| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 141/2018/0001/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/79 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Иргэдийн төлөөлөгч С.Батчулуун,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ХХ аймгийн ХХ сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ХХ аймгийн ХХ сум дахь Сум дундын шүүхээс харьяалал тогтоож ирүүлсэн С.О-ад холбогдох эрүүгийн 1724000270003 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.О-,
Шүүгдэгч С.О- нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багт Зүүн хэсгийн ... тоот хашааны гаднаас А.Л-н эзэмшлийн DAYUN маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклыг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний шилжих шөнө 12 цагийн орчим ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Зүүн хэсгийн -- тоотод оршин суух иргэн Т.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 200.000 төгрөг хулгайлж нийт 3.590.000 төгрөгийн хохирол учруулсан,
Машин механизм /мотоцикль/ ашиглаж 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд ХХ аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Цэцүүхийн бригадын Өлтийн - тоотод байрлах иргэн Т.А-йн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, Парламент тамхи 6 хайрцаг, Myailts тамхи 5 хайрцаг, эрэгтэй хүний хүзуүний мөнгөн гинж, биет 30.000 төгрөг хулгайлж 393.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн - тоотод оршин суух Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтэрч Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр 09-нд шилжих шөнө ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хойд хэсгийн - тоотод байрлах иргэн С.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, биет 5000 төгрөг хулгайлж нийт 1.035.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө ХХ аймгийн ХХ сумын Хайрхан багийн - тоотод байрлах иргэн Б.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулапттай байшингийн цонхоор нэвтэрч хурган дотортой дээл 1 ширхэг, хөвөнтэй дээл 1 ширхэг, 40 ширхэг хурганы арьс зэргийг хулгайлж 1.910.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө ХХ аймгийн ХХ сумын Хайрхан багийн Хазгай хороо гэх газарт байрлах иргэн Ц.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж М.Н- Ц.Э- нарын эзэмшлийн мөнгөн ээмэг, гинж, кулон, монетон гинж, Ц.Д-н эзэмшлийн картааман хөөрөг, хашаан дотор байсан Ц.Н-н эзэмшпийн хар хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж 1.175.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хийдийн хэсэгт байрлах иргэн О.Э-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эмээлийн мөнгөн завхай 5 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, кулон, эрэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, монетон ээмэг, бөгж хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хийдийн хэсэгт оршин суух Х.Н-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тоногтой нарийн, мөнгөн бүс 2 ширхэг, бугуйвчны ягаан шүрэн шигтгээ 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, биет 500.000 төгрөг хулгайлж нийт 1.285.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Хийдийн хэсэгт оршин суух иргэн П.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч шүрэн толгойтой лүндэн хөөрөг 1 ширхэг, хөх судалтай шүрэн толгойтой алаг хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, хослол, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоног зэргийг хулгайлж нийт 2.410.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын - тоотод байрлах Б.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч монетон ээмэг хос, монетон бөгж, мөнгөн аяга 2 ширхэг, үйсэн аяга 1 ширхэг, их гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 1.986.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын - тоотод байрлах иргэн А.А-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, сувдан даруулга гаансны хэрэглэл, цахиур зэргийг хулгайлж нийт 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын - тоотод байрлах иргэн Ч.А-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 5 ширхэгийн мөнгөн хазаар, 7 цэнгийн мөнгөн хазаар дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлж нийт 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус, тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О- нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багт Зүүн хэсгийн 6-14 тоот хашааны гаднаас А.Лхагвабатын эзэмшлийн DAYUN маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклыг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний шилжих шөнө 12 цагийн орчим ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Зүүн хэсгийн 1-3 тоотод оршин суух иргэн Т.Ганбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 200.000 төгрөг хулгайлж нийт 3.590.000 төгрөгийн хохирол учруулсан,
Машин механизм /мотоцикль/ ашиглаж 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн орчимд ХХ аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Цэцүүхийн бригадын Өлтийн 14 тоотод байрлах иргэн Т.Артагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, Парламент тамхи 6 хайрцаг, Myailts тамхи 5 хайрцаг, эрэгтэй хүний хүзуүний мөнгөн гинж, биет 30.000 төгрөг хулгайлж 393.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-130 тоотод оршин суух Г.Долгорсүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтэрч Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр 09-нд шилжих шөнө ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хойд хэсгийн 1-04 тоотод байрлах иргэн С.Бат-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, биет 5000 төгрөг хулгайлж нийт 1.035.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө ХХ аймгийн ХХ сумын Хайрхан багийн 6-7-1 тоотод байрлах иргэн Б.Гантөмөрийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулапттай байшингийн цонхоор нэвтэрч хурган дотортой дээл 1 ширхэг, хөвөнтэй дээл 1 ширхэг, 40 ширхэг хурганы арьс зэргийг хулгайлж 1.910.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө ХХ аймгийн ХХ сумын Хайрхан багийн Хазгай хороо гэх газарт байрлах иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж М.Нямсүрэн, Ц.Эрдэнэтуяа нарын эзэмшлийн мөнгөн ээмэг, гинж, кулон, монетон гинж, Ц.Дагвадоржийн эзэмшлийн картааман хөөрөг, хашаан дотор байсан Ц.Нэргүйн эзэмшпийн хар хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж 1.175.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хийдийн хэсэгт байрлах иргэн О.Энхболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эмээлийн мөнгөн завхай 5 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, кулон, эрэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, монетон ээмэг, бөгж хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Хийдийн хэсэгт оршин суух Х.Нямхүүгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тоногтой нарийн, мөнгөн бүс 2 ширхэг, бугуйвчны ягаан шүрэн шигтгээ 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, биет 500.000 төгрөг хулгайлж нийт 1.285.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Хийдийн хэсэгт оршин суух иргэн П.Баярбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч шүрэн толгойтой лүндэн хөөрөг 1 ширхэг, хөх судалтай шүрэн толгойтой алаг хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, хослол, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоног зэргийг хулгайлж нийт 2.410.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 27-03 тоотод байрлах Б.Должинсоргодогийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч монетон ээмэг хос, монетон бөгж, мөнгөн аяга 2 ширхэг, үйсэн аяга 1 ширхэг, их гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 1.986.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 15-05 тоотод байрлах иргэн А.Алтанцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, сувдан даруулга гаансны хэрэглэл, цахиур зэргийг хулгайлж нийт 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 20-03 тоотод байрлах иргэн Ч.Амартүвшингийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 5 ширхэгийн мөнгөн хазаар, 7 цэнгийн мөнгөн хазаар дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлж нийт 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчим сумын төвд орж ирсэн.. 17 цагийн үед н.Даваабаяр ахын гэрт очиж хоол идсэн тэгээд н.Пүрэвбаяр, н.Чимэд-Очир нартай хөдөө явах байсан чинь тэр хоёр автомашинтай түрүүлээд яваад өгсөн байсан...23 цагийн үед А.Алтангэрэлийнд очсон мотоциклоо гадаа нь байрлуулсан... А. Алтангэрэлийнд унтаад 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн орчим босоод гэрээс гартал гадаа мотоцикл байхгүй байсан.. гэрт орж ирээд А.Аптангэрэлээс асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн... мотоциклоо хайгаад олдохгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн... миний алдсан мотоцикл “DAYUN” маркийн улаан өнгийн мотоцикл байсан. 2017 оны 6 дугаар сард ХХ аймгийн ХХ сумаас 1.750.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтас 190-191-р хуудас/
