Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 83

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

Улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 11111111111111 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Б-, Монгол Улсын иргэн, ............. төрсөн, эрэгтэй, ........настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1 гэх, ............. байнга оршин суух бүртгэлтэй, .......... оршин сууж байгаа гэх, регистрийн ............, урьд  

- Сум дундын 24 дүгээр шүүх (Увс аймаг дахь сум дундын шүүх)-ийн 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлсэн.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч О.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны орой ......... нийтийн тээврийн эцсийн зогсоол дээр иргэн Г.Ц-ийг “ахыг минь хөлөөрөө жийж автобуснаас буулгалаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны орой сүүлчийн явалтаа хийгээд автобустайгаа буух гээд хүмүүсээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын тойрог дээр буулгаад байж байсан. Гэтэл хамт ажилладаг жолооч С- согтуу байдалтай автобусанд орж ирээд “миний автобус хаана явна” гэж асуухаар нь би “миний ард явж байсан одоо ирж байгаа” гээд хэлсэн. Удалгүй автобус нь ирэхээр нь би одоо автобуснаас буучих би буух гээд яараад байна гэж хэлсэн чинь чи намайг автобуснаасаа хөөж буулгалаа гээд над руу дайрч зөрөөд суух гээд байхаар нь түлхэж буулгасан. Тэгээд автобусаа асаагаад хөдлөх гээд хаалгаа хаатал дахин орж ирэхээр нь...хөлөөрөө цээж рүү нь жийгээд оруулахгүй гээд хаалгаа хаатал...С-гийн төрсөн дүү болох Б- ахыг минь зодлоо гэх шалтгаанаар миний баруун нүдэнд гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би яаж байнаа чи согтуу юм уу, гэж хэлтэл эрүүл чи миний ахыг зодлоо гээд байсан...С- автобуснаас буухгүй гээд зөрүүдлээд...дахин дахин орж ирээд байхаар нь цээж рүү нь хөлөөрөө жийгээд гаргах үед дүү нь манай ахыг зодлоо гэх шалтгаанаар миний баруун нүдэнд нэг удаа цохисон...Дээрх гэмтлийг Б- гараараа нэг удаа цохиж учруулсан...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 69-70),

2. Гэр  О.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажилгүй амарч байхдаа найз ДоржС-гийн төрсөн өдөр тохиож бид хоёр Хархорингийн арын пабад хоёр шил архи хувааж уучихаад гарсан. Би тэндээс Орбитын эцэс орох гээд тухайн чиглэлийн автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт эцсийн буудал дээр ирсэн. Тэндээ архи уугаагүй байж байтал хамт ажилладаг Ц- хүн ачсан автобустайгаа ирээд зогсохоор нь би архины мөнгө дутчихаад 5000 төгрөг гуйхад өгөөгүй юм. Тэр үед манай дүү Б- намайг авах гээд ирчихсэн байсан. Би Цэнд-Оюуштай автобусанд нь маргалдаж байтал намайг буу гээд хөлөөрөө жийхийг манай дүү хараад намайг зодлоо гэж ойлгоод Ц-ийг нэг удаа цохичихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71),

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11553 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд, доод зовхи хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ:

1. Г.Ц-ийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

 

4. Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хувиараа засварын ажил хийгээд байж байтал төрсөн ах С- утсаар залгаад би архи уучихсан байна ирээд машин бариад аваадхаач гэхээр нь...ах С-тэй очиж уулзахад машин нь байхгүй байсан. Ахаасаа асуутал бааз дээрээ орхичихсон гээд ганцаараа 0.5 лиртийн архи авчихсан гадаа уугаад явж байсан. Би авч явах гээд байж байтал хамт ажилладаг баазын жолооч болох Ц- автобустайгаа ирээд хүмүүсээ буулгаад байж байсан чинь ах гүйж ороод архи аваад өгчих гээд байх шиг байсан. Тэгтэл ахыг хөлөөрөө нүүрэнд нь жийгээд буулгаж байгаа харагдахаар нь би гүйж очоод ахыг яагаад түлхэж өшиглөж байгаа юм бэ гээд хэлтэл “энэ пиздаагаа аваад зайл” гэхээр нь “чи хүнийг пиздаа гэдэг хэн бэ” гээд...миний хоёр гарыг бариад авахаар нь би баруун нүд орчимд нэг удаа духаараа мөргөөд ахыгаа аваад буусан...дээрх гэмтлийг би духаараа нэг удаа мөргөж учруулсан гэмтэл байна...би Г.Ц-аас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78),

5. Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурор (хавтаст хэргийн 64), Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 72), эвлэрлийн баталгаа (хавтаст хэргийн 40)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 83-90), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 31, 35) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч О.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын нийтийн тээврийн эцсийн зогсоол дээр, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны орой, хувийн таарамжгүй харилцааны улмаас, “ахыг хөлөөрөө жийлээ” гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн Г.Ц-ийн нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны орой...хамт ажилладаг жолооч С- согтуу байдалтай автобусанд орж ирээд “миний автобус хаана явна” гэж асуухаар нь би “миний ард явж байсан одоо ирж байгаа” гээд хэлсэн. Удалгүй автобус нь ирэхээр нь би одоо автобуснаас буучих би буух гээд яараад байна гэж хэлсэн чинь чи намайг автобуснаасаа хөөж буулгалаа гээд над руу дайрч зөрөөд суух гээд байхаар нь түлхэж буулгасан. Тэгээд автобусаа асаагаад хөдлөх гээд хаалгаа хаатал дахин орж ирэхээр нь...хөлөөрөө цээж рүү нь жийгээд оруулахгүй гээд хаалгаа хаатал...С-гийн төрсөн дүү болох Б- ахыг минь зодлоо гэх шалтгаанаар миний баруун нүдэнд гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 69-70),

- Гэр  О.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цэнд-Оюуштай автобусанд нь маргалдаж байтал намайг буу гээд хөлөөрөө жийхийг манай дүү хараад намайг зодлоо гэж ойлгоод Ц-ийг нэг удаа цохичихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11553 дугаар дүгнэлт “...1. Г.Ц-ийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

- Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц- автобустайгаа ирээд хүмүүсээ буулгаад байж байсан чинь ах гүйж ороод архи аваад өгчих гээд байх шиг байсан. Тэгтэл ахыг хөлөөрөө нүүрэнд нь жийгээд буулгаж байгаа харагдахаар нь би гүйж очоод ахыг яагаад түлхэж өшиглөж байгаа юм бэ гээд хэлтэл “энэ пиздаагаа аваад зайл” гэхээр нь “чи хүнийг пиздаа гэдэг хэн бэ” гээд...миний хоёр гарыг бариад авахаар нь би баруун нүд орчимд нэг удаа духаараа мөргөөд ахыгаа аваад буусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтаас дүгнэвэл О.Б- нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “манай ахыг зодлоо” гэх сэдэлтээр, хохирогч Г.Ц-ийг мөргөж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б- нь хохирогч ...Ц-ийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч О.Б-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц- нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Б- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б- нь хувиараа том тэрэгний засвар үйлчилгээний ажил хийдэг, торгуулийн ял оногдуулсан тохиолдолд торгуулийг төлөх боломжтой болох нь дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч О.Б-ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүхээс шүүгдэгч О.Б-ид  торгуулийн ял оногдуулсантай холбогдуулан торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу гурван сарын хугацаанд биелүүлэхийг даалгаж, хэрэв биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

 

Эрүүгийн 11111111111111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