Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00273

 

 

 

 

 

 

 

       2024         02            02                                           210/МА2024/00273                          

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* *******, “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

 

“******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, хариуцагч ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.*******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

1.2. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д заасан хувьцаа эзэмшигчээс гэрээ цуцлах талаар өгсөн чиглэл, мөн хяналт шалгалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

1.3. ******* ******* *******наас ажлын хэсэг гарган “******* ******* ******* *******” ТӨХК-д 2022 онд хяналт шалгалт явуулж шалгалтын дүгнэлтийн хүрээнд 11 хэсэг бүхий зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжид дурдсан асуудлууд нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах, компанид ноцтой хохирол учруулсан зүйл дурдагдаагүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр байх тул тогтоолыг хүчингүй болгож, “******* ******* ******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдэл 13 дахь сарын цалинд 15,724,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.******* нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 6 жил 1 сар гаруй хугацаанд ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2022 оноос эхлэн дээрх хуулийн дагуу Б.*******тай онцгой нөхцөл бүхий гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байгуулсан.

2.2. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолоор тухайн үеийн Хөдөлмөрийн хуулийн дагуу гүйцэтгэх захирал Б.*******д үндсэн цалинг нэг сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байсан.

2.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заасны дагуу ******* ******* сайд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар “******* ******* ******* *******” ТӨХК-д хийж гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын дүнг ******* ******* *******ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 тоот албан бичгээр ирүүлсний дагуу холбогдох арга хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлөөс авч, Б.*******г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

 

3. Хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд биш тул Б.*******гийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэлгүй байна.

3.2. Б.******* нь 2016 оноос хойш “******* ******* ******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн, хугацааг сунгаж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот “******* ******* ******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2022 оны 4 сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан.

Уг гэрээний 5.2-т "Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй",  5.2.1-т "Хувьцаа эзэмшигчээс гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн бол" гэх үндэслэлийг дурдсан.

3.3. “******* ******* ******* *******” ТӨХК нь Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 2.9-т зааснаар тус компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд юм.

3.4. Тус компанийн хувьцаа эзэмшигч ******* ******* *******ны сайд нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 тоотоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 4-т “Компанийн гүйцэтгэх захирал Б.*******г чөлөөлөх тухай” хэлэлцүүлэхээр оруулсан байсан. Тус хурлаар компанийн захирал Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг бүгд санал нэгтэй дэмжиж 100 хувийн саналаар 26 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тогтоол гарсан болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******г “******* ******* ******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-аас нэхэмжлэгч Б.*******гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 78,010,684 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 548 003 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч Б.*******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба тухайн гэрээний хугацаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Б.******* нь уг гэрээний дагуу компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй буюу түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй юм.

5.2. Нэхэмжлэгч нь анх ******* ******* *******анд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг хамтран хариуцагчаар оролцуулсан.

Гэвч шүүхэд гаргасан нийт 4 шаардлагыг 2 хариуцагчид хэрхэн холбогдуулж гаргасан нь ойлгомжгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч нэхэмжлэгчийн зүгээс шаардлагыг тодорхой болгоогүй.

5.3. Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчаар “******* ******* ******* *******” ТӨХК-ийг тодорхойлоогүй, тус компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, мэтгэлцээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэлийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар ******* ******* ******* нь Б.*******тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоогүй, түүний өмнө ажил олгогчийн хүлээх үүргийг хүлээгээгүй, түүнтэй онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд нь цалин хөлс, урамшуулал олгож байгаагүй, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан тохиролцож үүрэг хүлээгээгүй болно.

Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон гэх үндэслэлээр шүүхэд гомдлоо гаргахдаа түүнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоогүй ******* ******* *******ыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй, ******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үүрэггүй юм.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг оролцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлагынхаа аль шаардлагыг нь *******анд холбогдуулж гаргасан болохоо тодорхойлоогүй.

6.2. ******* ******* ******* нь Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолын хавсралт болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын 2.91-т зааснаар “******* ******* ******* *******” ТӨХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшигч болохын хувьд өөрийн харъяа, хувьцааг эзэмшдэг төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээг авах эрхтэй юм.

Шүүх уг эрх хэмжээ нь ******* ******* *******анд хамааралтай мэтээр дүгнэж, уг заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь дээрх дүгнэлтийг хийснээрээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримт буюу гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх хангалттай үндэслэлтэй байна.

6.3.  Хяналт, шалгалтын дүгнэлтээр нийт 15 зөрчлүүд илэрсэн. Эдгээр зөрчлүүд нь гүйцэтгэх захирлыг Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй, төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, компанид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй гэх үндэслэлтэй байсан болно.

6.4. Мөн Анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Б.*******г “******* ******* ******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилох" гэсэн байх бөгөөд ажилд эгүүлэн томилох этгээдийг шийдвэрт зааж өгөөгүй.

Анхан шатны шүүх нь Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. ******* ******* *******ны сайд “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд чиглэл, удирдамж өгсөн тул нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалтын чиглэлээр хийсэн ажлын тайланг хүлээж авах хугацаа дуусаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сайдын өгсөн удирдамжийн дагуу хурал хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг солих асуудал ярьсан.

7.2. Хууль бус шийдвэр гаргасан хурлаас Б.*******г ямар үндэслэлээр ажлаас халах тухай үндэслэлээ тогтоогоогүй. Хэрвээ хариуцагчийн Б.*******г ажлаас чөлөөлсөн тогтоол хууль зүйн үндэслэл бүхий байвал тэр талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой.

“******* ******* ******* *******” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх захирал Б.*******г ажлаас халах талаар удирдамж ирсэн бол маргаж, үгүйсгэхгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* *******, “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ******* ******* *******наас татгалзлын үндэслэлээ , “... Хувьцаа эзэмшигч, төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч салбарын *******ны хувьд тус *******ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дүгнэлтийг үндэслэн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 тоот албан бичгээр ирүүлсний дагуу холбогдох арга хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлөөс авч, Б.*******г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн...”, хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд , “... хариуцагч биш, онцгой нөхцөлт гэрээний 5.2.1-д заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч ******* ******* *******ны сайд нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 тоотоор  Б.*******г ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн...” ... гэх үндэслэл заан тус тус маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

 

4. Талуудын хооронд 2016 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.  

“******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Б.*******тай 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 5.2 дахь заалтаар ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд зааснаас гадна гэрээг хугацаанаас өмнө цуцлах хэд хэдэн нөхцөлийг харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1хх-7-12/ Талууд гэрээ байгуулсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй.  

4.1. “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор Хөдөлмөрийн тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, ******* ******* *******ны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаар албан бичгээр өгсөн удирдамж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1 дэх заалт, хяналт шалгалтын дүнг үндэслэн Б. *******г 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /1хх 4/

4.2. Уг тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.3-т хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч санаачлан цуцалж болохоор заажээ.

4.3. Хэргийн нотлох баримт болох “******* ******* ******* *******” ТӨХК-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ажлын тайлангаас үзвэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  өдрийн тус компанийн худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэлд хяналт шалгалт хийж  зөрчил илрүүлэн, дүгнэлт гаргасан байна. /1хх 105-124/ Хариуцагч Б.******* нь энэ шалгалтын дүнтэй танилцсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна./1хх-129/

4.4. Хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай тогтоол гаргаж, дээрх хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.5-д заасантай нийцжээ. Иймд хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 26 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх тул хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар “гүйцэтгэх захирал Б.*******тай байгуулан 2021 оны контрактын биелэлтийг 96,6 оноогоор сайн гэж дүгнэсэн ..., ... онцгой нөхцөл бүхий гэрээний 2.10-д заасныг зөрчсөн” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна.

5.1. Харин хэрэгт авагдсан ******* ******* *******ны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/4168 дугаартай албан бичиг, Компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж удирдамж гаргасан гэх үндэслэлгүй гэх агуулга бүхий дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй. Учир нь “******* ******* ******* *******” ТӨХК-ийн дүрмийн 8.5.9-д заасан компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулжээ. Хэрэгт хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар талуудын маргаж буй асуудлыг шийдвэрлэсэн талаарх баримт авагдаагүй байна.

 

6. Нэхэмжлэгч Б.*******д сахилгын шийтгэл ногдуулж байсан тухай хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь талуудын маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзлээ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ******* *******, “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нарт холбогдуулан гаргасан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ******* *******, “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нарт холбогдуулан гаргасан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Э.ЭНЭБИШ

 

               ШҮҮГЧИД                                           Т.ГАНДИЙМАА 

 

     Ч.ЦЭНД