Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00355

 

 

 

 

 

 

       2024         02            21                                          210/МА2024/00355                           

 

 

“*******, ******* *******” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******, ******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* *******” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, Л.Анхбаяр, Р.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долзодмаа, Б.Лхасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, Т.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “**************” ХХК нь “*******, ******* *******” ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/252 тоот зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/252-01 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/252- 02 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/252-02 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/252-03 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/252-04 тоот зээлийн нэмэлт гэрээнүүдийг байгуулан 62,400,000,000 төгрөгийг 102 сарын хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

“**************” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗБ/252/1 тоот зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ТЗБ/252/1 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗБ/252/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ф/252 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-39 тоот зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/252/1-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-29 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ/СС160725024-2-26 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/СС160725024-2-39-1 тоот барьцааны нэмэлт гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/252/2 тоот хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ЗБ/СС180102002-1-37 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Ф/СС180102002-1-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗБ/СС180102002-1-38 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, “**************” ХХК-ийн эзэмшлийн, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд, газрын эзэмших эрх, автомашин, тоног төхөөрөмж болон ирээдүйд олох орлого зэргийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

Зээлдэгч “**************” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан зээлийн эх үүсвэрийг нэмэлт гэрээ байгуулан 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Монгол*******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг үнэт цаасны үүргээр солих гэрээнд заасны дагуу үндсэн зээлийг төгрөгт хөрвүүлэн шилжүүлсэн. Дээрх гэрээний хугацаа нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 62,400,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 40,375,040,671.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769,770,958.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.2. “**************” ХХК нь “*******, ******* *******” ХК-тай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №317102 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн №ЗГ-102-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/102-02 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №ЗГ/102-03 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/102-03 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/102-04 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/252-05 тоот зээлийн нэмэлт гэрээнүүдийг байгуулан 46,328,000,000 төгрөгийг 109 сарын хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

 “**************” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №Ф/102 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №ЗБ/102/1 тоот "Зээлийн барьцааны гэрээ", 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №ЗБ/102/2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗБ/102/1-1 тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗБ/СС160725024-2-39 тоот зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗБ/СС160725024- 2-26 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗБ/102/04 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №ЗБ/102/05 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №Ф/СС180102002-1-1 тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №ЗБ/СС180102002-1-37 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗБ/СС180102002-1-38 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, “******* *******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, барилгууд, газрууд, техник, автомашин тоног төхөөрөмж болон ирээдүйд олох орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч “******* *******” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан зээлийн эх үүсвэрийг нэмэлт гэрээ байгуулан 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Монгол*******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг үнэт цаасны үүргээр солих гэрээ”-нд заасны дагуу үндсэн зээлийг төгрөгт хөрвүүлэн шилжүүлсэн. Дээрх гэрээний хугацаа нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 46,328,000,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 29,994,863.914.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 570,574,801.82 төгрөг хуримтлагдаад байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/102 тоот зээлийн гэрээний үүрэгт 64,635,677,852.59 төгрөг, Монгол*******ны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдэл болох 3,859,861.09  ам.доллар болон 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ/252 тоот зээлийн гэрээний үүрэгт 87,081,982,830.65 төгрөг, Монгол *******ны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх ам.долларын зээлийн хүүгийн үлдэгдэл болох 5,184,000.00 ам.доллар, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох 347,500.00 төгрөг, нийт 151,718,008,183.24 төгрөг болон Монгол*******ны эх үүсвэрт шилжүүлэхээс өмнөх ам.долларын хүүгийн үлдэгдэл болох 9,043,861.09 ам.долларыг гаргуулж өгнө үү.

1.3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

1.4. “**************” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-******* аймаг, сум, өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1,000,000 тн хүдрийн баяжмалыг олборлон, гаргаж авсан байна.

