Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00420

 

 

 

 

 

 

 

 

      202         03            0                                         20/МА202/0020                

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 7-ны өдрийн 8/ШШ2023/0369 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******, ******* *******” ХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 293,553,0 төгрөгийг холбогдох татварын дансанд “*******” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

.. 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээг “*******” ХХК, “******* *******” ХХК, “******* ******* *******” ХК нар байгуулсан.  Уг гэрээний дагуу өөрийн эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн.  Гэрээний ..3-д эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бүх татвар, төлбөр хураамжийг “******* ******* *******” ХК нь төлөхөөр тодорхой тусгаж харилцан тохиролцсон боловч “******* ******* *******” ХК шилжүүлэн авсан эд хөрөнгийн улсад төлөх 2 хувийн татварыг төлөөгүй. 

.2. Үүний улмаас манай компани уг шилжүүлсэн хөрөнгөө балансаас хасах боломжгүй болж, 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг төрийн байгууллага хүлээн аваагүй, 2022 оны санхүүгийн тайлангаа хуулийн хугацаандаа баталгаажуулж чадаагүй тул заавал хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тайлангаа дахин өгөх бодит нөхцөл бүрдээд байна.

.3. Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээний дүгээр зүйлийн ..3-д заасны дагуу хариуцагч “******* ******* *******” ХК-ийг ,677,657,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авсан оффисын барилгад ногдох 2 хувийн татвар болох 293,553,0 төгрөгийг холбогдох татварын дансанд “*******” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Тус ******* нь “******* байшин” ХХК-тай 20 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ЗГ90/0528 тоот Зээлийн гэрээ, мөн тус өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБГ90/0528 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, “*******” ХХК-ийн өмчлөлд байсан дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

2.. дүүрэг, 8 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 500 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2.2. дүүрэг, 29 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 830/0027 дугаартай, 3600 м.кв талбай бүхий газар эзэмших эрх.

2.3. Зээлдэгч буюу барьцаалуулагч “******* байшин” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан. Тус ******* нь барьцааны гэрээ, “******* байшин” ХХК болон “*******” ХХК нарын гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн зээлийн гэрээний дагуу төлөгдөх өр төлбөрийн зарим хэсэгт “*******” ХХК-ийн өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тооцож авахаар болсон.

2.. Нэхэмжлэгч нь тус *******тай 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан TDBM/68/2022 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлийн ..3 дахь заалтыг үндэслэн оффисын барилгад ногдох 2 хувийн татвар болох 293,553,0 төгрөгийн татварыг нэхэмжилжээ. Тус нэмэлт нөхцөлийн ..3 дахь заалтаар газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүсэх татварын асуудлыг хэн хариуцах талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүсэх татварыг нэмэлт нөхцөлөөр, харин үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үеийн татварын асуудлыг өмнө байгуулсан бусад гэрээгээр зохицуулахаар тохиролцсон болно. Талуудын хооронд байгуулагдсан ББГ 8/8 болон ББГ 8/9 тоот Зээлийн төлбөр тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний .2 дахь хэсэгт “Хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ, бусад зардал, эрсдэлийг төлбөр төлөгч бүрэн хариуцна” гэж заасан.

2.5. Түүнчлэн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2009 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК нь хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж болно. Тодруулбал, нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг *******ны зээлийн өр төлбөрт тооцуулан шилжүүлж байгаа үйлдэл нь зээл төлбөрт тооцуулсан хэмжээгээр нэхэмжлэгчийг орлого олсон гэж үзэж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг *******, ******* ******* руу шилжүүлэх үед төлөгдөх татварыг нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцахаар байна. Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Манай *******наас 202 оны 0 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр хүргүүлсэн. Үүнд хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаж, 2022 оны 0 дүгээр сард нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээнд талууд гурван талт гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Түүнчлэн *******анд газар эзэмших эрх шилжүүлэх үед гарах мөнгөн дүн, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, дуудлага худалдааны анхны үнэ, 0 хувийн татварыг тус тус төлж нэмэлт гэрээний ..3 дахь заалтад заасан үүргээ биелүүлсэн байна. Балансаас хасах боломжгүй байдал тодорхойгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор хавтас хэрэгт байхгүй байна гэж харж байна.

Иймд “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 98 дугаар зүрйлийн 98. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “******* ******* *******” ХК-ийг 293,553,0 төгрөгийн татварыг холбогдох татварын дансанд “*******” ХХК-ийн нэрээр төлөхийг  даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,625,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

.. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл гэрээ”-ний дагуу бид өөрийн эд хөрөнгөө шилжүүлсэн өгсөн. “******* ******* *******” ХК нь гэрээний ..3-т заасны дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгийн улсад төлөх 2 хувийн татвар буюу эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүссэн өр төлбөрийг төлөөгүй тул уг төлбөрийг төлүүлэхийг даалгах тухай юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч болон “******* байшин” ХХК нар 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр TDBM/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээг байгуулахад “******* байшин” ХХК нь 202 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2/0 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “Талуудын хооронд байгуулсан 208 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ББГ8/22, ББГ8/23, ББГ8/8, ББГ8/9 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний .2-т “Хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ, бусад зардал, эрсдэлийг Төлбөр төлөгч бүрэн хариуцна.” гэж заасан боловч өнөөдрийн байдлаар манай компани зээлийн төлбөр төлж барьцааны зүйлийг буцаан авах болон барьцааны эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг гаргах боломжгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 208 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ББГ8/22, ББГ8/23, ББГ8/8, ББГ8/9 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ”-нд заасан эд хөрөнгийг дараах нөхцөлтэйгөөр *******инд бүрэн шилжүүлэн өгч 20 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ90/0528 тоот “Зээлийн гэрээ”, ЗБГ90/0528 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-тэй холбоотой үүссэн зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү алданги, хариуцлагыг дуусгавар болгох. Үүнд:

а. Талуудын хооронд байгуулсан 208 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ББГ8/22, ББГ8/23, ББГ8/8, ББГ8/9 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ”-нд заасан эд хөрөнгийг бүрэн шилжүүлснээр 20 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ90/0528 тоот “Зээлийн гэрээ”, №ЗБГ90/0528 тоот "Зээлийн барьцааны гэрээ”-ний харилцааг бүрэн дуусгавар болгох,

б. Талуудын хооронд байгуулсан 20 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ90/0528 тоот “Зээлийн гэрээ", 20 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №ЗБГ90/0528 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нээс үлдсэн “******* *******” ХХК-ийн эзэмшлийн дүүрэг, 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах газрыг *******ны зээлийн барьцаанаас чөлөөлөх,

в. “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ"-ний .2-д заасан барьцааны эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах бүх татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ болон бусад зардалыг ******* бүрэн хариуцан эд хөрөнгийг шилжүүлэн авах, ” саналыг “******* ******* *******” ХК-д хүргүүлсэн.

 “******* ******* *******” ХК-иас 202 оны 0 дугаар сарын 05-ны өдөр 5/8500 дугаартай “Шийдвэр хүргүүлэх тухай” албан бичгийг “*******” ХХК болон “******* байшин” ХХК нарт хүргүүлж “******* байшин” ХХК-ийн саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг ба уг албан бичиг “дээрх дурдсан гэрээнүүдийн дагуу барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг ******* хариуцан эд хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхийг шилжүүлэн авах.” гэж мэдэгдсэний дагуу 3 тал гэрээ байгуулсан юм.

Гэтэл шүүх гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг үндэслэсэн бөгөөд мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 98.-98.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.” гэж заасныг огт үндэслээгүй байна.

Хэрэв шүүх Иргэний хуулийн 98.6 дахь хэсэгт заасныг үндэслэсэн талуудын хооронд байгуулсан гэрээг тайлбарлахдаа гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд илгээсэн албан бичиг, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтаар үнэлж дүгнэсэн бол талуудын хооронд байгуулсан гэрээний барьцааны эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн татвар, болон үүссэн өр төлбөрийг “******* ******* *******” ХК бүрэн хариуцна гэж тохиролцож гэрээ байгуулсан болох нь илт харагдаж байгаа, мөн Иргэний хуулийн 98. дэх хэсэгт зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлахад үл хөдлөх эд хөрөнгийн үүссэн өр төлбөрийг “******* ******* *******” ХК бүрэн хариуцахаар тусгасан байхад шүүхээс татвар нь тусдаа гэж салгаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн өнөөдрийг хүртэл “*******” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дүүрэг, дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, тоот хаягт байрлах Оффисын барилгын үл хөдлөх хөрөнгийн татвар хураамж нь “*******” ХХК-ийн нэр дээр гарч ирдэг “******* ******* *******” ХК-д шилжээгүй байгаа, мөн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэдэг тул бид өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж үзээгүй тул 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр ТDВМ/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээг байгуулахдаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой үүссэн өр төлбөр, татвар хураамжийг ******* ******* ******* төлж, шилжүүлэн авна гэж гэрээний ..3-т заасан болно.

