| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0507/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 0163 20652 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Б, 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 232 дугаар ангид автын салаан дарга ажилтай, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Аврага тосон амралтын байр 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 18-415 тоот хашаанд иргэн Г.Ганзоригийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би тухайн өдөр гэртээ байсан. Гэтэл гадаа Ганзориг гэх залуу манай ээжтэй маргалдаж байсан. Тэгээд би гараад юу болоод байгаа юм гэхэд намайг чи юу гээд байгаа юм гэх зэргээр хараасан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад би хоолойг нь шахсан. Ийм л зүйл болсон” гэв.
Хохирогч Г.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...цаанаас Алтангэрэлийн хүү Баттөгс гарч ирээд “чи миний ээжийг пизда гэдэг хэн бэ, наад гөлөгийг чинь ална” гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараараа цохиж, мөн мөргөсөн. Тухайн үед өөрийн дүүгийн нөхөр Өнөрбуян хамт байсан ба Өнөрбуян салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч Н.Алтанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...манай хүү Б гарч ирээд одоо боль гэхэд чи муу бүдүүн пизда минь дуугүй байгаарай гэж хэлсэн. Б Ганааг барьж аваад нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...манай ах Алтанхүү нь Ганаа гэх залуутай хэрэлдэж байсан. Би хажууд нь очоод больцгоо гэж хэлтэл Ганаа нь над руу хандаж дуугүй бай, бүдүүн пизда минь гэж хэлсэн. би Ганааг цамцнаас нь барьж аваад өөр рүүгээ татаж хий мөргөхөд хажуугаас Өнөрөө гэх залуу та нар эвээр ярьцгаа, ингэж болохгүй гээд энэ үед ээж Болормаа ирж чи яах гээд байгаа юм гэр рүүгээ ор гээд би гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2967 дугаартай дүгнэлт:
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 19/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 18-415 тоот хашаанд иргэн Г.Ганзоригийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Г.Ганзоригийн: “...цаанаас Алтангэрэлийн хүү Б гарч ирээд “чи миний ээжийг пизда гэдэг хэн бэ, наад гөлөгийг чинь ална” гэж хэлээд миний толгой хэсэг рүү гараараа цохиж, мөн мөргөсөн.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Алтанхүүгийн: ”...манай хүү Б гарч ирээд одоо боль гэхэд чи муу бүдүүн пизда минь дуугүй байгаарай гэж хэлсэн. Б Ганааг барьж аваад нэг удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Ганзориг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР