Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч А.Э түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хохирогч Х.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөл овогт  Амарсанаагийн Эрдэнэбаатарт холбогдох “18110022670963” дугаартай, 186/2019/0071/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын  сарын 02-ны өдөр шүүн хэлэлцэв.                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч түүний хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 84-1231 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Дөл овогт Амарсанаагийн Эрдэнэбаатар /РД:ШГ81051612/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч А.Энь 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 54-1231 тоотод хамтран амьдрагч X Оюунбилэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч А.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед болсон үйл явдлыг миний ухаан санаа орж гараад сайн санахгүй байгаа. Дүү нар нь ирснийг мэдээгүй. Эмнэлэгт очиж үзүүлснийг бас мэдэхгүй байгаа, тухайн үед нь би унтаж байсан. Маргааш өглөө нь болсон үйл явдлын талаар мэдсэн. Би гэмтээснээ мэдээд цаг алдалгүй холбогдох байгууллагуудад дуулага өгснөө санаж байгаа. Цагдаа ирснийг бас мэдэж байгаа. Өөр сайн санахгүй байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Шүүх хуралдаан дээр хохирогчид хохиролоо 4 сарын хугацаанд бүрэн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулж байна.Хохирогч Х.Оюунбилэгт учирсан ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, банкны зээл, памперс, таяг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бүх зардлыг бүрэн төлж барагдуулна гэв.

1.2.Хохирогч Х.Оюунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...Би насаараа хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу болсондоо харамсаж байна. Хэрэг гарсан өдөр Амарболд бид гурав машин үзэх гээд явж байсан. А.Эрдэнэбаатарын гар утас руу нь хүн залгахад намайг ярь гээд утсаа өгсөн. Гар утсаар нь ярихад нэг эмэгтэй байсан А.Эрдэнэбаатарыг байхгүй байна гэж хэлэхэд тэр хүүхэн согтуу байсан. Тэгээд би яахаараа нөхөрт чинь бие, сэтгэлээрээ тоглуулах ёстой юм бэ, би заавал утсаар ярина гээд байсан. Дараа нь гэртээ ирээд энэ талаар яриагүй. А.Эрдэнэбаатар, Амарболд хоёр хамт архи уусан. Намайг хөргөгчнөөс юм авах гээд зогсож байтал А.Эорж ирээд нэг гараараа үснээс зулгаагаад нөгөө гараараа шилэн хүзүүнээс базаад, өвдгөөрөө миний ар нуруунаас түлхэж намайг хөдлөх боломжгүй болгосон. Миний ханиа миний нуруу хугарлаа гэхэд гараа авахаар нь намайг тавьсан гэж бодтол гэнэт араас өшиглөсөн. Тэгээд намайг газар унасан байх үед миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Амарболд ирээд тавь гээд эхний удаа хэлэхэд тавихгүй байхаар нь А.Эрдэнэбаатарын шилэн хүзүү рүү цохиж гарыг нь тавиулсан. Тэгээд босох гэтэл миний хөл өвдөөд босож болохгүй байсан. Миний хөл өвдөөд байна гэхэд А.Эгар утсаараа цагдаа дуудсан. А.Эрдэнэбаатарын ээж нь А.Эчамайг зодоод хөлийг чинь хугалсан гэсэн, энэ үнэн үү гэж надаас асуусан. Тэгэхээр А.Эөглөө надтай яриагүй байхдаа ээждээ энэ талаар хэлсэн байсан. Би А.Эрдэнэбаатарыг энэ явдлын талаар маш сайн санаж байна гэж бодож байна. Яагаад өнөөдөр ингэж яриад байгааг ойлгохгүй байна. Шүүх хурлын дараа согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ А.Энадад өөрөө  хэлж байсан. Мөн хамтран амьдрагч нь хүртэл ирээд чамайг түлхээд унагасан гэсэн, шүүх хурал дуустал түр салсан жүжиг үүсгэе гэсэн гэж хэлсэн. А.Эрдэнэбаатарыг хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж би бодохгүй байна. Шүүх хурлын дараа А.Эби чамд салаавч өгч амьдарна, танай өмгөөлөгч яагаад хүний муу үзээд байгаа юм бэ? Би ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Яагаад танай өмгөөлөгч дахин, дахин хүсэлт гаргаад хүний ажилд саад хийгээд байгаа юм бэ гээд над руу орилоод байсан. А.Эяагаад шүүхийн шийдвэрийг урьдчилж мэдээд байгаа юм бэ? гэдгийг би гайхаж байна. Өмнө нь миний гар, хөл рүү цохиж байсан. Үүнийг манай сургуулийн багш нар нотолно. Манай ах дүү нар, найз нөхөд ч мэднэ. Би А.Эрдэнэбаатарыг гэж хэлдэггүй байсан. Миний хувцсыг урж байсан. Миний хүүхдийг хүртэл түлхээд гэрээс гарч байсан. Би ах, дүүгээсээ намайг зоддог байсныг нь хүртэл нуудаг байсан. 2017 оны 09 дүгээр сараас хойш 2 удаа эм тариа аваад өг гэж залгаж байхад надад эм тариа ав гэж мөнгө өгч байгаагүй. 1 дүгээр сард ганц удаа 100.000 төгрөг өгсөн. Би А.Эрдэнэбаатарт явж чадахгүй байна. Надад таяг авч өгөөч гэхэд авч өгөөгүй. Намайг үл тоодог. А.Эби Х.Оюунчимэгийг түлхсэн чинь ясны сийрэгжилтээс болоод хөл нь хугарсан гэж хэлж ойлгуулсан байсан. Миний хөл явахад их муу байгаа. Миний хөл оройдоо хавддаг. Миний дунд охин 70 хувийн хөдөлмөрийн чавдар алдалттай. Би ажлаасаа өөр ямар ч зүйл хийх чадваргүй болсон. Би ганцхан 4 цагийн хичээлээ заагаад гэртээ харьдаг. Би А.Эрдэнэбаатарт 1 удаа ч болов ирж миний хөлийг ямар байгаа гэдгийг хараач гэж гуйдаг. Би эмнэлэгт хэвтэж байхдаа олон эм тариа хэрэглэсэн. Тухайн үед би ханьдаа итгэж байсан учраас ямар нэгэн баримт цуглуулаагүй. Би 5 сарын цалингийн зөрүү, банкны зээл, тухайн үед миний хэрэглэж байсан памерс болон таяг авсан үнийн дүнг нэхэмжилж байгаа. Би эмчийн хяналтад байпаг. Төвөнхний үенээс өвдөг хүртлээ чөмөгний голоор нь төмөр сулгуулсан. Би 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан гэж явдаг. Би 10-15 жилийн дараа энэ төмөр үеийг солиулна гэсэн. Хэрвээ би хальтарч унаад дунд чөмгөө  гэмтээхэд суумгай буюу хэвтэрт орох магадлалтай гэсэн. А.Энадад чиний өрөөсөн хөл чинь болж амьдарна гэж хэлсэн үгэнд нь өдий хүртэл итгэж шүүх, цагдаа гэж яваагүй байсан. Шүүх хурлын дараа “Таван толгой” ХХК-д очиж ажлаа хиймээр байна гэж намайг загнасан.Шүүх хуралдаан дээр А.Эрдэнэбаатартай хохиролын тал дээр гэрээ байгуулж байна.Ямар нэгэн хүсэлт, гомдол санал алга гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Оюунбилэгийн:.. Эрдэнэбаатар найз Амарболдын хамтаар архи уугаад пиво хоол идээд хоорондоо нас барсан аавынхаа тухай ярихад нь би бурхан болсон хүмүүсийн тухай яриад яахав дээ гэж хэлэхэд Эрдэнэбаатар 'араараа миний өөдөөс цохих гээд далайхад Амарболд Эрдэнэбаатарт хандан эмэгтэй хүн зовоож байхаа болиоч гэж хэлсэн. Ингээд орой 21 цагийн үед Эрдэнэбаатар бие засахаар гарсан. Би хөргөгчнөөс юм авахаар зогсож байхад Эрдэнэбаатар орж ирээд миний ард талаас нэг гараараа шилэн хүзүүнээс базаад нөгөө гараараа үснээс хойно нь гэдийтэл хойш татаад нурууны гол хэсэг рүү өвдөгөөрөө тулаад хойш татаад байсан. Тэгэхэд нь би Эрдэнэбаатарт миний ханиа болио, нуруу хугарах гээд байна гэж хэлэхэд Эрдэнэбаатар тавиад хөлөөрөө зүүн талын бөгсөн хэсэг рүү хүчтэй өшиглөхөд би газарт унасан. Тэгээд Эрдэнэбаатар үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би Амарболдод хандан ахыгаа   аваач   намайг   алах   гээд   байна   гэж   хэлсэн.   Амарболд Эрдэнэбаатарын хүзүү хэсгээс нь бариад салгаад Эрдэнэбаатарыг цаад талын өрөө рүү авч орсон. Ингээд босох гэтэл чадахгүй байхаар нь хөл хугарсан юм шиг байна гэж Амарболд, Эрдэнэбаатар нарт хэлсэн. Эрдэнэбаатарт миний хөл ерөөсөө болохгүй байна гэхэд Эрдэнэбаатар өөрийнхөө 88027369 гэсэн  дугаараас цагдаа  болон түргэн тусламж руу дуудлага өгсөн. Эрдэнэбаатар надад хандан би яагаад цагдаа дуудчихваа, миний хань намайг зодсон гэж битгий хэлээрэй гэж дахин дахин гуйгаад байсан. Цагдаад хэн дуудлага өгсөн юм бэ гэж хэлэхэд Эрдэнэбаатар би дуудлага өгсөн гэхэд цагдаа яагаад эхнэрээ зодсон гэж дуудлага өгсөн юм бэ гэхэд Эрдэнэбаатар би түргэнийг хурдан ирүүлэхийн тулд тэгж дуудлага өгсөн юм аа гэх мэдүүлэг. /хх-н 10-11/,  

