| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0477/э |
| Дугаар | 0545 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 0545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: О.Отгонцэцэг
улсын яллагч: М.Эрдэнэзаяа
шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Үнэнсайхан
шүүгдэгч: А.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А У холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906014620530 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А У, 19 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 28 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
А.У нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Э маргалдаж улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч А.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод байхад найз Т над руу залгаад манай гэрт ирнэ гэхээр нь би хүрээд ир гэсэн чинь удалгүй 17-18 цагийн орчимд манай гэрт найз Д.Э хамт ирсэн. Тэгээд бид нар архи авч ууцгаасан. Архи ууж байхад Э яасан их мөнгөтэй юм, ямар их шоронд явсан хүмүүс бэ гараад үзчих үү гээд байсан. Тэгээд Э манай гэрээс гараад намайг хавсарч унагаад толгойн тус газар цохисон. Тэр үед Тбид хоёрыг салгасан. Удалгүй Э дахиад намайг хэл амаар доромжлоод намайг хавсарч унагаад миний бэлэг эрхтэний хажуу тал руу өшиглөсөн. Тэгээд өөрөө цагдаа руу явна гээд явахаар нь би араас нь чулуу аваад шидтэл духанд нь оносон. Би хажууд нь яваад очтол намайг дахин зодсон. Тэгээд бид хоёр бие биендээ хохирол учрууллаа гээд гараа бариад салцгаасан. Би Э тэр өдөр л танилцсан юм гэжээ. /хх-ийн 9/
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ Би 2019 оны 2 дугаар сарын 20-ны шөнө 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод зүс таних У гэрт найз Т хамт 1 шил 0.5 граммын соёрхол, 0.75 граммын сархад архи уугаад юм яриад сууж байгаад архи дуусаад У 0.75 граммын Сархад архи дахиад нэг шилийг авч ирэхэд нь би явлаа гэж хэлээд гараад явах гэтэл У намайг чи муу ганц шил архи хуваагаад ууж чадахгүй банди байна ш дээ гээд байхаар нь би хавсарч унагаагаад гараад явчихсан юм. Тэгтэл араас чи муу намайг хавсарч унагаадаг хэн бэ банди минь гэхэд Т бариад авсан. Тэгээд би дүүгээ дуудчихсан байсан болохоор урдаас нь тосоод доошоо гудамж уруудаад явж байтал араас дагаад ирсэн. Т нэг бариад нэг тавиад яваад байсан. Дүү машинтайгаа ирэхээр нь суух гэтэл У гүйж ирээд намайг барьж авах гэхээр нь би бултсан гэтэл газраас чулуу аваад миний дух хэсэгт шидэж цохисон. Миний духнаас цус гараад би манараад л явчихсан. Гэтэл дахиад цохих гээд газраас тоосго аваад ирэхээр нь би гарыг нь мушгиж тавиулсан. Би Т наадхаа бариад байж бай гэж хэлээд би шууд цагдаа дээр ирсэн. Ууганбаяр миний дух хэсэгт нэг удаа чулуугаар цохиж хагалаад миний араас тоосго шидэж нүүрлүү цохисон гэжээ. / хх-н 3-6/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 20-ны орой 22.00-23.00 цагийн орчим байх манай гэрт амьдарч байсан Д.Э Хэнтий аймаг явмаар байна манай эхнэр намайг дуудаад уурлаад байна Тэнгэр плаза төвийн зогсоол хүргээд өг гэсэн. Тухайн өдөр миний машины дугаар явахгүй өдөр байсан болохоор бид хоёр У гэрт очоод Д.Э, У бид гурав 0.75 литрийн 3 шил архи авч ууцгаасан. Гэтэл Д.Э архи ууж байхдаа гадаа гарч утсаар ярьчихаад эргэж орж ирээд би Хэнтий явахаа болилоо гэсэн. Тэгээд архи ууж байхдаа У нь Э архи уухгүй байхаар нь ганц шил архи хуваагаад ууж чадахгүй гэж хэлээд тэр хоёр хэрэлдэж маргалдаад учраа олно гээд гэрээс гарсан. Би удаагүй нэг минут орчмын дараа гэрээс гартал У газар унасан Д.Э хавсраад уначихсан байдалтай байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Удалгүй Э дүү нь ирлээ гээд хашаанаас гараад явсан. У ардаас нь хэрэлдээд байх шиг болсон. Тэгтэл тэр хоёр дахиад барьцалдаад авсан. Э дүүгийнхээ машинд суух гэж байхад нь У газраас чулуу аваад шидсэн. Тэгээд удалгүй салсан. У согтсон байсан. Эхэлж Э цохисон гэжээ. /хх-н 24-25/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 11/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2668 тоот шинжилгээ Дүгнэлт :
1.Д.Э биед духны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи ба дотор булан, хамрын нуруу, дагзны зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 13/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2776 тоот шинжилгээ Дүгнэлт :
1.2.А.Ун биед баруун зовхины дотор булан, хамрын нуруунд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Дээрхи үүссэн гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14,18-19/
А.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32-33/
А.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 21/, Үндэсний ойжилт ХХК-ны цалингийн тодорхойлолт /хх-н 34/
А.У Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-31/ зэрэг болно.
А.У нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны шөнө 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Э маргалдаж улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би явлаа гэж хэлээд гараад явах гэтэл У намайг чи муу ганц шил архи хуваагаад ууж чадахгүй банди байна ш дээ гээд байхаар нь би хавсарч унагаагаад гараад явчихсан юм. Тэгтэл араас чи муу намайг хавсарч унагаадаг хэн бэ банди минь гэхэд Т бариад авсан. Дүү машинтайгаа ирэхээр нь суух гэтэл У гүйж ирээд намайг барьж авах гэхээр нь би бултсан гэтэл газраас чулуу аваад миний дух хэсэгт шидэж цохисон. Миний духнаас цус гараад би манараад л явчихсан. Гэтэл дахиад цохих гээд газраас тоосго аваад ирэхээр нь би гарыг нь мушгиж тавиулсан. Би Т наадхаа бариад байж бай гэж хэлээд би шууд цагдаа дээр ирсэн. У миний дух хэсэгт нэг удаа чулуугаар цохиж хагалаад миний араас тоосго шидэж нүүрлүү цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 3-6/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... архи ууж байхдаа У нь Э архи уухгүй байхаар нь ганц шил архи хуваагаад ууж чадахгүй гэж хэлээд тэр хоёр хэрэлдэж маргалдаад учраа олно гээд гэрээс гарсан. Би удаагүй нэг минут орчмын дараа гэрээс гартал У газар унасан Д.Э хавсраад унагачихсан байдалтай байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Удалгүй Э дүү нь ирлээ гээд хашаанаас гараад явсан. У ардаас нь хэрэлдээд байх шиг болсон. Тэгтэл тэр хоёр дахиад барьцалдаад авсан. Э дүүгийнхээ машинд суух гэж байхад нь У газраас чулуу аваад шидсэн. Тэгээд удалгүй салсан. У согтсон байсан. Эхэлж Э цохисон гэжээ. /хх-н 24-25/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2668 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр А.Ун чулуу нэг удаа шидсэнээс Д.Э биед духны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи ба дотор булан, хамрын нуруу, дагзны зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэж тогтоогдсон байна. /хх-ийн 13/
Шүүгдэгч А.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Архи ууж байхад Э яасан их мөнгөтэй юм, ямар их шоронд явсан хүмүүс бэ гараад үзчих үү гээд байсан. Тэгээд Э манай гэрээс гараад намайг хавсарч унагаад толгойн тус газар цохисон. Тэр үед Төрөө бид хоёрыг салгасан. Удалгүй Э дахиад намайг хэл амаар доромжлоод намайг хавсарч унагаад миний бэлэг эрхтэний хажуу тал руу өшиглөсөн. Тэгээд өөрөө цагдаа руу явна гээд явахаар нь би араас нь чулуу аваад шидтэл духанд нь оносон гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
А.У нь Д.Э хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж улмаар гадаа гарч өөрийг нь хавсарч унагаад цохичихоод явахад нь араас нь чулуу шидэж духанд нь оносоноос Д.Э биед духны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи ба дотор булан, хамрын нуруу, дагзны зөөлөн эдийн няцрал, бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бчигийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд А.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Э нь 1.200.000 төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна. Хохирогч Д.Э нь эмчилгээний зардлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж ИХШХШТХ-д заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас А.У нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.У 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.У нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.У нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. А.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч Д.Э эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН