Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019       03        12                                         65

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Г.О, Г.Э, Н.Ж, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Г.О, Шарнууд овогт Д.Э, Боржигон овогт Г.Э, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржин овогт Н.Ж нарт холбогдох эрүүгийн 1821007470027 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, ........................................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. регистрийн дугаартай, Боржигон овогт Г.О.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт амьдрах, ..........................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....................регистрийн дугаартай, Боржигон овогт Г.Э.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ............................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. регистрийн дугаартай, Шарнууд овогт Д.Э.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ................................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................... регистрийн дугаартай, Боржин овогт Н.Ж.

 

Шүүгдэгч Г.О нь Н.Ж, Г.Э, Д.Э нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Дорнод худалдаа” ХК-ний ”Шүр” худалдааны төв байрнаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8 ширхэг галын хор, ногоон өнгийн “Лутан” маркийн худгийн мотор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Г.Э нь Н.Ж, Г.О, Д.Э нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Дорнод худалдаа” ХК-ний ”Шүр” худалдааны төв байрнаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8 ширхэг галын хор, ногоон өнгийн “Лутан” маркийн худгийн мотор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900000 төгрөгийн хохирол учруулсан,

             Шүүгдэгч Д.Э нь Н.Ж, Г.Э, Г.О нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Дорнод худалдаа” ХК-ний ”Шүр” худалдааны төв байрнаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8 ширхэг галын хор, ногоон өнгийн “Лутан” маркийн худгийн мотор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900000 төгрөгийн хохирол учруулсан,

 

              Шүүгдэгч Н.Ж нь Г.О, Г.Э, Д.Э нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Дорнод худалдаа” ХК-ний ”Шүр” худалдааны төв байрнаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8 ширхэг галын хор, ногоон өнгийн “Лутан” маркийн худгийн мотор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Д.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гадуур ажил хөөцөлдөж яваад 14 цагийн орчимд ажил дээрээ ирэхэд манай ажлын нярав Мөнхжаргал надад хандаж шатны хажуу талд байсан хайрцагтай галын хор байхгүй байна, та хот руу явуулсан юм уу гэхээр нь үгүй ээ огт явуулаагүй гэж хэлээд сандраад хяналтын камер шүүхэд хоёр 30-35 орчим насны залуу өргөөд аваад гарч байгаа дүрс гарсан бөгөөд бид нарыг камерыг шүүж байх хооронд галын хорны хажуу талд байсан хайрцагтай “Лутан” маркийн худгийн мотор бас алга болсон байхаар нь дахин камер шүүхэд өмнө нь орж ирээд галын хор авсан залуучууд дахин орж ирээд худгийн мотор аваад гарч байгаа дүрс мөн адил бичлэгт байгаа юм. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. ...Манай байгууллагын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  27-28/

Иргэний нэхэмжлэгч Н.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төв дээр автобусаа гараашид хийгээд байж байхад манай гараашийн гадна талд жижиг суудлын тэрэгтэй хүмүүс ирсэн бөгөөд машин дотроос 25 орчим насны залуу гарч ирээд надад хандаж шагналаар авсан худгийн мотор байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа юм гэж хэлэхээр нь үнэн л хэлж байгаа байх гэж бодоод 250000 төгрөгөөр тохиролцоод тухайн залууд хандаж одоо бэлэн мөнгө байхгүй байна, араас дагаад явчих гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тэгээд гэрт ороод эхнэрээс 240000 төгрөг хэлж аваад өөртөө байсан 10000 төгрөгөө нийлүүлээд 250000 төгрөгийг тухайн залууд өгөөд худгийн моторыг авч үлдсэн. ...Миний хохирлыг барагдуулсан нь үнэн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн  25, задгай 1 хуудас/