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Батмягмарын....Гэрлүү нь ороход Оюунбилэг эгч орныхоо урд талд  газраар эвгүй байдалтай сууж байсан. Харин гэрийн хойморт газраар хамтран амьдрагч Эрдэнэбаатар доошоо хараад хэвтэж байсан. Эрдэнэбулган ах Оюунбилэг эгчид хандан та гэмтчихээд байхад наадах чинь яагаад унтаж байдаг юм наадахаа сэрээгээч гэж хэлэхэд Оюунбилэг эгч Эрдэнэбаатар ах чинь тасарсан, хурдан эмнэлэг оръё гэж хэлсэн. Би Оюунбилэг эгчийн хөлөнд нь гутлыг нь өмсүүлж, гадуур хувцсыг нь өмсүүлэхэд Оюунбилэг эгч гэнэтхэн миний хүзүүний гинж алга байна олоод өгөөч гэж хэлсэн. Эрдэнэбулган ах бид бид хоёр хөргөгчний урд талаар хайхад хөргөгчний урд талд гинж унасан байсан ыа газраар дүүрэн хүний үс энд тэндгүй байсан. Эрдэнэбулган ах Оюунбилэг эгчид хандан таныг зодсон байна ш дээ, газраар дүүрэн үс байна, яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхэд Оюунбилэг эгч гэнэтхэн уйлаад та хоёр намайг хүргэж өгөх юм уу, үгүй юм уу гээд уйлаад байсан. Ингээд эмнэлэг орж эмч үзэхэд хөл хугарсан эсэхийг шалгах хэрэгтэй байна, томографикийн зураг авахуул гэсэн. Тэгээд томографикийн зураг авахуулж, зүүн хөлний дунд чөмөгний толгой хугарсан байна гээд шууд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед Оюунбилэг эгчээс эмч хөлөө яасан бэ гэж удаа дараа асуухад Оюунбилэг эгч өөрөө шат руу уначихсан гээд л худлаа хэлээд байсан гэх мэдүүлэг. /хх-н 23/,  

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Эрдэнэбулганы:....2016 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн үед байхаа одоо санаж байгаагаар манай аавын төрсөн эгч буюу авга эгч Оюунбилэг надруу залгаад эгч нь бэртчихлээ, эмнэлэг хүргээд өгөөч гэсэн. Би үеэл Батмягмар луу залгаад Оюунбилэг эгч бэртсэн байна, хамт яваад эмнэлэг хүргээд өгье гэж хэлсэн. Гэрлүү нь орход Оюунбилэг эгч орныхоо урд талд газраар суучихсан, гэрийн газраар хамтран амьдрагч Эрдэнэбаатар доошоо хараад хэвтэж байсан. Би Батмягмарын хамтаар Оюунбилэгийн хөлөнд нь гутлыг өмсүүлж, гадуур хувцсыг нь өмсүүлэхэд Оюунбилэг эгч миний хүзүүний гинж алга байна гэж хэлсэн. Батмягмар бид хоёр гэр дотор гинжийг нь хайхад хөргөгчний урд талд газар байсан ба гинжний хажуугаар газраар дүүрэн хүний үс энд тэндгүй байсан. Би Оюунбилэг эгчид таныг зодсон байна ш дээ, газраар дүүрэн үс байна, яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхэд Оюунбилэг эгч гэнэтхэн уйлаад та хоёр намайг хүргэж өгөх юм уу, үгүй юм уу гээд уйлаад байхаар нь эгчийгээ Батмягмар бид хоёр, хоёр талаас өргөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Тухайн үед Оюунбилэг эгчээс эмч нар хөлөө яасан бэ гэж удаа дараа асуухад Оюунбилэг эгч өөрөө шат руу уначихсан гээд л байсан. Гинжийг хайхад хөргөгчний урд талд гинжний ойролцоо газраар туг үс унасан байхыг хараад би тэгж бодсон. Би Оюунбилэг эгчид та зодуулсаи байна ш дээ гэж хэлэхэд Оюунбилэг эгч шууд уйлаад эхэлсэн гэх мэдүүлэг. /хх-н 26/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ч.Төмөртулгын:....Ээж эхлээд надад хэлэхдээ ээж нь хальтраад унасан гээд байсан. сүүлд нь Эрдэнэбаатар ахад нь зодсон юм аа гээд үнэнээ хэлсэн гэх мэдүүлэг. /хх-н 29/,

2.5.Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9678 тоот актын: 

1.Х.Оюунбилэг-н биед зүүн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна.

4.Х.Оюунбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын  04-ний өдөр зүүн түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийлгэжээ.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.

6.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 34/,  

2.6.Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  т  №402 тоот актын: 

1.Х.Оюунбилэг-н биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл учирчээ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т  зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч С.Чулуунсүх, Н.Энхцолмон, Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт. /хх-н 187/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс 10-11 дүгээр хуудас хохирогч Х.Оюунбилэгийн мэдүүлэг, 23 дугаар хуудас гэрч Э.Батмягмарын мэдүүлэг, 26 дугаар хуудас гэрч Э.Эрдэнэбулганы мэдүүлэг, 29 дүгээр хуудас насанд хүрээгүй гэрч Ч.Төмөртулгын мэдүүлэг, 31 дүгээр хуудас гэрч Г.Саруулын мэдүүлэг, 34 дүгээр хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9678 дугаартай дүгнэлт, шүүхийн шатанд гаргасан Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 29 дүгээр хуудас насан хүрээгүй гэрч Төмөртулгын мэдүүлэг, хохирогчийн ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, памперсын төлбөрийн баримт, Сэтгэл мэдрэлийн эмчийн тодорхойлолт, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 96 дугаар хуудас ял шийтгэлийн лавлагаа, 107 дугаар хуудас цагдаад дуулага өгсөн тэмдэглэл, 72 дугаар хуудас орлогын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд А.Энь 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 54-1231 тоотод хамтран амьдрагч X.Оюунбилэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч А.Энь 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 54-1231 тоотод хамтран амьдрагч X Оюунбилэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокуророос А.Эрдэнэбаатарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд зүйлчлэн ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Шүүгдэгч А.Эрдэнэбаатар нь бусдын эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Х.Оюунбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч А.Эрдэнэбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан 5 минут завсарлага авсан бөгөөд хохирогч Х.Оюунбилэг нь 5 017 271 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь А.Эрдэнэбаатар уг хохиролыг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор дээрх 5 017 271 төгрөгийг хэсэгчлэн төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүргийг А.Эрдэнэбаатарт хүлээлгэж, хохирогч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нэхэмжлэх нь  нээлттэй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлт гаргасан тул нотлох баримтаа бүрдүүлж, цаашид жич нэхэмжлэх эрхтэй болохыг ту тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дөл овогт Амарсанаагийн Эрдэнэбаатарыг   хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч А.Эрдэнэбаатарыг хохирогч Х.Оюунбилэгт 2019 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 5 017 271 /таван сая арван долоон мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Эрдэнэбаатарт сануулсугай.

         5.Шүүгдэгч А.Энь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6.Хохирогч Х.Оюунбилэг нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

            7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эрдэнэбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