Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00498

 

 

 

 

 

       *******0*******4         03            13                                          *******10/МА*******0*******4/00498                           

 

 

“******* ******* *******” ХК-ийн

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 1******* дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ*******0*******3/00589 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.*******, П.*******т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 40,588,45*******.18 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч П.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ерханат, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Б.******* нь “******* ******* *******” ХК-тай *******019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ, *******0*******1 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ, *******019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Гэрээгээр *******6,500,000 төгрөгийг гадаад сургалтын төлбөрийн зориулалтаар жилийн *******4 хувийн хүүтэй, ******* жилийн хугацаатай зээлж авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг ******* жил 8 сарын хугацаатай болгож өөрчилсөн бөгөөд гэрээний хугацаа дууссан.

1.*******. Зээлдэгч П.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ *******0*******1 оны 1******* дугаар сарын **************-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон үүргээ боловч биелүүлээгүй.1.3. Зээлийн гэрээний 10.*******.*******, Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.1, **************6 дугаар зүйлийн **************6.1 дэх хэсгүүдэд заасны дагуу “******* ******* *******” ХК-ийн зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

1.3. Хариуцагчаас 40,580,45*******.18 төгрөг гаргуулна, төлбөрийг  төлөөгүй тохиолдолд П.*******, П.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар байр тоот хаягт байрлах 4******* м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

*******. Хариуцагч П.*******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

*******.1. П.******* миний бие “******* ******* *******” ХК-тай *******019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөн өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьж барьцааны гэрээг байгуулсан. Би *******019 оны 0******* дугаар сарын 04-ний өдрөөс *******0*******0 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл зээлийн хугацаа хэтрэлтгүйгээр ************** сар зээлийг  графикийн дагуу төлсөн.

*******.*******. Коронавирус халдварт өвчин гарч, бүх нийтээр бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “******* ******* *******” ХК-д зээлийн гэрээг сунгуулах хүсэлтээ цахимаар өгсөн. Гэрээг 8 сарын хугацаагаар сунгасан бөгөөд өөрийнхөө боломжоор *******4 сарын хүүг төлсөн.

*******.3. “Эрүүл мэндийн шалтгаанаар зээл төлөх боломжгүй тухай, мөн олон улсын зөвлөхийн эрхээр авдаг гэрээнүүд цуцлагдаж байна. Тийм учраас хүүг тооцохгүйгээр үндсэн зээлийг тодорхой хугацаа олгож төлөх боломж олгох” талаар *******инд хандсан боловч хариу өгөөгүй. Дараа нь хариу өгөхдөө бид нар дарга нартай хуралдаад шийдээд танд хариу өгье гэж хэлсэн.

*******.4. Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан шаардах эрх *******инд үүснэ.

Гэтэл ******* энэ талаар ямар ч санаачилга гаргаагүй атлаа ******* жил ******* сарын дараа нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

*******.5. Иргэний хуулийн ********************* дугаар зүйлийн **************4.*******.3-т зааснаар “******* ******* *******” ХК хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлээгүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

Гэрээ дууссанаас хойш төлсөн 6,100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна. Үлдэх *******0,400,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх саналтай байна гэжээ.

 

3. Хариуцагч П.*******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний нэр дээрх орон сууцыг эхнэр П.******* *******ны барьцаанд тавьж зээл авсан. Энэ асуудлыг П.******* хариуцна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан П.*******аас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 40,588,45*******.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож, хариуцагч П.*******аас зээлийн гэрээний үүрэг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 158 дүгээр зүйлийн 158.1.-д заасныг баримтлан хариуцагч П.******* зээлийн гэрээний үүрэг 40,588,45*******.18 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /П.*******, П.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар байр тоот хаягт байрлах 4******* м.кв талбайтай орон сууц/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,09*******.3 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.*******аас 431,09*******.3 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч П.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 1******* дугаар сарын 19-ны өдрийн 104/ШШ*******0*******3/00589 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. П.******* миний бие зээлийн гэрээний үүрэгт 6,100,000 төгрөг, зээлийн хүүд *******4 сарын хугацаанд нийт 1*******,7*******3,846.36 төгрөг төлсөн.

5.*******. Зээл төлж байх хугацаанд дэлхий нийтээр Коронавирусын халдвар гарч Монгол улсын Засгийн газрын *******0*******0 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолын 8-д зааснаар зээлийн гэрээг 8 сарын хугацаагаар хойшлуулж, нэмэлт гэрээ байгуулж, гэрээг *******0*******1 оны 07 сар хүртэл сунгасан. Нэмэлт гэрээний хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүйгээр хойшлуулсан. Коронавирус халдварт өвчний нөхцөл байдлаас хамаарч зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болж *******0*******1 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******анд очиход өмнөх цахимаар илгээсэн хүсэлтийг үндэслэн байгуулсан “Зээлийн нэмэлт гэрээг" цаасан хэлбэрээр байгуулж гарын үсэг зуруулан нотариатаар баталгаажуулж авсан. Энэ нь П.*******ийн зээлийн дансны хуулгын *******0*******0 оны 1******* дугаар сарын 04-ний хийсэн 504,9.96 төгрөгийн орлогыг мөн сарын *******9-ний өдөр “СС*******0*******01*******01009 шийдвэрийн дагуу үндсэн хүү кап буцаах” гэсэн *******ны тэмдэглэгээгээр нотлогдоно.

Гэтэл ******* дээрх гэрээг тухайн өдөр байгуулсан мэтээр тайлбарлаж, тухайн гэрээний зээл, зээлийн хүүг хэрхэн төлөх хавсралтгүй байхад хүү төлөх мэтээр гүжирдэн түүнийг үндэслэн шийдвэрлэсэнд их гомдолтой байна.

5.3. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж байсан нь миний зээлийн хүүгийн төлөлтөөр нотлогдоно. *******0*******1 оны 07, 08 дугаар сарын хүүгийн төлбөрөө хийж зээлийн гэрээгээр байгуулсан хүүг бүрэн төлж дуусган зээлийн үндсэн төлбөрөө хийх болсон. Үндсэн зээл төлөх хугацааг хойшлуулах тухай миний саналыг шийдвэрлээгүй, *******0*******1 оны 1******* дугаар сарын *******0, 31-ний өдрүүдэд төлсөн нийт 6,100,000 төгрөгийг үндсэн зээл, хүүгээс хасагдсан талаар тодорхой хариу өгөхгүй байсаар бидний дунд үл ойлголцол гарсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа байдал нь хариуцагчийн эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхий дордуулсан гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийн 40,588,45*******.18 төгрөгийг бүрэн төлөх үндэслэлгүй, үндсэн зээл болох *******0,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. *******0,188,45*******.18 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үндсэн зээлээс миний төлсөн 6,100,000 төгрөгийг хасаж, зээлийн гэрээний хугацаанд хүүгээ бүрэн төлсөн, нэхэмжлэгч өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. “******* ******* *******” ХК, П.******* нарын хооронд *******019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *******4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. *******0*******1 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээгээр *******4 сарын хугацааг 3******* сар болгож нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэрээний хугацаа нь *******0*******1 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дууссан, энэ талаар манайх маргаагүй.

6.*******. “******* ******* *******” ХК-аас *******0************** оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч П.*******т мэдэгдэл гардуулсан. Үүргийг гүйцэтгэхийг шаардах тухай албан бичгээр нийт *******8,75*******,809.94 төгрөгийг төлөх тухай, *******0************** оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхгүй бол шүүхэд хандалгүй, үл хөдлөх эд хөрөнгөд халдах талаар анхааруулсан.

6.3. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлээс 6,100,000 төгрөгийг хасаж тооцох, мөн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгох агуулгатай гомдол гаргасан. ******* ******* *******наас гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцооллоос харахад П.******* нь *******0*******1 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр болон сарын сарын 31-ний өдөр нийт 6,100,000 төгрөг төлөөд уг төлбөр нь зээлийн хүүд суутгагдсан байдаг, энэ талаар баримтаа гаргаж өгсөн.

“******* ******* *******” ХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцсон. Иймд хариуцагч П.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

*******. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь хариуцагч П.*******, П.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт 40,588,45******* төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 4******* м.кв талбайтай орон сууц болох хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.******* нь “ковид цар тахлын нөхцөлөөс шалтгаалан зээл төлөх боломжгүй болсон, гэрээний хугацааг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүйгээр хойшлуулсан, ******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн эдийн засгийн байдал дордсон, ... үндсэн зээлээс 6,100,000 төгрөг хасаж тооцуулж, *******0,460,000 төгрөг төлөх боломжтой” гэж, хариуцагч П.******* нь  “миний нэр дээрх орон сууцыг эхнэр П.******* нь барьцаанд тавьж зээл авсан, энэ асуудлыг П.******* хариуцна” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд  маргажээ.

               

3.Талууд *******019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/ВВС190108010-1 тоот зээлийн гэрээ байгуулж, “******* ******* *******” ХК нь *******6,500,000 төгрөгийг, жилийн *******4 хувийн хүүтэй, *******4 сарын хугацаатай зээлдүүлэх, П.******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх7-9/

 Гэрээний талууд *******0*******1 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Зээлийн нэмэлт гэрээ” байгуулж, дээрх зээлийн гэрээний хугацааг *******0*******1 оны 9 дүгээр  сарын 08-ны өдрийг хүртэл сунгажээ. /хх13/

             

            4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

5. Зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, зээлдэгч П.******* нь зээлийн үүргийг *******0************** оны 5 дугаар сараас хойш гүйцэтгээгүй үйл баримтад талууд маргаангүй.

 Хариуцагч П.******* нь үүрэг зөрчсөн үндэслэлээ “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж буй нь хуулийн үндэслэлгүй байна.

Талууд зээлийн гэрээний 1*******.4-т “Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцогдоно” гэж заажээ.

Хэрэгт Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай холбогдон “Зээлийн гэрээ”-нд өөрчлөлт оруулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх нөхцөлийг харилцан тохиролцсон талаар баримт авагдаагүй байна. Түүнчлэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгч талыг нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

 

6. Хариуцагч П.******* нь гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөө гэрээгээр тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч “******* ******* *******” ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн тул хариуцагчийн гаргасан гомдол хангахгүй орхив.

 

7. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 6,100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах тухай хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Учир нь талуудын гэрээний хугацаа *******0*******1 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Хариуцагч П.******* нь *******0*******1 оны 1******* дугаар сарын *******0-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 3,100,000 төгрөг тус тус төлжээ. /хх-63, 64/

Уг төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь Иргэний хуулийн *******16 дугаар зүйлийн *******16.4 дэх хэсгийн “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ”  гэж заасанд нийцнэ. 

Хариуцагч П.******* нь *******0*******1 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн үүргээ зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. *******0*******1 оны 1******* дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн тул энэ өдрийг хүртэлх зээлийн хүүгийн төлбөр *******,*******3,6*******0 /*******0*******1.08.05-*******0*******1.1*******.10/ төгрөг байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл *******6,460,400 төгрөгөөс *******0*******1.1*******.10-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр төлсөн 3,100,000 төгрөгийг тус тус хасвал үндсэн зээлийн үлдэгдэл *******0,360,400 төгрөг болж байна.

Зээлийн хүүгийн тооцооллын хувьд: *******0*******1 оны 1******* дугаар сарын 10-ны өдрөөс 1******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 11 хоногийн зээлийн хүү 17*******,04******* төгрөг /*******3,460,400 х *******%=469,*******08 төгрөг : 30 хоног=15,640 төгрөг х 11 хоног/,  

*******0*******1 оны 1******* дугаар сарын 31-ний өдрөөс *******0*******3 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг тооцвол 8,958,576 /*******0,360,400 х *******%=407,*******08 төгрөг х ************** сар/ төгрөг болж байна.

 Нийт зээлийн хүү 11,514,************** /*******,*******3,6*******0+17*******,04*******+8,958,576/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,30*******,847 /11,514,************** х *******0%/ төгрөг байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч Г.*******аас үндсэн зээл *******0,360,400 төгрөг, зээлийн хүү 11,514,************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,30*******,847 төгрөг, нийт 34,177,485 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХК-д олгох” өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

8. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 45******* дугаар зүйлийн 45*******.*******, *******19 дүгээр зүйлийн *******19.1 дэх хэсгийн заалтыг нэмж оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.  

 

9. “******* ******* *******” ХК, П.*******, П.******* нар *******019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗБ/ВВС190108010-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.*******, П.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар байр тоот хаягт байрлах 4******* м.кв талбайтай орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх10-1*******/

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.******* дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байна. Талууд барьцааны гэрээний харилцааны талаар маргаангүй. Анхан шатны шүүх хариуцагч П.******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шийдлийн хувьд зөв боловч холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийг ******* дахь заалтад өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч П.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 1******* дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ*******0*******3/00589 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* дугаар зүйлийн 45*******.*******, 453 дугаар зүйлийн 453.1, *******19 дүгээр зүйлийн *******19.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.*******аас зээлийн гэрээний үүрэгт 34,177,485 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 34,195,985 төгрөгийг гаргуулж, “******* ******* *******” ХК-д олгож, хариуцагч П.*******аас зээлийн гэрээний үүрэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн ******* дахь заалтын “158 дугаар зүйлийн 158.1” гэснийг “175 дугаар зүйлийн 175.1” гэж, “40,588,45*******.18” гэснийг “34,177,485” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “431,09*******.3 төгрөг” гэснийг “3*******8,837 төгрөг” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******58,89******* төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* дугаар зүйлийн 17*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                                            Д.НЯМБАЗАР   

 

     Ч.ЦЭНД