Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 476

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, ОЕ62061002 регистртэй, Элжигэн овогт Сиймаахүүгийн Нарангэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд хонь маллаж нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл ажилласан. Одоо миний бие 2017 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох бөгөөд “Давшилт” нэгдэл тарсан, тарахад хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй, одоо нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1978 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч С.Нарангэрэл нь Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1978 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Сиймаахүүгийн Нарангэрэлийн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1978 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Намых хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооноос 1979 оны 2 дугаар сарын 20-ны өдөр С.Нарангэрэлд олгосон Талархал,

3. 1989 оны С.Нарангэрэлийн төрөлтийн түүхэд түүнийг малчнаар ажилладаг гэж бичигджээ,  

4. Гэрч О.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд малчнаар 1990 он хүртэл ажилласан юм. С.Нарангэрэл бид хоёр нэг нэгнээ хар багаасаа таньж мэдэх бөгөөд нэгдлийн Даланбулаг бригадад нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл ажилласан. Мөн манай ээжийн дүүгийн хүү Баяртсайхантай С.Нарангэрэл 1979 онд гэр бүл болсон учраас бид ойр дотно, айл хоршоо амьдарч байсан, одоо ч нэг багт амьдарч байна. С.Нарангэрэл нь нэгдлийн малыг сайн маллаж байсан, даруу төлөв зантай, багаасаа малч удамтай тус тус ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ж.Отгонтөрийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд малчнаар 1990 он хүртэл ажилласан юм. Намайг 1982 онд “Давшилт” нэгдэлд ажилд ороход С.Нарангэрэл нь манай нэгдлийн Даланбулаг багт мал маллаж байсан бөгөөд бид хамтдаа 1990 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Нэгдэл хувьчлагдсанаас хойш бид малаа хувьдаа аваад Даланбулаг багт амьдарч байна. С.Нарангэрэл бид хоёр нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч О.Оюунцэцэгийн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, гэрч Ж.Отгонтөрийн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 496 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч С.Нарангэрэл нь Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1978 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн С.Нарангэрэлийн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1978 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан Талархал, төрөлтийн түүх, гэрч О.Оюунцэцэг, Ж.Отгонтөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч С.Нарангэрэлийн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1978 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 12 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч С.Нарангэрэлд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг бригадад амьдардаг. Биеийн байдал муу зүрх өвддөг, даралт ихэсдэг тул олон удаа нааш цааш явж чадахгүй тул шүүх хуралд орхолцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Элжигэн овогт Сиймаахүүгийн Нарангэрэлийн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1978 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР