Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 207/МА2024/00013

 

 

 

 

 

 

\

 

2024 02 01 207/МА2024/00013

 

 

К ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Т-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: К ХК

Хариуцагч: М.Т-т холбогдох,

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, О аймаг Б сум Э баг С ...... тоотод байрлах хашаа, байшинг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Т- нь Кны Эт салбартай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №........................ тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан, зээлдэгч О.Эчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Н нарын Кны Эт салбартай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №..................... тоот зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. М.Т- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: М.Т-ийн өмчлөлийн О аймаг, Б сум, 17-р баг, Э С 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, ..................... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-........................ дугаартай, .............. м.кв талбай бүхий амьдрах зориулалттай хувийн сууц, М.Т-ийн өмчлөлийн О аймаг, Б сум, 17-р баг, Э С 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, .................... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-.................... дугаартай, .... м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхийн газрыг барьцаалсан. Зээлдэгч О.Эчимэг, Ц.Н нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээний дагуу төлөөгүй тул банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/............. тоот шийдвэрээр банкны нэхэмжлэлийг хангаж О.Эчимэгээс 22,378,217 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасан. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ........................ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... Албан шаардлага хүргүүлэх дээр тухайн зээл нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан. Тухайн албан шаардлагыг 2020 оны 8 дугаар сард өгч байсан. Огнооны хувьд зөрүүтэй гэдэг нь тухайн зээл төлөгдөхгүй байсан учраас зээлдэгч болох Эчимэг, Н болон Т нарт гурвууланд нь энэ албан шаардлагыг хүргүүлсэн. Гарын үсэг зураад баталгаажуулаад өөрсдөө хүлээж авсан байдаг. Хоёрт барьцаа шалгах хуудас нь тухайн барьцаа хөрөнгийг барьцаалахаар Т нь хариуцсан зээл хүсэж байгаа эдийн засагчид тухайн өөрийн өмчлөлийн хашаа, байшингийнхаа мэдээллийг нь өгч бүрдүүлэлт хийгээд Т нь гарын үсэг зурсан. Ийм нотлох баримт хэрэгт байгаа, тийм учраас үүнийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор К Эчимэг, Н нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ........................ тоот зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр ........................ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хариуцагч Ттэй байгуулсан бөгөөд Т нь зээлийн гэрээний үндсэн болон бусад нөхцөлтэй нарийвчлан танилцаж зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөгдөх хугацаа, давтамж, зээлийн зориулалт зэргийг зээлдэгч нарын нэгэн адил ойлгон хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгөө барьцаалуулж гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч барьцааны гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурсан байдаг. Тус гэрээ нь зохих журмын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдэж талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны харилцаа хүчин төгөлдөр үүссэн. ... Т нь сөрөг нэхэмжлэлийнхээ холбогдох хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Кнаас зээл авахдаа барьцаа хөрөнгөө тавьж байсныг сүүлд мэдсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Дээр дурдсанчлан Т нь Ктай барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны болон гүйцэтгэлийг нь хангуулах зээлийн гэрээний үр дагавар, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож барьцааны гэрээтэй танилцаж өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурахдаа ямар гэрээ байгуулж байгаагаа илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуудас нэг бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн дээр дурдсан тайлбар үндэслэлгүй байна. Т миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаагаар хангахгүй шүүхийн шийдвэр гарсан гэж байна. О.