Дээрх хаягт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлон гаргаж авсан ашигт малтмал нь “*******, ******* *******” ХК-ийн барьцааны зүйл. Мөн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр №181/Ш32022/11159 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353.60 төгрөгийн хэмжээнд *******-******* аймгийн, ******* боомтын дэргэд байрлах хариуцагч “**************” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжилсэн. Хэдий тийм боловч хариуцагчаас уг овоолготой холбоотой аливаа гэрээ хэлцэл хийх, үүрэг хүлээх, түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах захирамжийг зөрчих зэрэг тохиолдолд хариуцагчид хүлээлгэх хариуцлага нь нэхэмжлэгчид учрах эдийн засгийн хохирлыг нөхөхгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь барьцаалах барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ТЗБ/252/1 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь барьцаалах барьцааны гэрээнд заасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлон гаргаж авсан 1,000,000 (нэг сая) тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах, *******-******* аймаг, сум, өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг “******* *******” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч “**************” ХХК нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-тай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/102 дугаартай 30,000,000 америк долларын буюу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Монгол *******ны ханш болох 1,439.87 төгрөгөөр тооцвол 43,196,100,000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/252 дугаартай 30,000,000 ам.долларын буюу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Монгол *******ны ханш болох 1,620.27 төгрөгөөр тооцвол 48,608,100,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулсан.

3Г/102 тоот зээлийн гэрээний тухайд, “**************” ХХК нь “*******, ******* *******” ХК-тай байнгын харилцаатай хамтран ажиллаж ирсэн, “*******, ******* *******” ХК болон “**************” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ/102 тоот зээлийн гэрээг байгуулахаас өмнө 6 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авсан байсан ба зарим зээлүүд хугацаа хэтрэлттэй буюу эсвэл эргэн төлөлтийн график зөрчилтэй байсан. Банкны зүгээс Банкны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлтээ барих үүднээс буюу тухайн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлж хаах зорилгоор 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3Г/102 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 ам.доллар олгосон. “******* ******* *******” ХК нь нь энэхүү 30,000,000 ам.доллараас өмнөх зээлийн гэрээний 28,067,078.93 ам.долларын төлбөрийг хааж, үлдэх 1,932,921.07 ам.долларыг “**************” ХХК-д зориулалтын дагуу олгосон байдаг.

Банкны зээл олгох замаар зээл төлүүлсэн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна. Учир нь “**************” ХХК нь “*******, ******* *******” ХК-тай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3Г/102 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч энэхүү гэрээ нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасан Монгол *******ны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.10-т заасан “Тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно” гэсэн журмыг зөрчиж байгуулсан гэрээ юм.

Зээлийн гэрээг ингэж байгуулснаар зээлдүүлэгч болох “*******, ******* *******” ХК-ийн хувьд зээлийн чанар болон хугацааны үзүүлэлт хэвийн, ангилал буурахгүй, ******* өөрийгөө эрсдэлээс сэргийлж чадсан мэт харагдаж байгаа боловч зээлдэгч “******* *******” ХХК-ийн хувьд ашиглаагүй хэт өндөр зээлийн дүнгээс бодсон хүүгийн дарамтад орж, зээлийн төлбөр хийсэн ч үндсэн зээлээс төлөгдөхгүйд хүрч, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгээс үндэслэлгүйгээр бодогдсон хүүгийн өр хуримтлагдаж, эцэстээ зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрэх нөхцөл болсон. Иймд бидний зүгээс өмнөх зээлүүдийн болон тэдгээрт ноогдох хүүг нэгтгэж шинэ зээлийн гэрээ үүсгэх замаар олгосон буюу хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу олгосон 30,000,000 ам.долларт ногдох хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй.

“**************” ХХК тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 8,000,000 ам.доллар, зээлийн хүүд 7,251,294.92 ам.доллар болон 13,202,214,210 төгрөг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нийт төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар - 8,000,000 ам.доллар -7,251,294.92 ам.доллар - 4,891,856 ам.доллар (13,202,214,210 төгрөгийг төлбөр төлсөн өдрийн ханшаар тооцож ам.долларт хөрвүүлэв) = 9,856,849,08 ам.доллар болж байна.

Өөрөөр хэлбэл “*******, ******* *******” ХК-аас №3Г/102 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөний төлөгдөөгүй үлдэгдэл 9,856,849,08 ам.долларыг буцаан төлөх үндэслэлтэй байна.

2.2. №3Г/252 тоот зээлийн гэрээний тухайд, дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох 30,000,000 ам.долларын зээлийн гэрээнээс хойш буюу 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Банк нь энэхүү 30,000,000 ам.долларын зээлийг олгохдоо зээлдэгчийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулсан бус, харин өөрийн болон холбоотой этгээдийн эзэмшиж байсан Mongolian recourses corporation (“******* *******” ХХК-ийн толгой компани)-ийн хувьцааг худалдах зорилгоор буюу хувьцааны төлбөрийг төлүүлэх зорилгоор олгосон.