Гэрч Б.Далайхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим “Шүр” захын таксины зогсоол дээр зогсож байхад манай хөрш Жикана /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ миний машины урд талын сандал дээр суугаад хамт явж байсан 3 хүн машины ард талын  сандал дээр суугаад юманд явъя гэж хэлээд “Шүр” захын төв оффисын баруун урд талд очоод энд зогсож бай юм ачина гэж хэлээд ард сууж байсан 3 залуугийн 2 нь буугаад “Шүр” захын контор руу ороод 5 минут орчим болоод битүү скочидсон цаасан хайрцагтай юм бариад гарч ирсэн. Тэгээд хаашаа явах вэ? гэж асуухад Хэрлэн сумын 6 дугаар баг “Онон” махны захын ертөнцийн зүгээр хойд талын хаалган дээр тэр 4 залуу цаасан хайрцагтай юмаа аваад надад 2000 төгрөг өгөөд буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/

- Хэрлэн сумын үнэлгээний комиссын  эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/

- Шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/

- Шүүгдэгч Д.Эы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54/

- Шүүгдэгч Н.Жгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56/

- Шүүгдэгч Г.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч Г.Э, Н.Ж, Г.О, Д.Э нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Дорнод худалдаа” ХК-ний ”Шүр” худалдааны төв байрнаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8 ширхэг галын хор, ногоон өнгийн “Лутан” маркийн худгийн мотор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...бид нар зах дээрээс такси хөлсөлж суугаад Дорнод худалдаа ХХК-ний төв оффисын урд очиж зогсоод Н.Ж, Г.Э хоёр гаднаас хүн харж үлдээд би Д.Эы хамт орж нэг давхрын шатны хажууд байсан галын хор аваад гарсан. Тэгээд бид нар Дорнод худалдаа ХХК-ний төв оффисын урдаас такситайгаа хөдлөөд Онон махны захын гадна буугаад бид нар тухайн 8 ширхэг галын хорыг “Анчир” ХХК-ний дэлгүүрийн лангууны ард түр тавиад дахин Онон махны захын урдаас такси хөлслөөд буцаж Дорнод худалдаа ХХК-ий төв оффисын урд очиж зогсоод би Н.Жгийн хамт хүн харж үлдээд Д.Э, Г.Э хоёр орж ногоон өнгийн худгийн моторыг хайрцагтай нь хамт аваад гарч ирсэн...“ гэж /хх-ийн 51-52/, шүүгдэгч Д.Эы мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн; “...архи ууж байхдаа Г.О бид нарт хандаж “Шүр” худалдааны төвийн оффис дотор худгийн мотор, галын хор байгаа дөрвүүлээ очиж авъя гэж санаачлага гаргахаар нь бид хэд зөвшөөрч зах дээрээс танихгүй нэг такси аваад “Шүр” худалдааны төвийн оффис руу очсон. Очоод Оуюунбаатар бид хоёр ороод тухайн газрын үүдний хэсэгт байсан галын хорыг нь авч гарсан. Тухайн галын хорыг “Онон” махны зах руу орж зарах гэхэд авахгүй байхаар нь “Анчир” ХХК-ний гадна орхисон. Г.О тэр үед бид гуравт хандаж дахин явъя андуурсан юм шиг байна гэхээр нь дахин очиж би Г.Эын хамт ороод үүдэн хэсэгт байсан ногоон өнгийн худгийн моторыг аваад гарсан. Гадна Г.О, Н.Ж нар хүн хараад байж байсан...“ гэж /хх-ийн 53-54/, шүүгдэгч Н.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би Г.Эын хамт хүн хараад Г.О, Д.Э хоёр ороод тухайн газарт байсан хайрцагтай зүйл аваад гарч ирсэн. Ирэхээр нь харсан чинь олон ширхэг галын хор байсан бөгөөд тухайн галын хорыг “Онон” махны зах руу орж зарах гэхэд авахгүй байхаар нь “Анчир” ХХК-ний гадаа орхисон. Г.О тэр үед бид гуравт хандаж дахин явъя андуурсан юм шиг байна гэхээр нь дахин очиж дахин хүн хараад Д.Э, Г.Э хоёр ороод дахин хайрцагтай зүйл авч гарч ирсэн. Гарч ирэхээр нь харсан чинь ногоон өнгийн худгийн моторыг авсан байсан...“ гэж /хх-ийн 55-56/, шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би Н.Жгийн хамт хүн хараад Г.О, Д.