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гадаад улс руу явахаар болсон тул гэрээнээс татгалзах саналаа илэрхийлсэн.

3.2. Тус орон сууцыг өдрөөр хөлсөлдөг байсан. Бид нар орлогоо алдсан, танайх гэрээнийхээ хугацаанд хөлслөн суух, эсвэл өөр хөлслөгч олж өг гэж хэлсэн боловч хөлслөгч олж өгөөгүй. Дараагийн хөлслөгч олох хүртэл хугацааны мөнгийг төлөхөөр тохиролцон 700,000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч Б.*******ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

4.1 Э.*******ий өмчлөлийн******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 1******* тоот хаягт байрлалтай орон сууцыг бусдад хөлслүүлэхээр зар тавьсан байсан бөгөөд Д.******* нь зарын дагуу ярьж, миний орон сууцыг /тавилгатай/ нэг сарын 1,400,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирж орон сууцыг үзээд 1,400,000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн.

4.2. Гэвч Д.******* нь миний орон сууцанд орохгүй, мөнгөө буцаан авна, гадаад улс руу явахаар болсон гэсэн. Миний хувьд орон сууцаа Д.*******д хөлслөхөөр тохиролцсон тул бусад хүмүүст хөлслөхөөс татгалзсан байсан.

4.3. Д.*******г хэрвээ орон сууцыг хөлслөхгүй бол өөр хөлслөгч олж өгөх, хүн орж байж мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн боловч өөр хөлслөгч олж өгөөгүй, орон сууцны хөлсөнд төлсөн мөнгөө нэхээд байсан.

4.4. Бид түүнд 700,000 төгрөгийг нь буцаан өгсөн байтал шүүхэд нэхэмжлэл гаргаж, илт гүтгэж байрандаа оруулаагүй мэтээр худал мэдүүлж байгаа тул буцаан өгсөн 700,000 төгрөгөө авах хүсэлтэй байна.

Иймд Д.*******гоос Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т заасны дагуу орон сууцны хөлслөх гэрээний үүрэгт 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******. Нэхэмжлэгч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

*******.1. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт зааснаар хөлслөх үүргээ биелүүлээгүй.

*******.2. Нэгэнт орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хөлс төлөх үүрэг хүлээхгүй. Мөн Иргэний хуульд зааснаар гэрээг амаар, бичгээр, бодит үйлдлээр хийдэг. Гэтэл бодит үйлдлээр хоног хугацаа тохирсон зүйл байхгүй тул энэ гэрээг байгуулагдаагүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн гаргасан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Э.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан 700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.*******ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,3*******0 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,3*******0 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/0367******* дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

7.1. Хэрэгт авагдсан баримтад хөлслүүлэгч болох хариуцагч нар нь хөлслөгч буюу нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгө шилжүүлсэн баримт байхгүй буюу******* дүүрэг, ******* дугаар хороо, *******-1******* тоот орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгөөгүй, энэ талаар талууд маргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийг эд хөрөнгийг эзэмшил ашиглалтандаа авсан мэт Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

7.2. Нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар нэхэмжлэгч тал орон сууцыг хөлслөх боломжгүй гэдгээ орон сууцанд орох өдрөөс өмнө мэдэгдсэн байхад шүүх нэхэмжлэгчийг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан гэх дүгнэлтээ хавтас хэрэгт авагдсан, ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй.

7.3. Орон сууцыг хөлслөх боломжгүй талаарх нөхцөл байдлаа 3 сарын өмнө мэдэгдэх ямар ч боломжгүй байхад шүүх Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож 3 сарын өмнө мэдэгдээгүй гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.

7.4. Дээрх шүүхийн шийвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдсан асуудалд нэгтгэн дүгнэлт хийвэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бус, ямар нотлох баримт, зохигчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхойгүй, бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь нэхэмжпэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Иймд анхан шатны цгүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

9.1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.*******-д зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд тэр дор нь зөвшөөрсөн хариу өгсөн үндэслэлээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байдаг. Мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний төлбөр шилжэн гэрээ хийгдсэн.

Мөн оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр орон сууцны түлхүүрийг гардуулж өгнө гэж тохиролцсон боловч 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч би *******ын Холбооны Улс руу явахаар боллоо гэж хэлсэн. Түүнээс хойш орон сууц хөлслөх боломж байсан ба манай талаас оруулахгүй гэж хэлээгүй.

2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу 23 хоног орон сууц түрээслэх боломжийг хаасны дараа хагас сарын төлбөр буюу 700,000 төгрөгийг шилжүүлснээр орон сууцанд суулгахгүй гэдэг саналаа хэлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******, Б.******* нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хувийн шалтгаанаар орон сууцыг ашиглаж чадаагүй нь хөлс төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, өөр хөлслөгч олж өгөөгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, 700,000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

 

3. Б.******* өөрийн өмчлөлийн******* дүүргийн ******* дугаар хороо, *******0 мянгат ******* байрны 1******* тоот хаягт байрлах орон сууцыг Д.*******д хөлслүүлэхээр харилцан тохиролцсон, Д.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Э.*******ий данс руу орон сууцны хөлсний урьдчилгаа төлбөрт 1,400,000 төгрөг төлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримт, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-4/

 

4. Харин талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.*******, Б.******* нарын хооронд Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ .

4.2. Хөлслөгч Б.******* нь хөлслүүлэгч Д.*******д 2022 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон, Д.******* өмнөх өдөр нь буюу мөн сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж буйгаа Б.*******т мэдэгдэхэд мөн хуулийн 204.2 дахь хэсэгт зааснаар уг саналыг хөлслөгч тал хүлээж авсан болох нь талуудын тайлбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан хариуцагч Б.*******ээс нэхэмжлэгч Д.*******д өгсөн хариу зурвас зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-63-66/

4.3. Иймээс Иргэний хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 1,400,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

4.4. Хариуцагч талын татгалзлын үндэслэл болж буй Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь эд хөрөнгө хөлслөх гэрээг урт хугацаагаар байгуулсан тохиолдолд баримтлах журам юм. Талуудын тайлбараар орон сууц хөлслөх гэрээ нь тодорхой бус хугацаагаар байгуулагдсан, мөн нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өөрийн эзэмшилд хүлээн аваагүй байжээ.

Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг гэрээ цуцлах тухай нөгөө талдаа 3 сарын өмнө мэдэгдээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахдаа гурван сарын өмнө урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээхгүй. Түүнчлэн гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагч талд шилжүүлсэн хөлсийг суутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

*******. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Д.*******д 700,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн талаар талууд маргаангүй тул үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч Б.*******, Э.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн энэ хэсэгт зохигч давж заалдах гомдол гаргаагүй учир шийдлийг хэвээр үлдээх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

Харин сөрөг нэхэмжлэл нь гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан байхад үүнд хамааралгүй үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/0367******* дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******, Э.******* нараас 700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын орлогод гэсний дараа үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 21,3*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,3*******0 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД