Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00354

 

 

 

 

 

 

      *******0*******4         0*******            *******1                                            *******10/МА*******0*******4/00*******54                          

 

 

 

Т.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10*******/ШШ*******0**************/04086 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.*******, Х.******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Т.******* нь *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А.*******, Х.******* нартай зээлийн гэрээ байгуулж *******5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай  зээлдүүлсэн. Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцон 6 сараар сунгасан.

1.*******. Зээлийн гэрээний *******.6 дахь заалтаар зээлийн хүүнд хариуцагч Х.*******ын өмчлөлийн *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө ******* дугаар байр, ******* тоот орон сууцыг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож хөлслөн суухаар тохиролцон “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан.

1.*******. Талууд “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 5.7-д “Т.******* нь орон сууцыг дамжуулах хөлслөх эрхтэй байхаар харилцан тохиролцсон.

1.4. Зээлийн гэрээний хугацаа *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусч хөлсөлсөн орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Орон сууц хөлслөх гэрээний хувьд маргаангүй, мөнгөө авсан тул дуусгавар болсон.

1.5. Хариуцагч нь зээлийн үүргээс *******0,000,000 төгрөгийг *******0************** оны 04 дүгээр сарын 1*******, 1*******-ны өдрүүдэд төлсөн. Нийтдээ **************,000,000 төгрөг авснаас 1*******,000,000 төгрөг нь 1******* сарын зээлийн хүү. Зээлээс 5,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул хариуцагч А.*******, Х.******* нараас нэхэмжилж байна гэжээ.

 

*******. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

*******.1. Т.*******аас *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******5,000,000 төгрөг зээлж, зээлийн хүүнд өөрийн өмчлөлийн *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот ******* өрөө байрыг бусдад дамжуулан түрээслэх эрхийг өгч *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт нэг жилийн түрээсийн хөлс 10,765,000 төгрөгийг цаг тухайд нь шилжүүлж байсан.

*******.*******. Зээлийн *******0,000,000 төгрөгийг Т.*******ын дансанд *******01******* оны 04 дүгээр сарын 1*******, 1*******-ны өдөр шилжүүлж, нийт *******1,915,000 төгрөг төлсөн.

*******.*******. Т.*******ын байранд суулгасан хүмүүс *******0************** оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэлэлгүй нүүсэн байсан. Нүүхээс нь өмнө биднийг очиход байрны тавилгыг маш ихээр эвдэж сэвтээсэн байсныг хэлэхэд нүүхдээ хохиролгүй болгоно гэсэн боловч хэлэлгүй нүүгээд явсан байсан.

*******.4. Орон сууц түрээслэхэд анх барьцаа гэж 1,150,000 төгрөг Т.*******ын данс руу шилжүүлсэн.

Нэг жилийн хугацаанд бид 10,765,000 төгрөг, зээлд *******0,000,000 төгрөг, барьцааны мөнгөтэй хамт нийт *******1,915,000 төгрөг төлсөн тул 5,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1-д зааснаар хариуцагч А.*******, Х.*******д нарт холбогдох зээлийн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10*******/ШШ*******0**************/04086 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх Иргэний хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.******* дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар гэрээ сунгагдсан гэх хугацааны 6 сарын хүүг шаардах эрхгүй” гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

4.*******. Хариуцагч нар үндсэн зээлийн *******5,000,000 төлбөрөөс *******0,000,000 төгрөгийг ******* хувааж 10,000,000 төгрөгөөр тус тус гэрээ дуусгавар болж, байраа хүлээн авсаны дараа буюу *******0************** оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр төлсөн юм. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжилсэн. Гэтэл шүүх зээлийн хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Зээлийн хүү бус үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр юм.

4.******* Орон сууц хөлслөх гэрээг дахин 6 сараар сунгахыг ******* тал харилцан зөвшөөрч миний хөлслүүлсэн иргэн дахин 6 сар үргэлжлүүлэн хөлсөлж, *******0************** оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр орон сууцаас гарсан. Тухайн иргэн нийт нэг жил буюу 1******* сарын түрээсийн төлбөрийг хариуцагч нарын дансаар дамжуулж төлж байсан.

4.4. Хариуцагч нарын төлсөн гэх *******1,915,000 төгрөгөөс орон сууц хөлсөлсөн иргэний гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөр 10,765,000 төгрөг, барьцаа төлбөр 1,150,000 төгрөг, нийт 11,915,000 төгрөг нь хөлслөгч иргэнээс надад төлсөн төлбөр юм. Хариуцагч нар үндсэн зээл *******5,000,000 төгрөгөөс *******0,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээнд хүү тооцохоор заасан бөгөөд уг гэрээг ******* тал сунгасан учир хүү тооцохгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх бусдын төлсөн төлбөрийг хариуцагч нар төлсөн мэт буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Талууд хөлслөгч иргэнээс хариуцагчийн дансаар тухайн төлбөрийг дамжуулан нэхэмжлэгчид төлсөн гэдэгт маргаагүй байтал үндсэн зээл төлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нараас үндсэн төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Зохигчид шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагч нар гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

*******. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Х.*******, А.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар “... нэг жилийн хугацаанд бид 10,765,000 төгрөг, үндсэн зээлд *******0,000,000 төгрөг, барьцааны мөнгө 1,150,000 төгрөг, нийт *******1,915,000 төгрөг төлсөн. Бидний хувьд 5,000,000 төгрөг төлөхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

*******. Талуудын хооронд *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Т.******* нь *******5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай Х.*******, А.******* нарт зээлдүүлэх, зээлийн хүүнд *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө, *******-******* тоотод байрлах орон сууцыг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож хөлслөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-6/ Улмаар мөн өдрөө Т.*******, Х.******* нар “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж, гэрээгээр хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдад дамжуулан хөлслүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-4/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

5. Гэрээний дагуу нэхэмжлэгч Т.******* нь *******5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч Х.*******аас зээлийн үүрэгт *******0,000,000 төгрөг, барьцаа гэх агуулгаар 1,150,000 төгрөг, орон сууцны хөлсөлсний төлбөр 10,765,000 төгрөг, нийт *******1,915,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцсэн байна. /хх-9-10, *******6-*******5, *******8-40/

 

6. Мөн анхан шатны шүүх талуудын байгуулсан бичгийн гэрээг үндэслэн зээлийн хүүг 6 сараар тооцон, хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.******* дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь хуулийн дээрх хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж заасан. Талууд гэрээний хугацааг аман хэлбэрээр сунгасан байх тул нэхэмжлэгч нь *******0************** оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг шаардах эрхгүй байна.  

Иймд “хариуцагч нараас үндсэн зээлд *******5,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,000,000  төгрөг нэхэмжлэгчид төлсөн” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10*******/ШШ*******0**************/04086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.*******, 17******* дугаар зүйлийн 17*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД                                        Д.НЯМБАЗАР

 

    Ч.ЦЭНД