Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00440

 

 

 

 

 

      *******0*******4         03            04                                           *******10/МА*******0*******4/00440                           

 

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 11 дүгээр сарын **************-ний өдрийн 18*******/ШШ*******0*******3/03430 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.*******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Б.******* нь *******0************** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ц.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, *******0*******3 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буцаан өгөх, өдрийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлөөр  зээлдүүлсэн.

1.*******. Зээлийн баталгаанд барьцаа хөрөнгө болгож ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, 4*******а тоот хаягт байршилтай 158 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн тус хаягт байршилтай 1864*******31*******6*******43*******6 нэгж талбарын дугаартай **************7 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалж, гэрээ байгуулсан.

1.3. Зээлийн мөнгө болох 150,000,000 төгрөгийг *******0************** оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр хариуцагч Ц.*******ын банкны 500167*******5*******0 тоот дансанд шилжүүлэхдээ түүний хүсэлтээр эхний сарын хүү болох 6,000,000 төгрөгийг  суутган, үлдэх 144,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн.

1.4. Хариуцагч нь  зээлийн хүү болох сарын 6 сая төгрөгийг *******0*******3 оны 05 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл төлсөн, үндсэн зээл 150,000,000 төгрөгийг төлөөгүй.  Түүн рүү удаа дараа утсаар холбогдож зээлээ төлөхийг шаардаж байсан болно.

1.5. Иймд хариуцагч Ц.*******аас үндсэн зээл 150,000,000 төгрөг, өнөөдрийг хүртэлх 70 хоног хүүд 14,000,000 төгрөг, 70 хоногийн алданги 5*******,500,000 төгрөг, нийт *******16,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

*******. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

*******.1. *******0************** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 150,000,000 төгрөгийн зээлийг авсан. Тухайн өдрөө 6,000,000 төгрөгийг нь хүүд суутгаж авсан. Хүү, алдангийг хасуулах хүсэлтэй байна. Хэдэн төгрөг буцаан төлснөө баримтаа харж хэлэх боломжтой тодорхой санахгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******8*******.1, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас *******00,570,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,*********************,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,*******40,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 1,160,80******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож,хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас *******00,570,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд миний бие уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие 150,000,000 төгрөгийг зээлдэх гэрээ хийгээд 144,000,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд *******4,000,000 төгрөгийг төлсөн тул 1*******0,000,000 төгрөг гаргуулахаар багасгаж өгнө үү. Хүү, алдангийг нь хасаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч 150,000,000 төгрөг зээлэхдээ би энэ сарын хүүг төлж чадахгүй гээд өөрөө 6,000,000 төгрөг өгсөн. 150,000,000 төгрөг зээлсэн гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх 140,000,000 төгрөгөөс алданги тооцож шийдвэрлэсэн. Иймд багасгах боломж байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

*******. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 1*******0,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг  “хүүд суутган авсан 6,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна, хүү, алдангийг хасуулна” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд *******0************** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.******* нь 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ц.******* *******0************** оны 11 дүгээр сарын 0*******-ний өдрөөс эхлэн сар бүрийн 0*******-нд зээлийн хүүг, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх, уг хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-6/

3.1. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн  банк дахь данс руу *******0************** оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр 8 удаагийн гүйлгээгээр нийт 144,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-14/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж, улмаар Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч талаас “зээлийн гэрээний үүргээс *******4,000,000 төгрөг гүйцэтгэсэн” гэх тайлбарыг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

Шүүх зохигчийн тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.******* дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг *******00,570,400 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 15,*********************,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4.1. Хариуцагчаас үндсэн зээл 144,000,000 төгрөг, 6 сарын зээлийн хүүг сар бүрийн 3.5 хувиар /144,000,000 х 3.5%/ тооцон, үндсэн зээл 144,000,000 төгрөг, зээлийн хүү 30,*******40,00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

4.*******. Мөн талуудын гэрээний 3.7-д заасныг үндэслэн 67 хоногийн алдангид 50,330,400 төгрөг тооцон хариуцагчаас   гаргуулахдаа Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 11 дүгээр сарын **************-ний өдрийн 18*******/ШШ*******0*******3/03430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,170,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* дугаар зүйлийн 17*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

 ШҮҮГЧИД                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

   Ч.ЦЭНД