Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 207/ма2024/00006

 

 

 

 

 

2024 01 04 207/МА2024/00006

 

 

О аймгийн Ц-ийн газрын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: О аймгийн Ц-ийн газрын хүсэлттэй,

Гуравдагч этгээд: Б.Д-д холбогдох,

Албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Гуравдагч этгээд Б.Д-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Б.Д /цахим/, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О аймгийн Ц-ийн газрын дарга А.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ:

О аймаг, Б сум, Г баг, Б-ийн 1а-13 тоотод оршинсуух Б.Д нь удаа дараа архидан согтуурч, эрүүлжүүлэгдэн нийтийн хэв журмыг байнга зөрчиж Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засаж хүмүүжихгүй эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул согтууруулах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоргүй хавдартай болсон учраас эм уугаад намдахгүй байнга өвддөг учраас архи уучихдаг юм. Би норкозонд 3 удаа орж байсан. Албадан эмчилгээнд явуулахыг хөл муутай, хоргүй хавдартай байгаа учраас тиймхэн байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар А овогт Б-ийн Д-ийг архины албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.Д-йг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Б.Д-йг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Ц-ийн байгууллагын алба хаагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар аймгийн Ц-ийн газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/.............. шийдвэрийг эсэргүүцэж байна. Г багийн иргэн Б-ийн Д- миний бие өндөр настай аав, ээжийгээ асарч хэдэн мал малладаг гэжээ.

ХЯНАВАЛ :

Хүсэлт гаргагч О аймгийн Ц-ийн газар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Д-д холбогдуулан түүнийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар А овогт Б-ийн Д-ийг архины албадан эмчилгээнд хамруулж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

Б.Д нь 2014 оноос эхлэн эрүүлжүүлэх байранд 8 удаа, баривчлах байранд 2 удаа баривчлагдаж удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн, эрүүлжүүлэгдэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан агсам согтуу тавьж нийтийн хэв журам зөрчиж, архины хамааралтай, архидан согтуурах донтой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шаты шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Б.Д-йг албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн зөв байна.

Гуравдагч этгээд Б.Д шүүхэд Г багийн иргэн Б-ийн Д- миний бие өндөр настай аав, ээжийгээ асарч хэдэн мал малладаг гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Д-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээд Б.Д-йн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Д-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар гуравдагч этгээд Б.Д-йн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б