.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт зааснаар гэрээний ..-т ашиглалтыг шилжүүлэн өгөх тухай заасан байх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг “******* ******* *******” ХК-д худалдан борлуулах эсхүл өмчлөлд шилжүүлэх тухай тусгаагүй байна.” гэжээ.

Манай компаний өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дүүрэг, -р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, тоот хаягт байрлах Оффисын барилгын үл хөдлөх хөрөнгийг “******* ******* *******” ХК-д шилжүүлэн өгөхдөө 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр ТDВМ/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээний ..-д ашиглалтыг шилжүүлэн өгөх” гэсэн утгаар бичсэн боловч гэрээний гол нөхцөл нь тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалт болон өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн утга хамт илэрхийлэгдэж байгаа бөгөөд гэрээний санал болон санал хүлээн зөвшөөрсөн шийдвэрт тодорхой тусгагдсан байдаг.

Энэ нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.” гэж зааснаар гэрээний гол нөхцөл байсан.

Гэтэл шүүхээс гэрээг тайлбарлахдаа гэрээнд заавал худалдан борлуулах эсхүл өмчлөлд шилжүүлэх тухай тусгах шаардлагатай гэж үзсэн нь нэг талыг барьсан үндэслэлгүй бөгөөд ашиглалт шилжүүлнэ гэдэг нь өмчлөл, эзэмшил шилжүүлж байгаа гэж үзэхээр байгаа юм.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар гэж улсад 2 хувийн татварыг төлсөн байхыг шаарддаг бөгөөд энэ төлбөрийг төлөөгүй учраас 208 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний дагуу “*******” ХХК-ийн нэрээс “******* ******* *******” ХК-д уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж чадахгүй 2022 оныг хүргэсэн ба өнөөдрийг хүртэл “*******” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн татвар ирж байгаа тул энэ тухай бид эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой гарах зардал, татвар, төлбөр хураамж, үүссэн өр төлбөрийг төлж чадахгүй байгаа тул эдгээр зардал, төлбөр, татвар хураамж, өр төлбөрийг төлөөд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах саналыг “******* ******* *******” ХК-д тавьж улмаар гэрээ байгуулсан юм.

.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0., 0.., 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн  Ү- дугаартай, дүүрэг, -р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, тоот хаягт байрлах Оффисын барилгыг “******* ******* *******” ХК-ийн өмчлөлд шилжүүлж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох 2 /хоёр/ хувийн татварыг өөрөө төлөх үүрэгтэй байна.” гэжээ.

Манай компанид үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох 2 хувийн татварын өрийг төлөхгүй гэж маргаагүй харин энэхүү үүссэн татварын өрийг бид төлж чадаагүйн улмаас “******* ******* *******” ХК-д анх Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95. дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээ байгуулах санал тавьсан.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89. дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй." гэж заасны дагуу бид үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны улсад төлөх 2 хувийн татварыг эд хөрөнгө шилжүүлэн авч байгаа талыг өөрөө төлж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах саналыг тавьж эд хөрөнгө шилжүүлэн авагч тал уг татварыг төлж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахаар шийдвэрлэж гэрээ байгуулсан нь заавал хөрөнгө борлуулсан тал төлнө гэсэн хуулийн хориглосон зохицуулалт байхгүй болохыг харуулж байгаа.

Гэтэл шүүхээс заавал үл хөдлөх хөрөнгө борлуулсан тал төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гарах бүх зардлыг “******* ******* *******” ХК бүрэн хариуцан шилжүүлэн авахаар тохиролцсон байсан болно.

.. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт

“... Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт зааснаар Гэрээний ..3 нь улсын бүртгэлийн ү-******* дугаартай, дүүрэг, -р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, тоот хаягт байрлах Оффисын барилгыг худалдан борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох татварын талаар заагаагүй ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой зардал, төлбөр, үүссэн өрийн тухай заажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нь 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн № 5/8500 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичигт татварыг хариуцах тухай заасан гэж маргаж байна.

202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн №5/8500 албан бичгийн 2-т зардлын тухай заасан байх боловч үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох 2 хувийн татварын талаар тусгаагүй байна." гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Оффисын барилгыг худалдан борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох татварын талаар заагаагүй ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой зардал, төлбөр, үүссэн өрийн тухай заажээ” гэсэн 2 эсрэг утгатай үг дүгнэлт хийжээ.

Учир нь ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой зардал, төлбөр, үүссэн өр гэдэгт нь татварт үүссэн өрийг хэлж байгаа юм.

Татварт үүссэн өрнөөс болж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй байсан ба бид энэ өрийг төлөх санхүүгийн чадамжгүй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны төлбөрт шилжүүлэн манай компанид борлуулалтын төлбөр мөнгө орж ирээгүй учраас 2 хувийн татварыг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээс шалтгаалж 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн ТDВМ/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээг байгуулахад хүрсэн юм.

Мөн “******* ******* *******” ХК-ийн 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 5/8500 дугаартай албан бичгийн 2-т “Дээрх дурдсан гэрээнүүдийн дагуу барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг ******* хариуцан эд хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхийг шилжүүлэн авах." гэж тодорхой заасан байгаа юм.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ татварыг өр гэж үзэхгүй тусдаа ойлголт мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь компанийн хувьд өөрийн нэр дээрх бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогод ногдох 2 хувийн татвар нь улсад төлөх татварын өр болж байгаа тул энэхүү үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүссэн өр төлбөрт хамаарч байгаа юм.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хуулийг зөвхөн нэг талын эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 7-ны өдрийн 8/ШШ2023/0369 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

5.. 208 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “*******” ХХК-тай зээлийн төлбөр тооцоо, хөрөнгө шилжүүлэх гэрээний .2-т эд хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхэд гарах татвар, хураамж бусад зардлыг төлбөр төлөгч “*******” ХХК хариуцахаар заасан. Нэмэлт нөхцөлийн ..3-т үл хөдлөх эд хөрөнгийн ашиглах, эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардал, төлбөр, үүссэн өр төлбөр, татвар хураамжийг “*******” ХХК хариуцаж, “******* ******* *******” ХК-ийн зүгээс газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой татварыг хариуцан төлсөн. Үл хөдлөх эл хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг “*******” ХХК хариуцахаар тодорхойлсон.

5.2. Анхан шатны шүүхээс гэрээний шууд утгыг анхаарч, нэмэлт гэрээний ..3-т заасныг тайлбарласан нь үндэслэлтэй байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр нэмэлт нөхцөлтэй гэрээг байгуулагдсан. Тухайн татварын асуудал үүссэнээс хойш нэмэлт нөхцөлтэй гэрээг байгуулсан. “******* ******* *******” ХК нь нэмэлт нөхцөлтэй байгуулагдахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. “*******” ХХК-аас гэрээ байгуулах саналыг гаргасан учраас нэг талын хүсэл зориг гэж үзэж байна.

5.3. Уг гэрээг гурван талаас баталгаажуулсан учраас анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв дүгнэж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******, ******* *******” ХК-д холбогдуулан “2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн TDBM/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээний дагуу 293,553,0 төгрөгийг холбогдох татварын дансанд төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0., 0.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.  

3.. Талуудын хооронд байгуулагдсан 208 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ББГ 8/8 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр төлбөр төлөгч “*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу төлбөр авагч “Улаанбаатар хотын *******” ХХК /одоогийн ******* ******* *******” ХК/ болон “******* байшин” ХХК нарын  хооронд байгуулагдсан 20 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗБГ90/0528 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгүүдийг ЗГ90/0528 дугаартай зээлийн  гэрээний үүргийн зарим хэсэг болох ,677,657,000 төгрөгт тооцон төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон.