Эчимэг нь зээлээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул К нь зээлийн гэрээний үүрэгт 22.378.217 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаартай шийдвэрээр О.Эчимэгээс 22.378.217 төгрөгийг гаргуулж Кинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, мөн барьцаалуулагч Т нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд хариуцагч эсвэл гуравдагч этгээд оролцуулах тухай зохигчдоос аливаа хүсэлт гаргаагүйгээс гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөхөөс сэргийлэх зорилгоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх тухайн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй гэж шийдвэрлээгүй, харин тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тус шаардлагыг шүүхээр хэлэлцэх энэ талаар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэр гаргах боломжгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Тийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч М.Т- шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие К ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/............. дугаартай шийдвэрээр К ХК-нд байх барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. О.Эчимэгээс 22.378.217 төгрөгийг гаргуулж К ХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. О.Эчимэг төлбөр мөнгөө хэсэгчлэн төлж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... О аймаг Б сум Э баг С ...... тоот 00070419 тоот гэрчилгээтэй .............. мкв талбай бүхий хувийн сууц Ү-........................, 00524071 тоот, Г-.................... тоот дугаартай газар, хашаа байшингийн өмчлөгч. О.Эчимэг нь хашаа байшингийн гэрчилгээг түр өгөөч гэхээр нь өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр К ХК-аас зээл авахдаа барьцаа хөрөнгөөр тавьсан байсныг сүүлд мэдсэн. Миний бие О.Эчимэгээс нэг ч төгрөг аваагүй. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр О аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2021............. дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр К ХК-нд байх барьцаа хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож, О.Эчимэгээс 22.378.217 төгрөгийг гаргуулж К ХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж би өөрийн өмчлөлийг захиран зарцуулах эрхийг маань ноцтой зөрчиж байгаа тул К ХК-аас барьцаа хөрөнгө болон О аймаг Б сум Э баг С ...... тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Маргааны гол зүйл нь барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг хангуулах байгаа. Барьцааны гэрээ ямар тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болдог вэ, барьцааны гэрээ дангаараа хүчин төгөлдөр болох уу, үгүй юу гэдэг хууль зүйн үндэслэлийг харах ёстой. Нэхэмжлэгч банк болон хариуцагч Т нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн юм бэ гэдгийг харах ёстой. Барьцааны гэрээ нь дангаараа бие даасан, эрх зүйн чадамжтай бичиг баримт болдоггүй. Яагаад гэвэл ямар нэгэн гэрээний дагалдах хэрэгсэл болж хавсралт болоод явдаг. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...... дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нь Эчимэг, Н гэсэн хүмүүс байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...... дугаартай зээлийн гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ гэж байгаа. Энэ барьцааны гэрээн дээр саяны яриад байгаа 2 үл хөдлөх хөрөнгийг оруулсан байгаа. Тийн хувьд зээлдэгч байсан бол өөрийнхөө хөрөнгийг шууд барьцаална. Нэхэмжлэгч хэлж байна, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаартай шүүхийн шийдвэрээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл хангагдаагүй, учир нь ямар үндэслэлээр барьцаанд авсан юм бэ гэдэг баримт нь байхгүй. Бусдын хөрөнгийг барьцаалж байгаа бол итгэмжлэлээр байх юм уу, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл, итгэмжлэл ямар байх вэ гэхээр бичгээр хийгдэнэ, нотариатаар батлагдана, улсын бүртгэлд бүртгэгдэх хууль зүйн шаардлагатай. Нэгэнт зээлдэгч нь Т биш, зээлдэгч Эчимэг, Н нар тухайн авч байгаа зээлийг зээлийнх нь барьцаа хөрөнгө болгож өгч байгаа хөрөнгийг зөвшөөрч байгаа бол итгэмжлэл, хуульд нийцүүлсэн бичиг баримт заавал байх ёстой, тийм зүйл байхгүй байна. Хөрөнгөө барьцаалаад ямар үүрэг зээлийн гэрээтэй холбогдуулж хүлээж байгаа юм бэ, зээлсэн мөнгөнөөс хэдийг яаж хариуцах юм бэ гээд баталгаа байх ёстой. Барьцааны гэрээгээр батлан даагч болохгүй. Батлан даагчийн гэрээ гэж тусгай хуулиар зохицуулсан тусгай гэрээ байдаг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулъя гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өнөөдрийн гаргаж байгаа шаардлагыг зээлдэгч нараас гаргуулахаар шаардсаныг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Шийдвэрээ аваад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Энэ шийдвэр цааш хүчин төгөлдөр болоод 3 сарын дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ....... дугаартай шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гүйцэтгэх хуудас бичигдээд О аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очсон. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоо үйлдээд энэ үеэс хойш 2 жил 5 сарын хугацаанд ажиллагаа хийгдээд явж байгаа. Миний тооцоогоор өнөөдрийн байдлаар 6.880.159 төгрөг төлөгдсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн хуульд заасан журмынхаа дагуу явагдаж байгаа юм байна гэж үзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас шүүх яах вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй. Яагаад гэвэл банкинд хариуцагчийн газар болон хувийн сууц барьцаанд байгаа. Нэхэмжлэгч нь газар болон хувийн сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг хэрэгт албан ёсоор баталгаажуулаад хийсэн байсан. Тийм учраас улсын бүртгэлийн газраас ямар нэгэн лавлагаа авах шаардлагагүй юм байна гэж үзээд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Хэн нэгэн хуулийн этгээд хэн нэгний хөрөнгө, өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн эзэмшилд байлгах хууль зүйн үндэслэл байхгүй. Банк Тийн газар болон хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө хууль бус эзэмшилд байлгаж байгаа учраас битүүмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж Тт олгуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. ... Хөрөнгөө барьцаалснаар ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ, барьцаа гэх нэрээр гарын үсэг зурсан, үүнийг зөвшөөрсөн гээд байгаа. Хэдийгээр банкны тусдаа зохицуулсан хууль байдаг ч гэсэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зээл олгох тухай зохицуулалт байгаа, банкны баталгаа, батлан даагчийн эрх үүрэг гэж байгаа. Барьцаалуулагчийн эрх, үүрэг гэж байхгүй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцааны нийтлэг зохицуулалт гэж байгаа, барьцаа гэж юуг хэлэх вэ, барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ гэж байгаа. Эчимэг зээл авахдаа өөр хүний хөрөнгийг барьцаалж байгаа бол итгэмжлэл байх ёстой. Үүнийг шүүх шаардаад байгаа. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийг шүүх тайлбарласан. Нэгэнт шүүх ингэж тайлбарласан байхад бид дахин дахин хуулийн зүйл заалт ярьж хуулийг нотлох хэрэггүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, барьцааны гэрээнд дүгнэлт хийсэн гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан барьцааны зүйл болох хариуцагч М.Т-ийн өмчлөлийн О аймаг, Б сум, 17-р баг, Э С 11 гудамж, 4 тоот хаягт байрлах, .................... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-.................... дугаартай, .... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ..................... тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-........................ дугаартай, .............. м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс К ХХК болон зээлдэгч О.Эчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Н нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан ..................... дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж, хариуцагч М.Т-ийн нэхэмжлэгч К ХК-д холбогдуулан гаргасан О аймаг Б сум Э баг С ...... тоотод байрлах хашаа, байшинг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023-11-10-ны өдрийн хурлаараа О аймаг дахь "К ХК-ийн нэхэмжлэлтэй М.Т-т хариуцагдах түүний барьцаа хөрөнгөөс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-05-31-ний өдрийн 142/ШШ202 1/............. дугаартай шийдвэр бүхий үүргийг М.Т-ийн 2019-11-25-ны өдрийн ........................ тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 153-р зүйлийн 153.1,175-р зүйлийн 175.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж /К ХК, О.