Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ахмадын хорооны нэхэмжлэлтэй тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт холбогдох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 62 дугаар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай 63 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Завхан аймгийн Ахмадын хорооны дарга Ү., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Д.*******, Г., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Завхан аймгийн Ахмадын хороо анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймагт ахмадын ордон байгуулах тухай асуудал төрийн өндөрлөгүүдэд /УИХ, Засгийн газарт/ үе үеийн Их Хурлын гишүүн, Засаг дарга, ахмадын байгууллагаас санал хүсэлт тавьж хөөцөлдсөнөөр 2014 оноос хуучин байрыг нь буулган шинээр ахмадын ордон барихаар зураг төсөв нь батлагдан ХХК гүйцэтгэгчээр нь шалгарч уг барилгыг тавьж эхэлсэн. Ахмадын ордоны барилга нь 2016 оны 09 дүгээр сард барьж дуусч, барилгыг хүлээн авч ахмадын байгууллага ажил үйлчилгээгээ явуулж эхэлсэн юм. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 62, 63-р тогтоолоор нэрийг нь өөрчлөн Амьдрах ухаан төв орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгон, орон нутгийн өмчинд барилга эд хөрөнгийг бүртгэн авахыг заасан байна. Энэ шийдвэр нь хууль зөрчиж гаргасан гэж бид үзэж байгаа юм. Төрийн өмчийн асуудлыг Улсын Их Хуралд, орон нутгийн өмчийн асуудлыг аймгийн хуралд Хуулиар эрх олгосон байдаг. Ахмадын ордны барилгын 1.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж бариулсан учир энэ барилга төрийн өмч юм. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн өмчийг орон нутгийн өмч болгон шийдсэн нь асуудлыг шийдэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн нэг дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4, 49.3.3, 52.1, 62.2-ын зүйл заалтууд, аймгийн Засаг дарга Ахмадын хорооны дарга нарын хийсэн гэрээний 3.5 дахь заалтыг зөрчсөн тул 62, 63 дугаар тогтоолууд хууль зөрчсөн эрх зүйн чадамжгүй, хэрэгжих боломжгүй шийдвэр гэж үзээд шийдвэр гаргагчид тавьсан боловч хариу ирүүлээгүй. Энэ тогтоолыг гаргах тухай бидэнтэй ярьж санал солилцоогүй шууд 62, 63-р тогтоол, 81 дүгээр захирамж шууд тулган хүлээлгэхийг зорьж байгаа учир тогтоолуудыг хянан нягталж шийдвэрлүүлэхээр танайд хандаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ахмадын ордонг шинэчлэн бариулах асуудлыг манай аймгийн ахмад настнууд тухайн үед аймгийн Ахмадын хорооны даргаар ажиллаж байсан Д., аймгийн Засаг дарга асан Ж., Улсын Их Хурлын гишүүн Д., Я., С. нарын санаачлага дэмжлэгээр шийдвэрлэгдэж хуучин ахмадын хорооны байрыг буулгаж, уг барилгын суурин дээр манай байгууллагын эзэмшлийн газар дээр улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд сум бүрээс 10-15 төлөөлөгчид нийт 500 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц., аймгийн Засаг дарга Д., аймгийн Засаг дарга асан Ж. нар оролцон нээлтээ хийж, Ахмадын хороонд хүлээлгэж өгсөн боловч аймгийн иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 62, 63 дугаар тогтоолыг хэлэлцэн баталж хэрэгжүүлэх гэж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц. даргатай Тэргүүлэгчид хариуцагч байна гэж үзэж байна. Аймгийн Ахмадын хороо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 62, 63 дугаар тогтоолыг 10 дугаар сарын 12-нд хүлээн аваад 10 дугаар сарын 14-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.д 62, 63 дугаар тогтоол хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд тогтоолуудыг эргэн харж хариу ирүүлэхийг хүссэн. Гэтэл өдийг хүртэл хариу ирүүлээгүй тул арга буюу шүүхэд хандахаас өөр аргагүй болсон юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 62, 63 дугаар тогтоолыг баталж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 заалт , мөн хуулийн 62.2, 62.3.1, 62.3.4 заалтыг хэрэгжүүлээгүй, Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна. (бүх шийдвэр нэг өдөр гарсан) Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Ц., А., Ч., Д.*******, Н.*******, Д.*******, Б.******* нар хэлэлцэн дээрх тогтоолыг гаргасан юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.д Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас асуудлыг шийдвэрлэж хариу ирүүлэхийг шаардсан бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас төрийн бус байгууллагын ажиллагаанд төрийн байгууллага оролцсон, аймгийн Засаг дарга, Ахмадын хорооны дарга нарын хамтын ажиллагааны гэрээг зөрчсөн эсэхийг хууль журмын дагуу судлаж хариу өгөхийг хүссэн бичгүүдэд өдийг хүртэл хариу өгсөн эсэх нь мэдэгдэхгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэн, байгууллагын эрх ашгийг хамгаалах байтал төрийн ажлыг гацааж төр, ард иргэд байгууллагын ажлыг гацааж байна. Учир нь 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 1 хүртэл 2 сар шахам хугацаанд шийдэгдэхгүй байна. Төр, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8.3.4 дэх заалтыг удирдлага болгон ахмадын ордны зургийг хийлгэж, 2014 оноос 2016 оны улсын төсвийн хуулиар хөрөнгийг нь шийдвэрлэж энэ хугацаанд барилгыг барьж дуусгаад сум бүрээс ахмадын төлөөллийг ирүүлэн нээлт хийснээр ахмадын байгууллагад эзэмшүүлэхээр хүлээлгэн өгч байна гэж ойлгож байна. Барилгын зураг гаргах, төсөв төлөвлөгөөнд ахмадын ордон гэсэн нэрээр нэрлэсээр бичигдсээр баригдсан болохоор ахмадын байгууллага эзэмших эрхтэй юм байна гэж ойлгодог. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч төрөөс ахмадын талаар авч буй арга хэмжээгхууль зөрчин орон нутгийн өмч болгон өмчлөх эрх хуулиар орон нутат олгогдоогүй. Иймд төрийн энэ өмчийг бүртгүүлэн эзэмших гэрчилгээ олгохгүй гэж байгаа болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 62, 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын 81 дүгээр захирамж гарсан тул тогтоолууд хүчингүй болсон тохиолдолд Засаг даргын 81 дүгээр захирамж хэрэгжих боломжгүй болно гэж үзэж байна. Ахмадын байгууллага 6300 ахмадын санаа гомдлыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд асуудлаа шийдвэрлүүлэхээр тавьсны хариуд аймгийн удирдлагад асуудлыг шийдвэрлэхийг зөвлөж хариу ирүүлэхийг хүссэн байна. Үүнд аймгийн шийдвэр гаргагчид хариу өгөөгүй байсаар байна. Бидний зөрчигдсөн гэж үзэж байгаа хуулиуд гэвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхээ хэтрүүлэн Улсын Их Хурлын шийдэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 тэргүүлэгчид шийдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.6-ын 3.6.8 дугаар заалт, аймгийн Засаг дарга, аймгийн Ахмадын хорооны хамтын ажиллагааны хэлэлцээр, гэрээний 3.5-р заалтуудыг зөрчсөн байна гэжээ. Нэхэмжлэгч Завхан аймгийн Ахмадын хорооны дарга Ү. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017оны 1 дүгээр сарын 25-ны хуралдаанаараа 62 дугаар тогтоолоо дахин хэлэлцээд зөвхөн 1-р заалтыг өөрчилсөн нь шаардлага хангасангүй. Уг тогтоолын 3-р заалт орон нутгийн өмчид авах нь хэвээр байна. Энэ төрийн өмч Ахмадын хорооны эзэмшилд байх юм. Орон нутгийн өмчид шилжүүлэх нь гагцхүү Улсын Их Хурлын эрхэнд байна гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тоотонд дурдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчийг бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэжээ. 2013 оны төсөв батлахдаа Завхан аймагт Ахмадын ордон барихаар баталсан нь Их хурлын зөвшөөрөл гэж үзэх үндэстэй гэж үзэж байна. Ахмад настны тухай хуулинд Ахмадын байгууллага гэж гэж ахмад настны нийтлэг эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх байгууллага гэж тодорхойлсон нь ахмад настан, ахмадын байгууллага төрийн ивээлд байсаар байсан цаашид ч байхыг заасан. Аймгийн Ахмадын хорооны нэг жилд гарах нийт зардал 150.0 сая буюу сард дунджаар 15.0 сая төгрөг байх юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.4-ийг үндэслэн гаргасан нь буруу яагаад гэвэл орон нутгийн өмчийн талаарх хурлын эрх болохоос төрийн өмчийн талаар заасан заалт биш Улсын Их Хурлын бүрэн эрхэд төрийн өмчийн талаар байгаа юм. Бид төрийн өмчийн асуудлаар гомдлоо илэрхийлсэн билээ. Аймгийн Ахмадын хорооноос ахмадын ордоны барилгад гарах тогтмол зардлыг төсөвт тусгуулахаар 2016 оны 7 дугаар сард тооцоог гаргаж санхүүгийн хэлтэст хүргэж, улмаар Сангийн яаманд хүргүүлсэн төр ахмадын талаар арга хэмжээ авч байгаа цаашид авна гэж байгаа тухайлбал, Ахмад настны тухай хуулийн 14.5.5- д аймаг, нийслэлд ахмадын ордон сум, дүүрэгт ахмадын өргөө танхим, төв байгуулж ажиллуулах, энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн жилийн төсөвт тусгуулахаар заасан байгаа юм. Ахмадын хороо орон нутгийн өмчийн үйлдвэрлэлийн газрыг байгуулах саналыг амаар болон бичгээр гаргаагүй болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй ард иргэдийн саналд тулгуурласан, тэдний эрх ашгийг хамгаалан гаргадаг. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр баригдсан байгууламжийн өмчлөлтэй холбоотой эрхийн акт гэжээ. Үүнийг бид улсын хөрөнгөөр тусгай зориулалтаар баригдсан төрийн өмч, төрийн өмчийг эзэмшигч нь аймгийн Ахмадын хороо байна гэдгийг аймгийн Засаг даргатай 2016 онд хийсэн гэрээнд тусгасан байтал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төрийн өмчийг орон нутгийн өмчинд авах эрх олгогдоогүй юм гэж үзэж байна. Монгол Улсын ахмадын байгууллага нь төрийн бус статустай төрийн халамж үйлчилгээнд хамрагдан өөрийн эрх зүйтэй, хуультай, арга зүйн нэгдмэл удирдлагатай, нутаг орны болон үйл ажиллагааг зохицуулсан тус тусын дүрэмтэй байгууллага. Гэтэл төр энэ байгууллагын ажил үйлчилгээнд оролцож буй ахмадуудыг улс төржүүлэх, тэгш бус хандах хандлага газар авч байгаагийн нэг жишээ энэ асуудлаар илэрч байна гэж үзэж байна. Ахмадын хорооны даргыг хууль бус гэж үзэх үндэслэл ч байхгүй хууль байна уу, хууль бус байна уу, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хөөцөлдөж буруу зөвийг тунгаадаг ч юм биш, Монголын ахмадын холбоо, Ахмадын хороо, ахмадууд, тэдгээрийн Тэргүүлэгчид Монгол улсын хууль, тус бүрийн дүрмийн хүрээнд ажил асуудлаа шийдвэрлэж явдаг байгууллага гэдгийг хэлэх байна. Аймгийн Ахмадын хорооны бага хурлыг хуралдуулах товыг Монголын ахмадын холбооноос мэдэгдээгүй. Энэ нь улс төрийн шалтгаан байсан. Ү. намайг даргаар томилсон удирдах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, Монголын ахмадын холбооны болон ахмадуудын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгааг дүгнэж үнэлэлт дүгнэлт өгсөн билээ. Би зөвхөн өөрийн амин хувийн ашиг сонирхолын төлөө яваагүй энэ нутагт амьдарч буй хүн амын 10 гаруй хувийн эрх ашгийн төлөө, түүгээрч барахгүй сонгуульт үүргээ биелүүлж яваа жирийн нэгэн ахмад настан билээ. Харин энэ төрийн хууль дүрэм, дэг жаягаараа олон түмнээ гэсэн тэр зорилго зорилтод нийцэж зөв голдирлоор нь явуулахын төлөө ажиллаж байгаа юм. Нөгөө талаар энэ асуудлыг зөвхөн нэг хүний санаа зориг, албан тушаалын эрч хүчээр бус энэ нутагт амьдарч байгаа ахмадуудын дуу хоолой юм шүү гэдгийг хэлэх байна...62 дугаар тогтоолын талаар хууль ярьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэдэг чинь өмчөө яаж эзэмшүүлэх талаар зохицуулдаг. Энэ талаар дээрх хуулийн 75 дугаар зүйлд энэ хуулийн 6.1-6.4 хүртэл заасан гэж хэллээ. Энэ чинь л Улсын Их Хуралд өгсөн эрх нь, орон нутагт үйлчлэх ижил заалт хэмээн ойлгож байгаа. Энэ 62 дугаар тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг баримталсан нь буруу гэж үзэж байна. Мөн дээрх хуулийн 30 дугаар зүйл , мөн хуулийн 15 дугаар зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор төрөөс шийдвэр гаргаж шилжүүлдэг, мөн орон нутгийн өмчийн газар нь өмчид суурилж байгуулагддаг. Тэгэхээр энэ Ахмадын ордон бол төрийн өмчид хамаарч байгаа юм. Яагаад гэхээр төр бол ахмадууд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой. Төрийн анхаарал бол дээрх гурван бүлэгт явдаг. Энэ талаар Ахмад настны тухай хуультай, Монголын Ахмадын холбоотой. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1-д Хурлын бүрэн эрхийг заасан байдаг. Энэ тодорхой эрхийн хэмжээнд иргэдээ төлөөлж өмчөө эзэмшдэг байгууллага юм. Хурлаас өөр орон нутгийн өмчийг эзэмшдэг байгууллага байхгүй. Үүнийг би ойлгож байгаа. Гэхдээ Ахмадын ордны барилгыг орон нутаг өмчлөх нь зохимжгүй юм. Аймгийн Засаг даргын 167 дугаар захирамжийн нэгдүгээр заалтыг хүчингүй болгосон талаар ярьлаа. Энэ бол үнэн. Аймгийн Засаг дарга илэрхий хууль зөрчсөн байсныг шуурхай таслан зогсоосон. Энэ нь бид нарын тавьсан санал хүсэлтийн нэгийг биелүүлсэн. Одоо энэ Ахмадын барилга гурав хуваагдаж байгаа. Үүнд нэг компаний захирал томилогдоод дөрвөн хүн ажиллаж байна. Энд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд түрээсээ төлж байгаа л даа. Манай Ахмадын хороо ч гэсэн 67 сая төгрөгөөсөө тодорхой хэмжээний мөнгө төлнө. Гэтэл тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг хууль зөрчсөн шийдвэр гаргачхаад зүтгүүлээд байгаа нь буруу юм. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулснаар ямар ашиг олох гээд байгаа юм бэ? энэ бол тодорхойгүй байгаа. Ахмадын хороо, бясалгал, сувилал гурав зохих хэмжээний мөнгө өгч таарна. Үүн дээд компани гээд дөрвөн хүн ажиллаад байгаа юм. Мөн зургаан машины граж байгаа. Түүнийг түрээслэх журмаар ашиг орлого олно. Энэ ажлыг бол Ахмадын хороо ч хийнэ, компани байгуулсан байгууллага ч гэсэн хийнэ. Бусад аймгуудад улсын төсвөөр баригдсан Ахмадын ордон ажиллаж болоод байна. Гэтэл манай аймаг заавал орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ч гэх шиг, өнгө өнгийн нэр өгсөн үүдээр нь нэг хаяг хадсан байдалтай ажиллах ямар шаардлагатай юм бэ? гэж ахмадууд яриад байна. Энэ асуудал дээр Ахмадын хороо хариуцлагагүй хандаж байна гэж хэлсэн. Хуулиараа бол орон нутгийн өмч, төрийн өмчийг олж авах заалт ижил. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь тодорхой хүрээнд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн нутаг дэвсгэрт ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой. Ахмадуудын үйл ажиллагааг хэвийн явуулна гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр ахмадуудын үйл ажиллагаа явуулах байдал хязгаарлагдмал болсон. Яагаад вэ? гэхээр Ахмадын хороо нэг өрөө, нэг нойлыг мэдээд онгойлгох эрх байхгүй. Одоогийн байдлаар нэг нойл хаалттай байгаа. Тэгээд граж руу ороход л та нар энд байгаа зүйлээ ав гэдэг. Иймэрхүү хавчигдмал байдалд ажиллаж байгаа. Өрөөний хувьд гэвэл нэг тоглоомын өрөө, бясалгалын өрөөнд бүжиг явуулах талбай байдаг. Бид нар хурал цуглаан хийе гэхэд л аль нэг өрөөг нь мэдээд онгойлгох эрхгүй байгаа. Яг амьдрал дээр зовлон бас байна. Төр хуулийн дагуу л ахмадын байгууллагад энэ барилгыг барьж өгсөн гэж ойлгож байгаа. Миний тухайд Ахмадын ордон бариулах санал гаргасан болохоос биш төсвийг нь ингэж гаргана гэж хэлээгүй. Ийм учраас энэ асуудлыг төр л хариуцдаг байх. Бид нар тэр 58 сая төгрөгийг чинь өнөөдөр л сонслоо. Бид нарт энэ барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариад, хүлээлгэж өгсөн, тэгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа л гэж ойлгож байна. Ахмадын ордныг барих хөрөнгийн асуудалд бид нар оролцоогүй, тэр асуудлыг мэдэхгүй. Эдгээр үндэслэлээр л нэхэмжлэл гаргаж байгаа юм... Хариуцагч талаас Ү. бол Ахмадын хорооны дарга биш гэдэг. Гэхдээ хавтаст хэрэгт манай удирдах зөвлөлийн тогтоол, дүрэм авагдсан байгаа. Дүрэмд зааснаар бага хуралтай, бага хурлын хугацаа бол дөрвөн жил байдаг. Энэ хугацаа нь хоёр жил хэтэрсэн байна. Яагаад хоёр жил хэтэрсэн юм бэ? гэхээр улс төрийн шалтгаанаар хугацаандаа хуралдаж чадаагүй. Ийм учраас Ахмадын хорооны удирдах зөвлөл шийдвэр гаргах ёстой. Миний бие удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ахмадын хорооны даргаар ажиллаж байна. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Намайг хувийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргаад байна гэж үзээд байгаа гэв. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би өнөөдрийн шүүх хуралдаанд ахмадуудыг төлөөлж оролцож байна. Миний тухайд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа. Би иргэн хүний хувьд энэ талаарх гомдлоо Монгол Улсын Ерөнхийлөгчид явуулсан. Үүний хариу нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ирсэн байна. Миний бие Завхан аймгийн Ахмадын ордон бариулах гэж нилээн зүтгэсэн юм. Аймгийн Засаг дарга Ж. мөрийн хөтөлбөртөө Ахмадын ордон байгуулна гэж тусгасан юм. Тэгээд бид нар 2013 оноос ярилцаад Ахмадын хамтын гэрээ гэдэг зүйл байгуулсан. Уг гэрээн дээр Ахмадын ордон баригдсаны дараа энэ хөрөнгө нь ахмадын өмч байна гэж заасан. Тэгээд 2015 онд Ахмадын ордоны санхүүжилт зогссон юм. Тухайн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд э Завхан аймагт ирсэн. Ингэхдээ Ж., М.*******, бид гуравтай уулзсан юм. Тэгэхэд ямар ч байсан энэ барилгыг ашиглалтанд оруулна. Энэ бол та бүхний хөрөнгө шүү гэж хэлсэнд баярлаж байлаа. Тийм ч учраас э сайдын хүчинд Ахмадын ордоны барилга баригдаж дууссан. Ахмадууд намайг бичиг тоот явуулдаггүй юм уу? гэж асуудаг байсан. Тэгэхэд нь хуулийн дагуу бичиг явуулсан. Үүний хариу ирэх байх гэж хэлдэг байсан. Өмнөх Ахмадын ордон нь муу байшин байсан шүү дээ. Бид нарт мөнгө төгрөг байдаггүй болохоор арай гэж газраа чөлөөлөөд, барилгаа бариулсан. Аливаа зүйл түүхээрээ л байх ёстой. Ахмадын ордонд уртын дууны хамтлаг байсан юм. Тэгсэн чинь хөөгөөд гаргачихсан байна лээ. Бид нар уртын дуу заагаад, сургалт явуулдаг байсан. Иймэрхүү хууль бус зүйлд ахмадууд эмзэглэж байна. Миний хувьд энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтэй байна... 62 дугаар тогтоолын нэгдүгээр заалтанд байсан чиглэл, үйл ажиллагааг өөрчилж гэдгийг зассан. Харин гуравдугаар заалтанд Амьдрах ухаан төв орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын барилга, эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу орон нутгийн өмчид бүртгэж дансанд тусгахыг Орон нутгийн өмчийн газрын дарга Д.*******эд даалгасугай гэж заасан болохоор бүртгэгдсэн гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр энэ орон нутагт хэрэгжих ёстой. Тэгэхээр Ахмадын ордонг орон нутгийн өмчид бүртгэжээ гэдэг нь 62 дугаар тогтоолын гуравдугаар заалтаас харагдаж байна. Талууд бол хууль, дүрэм ярьж байна л даа. Би Ахмадын хорооны даргаар ажиллаж байхдаа олон аймгийн ахмадын ордонгоор орж байсан. Бусад аймгуудын тухайд Ахмадын ордонгоо төрөөс санхүүжүүлээд, болохгүй байгаа асуудлыг нь шийдвэрлэдэг юм байна лээ. Манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдээсээ санал сонсдоггүй. Тэр тогтоолоо гаргахдаа ахмадуудаас саналыг нь авах хэрэгтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг чинь иргэдээсээ сонгогдсон биздээ. Тэгээд нэг шийдвэр гаргачхаад хүчээр тулгаад байх юм. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Ахмадуудаас нэг ч хүнийг хүлээж авч уулздаггүй шүү дээ. Би байж л байхад надтай хэн ч уулзаагүй. Та нар хүнийг тоохгүй байна шүү дээ. Би энэ Ахмадын ордонг бариулахын төлөө тэмцэж л явсан. Энэ Ахмадын хороонд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг хаачихсан, одоо цалингүй сууж л байна. Та нарын цалинг хаачихвал ямар байдалтай байх вэ гэдгийг бодоосой гэв. Хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Д.*******, Г. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 62, 63 дугаар тогтоолуудыг гаргахдаа ахмадын хорооноос санал аваагүй, сонсоогүй, хэлэлцүүлэг хийгээгүй, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг харгалзан үзээгүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан буюу төрийн өмчийн барилгыг орон нутгийн өмчид хууль бусаар авахаар шийдвэрлэсэн гэжээ....Уг 62 дугаар тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 1 дүгээр сарын 25- ны өдөр хэлэлцээд 1-р заалтын үйл ажиллагааг өөрчилж гэснийг чиглэл, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр гэж өөрчилсөн. Мөн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг харгалзан үзээгүй гэжээ. ... Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний 3.5-д Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 3.2.3 ба 3.5.8 дахь зорилтыг хэрэгжүүлж, Амьдрах ухааны болон ахмадын ордон байгуулах ба хууль ёсны эзэмшигч нь Ахмадын хороо байна гэжээ. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 .. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэжээ. Иймд төрийн болон орон нутгийн өмчийг төрийн бус байгууллагад өмчлүүлэх эрхгүй гэж үзэж байна. Аймгийн Ахмадын хорооноос уг барилгын сар гарах тогтмол зардлыг 15-18 сая орчим төгрөг байхаар тооцоо гарган шийдэж өгөх талаар хүсэлтийг ирүүлсний дагуу ажлын хэсэг гарч судалсны үндсэн дээр аймгийн Засаг даргаас Ахмадын ордон үйл ажиллагааг алдагдалгүй хэвийн ажиллуулах, Орон нутгийн өмчийн үйлдвэрлэлийн газар байгуулж ажиллуулах тухай саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргасан байна. Аймгийн ахмадын хорооноос ирүүлсэн саналын дагуу төрийн бус байгууллагын тогтмол зардлыгтөсвөөс санхжүүлэх боломжгүй учир Орон нутгийн өмчийн газрын үйлдвэрлэлийн газрыг байгуулан тогтмол зардлыг шийдээд явах гарц байна гэж үзээд дээрх шийдвэрийг гаргасан, харин өмнө нь гарсан байсан улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Амьдрах ухаан ахмадын ордон-ыг төрийн бус байгууллагад өмчлүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгон хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ахмадын хорооны нэхэмжлэлд төрийн өмчийн барилгыг орон нутгийн өмчид хууль бусаар авахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 52 дугаар зүйлийн 52.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ. Уг тогтоол нь гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон захиргааны акт биш, улсын төсвийн хөрөнгөөр баригдсан байгууламжийн өмчлөлтэй холбоотой гарсан захиргааны акт учир дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Аймгийн ахмадын хорооны дарга Ү. нь ахмадын хороог төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Учир нь аймгийн Ахмадын хорооны даргыг Тэргүүлэгчдээс сонгох ёстой бөгөөд Тэргүүлэгчдийг ахмадын бага хурлаас 4жилийн хугацаатай томилдог байтал Тэргүүлэгчдийн хугацаа дууссан бага хурлаа хуралдуулаагүй хуучин даргатайгаа шууд тамгаа солилцсон байдаг. Түүнчлэн Ахмадын хороог дарга дангаар төлөөлөхгүй гэж үзэж байна гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч Б. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Энэ маргаан үүсэх шалтгаан бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шинээр байгуулагдах үед Ахмадын ордон ашиглалтанд ороогүй байсан. Ахмадын ордон ашиглалтанд орох тэр үйл явцад, аймгийн Ахмадын хорооноос Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албан бичиг хүргүүлж, өөрийн биеэр ирж уулзсан. Ахмадын хорооны даргын уулзсан санал нь юу байсан бэ? гэхээр одоо шинэ Ахмадын ордон ашиглалтанд орохоор маш өндөр зардал гарах гэж байна. Гэтэл манай Ахмадын хороонд батлагдаж байгаа төсөв бага байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн. Энэ асуудлыг ярьж над дээр ч гэсэн орж ирсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлаа авах үед аймгийн Засаг дарга Ж. 167 дугаар захирамж гаргасан байдаг. Энэ захирамжид юу гэж заасан бэ? гэхээр ашиглалтанд ороогүй Ахмадын болон амьдрах ухаан-ны ордны нэг ба хоёрдугаар давхрыг Ахмадын хороонд, гуравдугаар давхрыг Амар амьдрал төрийн бус байгууллагад тус тус өмчлүүлсэн байдаг. Энэ захирамжийн нэгдүгээр заалт хууль зөрчсөн учраас нэн даруй хүчингүй болгосон. Үүний дараа Ахмадын хорооны саналын дагуу Ахмадын ордонг яах вэ? гэдэг асуудал гарч ирсэн. Ингээд Ахмадын ордон ашиглалтанд ороход холбогдох бүх хүмүүсийг урьсан. Ахмадын ордон бол үнэхээр том барилга байсан. Тэгэхэд аймгийн Засаг дарга нээлтэн дээр зогсож байгаад одоо энд зогсож байгаа хүмүүс очоод хуралд, ажлын хэсэг томиллоо, энэ ажлын хэсгийг намайг ахлаж шийдвэр гарга гэж хэлсэн. Бид нар тэндээс шууд очоод хуралдсан. Энэ үед Ү. гуай байхгүй байсан байх. Энэ Ахмадын ордонд ганц ахмадын үйл ажиллагаа явагдана гэхээс илүү хоёр дугаар давхарт халамжийн сувилал ажилладаг, гурав дугаар давхарт Амар амьдрал төрийн бус байгууллагын бясалгал ажилладаг. Мөн нэгдүгээр давхарт нь ахмадын хорооны үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр энэ том барилгыг яг эзэмшигч нь хэн байх вэ? Хамгийн гол нь зардлыг яаж гаргах вэ? энэ бүхнийг шийдвэрлэхдээ Ахмадын хорооны үйл ажиллагааг гажуудуулахгүйгээр яаж шийдвэрлэх вэ? гэдэг арга замыг хайж ярилцсан. Үүний үндсэн дээр орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах нь зөв байна. Яагаад гэвэл энэ олон байгууллагуудыг нэгтгэж, дундаа байгаа эд хөрөнгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Ийм учраас 62 дугаар тогтоолоо гаргасан. Энэ тогтоол нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт Улсын Их Хурлын эрх хэмжээний асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэлээ гэж хэлсэн. Ахмадын ордонг улсын төсвийн хөрөнгөөр барьсан нь үнэн. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр баригдсан барилгыг төрийн өмч байна гэсэн хуулийн заалт байхгүй. Бид нар 62 дугаар тогтоолын үндэслэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг авсан. Энэ заалтан дээр төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө төрийн болон орон нутгийн өмч байна гэсэн заалттай. Энэ асуудал нь Улсын Их Хурал Ахмадын ордныг өмчдөө бүртгээд авсны дараа гарсан бол бид нарын буруу байж болно. Гэтэл энэ Ахмадын ордон бол шинээр үүссэн хөрөнгө. Энэ хөрөнгийг төрдөө авах уу? орон нутагтаа авах уу? гэдгээ ярилцаад орон нутагтаа авахаар шийдвэр гаргасан юм. Яагаад гэвэл Ахмадын нийгмийн халамжийн тухай хуулин дээр ч ахмадын байгууллагыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан байгаа. Тийм учраас Ахмадын ордонг орон нутагтаа авах нь зөв. Ахмадын ордон нь шинээр үүсч байгаа хөрөнгө. Энэ хөрөнгийг өмчлөлдөө бүртгэж аваагүй. Бид нар зөвхөн үйлдвэрийн газар байгуулаад, өмчлөлдөө бүртгэж авах энэ үйл явцад маргаан үүссэн байгаа. Тийм учраас бид нар Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан асуудал байхгүй. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн тийм заалтуудыг зөрчсөн гэж тайлбарладаг. Энэ хуулийн заалт бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсох ажиллагаа байна. Бид нар энэ хуулийн заалтыг зөрчөөгүй. Яагаад гэвэл бид нар ахмадын байгууллага болон ахмадуудын эрх ашгийг хөндсөн асуудал байхгүй. Харин тэдгээрийн эрх ашгийг хамгаалж байгаа асуудал юм. Энэ тогтоол нь хэм хэмжээний тухайд гадагшаа чиглэсэн акт биш гэж үзэж байгаа. 2017 оны төсөвт 67 сая төгрөг батлагдсан. Гэтэл Ахмадын хорооноос 160 сая төгрөг шаардлагатай гэж орж ирсэн. Энэ их мөнгийг яаж олох юм бэ? үүнийг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй гэж байгаа. Тэгэхээр бид нар энэ асуудлыг шийдвэрлэх гэж үзсэн. Үүнийг шийдвэрлэсэн гарц бол орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан шийдвэр юм. Энэ шийдвэр нь бүх ахмадуудын эрх ашгийг зөрчиж байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл бид нар ахмадуудын төлөөлөлтэй уулзаж үзсэн. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болсноор ахмадуудтай үйл ажиллагаа явуулахгүй байх биш. Харин ч өргөн хүрээнд ахмадуудтай үйл ажиллагаа явуулах олон жишээ байна. Бид нар өмнө нь тайлбар өгсөн. ******* сайдаас бичиг ирсэн байна лээ. Энэ талаар хариугаа манайх өгсөн. Энэ албан бичигт Ахмадын хорооны дутагдаж байгаа хөрөнгийг улсын төсвөөсөө шийдвэрлэнэ гээд хариу өгөх юм бол бид нар заавал орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шаардлагагүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэхээр эргэж хариу ирээгүй байдаг. Хэрвээ бид нар Ахмадын хорооны асуудлыг улсын төсвөөр шийдэг гээд хаях юм бол жинхэнэ ахмадуудын эрх ашиг зөрчигдөхөөр байна. Яагаад гэвэл Ахмадын ордонд 2,3-н байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас маш их маргаантай, хөрөнгө нь эзэнгүй болох гээд байгаа юм. Ийм учраас бид нар ахмадынхаа эрх ашгийг зөрчөөгүй. ... Хуулиараа ахмадын байгууллагад дэмжлэг үзүүлдэг нь үнэн. Гэхдээ тэр Ахмадын ордонд ганцхан ахмадын байгууллага үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Тийм учраас л орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах асуудал яригдаад байна. Хэрвээ тэр Ахмадын хороонд ганцхан ахмадын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байсан бол арай өөр асуудал яригдах байсан. Завхан аймгийн нийгэм, эдийн засгийг 2012-2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд амьдрах ухаан, ахмадын ордон байгуулна гэж батлагдсан байдаг. Энэ баримт бичгээр л уг ордны зорилго, үйл ажиллагааны чиглэл тогтоогдсон. Тиймээс энэ үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх ёсгүй тул аймгийн Хурлын Тэргүүлэгчдээс ахмадын болон бясалгын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр гэдэг утгыг маргаан бүхий тогтоолд оруулсан юм. Нэрний тухайд гэвэл анх бид нар Ахмадын болон амьдрах ухаан-ны ордон гэж нэрлэсэн. Гэтэл энэ нэр улсын бүртгэлийн газарт нэр давхардсан гэдэг шалтгаанаар Хүмүүний гэдэг үг урд нь орж ирсэн. Ийнхүү нэрийг өөрчилсөн тогтоол гарсан байгаа. Ахмадын хорооны ахмадуудын эрх ашигт харшилж байна гэсэн нэхэмжлэлийг хараад, нээрээ бид нар тогтоолоо гаргахдаа ахмадын хорооны чиглэл, үйл ажиллагааг өөрчилж гэж буруу гаргасан байна. Тиймээс Тэргүүлэгчид хуралдаад ахмадын хорооны чиглэл, үйл ажиллагааг өөрчлөхгүй гэж оруулаад, 62 дугаар тогтоолоо өөрчилсөн. Өнөөдөр бол нийт ахмадын эрх ашиг биш, байшингийн эзэмшил дээр яригдаад байгаа асуудал юм гэв. Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би бол аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргаар ажилладаг. Манай байгууллагын чиг үүрэг нь орон нутгийн өмч, худалдан авах ажиллагаа явуулдаг. Орон нутгийн өмч дотроо эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлдэг. Тэгэхээр Ахмадын болон амьдрах ухааны ордны барилгын хадгалалт, хамгаалалт, эзэмшил дээр нь анхаарал тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байсан. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах болсон шалтгаан бол хуулиараа иргэдийн Төлөөлөгчид бүрэн эрх нь олгогдсон. Шинээр байгуулагдсан Ахмадын болон амьдрах ухааны ордон ашиглалтанд ороод сар болж байхад урсгал зардал маш их байсан. Ийм нөхцөл байдал үүссэн болохоор ашиглалт дээр нь анхаарах ёстой юм байна. Тэгээд ахмадын үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд энэ ордныг хадгалах, хамгаалах шаардлагатай байсан болохоор орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан юм. Үүн дээр аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 167 дугаар захирамж гарсан байдаг. Энэ захирамж нь хууль бус учраас хүчингүй болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2-т улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна гэж заасан. Энэ заалтыг уг хуулийн 75 дугаар зүйлд баталгаажуулж өгсөн байдаг. Бид нар энэ хөрөнгийг бүртгээгүй. Учир нь шүүхэд маргаантай байгаа учраас бүртгээгүй юм. Уг нь жилийн эцсээр бүртгэх ёстой байсан. Одоо шүүхийн шийдвэр гараад маргаан таслагдвал бүртгэхэд бэлэн байгаа. Ахмадын хороонд үйл ажиллагаа явуулахад нь ашиглуулаад байлгаад байгаа юм. Энэ үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан. Жишээ нь Алдархаан суманд улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг баригдлаа гэхэд шууд орон нутгийн өмч бүртгээд авчихдаг. Заавал орон нутгийн төсвөөс мөнгө гарсан бол тухайн хөрөнгийг орон нутгийн өмч бүртгэж авна гэсэн зүйл байхгүй. Гэтэл энэ Ахмадын ордны барилгыг улс өөрөө бүртгэж аваагүй. Одоо ч бүртгэж аваагүй байгаа. Харин манай орон нутгийн өмч бүртгэхэд бэлэн байна. Бид нарын ойлгож байгаагаар Ахмадын хороо гэдэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ашиглалт дээр нь анхаараад байгаа юм. Ахмадын хороо бол тухайн барилгыг эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар Ахмадын хорооны барилгын ганцхан өмчлөлд анхаарсан. Өнөөдрийн байдлаар Ахмадын ордныг улс ч бүртгэж аваагүй, манай орон нутгийн өмч бүртгэж аваагүй байна. Одоо л харин бүртгэх асуудал яригдаад байгаа. Ингэж бүртгэхдээ ямар ч хөрөнгөөр бий болсон барилгыг аль аль нь бүртгэж болно. Үүнийг хуулин дээр ч зааж өгсөн. Одоо маргаан таслагдвал бүртгэхэд бэлэн байгаа. Орон нутгийн өмчийг хуулийн этгээдэд ашиглуулахдаа төлбөртэй, төлбөргүй гэсэн чиглэлээр ашиглуулдаг. ...Ганцхан ашиглалт дээр нь бид анхаараад байгаа юм. Ахмадын ордны ашиглалтын зардлыг төсвөөс гаргаж байгаа. Одоо зөвхөн үйл ажиллагаа явуулахад нь тухайн ордонг ашиглуулж байна. Ахмадын хороо бол тухайн барилгыг үнэ төлбөргүй эзэмшиж байгаа. Тэгсэн мөртлөө энэ ордны өмчлөл дээр нь маргаж байгаа юм.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үнэ төлбөртэй буюу түрээсийн гэрээ, эсхүл, концесийн гэрээгээр, эсхүл үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж байгаа. Тэгэхээр Ахмадын хороо бол нэг ч удаа ашиглалтын зардал төлөхгүй, түрээс төлөхгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа... Улсын Их Хурал төрийн өмчөө бүртгээд авсан тохиолдолд бид нар бүртгэх эрхгүй байдаг. Гэвч энэ Ахмадын ордонг аль аль нь бүртгээгүй байна. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгөөр ч байна уу? орон нутгийн төсвийн хөрөнгөөр ч байна уу? аль ч хөрөнгөөр бий болсон хөрөнгийг тухайн орон нутгийн өмч бүртгээд авах боломжтой. Гэтэл энэ Ахмадын ордонг төрийн өмч бүртгэж аваагүй байна. Хэрвээ бид нар энэ хөрөнгийг өмчдөө бүртгэж авбал ахмадуудын ямар эрх ашгийг хөндөөд байгаа юм бэ? Ахмадын хороонд энэ барилгыг үнэ төлбөргүйгээр ашиглуулж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл та нарын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна. Та түрүүн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг унших гэж байгаад, 6.1.2 дахь заалтыг уншсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл үйлчилгээний үр дүнд бий болсон хөрөнгө биш юм., шинээр баригдсан, тусдаа санахүүжилтээр шинээр бий болсон хөрөнгө. Бид нар энэ хуулийн заалтыг 62 дугаар тогтоолдоо ерөөсөө аваагүй. Тухайлбал шинээр баригдсан Ахмадын ордонг төр ч өмчлөлдөө аваагүй, орон нутаг ч өмчлөлдөө аваагүй. Одоо л харин өмчлөлдөө авах талаар асуудал яригдаад байна. Ингэж орон нутаг өмчлөлдөө авснаар та нарын эрх ашиг хөндөгдөөгүй. Нэхэмжлэгч бодохдоо төрийн өмчийг шилжүүлээд хууль бусаар авчихлаа гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ хөрөнгийг аль аль нь бүртгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин энэ 62 дугаар тогтоолын гурав дахь заалтан дээр энэ хөрөнгийг бүртгэж авч, дансанд тусгахыг Орон нутгийн өмчийн газрын дарга Д.*******эд даалгасан байна. Энэ асуудал нь шүүхийн маргаантай байгаа учраас бид нар бүртгэж аваагүй. Харин одоо бүртгэж авах юм бол дараа оны өдийд өмчдөө авчихсан байна. 62 дугаар тогтоолоор энэ Ахмадын ордны тогтмол зардалд сард 15, 16 сая төгрөг зарцуулагдах болсон тул уг ордны үйл ажиллагааг үр ашигтай удирдах зорилгоор орон нутгийн өмчит газар байгуулсан байгаа. Түүнээс энэ ордны барилгыг энэ орон нутгийн өмчийн газарт эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргаагүй юм. Нэгдүгээр заалтын тухайд Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах гэсэн ойлголт байгаа. Түүнээс энэ газарт ахмадын ордны барилгыг эзэмшүүлнэ, өмчлүүлнэ гэсэн үг ороогүй байгаа. Ахмадын ордны үйл ажиллагааг өөрчилж гэдгийг одоо бол зассан тул уг ордны үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр гэдэг агуулгаар ойлгоно. Энэ агуулгыг нэг дүгээр заалтанд оруулж өгсөн нь Ахмадын ордныг зорилгын дагуу үр ашигтай ажиллуулах, үйл ажиллагааг нь удирдуулах зорилгоор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулахаар шийдвэрлэсэн гэж ойлгоно. Бид энэ л зорилгоор орон нутгийн өмчит газрыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Давхар болгонд нь нэг нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа учраас төсвийн санхүүжилтээр шинээр бий болсон өмчийн барилгыг хамгаалах шаардлагатай болсон. Мөн тогтмол зардлыг нь шийдвэрлэх үүднээс уг өмчийг хамгаалах чиг үүргийнхээ дагуу аймгийн Хурлын тэргүүлэгчдээс уг 62 дугаар тогтоолыг гаргасан. 3 дугаар заалтаар нь Ахмадын ордны барилгыг орон нутгийн өмчдөө бүртгэ гэж заасан. Үйл ажиллагааны тухайд бол Ахмадын хорооны үйл ажиллагааг өөрчлөхгүй, ашиглалтын талаас нь орон нутгийн өмчөө анхаарч байгаа юм. Эхлээд энэ тогтоолоор орон нутгийн өмчдөө бүртгэж авах гээд байгаа юм. Ийнхүү бүртгэсний дараа Ахмадын ордны барилгыг хаана хэнд нь эзэмшүүлэх үү? гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. Ахмадын хороо маргаан үүсгэсэн учраас одоо бүртгээгүй байгаа. Манай орон нутгийн өмчийн байгууллага нь өмчийн хадгалалт, хамгаалалт, эзэмшил, ашиглалт, бүртгэл зэргийг хийж хэрэгжүүлдэг гэв. Хариуцагчийн төлөөлөгч Г. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 62, 63 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргалаа. Энэхүү 62, 63 дугаар тогтоолыг хүчингүй болгох боломжгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1-т заасан байдаг. Бид нар тогтоолоо гаргахдаа дээрх хуулийн 20.1 дэх заалтыг авсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг нэхэмжлэгч тал дахиад сайн хараач гэж хэлье. Та түрүүн тайлбартаа өмч олж авах гээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийг тодорхой ярилаа. Энэ бол зөв. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1 дүгээр заалтан дээр энэ хуулийн 6.1-6.4 хүртэлх заасан эд хөрөнгийг ойлгоно гэж заасан. Тэгэхээр дээрх хуулийн 6.2-т төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна гэж заасан. Ингэснээрээ Улсын Их Хурлын бүрэн эрхийн хэмжээнд хамаарах асуудал гэж ойлгох нь өрөөсгөл юм. Тийм учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 62 дугаар тогтоолыг гаргахдаа хууль зөрчөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын хуралдааны чөлөөт цагт орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулах, ашиглах талаар бүрэн эрхийг хэрэгжүүлж, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг чиглүүхээр байгаа. Тэгэхээр Ахмадын хорооноос өнгөрсөн оны 5 сард гаргасан санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн өргөдлийн дагуу төсвийн цагалбараар хэлэлцүүлсэн. Тэгэхэд төсөв дээрээс танагдсан болохоор Ахмадын хорооноос ирүүлсэн өргөдлийг хүлээж авах боломжгүй гээд хасчихсан. Та энэ талаар аймгийн удирдлагуудтай удаа дараа уулзаж саналаа тавьж байсан байна. Үүний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гаргахдаа Ахмадын ордоны үйл ажиллагааг хариуцсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад үзье. Хэрвээ ингэвэл тодорхой хэмжээний мөнгө орж ирээд, Ахмадын ордны урсгалд зардал, санхүүжилт өгөх боломж байна уу? гэдэг шийдвэрийг гаргасан байх. Тиймээс 62, 63 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид шүүх дээр маргаантай байгаа асуудлаа Хуралд танилцуулсан юм. Тэгэхэд 62 дугаар тогтоол дээр үнэхээр чиглэл, үйл ажиллагааг нь өөрчилж гээд бичсэн байна. Үүнийг зөв болгох нь зүйтэй гээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 10 дугаар тогтоол гаргасан юм. Үүнийг тайлбарлах нь зүйтэй байх. Тиймээс ахмадын ордныг анх барихдаа тогтоосон зориулалтыг өөрчлөөгүй, хөндөөгүй гэдгийг харуулж байгаа. Төрийн өмчийг олж авах гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2-т тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр бид нар орон нутгийн өмчийг эзэнгүйдүүлэх, шамшигдуулах, үрэн таран болохоос өмнө тэр барилгыг эзэнтэй болгох бодлого барьснаар уг шийдвэрийг гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Ахмадын хорооны дарга хэлэхдээ бид нарын цалинг өгөөгүй, санхүүжилтгүй байгаа гэсэн. Төрийн сангаас санхүүжилт гаргаж өгөхдөө өр тавиад, өр үүсгэхгүйгээр үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахын тулд энэ санхүүжилтийг өгсөн байх. Түүнээс биш Ахмадын хорооны төсвөөс уг санхүүжилтийг өгөөгүй байх гэж ойлгож байна. Мөн ахмадын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахын тулд хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл ариун цэврийн өрөөнд хэн нь орохын, граж дотроо хэн нь хэдэн машинаа тавих юм бэ? гэдэг нэгдсэн нэг тохиролцоондоо хүрэх юм бол санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой байна гэв. ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Завхан аймгийн Ахмадын хороо нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 62 дугаар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай 63 дугаар тогтоолуудыг тус хорооны гишүүдийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж, тэдгээр захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэг. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар тогтоолоор[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 77 дугаар зүйлийн 77.2.4, 77.4 \заалтын дугааруудыг хуулинд бичсэнээс өөрөөр бичсэн\ дэх заалтуудыг тус тус үндэслэн Улиастай сумын Жинст багт шинээр баригдаж, ашиглалтанд орсон Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы үйл ажиллагааг өөрчилж, Амьдрах ухаан төв орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, уг газрын дүрэм, бүтцийг гарган, үйл ажиллагааг нь жигдрүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгож, уг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын барилга, эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу орон нутгийн өмчид бүртгэж, дансанд тусгахыг Орон нутгийн өмчийн газрын даргад даалгаж, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ. Шүүхэд маргаан үүсгэснээс хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дээрх 62 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад ...үйл ажиллагааг өөрчилж..." гэснийг ...чиглэл үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр... хэмээн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар захирамжаар[2]өөрчлөлт оруулсан байна. Харин маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор[3] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4, Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.4 \заалтуудын дугаарыг хуулинд бичсэнээс өөрөөр бичсэн\ дэх заалтуудыг үндэслэн Амьдрах ухаан төв Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийг дарга Д.*******, гишүүн Ч., Д.*******, Д.*******, Ж.******* нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, үйлчилгээг тогтворжуулан үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийж, цаашид ажиллах зохистой хэлбэрийг тогтоон ажиллахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ. Нэхэмжлэгч тал Дээрх тогтоолуудаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан Ахмадын ордны барилгыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, Ахмадын хороонд хүлээлгэн өгсөн учраас орон нутгийн өмч биш бөгөөд уг ордны үйл ажиллагааг өөрчилж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын өмчид шилжүүлсэн нь төрийн өмчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар Улсын Их Хуралд хуулиар олгогдсон эрхийг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах асуудлыгшийдвэрлэх эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон тул уг эрхийг Хурлын тэргүүлэгчид хэрэгжүүлэх ч боломжгүй хэмээн маргаж байна. Хариуцагч тал Маргаан бүхий 2016 оны 62 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан Ахмадын ордны барилгын эзэмшил, өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй, уг ордны чиглэл, үйл ажиллагааг өөрчлөөгүй бөгөөд зөвхөн тус ордны үйл ажиллагааг үр ашигтай удирдан чиглүүлэх орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Уг асуудлаар шийдвэр гаргах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар олгогдсон, мөн шинээр байгуулагдсан Ахмадын ордны барилга нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу орон нутгийн өмчийн эд хөрөнгөнд хамаарах тул уг эд хөрөнгөтэй холбогдуулж гаргасан захиргааны акт төрийн бус байгууллага болох Ахмадын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байна. Завхан аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр[4] болон түүнийг үндэслэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх2014, 2015 оны үндсэн чиглэлд[5] Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр чийрэгжүүлэх танхим бүхий Ахмадын ордон-ыг шинээр байгуулж, ахмадын сувиллын хүчин чадлыг нэмэгдүүлэх-ээр тусгажээ. Дээрх зорилтын хүрээнд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы барилгын ажлыг Арь Констракшн ХХК гүйцэтгэж, уг барилгыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байна[6]. Уг барилгыг барих ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан 2014 оны үндсэн гэрээ болон түүнийг 2015, 2016 онуудад сунгасан гэрээнүүд[7], мөн ажлын гүйцэтгэлийн баримт[8] зэргээсхарахад уг барилгын ажлыг анх 1 137 618 \нэг тэрбум нэг зуун гучин долоон сая зургаан зуун арван найм\ төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгаж байсан бол 2016 оны гэрээний сунгалтаар нийт санхүүжилтийг 1 200 000 000 \нэг тэрбум хоёр зуун сая\ төгрөгөөр гүйцэтгэхээр өөрчлөн тусгасан байх ба талуудын тайлбарласнаар уг ордны барилгын төслийг өөрчилж 3 давхартай байхаар[9] тохиролцсоноор ийнхүү санхүүжилт нэмэгдсэн байна. Уг барилгын ажилд нийт 1 200 000 000 \нэг тэрбум хоёр зуун сая\ төгрөг зарцуулснаас 58 071 098 \тавин найман сая далан нэгэн мянга ерэн найм\ төгрөгийн санхүүжилтийг шилжүүлээгүй дутуу болохыг Арь Констракшн ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр албан бичиг[10] болон ажлын төсвийн баримтыг[11] үндэслэн хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарлаж байгаа болно. Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы барилгыг барих ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс харахад 2015 онд 537 618 161 төгрөгийг орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар[12], үлдэх хэсгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус туссанхүүжүүлэхээр тохиролцсон байна. Уг барилгын ажлын нийт санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжүүлсэн хэмээн талууд тайлбарлаж байгаа бөгөөд дээрх санхүүжилтийн хөрөнгийн тухайд талууд маргаагүйг тэмдэглэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Орон нутгийн өмчийн зүйлс нь ... нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ., 2 дахь хэсэгт Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна. гэж тус тус зааснаас үзэхэд Завхан аймгийн Ахмадын болон амьдрах ухааны ордон-ны барилга нь орон нутгийн нийтийн зориулалттай өмчийн зүйл байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах асуудлыг зохицуулсан байх ба уг зохицуулалтаар төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь орон нутгийн өмч байхаар заасан тул Завхан аймаг дахь ахмадуудын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн хэрэглээнд зориулж бариулсан Ахмадын болон амьдрах ухааны ордон-ны барилгыг тухайн орон нутгийн өмчийн хөрөнгө гэж үзэхээр байна. Шинээр бий болсон дээрх орон нутгийн өмч болох уг барилгын эзэмшил,ашиглалт, өмчлөлтэй холбоотой асуудлыг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид шийдвэрлэх эрх хэмжээтэй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 4, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсгийн ж-д зааснаар орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, дүрмийг батлах асуудлаар хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд шийдвэр гаргах эрх олгогджээ. Өөрөөр хэлбэл Амьдрах ухаан төв орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлэх эрх хэмжээ хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дээрх хуулиар олгогдсон байна. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ. гэж заасныг хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зөрчсөн учраас маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлүүдээр илт хууль бус гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй байна. Завхан аймгийн Ахмадын хороо нь ахмадын эрх, ашгийг хамгаалах үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн бус байгууллага[13] байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах... орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс ...санхүүжүүлнэ. гэж заасны дагуу Завхан аймгийн Ахмадын хорооны даргаас аймгийн Засаг даргатай 2013 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар хамтын ажиллагааны хэлэлцээр[14] байгуулжээ. Уг хэлэлцээрийн 3.5-д Амьдрах ухааны болон ахмадын ордон байгуулах ба хууль ёсны эзэмшигч нь Ахмадын хороо байна. хэмээн ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийг тогтоосон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-д орон нутгийн өмчийн талаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх эрх хэмжээг зохицуулсан бөгөөд орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор хэрэгжүүлэхээр байна. Гэтэл Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы барилгын ажил дуусаагүй байхад аймгийн Засаг дарга \Ж.\ 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө гаргах тухай А\167 дугаар захирамжаар[15] Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы 1 ба 2 дугаар давхрыг аймгийн Ахмадын хороонд, 3 дугаар давхрыг зөв амьдрах ухааныг дэлгэрүүлэх Амар амьдрал төрийн бус байгууллагад тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэснийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр аймгийн Засаг дарга \Д.\-ын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А\240 дүгээр захирамжаар[16] хүчингүй болгосон байна. Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы барилгын хэсгийг Ахмадын хороонд өмчлүүлэхээр гаргасан дээрх захирамжийг нэгэнт хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/240 дүгээр захирамж хүчин төгөлдөр байх тул аймгийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3.5 дахь заалт болон аймгийн Засаг даргын шийдвэрээр уг ордны барилгыг эзэмших, өмчлөх эрх Ахмадын хороонд олгогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор чийрэгжүүлэх танхим бүхий Ахмадын ордон шинээр байгуулах хэмээн тусгасныг[17] нэхэмжлэгч Ахмадын хороо уг ордонг шууд эзэмших, өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй. Дээрх шинээр олж авсан орон нутгийн өмчийн барилгыг эрх бүхий захиргааны байгууллага болох Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс Ахмадын хороонд эзэмшүүлэх, ашиглуулах, захиран зарцуулах талаар урьд эрх олгоогүй байх тул Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы барилгын ажлыг дуусгаад ахмадуудыг байлцуулан Ахмадын хороонд хүлээлгэж өгсөн учир манай Ахмадын хорооны өмч болно, мөн Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т ахмад настны кабинет, төв байгууламж ажиллуулах, энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах гэж заасан үүргийн дагуу аймгийн Засаг даргаас манай Ахмадын хорооны даргатай байгуулсан гэрээний 3.5-д Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 3.2.3 ба 3.5.8 дахь зорилтыг хэрэгжүүлж, амьдрах ухааны болон ахмадын ордон байгуулах ба хууль ёсны эзэмшигч нь аймгийн Ахмадын хороо байна. гэж заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах үндэсгүй байна. Харин Ахмадын болон амьдрах ухааны ордон-ы байгуулагдсан зорилго, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх талаар хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор[18]шийдвэрлэсэн байна. Иймд маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгч Завхан Аймгийн ахмадын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Ахмадын хороо шинээр баригдсан ордны барилгын байршиж буй хэсэгт контор, аж ахуйн хашааны зориулалтаар 2134 м2 газрыг эзэмшдэг болох нь 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[19] нотлогдож байна. Уг газар дээрээ 600 м2 талбай бүхий барилгын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж байсан[20] байх ба Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаар тогтоолоор[21] уг барилгыг олон жил ашиглагдсаны улмаас элэгдэлд орж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндэслэлээр устгахаар шийдвэрлэсний дагуу уг барилгыг нурааж устгаж, газрыг чөлөөлсөн болох нь аймгийн Ахмадын хорооны барилга, байгууламжийг актлан нураасан тухай батламж[22] гэх баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Ахмадын хороо өөрийн эзэмшил бүхий газар дээр шинээр баригдсан барилгын доорх газрыг бусдын эзэмшил ашиглалтанд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар маргах эрх нь нээлттэй болно. Харин төсвийн хөрөнгөөр шинээр бий болсон барилгын доорх газрыг эзэмшигч болохынх нь хувьд нэхэмжлэгч Ахмадын хороог дээрх барилгын өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 62 дугаар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай 63 дугаар тогтоолуудыг нэхэмжлэгч Ахмадын хорооны эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг болон ахмадуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үндсэн үйл ажиллагаа, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ. Ахмадын хороо нь тус шинээр бий болсон Амьдрах ухааны болон ахмадын ордонд байршин үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар талууд хэн аль нь тайлбарлаж байгаа болно. Харин нэхэмжлэгч Ахмадын хорооноос уг ордонд үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлыг Амьдрах ухаан төв /өөрчлөгдсөн нэршлээр Хүмүүний амьдрах ухаан төв/ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зөрчсөн гэж үзвэл уг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нэхэмжлэгч Ахмадын хороонд мөн нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна. Амьдрах ухаан төв /өөрчлөгдсөн нэршлээр Хүмүүний амьдрах ухаан төв/ Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмээс[23] харахад уг байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Ахмад үеэс бүх насны ард иргэдэд амьдрах ухаанд суралцах,амьдралын зөв дадал, хэвшилтэй амьдрах ухаанд суралцах, түүний ач холбогдол, тэдгээрийн сайн үр дүн, эрүүл зөв хүнс хэрэглэж сурах амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх, идэвхитэй хөдөлгөөн эрүүл зөв амьдрах ухаанд суралцах, ардын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд залуучуудад өвлүүлэх, заах, хөгжүүлэх, залуу гэр бүлийг хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх арга ухаанд суралцуулах, хүүхдийг багаас нь зөв төлөвшилтэй өөрийгөө авч