Тодруулбал, тухайн зээлийг олгох үед “*******, ******* *******” ХК болон түүний холбоотой этгээд (хувьцаа эзэмшигч) болох “Ти Ди Би Капитал” ХХК (TDB capital) нар нь “******* *******” ХХК-ийн толгой компани болох Кайманы арлуудад үүсгэн байгуулагдсан СТ-264081 тоот бүртгэлийн дугаартай Mongolian recourses corporation (МRС)-ийн хувьцааны 11 хувийг эзэмшдэг байсан.

Тухайн үед “*******, ******* *******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. нь “**************” ХХК-ийн удирдлага болох Р.тай уулзаж манай ******* өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна, иймд манай эзэмшилд байгаа МRС-ийн хувьцааг буцааж 30,000,000 ам.доллараар худалдах хэрэгтэй болоод байна, санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг нь бид зээл хэлбэрээр шийдэж өгнө зээлийн эргэн төлөлтийн асуудлыг тухайн үед нь харилцан тохиролцоод шийдвэрлэе гэж хэлснийг “**************” ХХК зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон.

Учир нь “**************” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох төмрийн хүдрийн уурхайн олборлолт, ******* баяжуулах үйл ажиллагаанд нэмэлт санхүүжилт ихээр шаардагддаг бөгөөд байнгын харилцаатай “******* ******* *******” ХК-аас өөр томоохон зээл олгох арилжааны ******* байхгүй, мөн тус *******анд ихээхэн хэмжээний зээлийн өр төлбөртэй байсантай холбоотой. Ингээд “*******, ******* *******” ХК болон “Ти Ди Би Капитал” ХХК (TDB capital) нар нь тус тус “ ” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

2.3. “ ” ХХК нь “**************” ХХК-тай хамаарал бүхий компани буюу “**************” ХХК-ийн удирдлага болох Р.ын нагац дүү болох М.гийн нэр дээр бүртгэлтэй компани юм.

Дээр дурдсанчлан 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ нь “*******, ******* *******” ХК-ийн хүсэл зорилгоор хийгдсэн болох нь зээлийн зарцуулалтаас тодорхой харагддаг. “******* ******* *******” ХК нь Mongolian recourses corporation (МRС)-ийн хувьцааг худалдах зорилгоор зээл олгосон энэхүү үйлдэл нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, болон 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан байна.

Үүнд: “*******, ******* *******” ХК нь зээл олгох хэлбэрээр Mongolian recourses corporation (МRС)-ийн хувьцааг худалдсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1, 6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй" гэснийг зөрчсөн байгаа нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг давхар агуулсан байна.

Иймд *******наас хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 ам.доллар болон түүнд ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлийн хүүд төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар -5,508,000 ам.доллар - 6,574,221.12 ам.доллар (17,760,730,595 төгрөг төлбөр төлөгдсөн өдрийн албан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэв) = 17,917,778.88 ам.долларын үлдэгдлийг “******* ******* *******” ХК-д буцаан төлөхөөр байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-иас 151,717,660,683 төгрөг болон 9,043,861.09 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 347,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Нэхэмжлэлээс “**************” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500014 дугаартай, *******-******* аймаг, суманд байрлах 212.4 га талбайтай Хөрсний овоолгын зориулалтаар ашиглах эрхтэй газар, "**************” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500013 дугаартай, *******-******* аймаг, суманд байрлах 17.5 га талбайтай Автозогсоол, Автопүүний зориулалтаар ашиглах эрхтэй газар, "**************” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500783 дугаартай, *******-******* аймаг, сум, Баянгол багт байрлах 3.3 га талбайтай Газрын тосны агуулахын зориулалтаар эзэмших эрхтэй газар, "**************”ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 061500807 дугаартай, *******-******* аймаг, сум, Баянгол баг, Бор үзүүр хаягт байрлах 24,236.5 га талбайтай тэсрэх дэлбэрэх бодисын агуулахын зориулалтаар эзэмших эрхтэй газар, ирээдүйд олох орлого, 1,000,000 тн хүдрийн баяжмал зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон *******-******* аймаг, сум, өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг "**************” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,032,708 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас 905,892,308 төгрөгийг гаргуулж “******* ******* *******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. №ЗГ/102 тоот зээлийн гэрээний тухайд, “*******, ******* *******” ХК болон “**************” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №ЗГ/102 тоот зээлийн гэрээг байгуулахаас өмнө 6 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авсан байсан ба зарим зээлүүд хугацаа хэтрэлттэй буюу эсвэл эргэн төлөлтийн график зөрчилтэй байсан. *******ны зүгээс Банкны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлтээ барих үүднээс буюу тухайн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлж хаах зорилгоор 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/102 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 ам.доллар олгосон. “******* ******* *******” ХК нь энэхүү 30,000,000 ам.доллараас өмнөх зээлийн гэрээний 28,067,078.93 ам.долларын төлбөрийг хааж, үлдэх 1,932,921.07 ам.долларыг “**************” ХХК-д зориулалтын дагуу олгосон байдаг.

“******* ******* *******” ХК-ийн зээл олгох замаар зээл төлүүлсэн энэхүү үйлдэл нь Монгол улсын Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна. Учир нь “**************” ХХК нь *******тай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №3Г/102 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч энэхүү гэрээ нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан Монгол *******ны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ... "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын 2 дугаар бүлгийн 2.10-т заасан "Тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж, зээл олгох замаар төлүүлэхийг хориглоно" гэсэн журмыг зөрчиж байгуулсан гэрээ юм.

Түүнээс гадна дээрх гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн зээлээс хүү тооцох тухай зарчмыг зөрчиж, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрээс дахин үндсэн хүү тооцож, үүргийн ялгаатай төрлийг өөр хооронд нь хольж хутгасан нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн буюу эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл гэрээний талуудын тэгш эрхэд халдаж, нэг талын *******ны эрх ашгийг хамгаалсан гэрээ гэж үзэх үндэстэй ба тухайн зээлийн зориулалтыг гэрээний нөхцөлд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хэлбэрээр олгохоор заасан боловч *******ны зүгээс зээлийг зориулалтын дагуу ашиглах боломж алдагдуулсан нөхцөл байдал үүсгэсэн буруутай.

Иймд бидний зүгээс өмнөх зээлүүдийн болон тэдгээрт ноогдох хүүг нэгтгэж шинэ зээлийн гэрээ үүсгэх замаар олгосон буюу хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу олгосон 30,000,000 ам.долларт ноогдох хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байгаа болно.

“**************” ХХК-ийн зүгээс тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 8,000,000 ам.доллар, зээлийн хүүд 7,251,294.92 ам.доллар болон 13,202,214,210 төгрөг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нийт төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар - 8,000,000 ам.доллар - 7,251,294.92 ам.доллар - 4,891,856 ам.доллар (13,202,214,210 төгрөгийн төлбөр төлсөн өдрийн ханшаар тооцож ам.долларт хөрвүүлэв)=9,856,849,08 ам.доллар болж байна.

Өөрөөр хэлбэл “*******, ******* *******” ХК-аас ЗГ/102 тоот зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөний төлөгдөөгүй үлдэгдэл 9,856,849,08 ам.долларыг л буцаан төлөх үндэслэлтэй байна.

4.2. ЗГ/252 тоот зээлийн гэрээний тухайд, дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох 30,000,000 ам.долларын зээлийн гэрээнээс хойш буюу 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байдаг. “*******, ******* *******” ХК нь энэхүү 30,000,000 ам.долларын зээлийг олгохдоо зээлдэгчийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэнд зориулсан бус, харин өөрийн болон холбоотой этгээдийн эзэмшиж байсан Mongolian Recources Corporation (“**************” ХХК-ийн толгой компани)-ийн хувьцааг худалдах зорилгоор буюу хувьцааны төлбөрийг төлүүлэх зорилгоор олгосон байдаг.

Тодруулбал, тухайн зээл олгох үед “*******, ******* *******” ХК болон түүний холбоотой этгээд (хувьцаа эзэмшигч) болох “Ти Ди Би Капитал” ХХК (TDB capital) нар нь “**************” ХХК-ийн толгой компани болох Кайманы арлуудад үүсгэн байгуулагдсан СТ-264081 тоот бүртгэлийн дугаартай Mongolian Recources Corporation (MRC)-ийн хувьцааны 11 хувийг эзэмшдэг байсан.