Эчимэг хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Н нарын хооронд 2019-11-25-ны өдөр байгуулагдсан ..................... дугаартай зээлийн гэрээний үүргийг хангаж /шийдвэрлэв/ гэжээ. ИХШХШТХ-ийн холбогдох зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн тухайд: 1. Шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх учиртай байтал зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг хангуулах гэж шийдвэрлэв. Нэхэмжлэлд Шүүхийн шийдвэр бүхий үүргийг хангуулах тухай шаардлага байгаа юм. 2. ИХШХШТХ-ийн 62-р зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ, мөн хуулийн 62-р зүйлийн 62.2-т улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт..." гэжээ. Нэхэмжлэгч 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд нэхэмжлэлийн үнийг тодорхойлоогүй байхад шүүх зээлийн гэрээний үүргийг хангаж шийдвэрлэв гэжээ. Зээлийн гэрээний үүргийг хангаж байгаа болон шүүхийн шийдвэрийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа болон нэхэмжлэлийн үнэ байх учиртай. Энэ үнийнхээ хэмжээгээр шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх учиртай байтал шүүх тодорхой бус шаардлагыг өөрийн санаачилгаараа өөрчлөн тодорхой бус үүрэг хангуулахаар шийдвэр гаргалаа. 3. ИХШХШТХ-ийн 63-р зүйлийн 63.1-д: "мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр тэмдэгтийн хураамж төлөх учиртай байтал /2021-05-31-ний өдрийн 142/ШШ2021/............. дугаартай шийдвэрийн үнийн дүн 22.378.217 төгрөг, шүүхийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах гэдгээр тооцвол гэрээний үнэ 20.0 сая төгрөг байгаа юм. Шүүх тодорхой бус тооцоогүй зүйлд шийдвэр гаргаж хариуцагчийн хууль ёсны эрхийг хохироолоо. 4. Шүүх Иргэний хуулийн 153-р зүйлийн 153.1 дэх хэсгийг үндэслэсэн энэ заалт нь: Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...тэргүүн ээлжинд шаардлага хангуулах эрхтэй гэсэн заалтыг үндэслэсэн. 5. Мөн хуулийн 175-р зүйлийн 175.1-д албадан дуудлага худалдаанд оруулах зохицуулалт юм. Хэдэн төгрөгийн төлбөрт тухайн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг тодорхой заах учиртай байтал тодорхой бус шийдвэр гаргалаа. 6. 2021-05-31-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаан дээр дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичигдээд 2 жил гаруй хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд явж байгаа болно. 7. Шүүх хариуцагчийн нэхэмжлэгчтэй хийсэн барьцааны гэх гэрээг яг ямар гэрээ гэж дүгнэсэн болох нь шийдвэрт огт байхгүй байгаан дээр шүүхийн хэрэглэсэн хуулийн заалтаас харахад үүрэг гүйцэтгэгч барьцаалагч хоёрын хоорондох асуудлыг зохицуулсан заалт байгаа юм. Энэ хэргийн нөхцөл байдлаас харахад хариуцагч М.Т- зээлдэгч нарын өмнөөс ямар үүрэг хүлээгээд байгаа болох нь тодорхой бус банктай хийсэн барьцааны гэрээнд гарын үсэг зурсанаараа зээлийн гэрээний дагуу шууд үүрэг гүйцэтгэгч болохгүй юм. Энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй бөгөөд Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан гэрээ гэж дүгнэсэн явдал барьцааны гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлнэ, барьцаагаар хангагдах шаардлага, үүргийг хангах хугацаа, ...үнийг заана гэжээ. Гэтэл 2019-11-25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн ........................ дугаартай барьцааны гэрээний Нөгөө талаас гэсэн хэсэгт: Барьцаалуулагч Т гээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гээд зээлдэгч нарын мэдээлэл байна. Гэрээний 3.2-т: хувийн сууцыг 20.0 саяар үнэлсэн байх ба газрыг огт үнэлээгүй байхад шүүх энэхүү гэрээг хуульд нийцүүлэн хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-11-10-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгөж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч К ХК хариуцагч М.Т-т холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай, О аймгийн Б сумын Э багийн С ...... тоотод байрлах хашаа, байшинг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаар шийдвэрээр О.Эчимэгээс 22.378.217 төгрөгийг гаргуулж Кинд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

О.Эчимэг нь Кинд хэдэн төгрөг төлсөн, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч К нь хэдэн төгрөгийн үлдэгдэл дээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч М.Т-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч М.Т-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б