Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00421

 

 

 

 

 

 

       2024         03            01                                            210/МА2024/00421                         

 

 

Л.*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2023/00714 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.*******од холбогдох,

 

дүүргийн дугаар хороо, Их гүний дугаар гудамжны тоот хаягт байрлах 600 м.кв газрын болон хувийн сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай үндсэн,

******* ******* ******* /******* *******  *******/ маркийн *******- УАМ улсын дугаартай автомашиныг П.*******ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Би П.*******той 2013 оны 12 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Бид 2022 оны 0 дугаар сард 120601681 нэгж талбарын дугаартай, Э- улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн дугаар хороо, Их гүний дугаар гудамжны тоот хаягт байршилтай, 600 м.кв талбай бүхий газрыг Н. гэж хүнээс худалдан авсан. Газрыг 8,000,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг би тэтгэврийн зээл авч төлсөн. 2022 оны 6 сард тухайн газар дээрээ 10x11 харьцаа бүхий өвөл, зуны хувийн сууц гарааш барьж эхэлсэн. Сууцны суурь хундам ухах, хана торх босгох зэрэг зардалд миний зүгээс 4,000,000 төгрөг гаргасан, дээвэр хаалга цонхыг П.******* өөрийн мөнгөөр хийлгэсэн. Одоогоор тухайн сууц дотор засал болон дулаалга, халаалт зэрэг нь дутуу, барьж гүйцээгүй байгаа учир улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа.

П.******* нь газраа миний мөнгөөр авсан атлаа надад хэлэлгүй өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан, мөн барьж байгаа сууц болон авсан газар хашаандаа намайг оруулахгүй байна. Бид амьдарч эхэлснээсээ хойш П.*******ын хүргэн ахын хашаанд жижиг байшинд өөрийн тэтгэврийн зээл, хүүхдүүдийнхээ өгсөн мөнгөөр авсан, барьж бүтээсэн газар, сууцандаа амьдрах, хууль ёсоор өмчлөх хүсэлтэй байна. Иймд 120601681 нэгж талбарын дугаартай, Э- улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн, дугаар хороо, Их гүний дугаар гудамжны тоот хаягт байршилтай, 600 м.кв талбайтай газар болон газар дээр баригдаж байгаа 110 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа намайг “бодит байдалд нийцэхгүй худал зүйл бичиж, ямар ч ёс зүйгүй шуналын сэдлээр, ... худал хэлж, увайгүй шунахайн сэдэлтэй үйлдлээ зогсоохгүй дарамтлан хууран мэхэлж, үндэслэлгүй худал мэдээлэл бүхий нэхэмжлэл гаргасан” гэх мэтээр дайрч доромжлон гүтгэж миний нэр, нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл хийсэн байна. Миний хувьд өөрийн хөрөнгө оруулсан хөрөнгөнийхөө хамтран өмчлөгчөөр тогтоолгох зорилгоор л нэхэмжлэл гаргасан. Түүнээс биш шунахайн сэдлээр худал хэлж хүний хөрөнгийг авах санаа зорилго байхгүй. Хууран мэхэлж машин шилжүүлж аваагүй, ийнхүү намайг маш муухайгаар доромжилж гүтгэж миний нэр төр алдар хүндэд халдаж байгаад сэтгэл санааны хувьд маш их цочирдож хүнд дарамтанд орж байна. Иймд миний нэр төр, алдар хүндийг сэргээж П.*******ыг надаас уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Улаанбаатар хот, дүүргийн дугаар хороо, Их гүний дугаар гудамжны тоотод байршилтай 600 м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан, энэ газрыг 2022 оны 0 дугаар сарын 19-ний өдөр П.******* нь гэдэг хүнтэй гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон нэрийг шилжүүлсэн байдаг.