Э хоёр дотогш ороод удалгүй хайрцагтай зүйл аваад гарч ирсэн. Ирэхээр нь харсан чинь олон ширхэг галын хор байсан бөгөөд тухайн галын хорыг “Онон” махны зах руу орж зарах гэхэд авахгүй байхаар нь “Анчи”р ХХК-ний гадаа орхисон. Г.О тэр үед бид гуравт хандаж дахин явъя андуурсан юм шиг байна гэхээр нь Н.Ж, Г.О хоёр хүн харж машиндаа үлдээд би Д.Эы хамт дотогш ороод шатны хажууд байсан хайрцагтай зүйлийг би өргөөд авч гарсан. Тэгээд тухайн моторыг Авто тээврийн үндэсний төв дээр очиж Г.О нэг ахтай уулзаж 250000 төгрөгөөр худалдсан...“ гэх /хх-ийн 57-58/ мэдүүлгүүд, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... хяналтын камер шүүхэд хоёр 30-35 орчим насны залуу өргөөд аваад гарч байгаа дүрс гарсан бөгөөд бид нарыг камерыг шүүж байх хооронд галын хорны хажуу талд байсан хайрцагтай “Лутан” маркийн худгийн мотор бас алга болсон байхаар нь дахин камер шүүхэд өмнө нь орж ирээд галын хор авсан залуучууд дахин орж ирээд худгийн мотор аваад гарч байгаа дүрс мөн адил бичлэгт байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, иргэний нэхэмжлэгч Н.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Авто тээврийн үндэсний төв дээр автобусаа гараашид хийгээд байж байхад манай гараашийн гадна талд жижиг суудлын тэрэгтэй хүмүүс ирсэн бөгөөд машин дотроос 25 орчим насны залуу гарч ирээд надад хандаж шагналаар авсан худгийн мотор байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа юм гэж хэлэхээр нь үнэн л хэлж байгаа байх гэж бодоод 250000 төгрөгөөр тохиролцоод тухайн залууд хандаж одоо бэлэн мөнгө байхгүй байна араас дагаад явчих гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тэгээд гэрт ороод эхнэрээс 240000 төгрөг хэлж аваад өөртөө байсан 10000 төгрөгөө нийлүүлээд 250000 төгрөгийг тухайн залууд өгөөд худгийн моторыг авч үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч Б.Далайхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Г.О, Г.Э, Д.Э нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, харин шүүгдэгч Н.Ж нь шүүгдэгч Г.О, Г.Э, Д.Э нарыг энэ хулгайн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж “гадаа хүн харж байсан” үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус журамлан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.О, Г.Э, Н.Ж, Д.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Г.О, Г.Э, Н.Ж, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг  харгалзан шүүгдэгч Г.О, Г.Э, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсвэл зохино.        

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг DVD-г хэрэгт хавсарган үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Эы .................... регистрийн дугаартай, шүүгдэгч Н.Жгийн ................... регистрийн дугаартай, шүүгдэгч Г.Оын .................. регистрийн дугаартай, шүүгдэгч Г.Эын .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

 

 

1. Шүүгдэгч Боржин овогт Н.Ж, Боржигон овогт Г.О, Шарнууд овогт Д.Э, Боржигон овогт Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Г.О, Д.Э, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.        

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.О, Г.Э, Н.Ж, Д.Э нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.О, Г.Э, Н.Ж, Д.Э нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Г.О, Г.Э, Н.Ж, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хэрэгт хавсарган үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Эы .................. регистрийн дугаартай, шүүгдэгч Н.Жгийн ............ регистрийн дугаартай, шүүгдэгч Г.Оын ....................... регистрийн дугаартай, шүүгдэгч Г.Эын ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.О, Г.Э, Н.Ж, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР