Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00322

 

 

 

 

 

 

   2024           02            1*******                                                210/МА2024/00322                       

 

 

 

“*******-*******” *******-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/04942 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******-*******” *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.*******т холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,857,948 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоотод оршин суугч М.******* нь 2015 оны 09 дүгээр сараас хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй.

М.******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлөхгүй байгаа нь бусад оршин суугчдын болоод сууц өмчлөгчдийн холбооны үйл ажилллагаанд хохиролтой байна.

1.2. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 9-12 дугаар сарыг дуустал төлбөр 98,952 төгрөг, 201******* оны 01-12 дугаар сарыг дуустал төлбөр 29*******,85******* төгрөг, нийт 395,808 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийг багасгасан.

1.3. Иймд хариуцагч М.*******ээс 2017 оны 09-12 дугаар сар дуустал төлбөр 98,952 төгрөг, 2018 оны 01-12 дугаар сар дуустал төлбөр 29*******,85******* төгрөг, 2019 оны 01-12 дугаар сар дуустал төлбөр 29*******,85******* төгрөг, 2020 оны 01-12 дугаар сар дуустал төлбөр 29*******,85******* төгрөг, 2021 оны 01-12 дугаар сар дуустал төлбөр 328,428 төгрөг, 2022 оны 01-12 дугаар сар дуустал төлбөр 3*******0,000 төгрөг, 2023 оны 01-0******* дугаар сар дуустал төлбөр 180,000 төгрөг, нийт 1,857,948 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус орон сууц 2013 онд ашиглалтад орсон цагаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг хугацаанд нь төлж явсан. Сууц өмчлөгчдийн холбооны дарга 2-3 солигдож, үйл ажиллагаа нь тодорхой бус, хийж гүйцэтгэсэн дорвитой ажил байхгүй, *******-ны төсвийг  юунд зарцуулдаг нь ил тод бус, ихэнх айлууд түрээс хэлбэртэй, орчны эрүүл ахуйд нийцсэн цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй талаар холбооны гүйцэтгэх захиралд хэлсэн тул өмнөх жилүүдийн мөнгийг нөхөж тооцох үндэслэлгүй.

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын 2019-2021 оны үеийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөр үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. 2019 оноос хойш 4 удаа дээд айлаас ус алдаж, далд монтаж, бүх зүйлсэд засвар шаардлагатай болж 4 жил хохирлоо барагдуулж чадахгүй байдлаа хэлэхэд надад хамаагүй, төлбөрөө төлөхгүй бол гаднаасаа хаалга хийж амьдар гэх мэт зүй бус авирладаг.

2.3. Сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгч хоорондын нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээний үүргээ гишүүдийн эрх ашгийг хамгаалах, оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүргээ биелүүлдэггүй гэж үзэж байна.

2.4. 2022 оноос хойшхи төлбөрийг өөрийн бололцоогоор төлж барагдуулна. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр нягтлан бодит байдалтай нийцүүлэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******ээс 1,857,948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******-*******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******8,218 төгрөгөөс 51,0******* төгрөгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох *******7,207 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагч М.*******ээс 44,*******78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******-*******” сууц өмчлөгчдийн холбоонд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 0******* дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт нийт 2,253,75******* төгрөгийг төлөөгүй гэж тайлбарладаг. Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт 2015, 201******* оны төлбөр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэсний учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би тухайн хуралдаанд ажиглагчаар сууж оролцсон болно.

4.2. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заасан ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг өөрийн үзэмжээр тайлбарлаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч М.******* нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “*******-*******” *******-ны гүйцэтгэх захирал О.*******тэй 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр төлөхтэй холбоотой тооцоо нийлсэн акт үйлдсэн ба М.******* нь дээр дурдсан 50 сарын төлбөр /50 сар*24,738 төгрөг/ 1,23*******,900 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул уг хугацааны *******-ны төлбөр тогтоосон тогтоолыг шаардлагагүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

М.******* анхнааснаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. *******-той 1,23*******,900 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлж байгаагүй, хэргийн 15 дугаар талд авагдсан “хариу хуудас”, “мэдэгдэл” нь тусдаа 2 хуудас М.*******ийн гарын үсэг зурсан хуудас нь огноогүй, тооцоо нийлсэн акт 2019 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 841,092 төгрөг дээр л гарын үсэг зурсан баримт. М.*******ийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлсэн гэж үзвэл /шаардах эрх үүссэн үе/ энэ нь мөн л 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу төлбөр төлөхийг шаардах эрхгүй.

Мэдэгдэл нь 2020 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр гэсэн байх ба энэ өдөр мэдэгдлийг хүлээн авсан гэвэл мөн л 2023 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.4. Хэрэгт авагдсан 2015 он, “*******-*******” ******* нь М.*******тай байгуулсан сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ нь засвартай, мөн *******-ны төлбөр тодорхойгүй, төлбөрийг 24,738 төгрөг гэж тогтоосон хурлын тогтоол хэрэгт байхгүй.

2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд *******-ны төлбөрийн талаар тогтоосон тогтоол хэрэгт авагдаагүй.Одоо *******-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа О.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр томилогдсон. /хх-ийн 4-р тал/

Гүйцэтгэх захирал О.******* нь М.*******тэй “*******-*******” *******, сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулж, төлбөрийг 30,000 төгрөг байхаар тохиролцсон.

Энэ үеэс буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны ******* сарыг дуусталх хугацаа буюу 1******* cap 15 хоногийн 495,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн бол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 495,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 1,3*******2,948 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тухайн орон сууц нь 2014 онд ашиглалтанд орсон ба хариуцагч нь 2015 оноос хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй. Хариуцагч нь орон сууцны конторын үйл ажиллагаа болон *******-ны үйл ажиллагааг андуурч ойлгосон байна гэж үзэж байна.

5.2. Миний бие 2019 оны 09 дүгээр сард *******-ны ажлыг хүлээн авч, бүх оршин суугчидтай тооцоо нийлж, өмнөх төлбөрийн үлдэгдлийг мэдэгдэхэд хариуцагч М.******* нь 2015 оноос хойш төлбөр төлөөгүй байсан ба бид ярилцсаны үндсэн дээр 2017 оноос хойшхи төлбөрийг төлөхөөр тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зуруулан өмнөх бүх төлбөрийг тэглэсэн. Гэтэл одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна.

5.3.Хөөн хэлэлцэх хугацааны талаар би сайн мэдэхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч “*******-*******” ******* нь хариуцагч М.*******т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,253,75******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа багасган 2015 оны 9-12 дугаар сар, 201******* оны зардлаас тус тус татгалзаж, 2017 оны 09-12 дугаар сар,  2018, 2019, 2020, 2021, 2022 оны, 2023 оны 01-0******* дугаар сарыг дуусталх хугацааны зардалд 1,857,948 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжин оролцжээ.

Хариуцагч тал 2022 оноос хойшхи хугацааны зардалд 495,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “*******-*******” ******* нь хийж байгаа ажил, төлбөр тооцоог юунд зарцуулдаг нь тодорхой бус, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дэлхий нийтийг хамарсан цах тахлын 2019-2021 оны үеийн төлбөр үндэслэлгүй, гэрээ байгуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. М.******* нь  ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 13 тоотод оршин суудаг, “*******-*******” ******* нь ******* дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэг хүлээсэн үйл баримтыг, зөв тогтоожээ. Энэ талаар талууд маргаангүй.  /хх-ийн 4,*******,14-р тал/

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна” гэж заасан тул “******* нь гэрээ байгуулаагүй, өмнө байгуулсан гэрээний хугацаа дууссан” гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

5. Хариуцагч М.******* нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

Хэргийн нотлох баримтаас үзвэл талууд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 24 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдэж, 2017-2019 оныг дуустал хугацаанд /нэг сарын 24,738 төгрөг х 34 сараар/ тооцон нийт 841,092 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталж, М.******* нь “уг төлбөрийг боломжит байдлаар нөхөн төлж барагдуулна” гэсэн тэмдэглэл үйлдэн, талууд гарын үсэг зурсан байна. /хх-17/

Мөн, ******* дугаар байрны оршин суугчдын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд төлөх хэмжээг 2021 оны ******* дугаар сарыг дуустал хугацаанд хуучин тарифаар, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын 30,000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэснийг “*******-*******” *******-ны Удирдах зөвлөлийн мөн сарын 2*******-ны өдрийн 02/2021 дугаартай тогтоолоор баталгаажуулжээ. /хх-59, *******1-*******8/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлж хариуцагч М.*******ийг 2017 оны 09 дүгээр сараас 2023 оны ******* дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж зөв дүгнэж, хариуцагч М.*******ээс 1,857,948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******-*******” *******-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийн заасантай нийцсэн байна.

 

*******. Хариуцагчийн иигэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

*******.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “М.*******ийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлсэн гэж үзвэл 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр,  мэдэгдэл нь 2020 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр гэсэн байх ба энэ өдөр мэдэгдлийг хүлээн авсан гэж үзвэл 2023 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байхаар заасан ба мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нь сууц өмчлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг байх тул дээрх нэхэмжлэлд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нь хуулиар заавал төлөх төлбөр тул сууц өмчлөгчдийн холбоо нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр уг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

*******.2. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасныг үндэслэн  Монгол Улсын Засгийн газрын “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүч, дуланы уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн.

 

Дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээс чөлөөлөх агуулга тусгагдаагүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/04942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,757 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

    Ч.ЦЭНД