2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 8,000,000 төгрөгөөр авсан гэж бичсэн байсан, гэтэл 7,000,000 төгрөгөөр авсан байдаг. Ингээд П.******* тус өдрөө ,000,000 төгрөгийг Л.*******ээс аваад д өгсөн, өөрөөр хэлбэл П.******* Л.*******ээс энэ мөнгийг зээлсэн гэсэн үг, дараа нь 2,000,000 төгрөгийг цувуулаад П.******* өөрөө төлсөн. Төлбөр дууссаны дараа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж -ийн Засаг даргын захирамжаар тухайн газар П.*******ын эзэмшилд шилжсэн. Энэ ,000,000 төгрөгийг Л.*******ээс зээлээд энэ өрөө машинаараа төлчихсөн байгаа, машиныг Л.*******ийн нэр дээр шилжүүлсэн тухай баримт нь хэрэгт байгаа. Тийм учраас талуудын хооронд одоо тооцоо байхгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг сайн ойлгосонгүй, өмнө нь шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа хамтран амьдарч байх хугацаандаа П.******* юу ч хийдэггүй байсан, архи уугаад дампуураад алга болчихдог байсан гэж яриад байна. Гэтэл энэ хугацаанд П.******* машин, газар худалдаж аваад байшин бариад ажил зохицуулдаг байсан. Энэ тухай нотлох баримтыг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн байгаа.

2.3. Энэ байшин гэрчилгээгүй, 7x10 харьцаатай 70 м.кв талбайтай, гэрчилгээгүй, тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна.

2.4. Мөн өрөнд өгсөн автомашин 1,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 10,00,000 төгрөгийг “ ” ББСБ-аас зээлж, урьдчилгаа 30 хувь, 4,00,000 төгрөгийг нь төлчихсөн, үндсэндээ Л.*******ээс ,000,000 төгрөг зээлсний хариуд 2014 онд үйлдвэрлэсэн 2020 онд орж ирсэн ******* филтер /******* filter/ маркийн 17,000,000-18,000,000 төгрөгийн үнэтэй автомашин өгсөн. Хэрвээ П.*******ын байшин барихад ямар нэг байдлаар мөнгө оруулсан гэж байгаа бол тэр оруулсан мөнгөний тооцоог гаргаад нотлох баримттай нэхэмжилж болно. Байшинд оруулсан мөнгө нэхэмжлэх, хамтран өмчлөгчөөр тогтоолгох 2 чинь тусдаа асуудал юм. Харилцаагаа ялгаж салгахгүй, бүх нэхэмжлэлийн шаардлагуудаа нийлүүлээд тайлбарлаад байна.

2.. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь нэр төр алдар хүндийг сэргээлгэх, уучлалт гуйхыг П.*******од даалгах 2 шаардлага байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүний үнэн зөвийг нотолж чадахгүй бол зөрчигдсөн этгээдийн шаардлагаар нэр төрийг нь сэргээж болно” гэсэн байгаа. Тэгэхээр нэр төр алдар хүндийг нь гутаасан мэдээ тараана гэдэг чинь ямар нэг байдлаар олон нийтэд, бусдад, олон нийтэд биш юмаа гэхэд П.******* өөрөөсөө өөр этгээдэд бусдад тухайн хүний нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдэл байх ёстой. Гэтэл хэрэгт энэ талаар баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээс харахад энэ хүн “намайг шуналтай, шунахай хуурамч” гэсэн учраас би нэр төрөө сэргээлгэнэ гэсэн. П.*******ын бичсэн хариу тайлбарыг хэргийн хүрээнд шийвэрлэх шүүгч, шүүгчийн туслах унших байх, үүнийг бусдад, олон нийтэд хуурамч мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй, шаардлага үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин П.*******ын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс нэхэхгүй, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Нэхэмжлэгч Л.******* нь ямар нэг эд хөрөнгөд шунах сэтгэлгүй, тууштай амьдрах хүсэлтэй байсан ч хариуцагч П.******* хамтран барьсан хашаа байшингаа хамтран эзэмших хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* нь гэм буруугаа хүлээж уг иргэнээс уучлалт гуйж, асуудлыг зөвөөр шийдэх шаардлагатай байна. Уг иргэний амьдрах орчинг бүрдүүлж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт тус тус зааснаар Тогоруут овогт Лхамын *******ийг дүүргийн Их гүний дугаар гудамжны тоот хаягт байрлах 600 м.кв газар, тухайн газар дээр дутуу баригдсан хувийн блокон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Л.*******ийн уучлалт гуйлгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. дахь хэсэгт зааснаар хариуцагч П.******* нь “******* corolla fielder” маркийн *******- УАМ улсын дугаартай автомашиныг П.*******ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******оос төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан газар болон үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоохдоо “Л.******* хашааг худалдан авахад 7,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, байшинд 4,231,000 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна” гэх дүгнэлтийг хийхдээ зөвхөн түүний дансны хуулга болон гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнэсэн байна.

Гэтэл газар худалдан авсан өдөр буюу 2022 оны 0 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн данснаас ,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан нь харагдах ба энэ мөнгийг хариуцагч түүнээс зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн данснаас мөнгө гарсан нь нэхэмжлэгч газрын үнийг төлсөн гэсэн үг биш юм. Гэрчийн мэдүүлгээр зөвхөн “энэ 2 хүн хамт явж байгаад мөнгийг бэлнээр өгсөн” гэснийг нэхэмжлэгч газрын үнийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх буруу үнэлж, дүгнэлт гаргасан.

2022.0.18-ны өдөр газар худалдсан хүнд ,000,000 төгрөг төлснөөс хойш 2,000,000 төгрөгийг хариуцагч өөрөө төлснийг ч мөн нэхэмжлэгч төлсөн гэж дүгнэсэн.Нэхэмжлэгч төлсөн гэх баримт огт байхгүй юм.

.2. Шүүх “байшин барихад нэхэмжлэгч 4,231,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж тайлбарласан нь түүний “ХААН банкны данснаас 2022 оны 06 дугаар сарын 06-наас 30-ны өдрийн хооронд гарсан дансны гүйлгээгээр нотлогдсон” гэх үндэслэлээр байшингийн хамтран өмчлөгчөөр тогтоосон. Тухайн мөнгөн хөрөнгийг байшин барихад зарцуулсан эсэхийг зөвхөн банкны данснаас гарсан зарлагын гүйлгээгээр тогтоох боломжгүй ба тухайн байшинд зарцуулсан гэх тодорхой баримт шаардлагатай байтал нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.

.3. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчаас ХААн банк дахь өөрийн 44081103 тоот нийт 33 хуудас дансны хуулгыг гаргаж өгсөн. Энэ дансны хуулга нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд байгаа ба нийт 71,000,000 төгрөгийн гүйлгээ байгаа. Өөрөөр хэлбэл, 2022 оны 0 дугаар сард газар худалдаж авснаас хойш буюу 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн хөрөнгөөр байшингаа барьсан. Энэ тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаар шийдвэрт огт тусгаагүй, хариуцагчаас гаргаж өгсөн бүх баримтыг огт үнэлж дүгнэлт хийгээгүй юм.

.4. ******* ******* ******* /******* *******  *******/ маркийн *******-УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх худалдан авахдаа зээлээр авч байсан ба урьдчилгаа болох 4,00,000 төгрөгийг П.******* төлсөн. Гэтэл анхан шатны шүүх “уг зээлийн урьдчилгаа мөнгийг талууд хувааж төлсөн гэдэгт маргадаггүй'’ гэж огт ор үндэслэлгүй дүгнэлт хийсэн ба бусад зээлийн төлбөрийн дийлэнх хэсгийг нэхэмжлэгч төлсөн гэж дүгнэсэн.

“ капитал лизинг” ХХК-аас гаргаж өгсөн зээлийн төлбөрийг төлсөн баримтаас үзвэл дийлэнх хэсгийг нэхэмжлэгчийн данснаас төлж байгаа боловч тухайн зээл төлж байх хугацаанд хариуцагч өөрөө өдөр бүр бэлнээр авсан цалингийн орлогоо нэхэмжлэгчийн дансанд хийж зээлээ төлдөг байсан. Энэ талаарх  баримтаа гаргаж өгсөн, ажил хийж цалин авдаг байсан тухайг нь нэхэмжлэгч ч мөн тайлбарлаж байсан. Гэтэл хариуцагч П.******* тээврийн хэрэгслийн төлбөрт төлсөн мөнгийг огт үнэлээгүй байна.

Ингээд хариуцагч П.******* нь өөрийн өмчлөлийн ******* ******* ******* маркийн *******- УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгч Л.*******ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн тухай баримт хэрэгт байсаар байтал “машинаар өрөө төлсөн гэх тайлбар няцаагдаж байна” гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс авсан ,000,000 төгрөгтөө илүү үнэ тооцон авахгүйгээр шилжүүлж өгснийг харгалзан үзэлгүйгээр шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн гэж үзээд, нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэр гаргасан.

.. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хоёр болон түүнээс дээш этгээд хэлцлийн үндсэн дээр дундаа хамтран өмчлөх дундын өмчийг бий болгож, хамтран дундаа өмчлөх эрхтэй. Зохигчдын хооронд дундаа хамтран өмчлөх дундын өмч бий болгох талаар ямар нэгэн хүсэл зориг илэрхийлж, хэлцэл байгуулсан асуудал байхгүй Гэтэл ямар ч нотлох баримтгүйгээр, П.******* миний өөрийн мөнгөөр босгосон байшин болон газрыг Л.*******ийн дундын өмч гэж тогтоосон нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасныг нотолж байна.

Л.*******тэй байшин болон газрыг хамтран өмчлөхөөр огт тохиролцоогүй түүнээс зээлсэн ,000,000 төгрөгийн оронд миний бие 1,000,000 төгрөгийн машинаа өмчлөлд нь шилжүүлэн өгсөн. Л.******* мөнгө оруулаагүй атлаа данснаас гарсан зарлагын дүнгийн нийлбэр болох 4,231,000 төгрөгийг байшинд оруулсан гэж тайлбар гаргасныг шүүх өөр ямар ч нотлох баримтгүйгээр шууд үнэлсэн ньнотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн.  

Иймээс нэхэмжлэгч Л.*******ээс гаргасан “ дүүрэг -р хороо Их гүний -р гудамж тоот хаягт байрлах 600 мкв газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэлтэй гарсан.

6.1. Хариуцагч П.******* нь нэхэмжлэгч Л.******* надаас ,000,000 төгрөгийг зээлж авсан хэмээн ор үндэсгүй худал зүйлийг санаа зовохгүй бичиж, мөн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бас ингэж худал ярьж байх юм.

6.2. “нэхэмжлэгч газрын үнийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн байна. Газрын үнийг биднийг хамт явж төлсөн болохыг бидэнд газар зарсан гэрч Ш.т мэдүүлсэн.

6.3. “2 сая төгрөгийг хариуцагч өөрөө төлснийг ч мөн нэхэмжлэгч төлсөн гэж дүгнэсэн” гэжээ. Газрын үлдэгдэл үнэ 2 сая төгрөгийн 1 саяыг нь хамтдаа явж байгаад төлсөн гэдгийг мөн гэрч Ш.т мэдүүлсэн.

6.4. Шүүх дансны зарлагын гүйлгээг газар худалдан авсан болон байшин барьсан огноотой уялдуулж, мөн тайлбар дансны гүйлгээгээр нотлогдож байгаа эсэх талаар харгалзан үзэж, байшин барихад болон газар авахад зарцуулсан хөрөнгө мөнгө түүний эх үүсвэрийн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

6.. Хариуцагчийн тайлбарууд бодит байдалд нийцэхгүй, бусад баримтаар нотлогдохгүй байсан учир шүүх үнэлээгүй нь зөв гэж бодож байна.

6.6. Хариуцагч “цалингийн орлогоо нэхэмжлэгчийн дансанд хийж зээлээ төлдөг байсан” гэж худал тайлбарлаж байх ба энэ нь дансны хуулгаар нотлогдохгүй юм. Учир нь миний дансанд орлогоо хийж байсан тохиолдол байхгүй. Би зээлийн дийлэнх хэсгийг төлсөн, машин худалдан авахад болон авсны дараа ч машинтай холбогдох зардлууд надаас гарсан учир машиныг авсан юм. Машины урьдчилгаа мөнгийг ч бид дундаасаа төлсөн. “Машинаар өрөө төлсөн” өөрөөр хэлбэл надаас газар худалдаж авсан сая төгрөгийг зээлсэн, зээлдээ машинаа өгсөн гэж байгаа нь худал юм.

6.7. Хамтран өмчлөх дундын өмч бий болгох талаар ямар нэгэн хүсэл зориг илэрхийлж хэлцэл байгуулсан асуудал байхгүй гэжээ. Бид газар, хувийн байшин сууцыг дунд хамтран өмчлөх зорилгоор худалдан авсан болох нь гэрч Ш.тийн мэдүүлэг, миний дансны хуулга, тайлбар бусад баримтаар нотлогдож байгаа. Хамтдаа явж газар худалдах худалдан авах талаар бусадтай хэлцэл хийж, газрын үнийг хамтдаа явж төлж, байшингаа барих зардлыг гаргаж байгаа бодит үйлдэл нь өөрөө хамтран өмчлөх хөрөнгө бий болгох зорилготой бодит үйлдлүүд юм.

6.8.  Миний 40 гаруй сая төгрөгөөр барьсан байшинг 4 сая төгрөг оруулсан гэж худал хэлж байгаа гэжээ. Анх миний дансанд үлдсэн 4 сая төгрөгөөр хундам ухуулж, блок худалдан авч 1 сая гаруй төгрөг/, цемент нэлээд хэдэн тонн, элс хайрга хэд хэдэн удаа авч, өрлөг хийсэн хүмүүсийн ажлын хөлс зэргийг төлсөн. Тэрнээс хойш П.******* өөрийн хөрөнгөөр 1 бүргэд хаалга, 3 вакум цонх, дээврийг хийсэн.

Давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч П.*******од холбогдуулан дүүргийн дугаар хороо, Их гүний дугаар гудамж, тоот хаягт байрлах, 600 м.кв талбайтай газар болон уг газар дээр дутуу баригдсан хувийн сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, ******* ******* ******* /******* ******* *******/ маркийн *******- УАМ улсын дугаартай автомашиныг П.*******ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсныг шүүх баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШЗ2023/01901 дугаар захирамжаар Л.*******ийн нэхэмжлэлтэй, П.*******од холбогдох, дүүргийн дугаар хороо, Их гүний дугаар гудамж, тоот хаягт байрлах, 600 м.кв талбайтай газрын болон уг газар дээр дутуу баригдсан хувийн сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг, Л.*******ийн нэхэмжлэлтэй, П.*******од холбогдох нэр төр алдар, хүндийг сэргээж, уучлалт гуйлгах тухай иргэний хэрэгт нэгтгэсэн байна.

 

4. Л.*******, П.******* нар 2013 оноос 2023 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан, П.*******, Н. нар 2022 оны дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, дүүргийн дугаар хороо, Их гүний дугаар гудамжны тоот хаягт байрлах 600 м.кв талбай бүхий  газрын эзэмших эрхийг 7 сая төгрөгөөр худалдан авсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн зөв тогтоосон байна. /хх-, 13, 16, 9/

 

. Мөн шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд, маргаж буй эд хөрөнгийг талуудын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Л.*******ийн ХААН банк дахь 04722 дансны хуулга, 2022 оны дугаар сарын 18-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, хариуцагч П.*******ын тайлбар зэрэг нотлох баримтуудаар Л.******* нь газар эзэмших эрх худалдан авахад ,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. /хх-, 13, 1, 62, 63 /

.1. Хариуцагч П.******* нь дээрх ,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******ээс зээлж авсан, зээлийн төлбөрт ******* ******* ******* /******* ******* *******/ маркийн автомашиныг өгсөн гэж тайлбарлах боловч “лизинг ББСБ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/01 тоот албан бичгээр уг тайлбар няцаагдаж байна. Учир нь тус банк бус санхүүгийн байгууллагаас П.******* нь автомашин худалдан авах зориулалтаар 10,00,000 төгрөг зээлсэн, зээлийн төлбөрийг П.*******, Л.******* нар хамтран төлж дуусгасан болох нь 01/01 тоот албан бичгээр тогтоогджээ. /хх-71-7, 103/

.2. Маргаан бүхий газар дээр 2022 оны 6 дугаар сард хувийн сууц барьж эхэлсэн үйл баримтад талуудын хэн аль нь маргаангүй. Хариуцагч П.******* нь уг хувийн сууцыг өөрийн хөрөнгөөр барьсан, нэхэмжлэгч Л.*******ийн хөрөнгө ороогүй гэж маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч Л.*******, хариуцагч П.******* нарын ХААН банк дахь эзэмшлийн дансны хуулга тус тус авагдсан байна. Талууд хувийн сууцыг 2022 оны 6 дугаар сараас барьж эхэлсэн гэж тайлбарладаг. Уг бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг харьцуулан үзвэл, хувийн сууц барьж эхэлсэн гэх 2022 оны 6 дугаар сараас талуудын хэн алины эзэмшлийн банк дахь данснаас бэлнээр болон “барилгын материал, ажлын хөлс” гэх гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгийн зарлага хийгдсэн байна. /хх- 7-9, 121-132/

Иймд нэхэмжлэгчийн “суурь фундам ухах, хана торх босгох зэрэг зардалд миний зүгээс 4,000,000 төгрөг гаргасан, дээвэр, хаалга цонхыг П.******* өөрийн мөнгөөр хийлгэсэн” гэх тайлбарыг үнэн, зөв гэж үзнэ.

.3. Хариуцагч П.******* нь дүүргийн дугаар хороо, их гүн гудамж, тоот хаягт байршилтай 120601681 нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-22080161******* дугаарт бүртгүүлж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 00077719 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-20/  Харин хувийн сууцыг гүйцэд барьж дуусаагүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

6. Дээрхээс дүгнэхэд талууд хамтран амьдрах хугацаанд тэдгээрийн мөнгөн хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд тухайн эд хөрөнгө шинээр бий болсон байна. Анхан шатны шүүх маргаан бүхий газар болон дутуу баригдсан хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг талууд дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж дүгнээд, нэхэмжлэгч Л.*******ийг дүүргийн дугаар хороо, их гүн гудамж, тоот хаягт байршилтай 120601681 нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүн дээр баригдаж буй дутуу баригдсан хувийн орон сууцны хамтран өмчлөгчөөр тус тус тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

6.1. Нэхэмжлэгч Л.******* нь өөрийн нэр төр, алдар хүндийг П.******* гутаасан гэх үндэслэлээр уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Л.*******ээс авсан ,000,000 төгрөгтөө илүү үнэ тооцон авахгүйгээр шилжүүлж өгснийг харгалзан үзээгүй, … нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэр гаргасан, … хамтран өмчлөх эрхтэй гэж шийдсэн нь нотлох баримт үнэлэх журам зөрчсөн” гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2023/00714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

 

                      ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

 

                                                                                                  Ч.ЦЭНД