Дээр дурдсанчлан 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ нь *******ны хүсэл зоригоор хийгдсэн болох нь зээлийн зарцуулалтаас тодорхой харагддаг.

Үүнд: “******* ******* *******” нь Mongolian Recources Corporation (МRС)-ийн хувьцааг худалдах зорилгоор зээл олгосон энэхүү үйлдэл нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, болон 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

“*******, ******* *******” ХК нь зээл олгох хэлбэрээр Mongolian Recources Corporation (МRС)-ийн хувьцааг худалдсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгаа нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг давхар агуулсан байна.

Тухайн 30,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулах өдрийн байдлаар (2013.12.24-ний өдөр) “**************” ХХК-ийн өмнөх зээл болох №ЗГ/102 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 22,000,000 ам.доллар байсан бөгөөд нэмж 30,000,000 ам.долларын зээл олгосноор нийт зээлийн хэмжээ 52,000,000 сая.ам доллар буюу 84,254,040,000 төгрөгт хүрсэн байна. Энэ нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Тухайн үеийн “*******, ******* *******” ХК-ийн өөрийн хөрөнгө нь 369,061,464,000 (******* ******* *******ны албан ёсны цахим сайт дээр тавигдсан 2013 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд тусгагдсанаар) төгрөг байсан. Дээр дурдсанчлан зээлийн нийт дүн болох 84,254,040,000 төгрөг нь “******* ******* *******” ХК-ийн өөрийн хөрөнгийн 22,8 хувьтай тэнцэж байна.

“**************” ХХК нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч энэхүү гэрээ нь “*******, ******* *******” ХК-ийн хүсэл зоригоор хийгдсэн болох нь дээр дурдсан үйл баримт буюу Хувьцаа, худалдах худалдан авах гэрээ байгуулсан огноо, хувьцааны нийт үнэ болон “**************” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан огноо, олгосон зээлийн дүн, зээлийн зарцуулалтын гүйлгээний огноо, олгосон зээл бүхэлдээ тухайн өдрөө эцсийн байдлаар хэний дансанд орсон байгаа зэргээс тодорхой харагддаг.

Иймд “*******, ******* *******” ХК-аас хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 ам.доллар болон түүнд ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлийн хүүд төлсөн төлбөрийг хасаж тооцвол 30,000,000 ам.доллар-5,508,000 ам.доллар- 6,574,221.12 ам.доллар (17,760,730,595 төгрөг төлбөр төлөгдсөн өдрийн албан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэв)=17,917,778.88 ам.долларын үлдэгдлийг *******анд буцаан төлөхөөр байна.

4.3. Арилжааны ******* нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний хүрээнд л үйл ажиллагаа явуулах буюу хуулиар хориглосон эсвэл хязгаарласан хэм хэмжээг зөрчихгүй байх үүрэгтэй. Арилжааны ******* буюу санхүүгийн мэргэжлийн байгууллага нь хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, хууль буюу хэм хэмжээний актаар хориглосон, хязгаарласан заалтыг зөрчиж 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/102 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг ЗГ/252 тоот зээлийн гэрээг байгуулсан байх тул Хариуцагчийн зүгээс тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн хүүд төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах буюу хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгч, “******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлөх 9,856,849,08 ам.доллар болон 17,917,778.88 ам.доллар, нийт 27,774,627.96 ам.доллараас бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32023/16674 тоот захирамжаар сөрөг нэхэмжлэл нь аль үндэслэлээр, ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүйгээс гадна түүнээс гарах үр дагаврыг тодорхойлж тусгаагүй байна гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хэлэлцсэн байгаа нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон.

Учир нь сөрөг нэхэмжлэл гэдэг нь өөрөө бие даасан тусдаа шаардлага мөн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүний эсрэг гаргах хариуцагчийн хамгаалалтын нэг хэлбэр юм. Энэ утгаараа хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-т “хариуцагчийн татгалзал” гэсэн ойлголтод нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлыг ч, сөрөг шаардлагыг ч хамааруулж ойлгодог.

Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус эсхүл шаардлага нь ойлгомжгүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Гэхдээ нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг тодруулах боломжгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг гэдгийг дурдах нь зүйтэй. Гэтэл шүүгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас шууд тодруулах боломжтой байсан ч гэсэн тодруулах ажиллагаа хийхгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрсөн үйлдэл болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан нотлох баримтуудыг хуралдаанаар хэлэлцэх боломжгүй болгож нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “**************” ХХК-иас 151,717,660,683 төгрөг болон 9,043,861.09 ам.доллар гаргуулж гэснийг 27,774,627.96 ам.доллар буюу 88,203,886,012.5 төгрөг (нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн буюу нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2022.08.04-ний өдрийн Монгол *******ны албан ханш 3,175.70 төгрөгөөр тооцсон) гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д олгож, нэхэмжлэлээс 9,043,861.09 ам.доллар болон 63,513,774,670.5 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Уг хэрэг маргаан нь 2022 онд иргэний хэрэг үүссэнээс хойш 2 жилийн хугацааг зарцуулж байна. Гэвч хариуцагч талын зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа давж заалдах шатны шүүхэд мэтгэлцэх эрхээр хангаж, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй гэх гомдлыг гаргасан нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаар давж заалдах гомдол гаргах ёстой. Анхан шатны шүүхээс “******* ******* *******” ХК-д 151,000,000,000 төгрөг болон 9,000,000 ам.долларыг “******* *******” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн.

5.2. Шүүхийн шийдвэрийн үүргийг гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд ямар эд хөрөнгөөр эд хөрөнгийг хангуулах талаар дурдсан талаар хариуцагчийн зүгээс маргах ёстой. Гэвч 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан үндэслэлүүд тогтоогдож байна гэж маргасан. Хариуцагч талаас давж заалдах гомдол эсхүл сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхийг ялгахад хүндрэлтэй байна.

5.3. Давж заалдах гомдолд дурдсан “******* ******* *******” ХК-ийн 2,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, өгч авснаа буцаан гаргуулах нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж, мэтгэлцэх боломжтой асуудал байна. “******* *******” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа сөрөг нэхэмжлэл гаргасан мэтээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

5.4. “Алтан *******” ХХК-ийн 2013 оны 05 дугаар сар, 12 дугаар сард зээл авсан 60,000,000 ам.долларын зээл нь 2016 онд төгрөгийн зээл болсон. Гэвч төгрөгийн зээлийн маргаанд ам.долларын зээлээр тооцоолж, 151,000,000,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй. Тухайн үнийн дүнгээс 88,000,000,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарлаж маргасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүгийн төлбөр 9,000,000 ам.доллароор байна. Үндсэн зээлийн төлбөрийг төгрөгт шилжүүлсэн тул төгрөгийн тооцоолол хийх ёстой. Гэвч хамааралгүй тооцоолол хийсэн нь үндэслэлгүй байна.

5.5. Мөн “******* *******” ХХК-ийн зүгээс тухайн зээлийг авч, зарцуулсан нь үнэн гэж тайлбарладаг. Гэвч “******* ******* *******” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэрийг баримталж, нотлох баримтгүй тайлбар гаргасан нь үндэслэлгүй. “******* *******” ХХК нь Монгол улсад болон гадаадад өр зээлээ төлж барагдуулдаггүй гэж яригддаг. Тухайн 151,000,000,000 төгрөг, 9,000,000 ам.долларыг *******ны өөрийн хөрөнгөнөөс гаргаж, зээл олгосон зүйл биш байдаг. Уг зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалж, бүх хувьцаа эзэмшигчдийн асуудал яригдана.

Мөн “******* ******* *******” ХК-д хадгаламжийн данс эзэмшиж буй иргэд, харилцах хадгаламжийн данс  эзэмшиж буй бүх иргэдийн асуудал, “******* ******* *******” ХК-д эх үүсвэр байршуулж зээл олгосон гадны санхүүжүүлж буй ******* бус санхүүгийн байгууллагуудын эрх ашгийн асуудал байна.

“******* ******* *******” ХК нь Монгол *******анд 100,000,000,000 төгрөгөөр зээлийн сан байгуулсан. Банкны эрх ашгийг “******* *******” ХХК 10 жилийн турш ноцтой хохироож байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

6.1. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн тухайд, шүүх нэхэмжлэлийн 1,000,000 тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, *******-******* аймаг, сум, өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг “**************” ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.2. “*******, ******* *******” ХК нь “**************” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №ТЗБ/252/2 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээний дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлого ирээдүйд орж ирэх орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Дээрх байгуулсан гэрээгээр баталгаажсан хөрөнгө нь *******ны барьцааны зүйл юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу  барьцаа эрхийн давуу эрхээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан шийдвэрийг шүүхээс гаргасан.

6.3. “**************” ХХК нь *******-******* аймаг, сум, өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг бусад этгээдэд худалдан, борлуулж, ашиг олж байгаа боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу үл биелүүлсэн тул олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг “**************” ХХК-д даалгах шаардлагыг гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь хуульд заасан нэхэмжлэгчийн барьцааны эрх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах давуу эрхүүдийг хязгаарласан.

Ийнхүү, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хариуцагч нарын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Уг асуудлын хүрээнд анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.

7.1. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж зохицуулсан. Нэхэмжлэгч талын тайлбарласнаар барьцаалуулсан ашигт малтмалын талбайгаас олборлосон ашигт малтмалыг нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө гэж тайлбарладаг. Барьцаалуулсан ашигт малтмалын талбайгаас олборлож гаргасан ашигт малтмал нь “******* ******* *******” ХК-ийн барьцаа байх ёстой гэж дүгнэсэн.

7.2. 1,000,000 тонн төмрийн хүдрийн баяжмал нь *******н боомтод байдаг. “******* *******” ХХК-аас борлуулалт хийж, гаалийн хяналтын бүсэд байгаа төмрийн хүдрийн баяжмал нь ашигт малтмал гэх ойлголтоос өөр байна. Газрын гүнд байгаа зүйлийг ухаж гаргасан тохиолдолд ашигт малтмалд хамаарна. Баяжмалыг үйлдвэрлэж, боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг тээвэрлэж, хил дээр авчирсан. Энэ нь “Алтан *******” ХХК-ийн АМНАТ-ын  тайланд тусгагдсан.

7.3. Мөн уг үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Ямар шалтгаанаар 1,000,000 тонн хүдрийн баяжмалыг барьцаанд байгаа 2 тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон гэж үзсэн нь тодорхойгүй. Таяннуур уурхай нь нийт 5 тусгай зөвшөөрлийн талбайтай бөгөөд өөр төмрийн үйлдвэрийн талбайгаас олборлосон хүдрийн баяжмалыг ямар шалтгаанаар “******* ******* *******” ХК-ийн барьцаанд байсан талбайгаас олборлосон гэж үзсэн нь тодорхойгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “*******, ******* *******” ХК нь хариуцагч “**************” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ”-ний дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлон гаргаж авсан 1,000,000 тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, *******-******* аймаг, сум, өндөр нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн  талбайгаас олборлосон нийт ашигт малтмалыг захиран зарцуулахгүй байх, аливаа хэлцэл хийхгүй байхыг хариуцагчид даалгахыг хүссэн  байна.

Хариуцагч дээрх нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 17,917,779 ам.долларын хэмжээнд зөвшөөрч, “... талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй ...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч,  маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулахгүйгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлон гаргаж авсан 1,000,000 тн хүдрийн баяжмалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

3.1. Учир нь талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны ТЗБ/252/2 тоот гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор *******-******* аймаг, сум,- нэртэй газарт байрлах MV-0176268 болон MV-017627 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон орлого болон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогыг барьцаалсан байна. /1хх 54, 55/

3.2. Хэрэгт *******-******* аймаг, сум,- нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон ашигт малтмалын тоо, хэмжээ тодорхойгүй байхад шүүх “1,000,000,000 тн хүдрийн баяжмалыг олборлосон гэх баримт хэрэгт  авагдаагүй” гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4. Хариуцагч “******* *******” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хүсэлт гаргасан байна. Тэрээр мөн сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 461,329,772 төгрөг төлж, дээрх хүсэлтээсээ татгалзжээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул “давж заалдах гомдол гаргасны дараа улсын тэмдэгтийн хураамж төлсөн” гэх үндэслэлээр хариуцагч талын гомдлыг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461,329,772 төгрөг, нэхэмжлэгчээс мөн төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

 

   Ч.ЦЭНД