3.2. 208 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ББГ 8/9 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр төлбөр авагч “******* ******* *******” ХК болон “******* байшин” ХХК нарын хооронд байгуулагдсан 20 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗБГ90/0528 дугаартай, 206 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ЗБГ90/6065 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийн барьцаа хөрөнгүүдийг 20 оны ЗГ90/0528 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох 396,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. /хх-6-52/

3.3. “******* байшин” ХХК нь 202 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/0 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг “******* ******* *******” ХК-д хүргүүлсэн, уг саналыг “******* ******* *******” ХК хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн тухай 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 5/8500 дугаартай албан бичгийг “******* байшин” ХХК-д хүргүүлсэн байна. /хх-56/

3.. “*******, ******* *******” ХХК, “*******” ХХК, “******* байшин” ХХК нар харилцан тохиролцон 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр TDBM/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр авагч “******* ******* *******” ХК нь зээлийн гэрээний төлбөрт төлөгдөх зарим өр төлбөрт барьцааны зүйл болох төлбөр төлөгч “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг тооцож авсан байна. /хх-6, 7/

 

. Дээрх үйл баримтад талуудын хэн аль нь маргаангүй. Харин гэрээний ..3 дахь заалтын агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргажээ.

 

5. Анхан шатны шүүх гэрээний дээрх заалтыг тайлбарлахдаа Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0., 0.., 20 дугаар зүйлийн 20.2.2, Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсгийн зохицуулалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

5.. “******* байшин” ХХК-аас “******* ******* *******” ХК-д хүргүүлсэн 202 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/0 дугаартай албан бичигт “... 3. Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний .2-т заасан барьцааны эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах бүх татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ болон бусад зардлыг ******* бүрэн хариуцан эд хөрөнгийг шилжүүлэн авах” тухай санал тусгагдсан байна. /хх-57/

5.2 “******* ******* *******” ХК-аас “******* байшин” ХХК-д хүргүүлсэн 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 5/8500 дугаартай албан бичигт “... 2.Дээр дурдсан гэрээнүүдийн дагуу барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг ******* хариуцан эд хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхийг шилжүүлэн авах, ... нэгж талбарын дугаартай 830/0027 дугаартай, 8029/5597 дугаартай СХД газруудыг *******ны эзэмшилд шилжүүлэхтэй холбоотой танай компани болон “*******” ХХК-аас шаардагдах баримт бичгийг яаралтай бүрдүүлж, *******инд ирүүлнэ үү., ... хувийг “*******” ХХК-д ...” гэжээ.

5.3. Төлбөр авагч “******* ******* *******” ХК, төлбөр төлөгч “******* байшин” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр TDBM/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээний ..3-т “нэмэлт гэрээний ..-..2-д заасан үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардал, төлбөр, үүссэн өр, татвар, хураамжийг төлбөр авагч бүрэн хариуцах нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

Талуудын харилцан санал солилцсон баримт бичиг, нэгдсэн санал, гэрээний зорилго зэргийг харгалзан тэдгээрийн байгуулсан гэрээний ..3 дахь заалтын агуулгыг Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.6 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлах нь зүйтэй.

5.. Хэргийн баримтаар “******* байшин” ХХК, “******* ******* *******” ХК нар 20 онд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******ны эзэмшилд шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг “******* ******* *******” ХК хариуцан төлөхөөр санал нэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх57-58/

Зохигч талуудын байгуулсан 2022 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр TDBM/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээ  нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89. дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ******* *******” ХК-аас Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86. дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул хариуцагч “******* ******* *******” ХК-д ,677,657,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авсан оффисын барилгад ногдох 2 хувийн татвар болох 293,553,0 төгрөгийг холбогдох татварын дансанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгаж шийдвэрлэнэ. 

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67..2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 7-ны өдрийн 8/ШШ2023/0369 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн дэх заалтыг “Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86. дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул хариуцагч “******* ******* *******” ХК-д ,677,657,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авсан оффисын барилгад ногдох 2 хувийн татвар болох 293,553,0 төгрөгийг холбогдох татварын дансанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгасугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй гэснийг “үлдээж, хариуцагч “******* ******* *******” ХК-аас ,625,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,625,75 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 72 дугаар зүйлийн 72. дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

   ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

   Ч.ЦЭНД