явах чадварт суралцахад нь дэмжих, эрүүл аж төрөх ёс, соёлтой харилцаа, ёс зүйн зөвлөгөө өгөх, эдийн засгийн талаарх ойлголт өгөх, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, сургалт явуулах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхийг дэмжих, түрээслэх үйл ажиллагааг зохион байгуулах, удирдан чиглүүлэх хэмээн тодорхойлжээ. Дүрмийн дээрх заалтаас[24] харахад маргаан бүхий 62 дугаар тогтоолоор байгуулагдсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаа Ахмадын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн хөндөхөөргүй байна. Уг дүрэм болон маргаан бүхий 62 дугаар тогтоолоос харахад Амьдрах ухааны болон ахмадын ордны барилгыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт шууд эзэмшүүлж, өмчлүүлэх агуулга бүхий заалт байхгүй ч Орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар орон нутгийн өмчит хуулийн этгээд нь орон нутгийн өмчид суурилж байгуулагддаг тул уг ордонтой холбоотой үйл ажиллагааг эрхлэхээр байгуулагдсан гэж үзэхээр байна. Шинээр бий болсон ордны үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулах шаардлагын үүднээс маргаан бүхий 62 дугаар тогтоолоор Амьдрах ухаан төв \өөрчлөгдсөн нэршлээр Хүмүүний амьдрах ухаан төв\ Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, 63 дугаар тогтоолоор уг газрын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэстэй байна. Маргаан бүхий 62, 63 дугаар тогтоолуудад Орон нутгийн өмчийн тухай хуулийн зүйл хэсгийн дугаарыг хуульд зааснаас өөрөөр бичсэн, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах асуудалд хамааралгүй Компанийн тухай хуулийн заалтууд баримталсан хэдий ч энэ үндэслэлээр дээрх тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, 62.3.4-д захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг хийх тухай асуудлыг зохицуулсан байх тул маргаан бүхий захиргааны актуудыг гаргах ажиллагаанд уг заалтуудыг хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэсгүй байна. Тодруулбал, захиргааны акт гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийг хэрэглэхгүй, зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр болох захиргааны хэм хэмжээний акт гаргах ажиллагаанд хамаарах юм. Завхан аймгийн Ахмадын хорооны дарга Ү. тус хороог шууд төлөөлөх эрхийн тухайд: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлагын талаар зохицуулсан ба уг зүйлийн 1-д зааснаар дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга тус байгууллагыг төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах эрхтэй байна. Завхан аймгийн Ахмадын хорооны дүрмийн 3.7-дахь заалтаас[25] харахад тус хорооны дарга өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төдийгүй удирдах зөвлөлийг хуралдуулах, шийдвэрийг зохион байгуулах эрх хэмжээтэй байх тул түүнийг удирдах зөвлөлийн даргын чиг үүргийг хэрэгжүүлэгч гэж үзэхээр байна. Тиймээс дээрх дүрэмд ийнхүү өөрөөр заасан байгаа тул тус хорооны удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор[26] даргаар томилогдсон Ү.г тус Ахмадын хороог шүүхэд төлөөлөх эрхтэй гэж үзэхээр байх тул Ахмадын хорооны дарга тус хороог шүүхэд төлөөлөх эрхгүй гэх хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах үндэсгүй байна. Түүнчлэн Удирдах зөвлөлийн дарга гэж сонгогдоогүй, удирдах зөвлөлийн хурлыг хорооны дарга зарлан хуралдуулдаг болохыг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байгаа болно. Иймд хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс Ахмадын ордны үйл ажиллагааг удирдуулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон түүний төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах асуудлаар гаргасан 2016 оны 62, 63 дугаар тогтоолууд тус аймгийн Ахмадын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1079 албан бичиг, 2017 оны 2 дугаар сарын 2, 21-ний өдрийн төлбөрийн хүсэлтүүд, мөн төсвийн тайлан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын гэрээ гэсэн баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй байна. 2017 оны 2 дугаар сарын 2, 21-ний өдрийн төлбөрийн хүсэлтүүдийг[27] Ахмадын хороо 2017 онд санхүүжилт аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарт хамааруулж гаргасан хэмээн хариуцагчийн төлөөлөгч нараас тайлбарлаж байгаа бөгөөд тэдгээр баримт нь Ахмадын хороонд бус шинээр байгуулагдсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө байх тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын гэрээ, мөн төсвийн тайлан гэх баримтууд[28] нь эх үүсвэр тодорхойгүй, ямар баримтыг үндэслэн хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.*******т хариу хүргүүлэх тухай Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1079 албан бичиг[29] нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт байв. Маргаан бүхий захиргааны актуудыг гаргах болсон гол үндэслэл нь Ахмадын хорооноос ирүүлсэн хүсэлт байсан гэх тайлбарынхаа үндэслэл болгон хариуцагчийн төлөөлөгч нараас Ахмадын хорооны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр албан бичиг, түүнд хавсаргасан 2016 оны төсөвт тодотгол хийх тухай санал тооцоо зэрэг баримтыг[30] гаргаж өгсөн байна. Уг хүсэлт, тооцооноос харахад Ахмадын ордныг үр ашигтай удирдуулах талаар шийдвэр гаргуулах бус 2016 оны 3 дугаар улиралд уг ордон ашиглалтанд орохтой холбоотой тус Ахмадын хорооны үйл ажиллагааны зардал нэмэгдэж байгаа үндэслэлээр төсвийн тодотгол хийлгэх тухай хүсэлт байна. Өөрөөр хэлбэл уг хүсэлт нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урьд гаргасан Аймгийн 2016 оны төсвийн тодотгол батлах тухай 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолын[31] үндэслэл болсон баримт байна гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь: 1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 77 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 ж, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 62 дугаар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай 63 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий тус аймгийн Ахмадын Хорооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ [1] Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд [2] Хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд [3] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд [4] Хавтаст хэргийн 143 дугаар хуудсанд [5] Хавтаст хэргийн 182-187 дугаар хуудсанд [6] Хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд [7] Хавтаст хэргийн 89-94 дүгээр хуудсанд [8] Хавтаст хэргийн 95-97 дугаар хуудсанд [9] Хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд [10] Хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд [11] Хавтаст хэргийн 199-203 дугаар хуудсанд [12] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд [13] Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд [14] Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд [15] Хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд [16] Хавтаст хэргийн 129 дүгээр хуудсанд [17] Хавтаст хэргийн 143 дугаар хуудсанд [18] Хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд [19] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд [20] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд [21] Хавтаст хэргийн 80, 82 дугаар хуудсанд [22] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд [23] Хавтаст хэргийн 114-123 дугаар хуудсанд [24] Хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд [25] Хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд [26] Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд [27] Хавтаст хэргийн 196-197 дугаар хуудсанд [28] Хавтаст хэргийн 205-208 дугаар хуудсанд [29] Хавтаст хэргийн 204 дүгээр хуудсанд [30] Хавтаст хэргийн 192-195 дугаар хуудсанд [31] Хавтаст хэргийн 131 дүгээр хуудсанд |