Хохирогч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ХХ аймгийн Тэлмэн сумын Нуур багт аавынхаа гэрт байсан... гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг хөшсөн байхаар нь би байшингаа тойрч харсан. Тэгсэн манай байшингийн баруун талын вакум цонхыг дотогш түлхсэн байсан болохоор цагдаад мэдэгдсэн.. гэрээс дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 200.000 төгрөг алга болсон байсан.. манай гэрийн хаалга, цонх ямар нэгэн эвдрэлгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтас 240-241-р хуудас/
Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн :“...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн үед манайд өмнө 2 удаа ирж байсан зүс таних залуу манайд хүрч ирээд хоол хийлгүүлж идсэн... тэр залуу манай эхнэр Ж.Циенхоролыг аавын гэрийн гадаа хүргэж өгсөн... 18 цагийн үед эхнэрийн хамт гэртээ иртэл манай гэрийн хаалганы даруулгыг хөшөөд гэрт хүн орсон байсан... гэрээс мөнгөн аяга хоёр ширхэг, 6 хайрцаг парламент, 5 хайрцаг пуаМз гэдэг нэртэй тамхи, хүзүүний мөнгөн зүүлт, биет 30.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 29-33-р хуудас/
Хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: : ...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хангал сум руу нөхрийн хамт яваад 2017 оны 07 дугаар сарын 27- ны өдөр 19 цаг 50 минутын үед ирэхэд манай гэрийн хаалганы цүүг эвдээд хүн орсон байсан... манай гэрээс 42 инчийн “Монел” маркийн хар өнгийн зурагт алга болсон байсан... хулгайд алдагдсан 42 инчийн “Монел” маркийн хар өнгийн зурагтны зүүн дээд хэсэгт цагаан өнгийн цэгтэй байсан... зурагтаа 2 хоногийн дараа авсан. Төгрөгийг нь С.О-ын эмэг эх өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 94-96-р хуудас/
Хохирогч С.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед хашаандаа өвс буулгаад явсан.. маргааш нь гэртээ ирэхэд манай байшингийн 3 дахь цонх онгойрхой байсан... гэрээс дунд гарын орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, бурхны жаазанд байсан биет 5000 /таван мянга/ төгрөг алга болсон байсан… орчин цагийн дунд гарын мөнгөн аяга дээр “2011.01.05” гэсэн бичигтэй, нөгөө хоёр аяганы доод талын хадаас нь суларсан байсан..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 4-р хавтас 32-33-р хуудас/
Хохирогч Б.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд гэртээ ирсэн чинь байшингийн зүүн талын цонх онгорхой байсан... манай гэрээс хар өнгийн гадартай хурган дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, хөх өнгийн гадартай хөвөнтэй дотортой дээл 1 ширхэг, 40 ширхэг хурганы арьс, улаан өнгийн хавтгай даавуу алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 129-130, 139-р хуудас/
Хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө манай гэрээс мөнгөн ээмэг, гинж, монетон бөгж. ээмэг, гинж, манай ахын хөөрөг, хашаан дотор байсан мотоцикл алга болсон байсан... тухайн үед байшингийн цонхоор орсон байсан... манай ах Ц.Даваадоржийн хөөрөг авдар дээр цоохор өнгийн цүнхэнд байсан... 2 ширхэг мөнгөн гинжний нэг нь эрчилж хийсэн, арай бүдүүн гинж байсан... мөн хадам эгч н.Эрдэнтуяагийн ээмэг, бөгж хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2- р хавтас 201-202-р хуудас/
Хохирогч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сард манай гэрээс манай нөхөрийн хөөрөг, Нэргүйн мотоцикп, Н.Нямсүрэнгийн ээмэг, бөгж, миний хос нарийн мөнгөн ээмэг, бөгж, өргөн мөнгөн бөгж зэрэг алга болсон байсан... миний ээмэг бөгж том хөх саванд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 205-206-р хуудас/
Хохирогч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө манай гэрээс манай дүүгийн мөнгөн ээмэг, бөгж, монетон бөгж, ээмэг, гинж, миний картааман манан хөөрөг, хашаан дотор эайсан Нэргүйн мустанг-5 маркийн мотоцикл зэргийг алдсан... байшин дотор байсан авдар. сав зэргийг бүгдийг нь онгичсон байсан... миний алдсан хөөрөг нэг тапдаа хар өнгийн толбо буюу тархитай, хуван толгойтой, гуулин нуухтай, төмөр халбагатай шар хоргойгоор эмжсэн дайлантай хөөрөг байсан... 2018 оны 08 дугаар сарьн 20-ны өдөр Нэргүй надтай цуг хөдөө явах гээд мотоциклоо хашаанд үлдээсэн байсан юм...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 2-р хавтас 207-208-р хуудас/
Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө хүргэн ах Ц.Даваадоржийн хашаанд мотоциклоо байрлуулаад явсан чинь алга болсон байсан... миний мотоцикл 28-35 Т6Т улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 210-211-р хуудас/
Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн :“...манай хүүхэд ирээд манай гэрт хүн орсон байна гэж хэлсэн... манай гэрээс эмээлийн даруулга 5 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулон 3 хос, монетон ээмэг, бөгж, эрэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг зэрэг алга болсон... эмээлийн мөнгөн даруулгыг манай аав өгч байсан. Харин мөнгөн ээмэг, бөгж, кулоныг 2016 оны Хөвсгөл аймгийн ченжээс авч байсан... монетон ээмэг, бөгжийг Хөвсгөл аймгийн замын ченжээс 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөн очиртой бөгжийг Улаанбаатар хотоос 5000 төгрөгөөр худалдаж авсан. Лууны дүрстэй болон морины толгойтой бөгжийг алт мөнгөний дархан хийсэн... хаан сүйхийг нь суран хувь өгч авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2, 3-р хавтас 250-01-р хуудас/
Хохирогч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хөдөө яваад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн цонхоор хүн орж эд зүйл авсан байсан... манай гэрээс их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тоногтой нарийн, бүдүүн бүс 2 ширхэг, бугуйвчны ягаан шүрэн шигтгээ 1 ширхэг 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, биет 500.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/
Хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай хүргэн н.Энхболд утсаар залгаад танай гэрт хулгайч орсон байна гэж хэлсэн... манай гэрээс шүрэн толгойтой лүндэн хөөрөг 1 ширхэг, хөх судалтай шүрэн толгойтой алаг хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, кулон хослол, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоног, монгол гутлын эсгэсэн булгар, сарьсны хамт алга болсон байсан... шүрэн толгойтой лүндэн хөөрийг манай аав өгсөн. Хөх судалтай алаг хөөргийг манай дүүд аав өгч байсан...” гэх мэдүүлэг /XX- ийн 3-р хавтас 62-63-р хуудас/
Хохирогч С.П-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр П.Баярбат ах манай гэрт хүн орж хөх судалтай шүрэн толгойтой хөөрөг авсан байна гэж хэлсэн... тус хөөргийг аав манай нөхөр хурим хийхэд өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 65-66-р хуудас/
Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдер гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай ээж гэрт гал түлэх гэж очиход байшингийн хойд талын цонх онгорхой байсан гэсэн... авдрын цүүг хугалж онгойлгоод эд зүйлийг гаргасан байсан гэсэн... би орой нь гэрт ирэхэд мөнгөн аяга, эхнэрийн 2 ээмэг, нэг бөгж, дайлантай хөөрөг, биет 200.000 төгрөг, хоёр ширхэг мөнгөн аяга, үйсэн аяга, гар чийдэн, сахлын машин зэрэг эд зүйл байхгүй байсан... Чүнчигноров хөөрөг, үйсэн аяга зэргээ буцаан авсан... эмэгтэй хүний өрөөсөн ээмэг олсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 4-р хавтас 207- 208, 5-р хавтас 72-73, 230-р хуудас/
Хохирогч А.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн орчим хаалгаа түгжээд ажил руу явсан... маргааш өглөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 08 цаг 30 минутанд манай дүү танай гэрт хүн орсон байна гэж хэлсэн... манай гэрээс мөнгөн бүс 1 ширхэг, шинэ хурган дотортой дээл 1 ширхэг, сувдан шигтгээтэй үсний даруулга 1 ширхэг, гаансны хэрэглэл /цахиур төмөр, тамхины уут/ зэрэг эд зүйл алдагдсан... тамхины уутаа эргүүлэн авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 4-р хавтас 209-210, 5-р хавтас 76-77-р хуудас/
Хохирогч Ч.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хаалганы хажуу талын цонхны шил хагарсан байсан... гэрт ороход авдар дотор байсан эд зүйлийг гаргасан байсан...манай гэрээс мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн аяга алдагдсан байсан... хазаарыг 5, 7 цэнгийн мөнгөн зоосоор шүлжиж хийсэн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 87-р хуудас/
Гэрч Д.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед хүү А.Лхагвабатын хамт сумын төвд ирсэн.. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр А.Лхагвабат гэрт орж ирэхээр нь хөдөө яваагүй юм уу гэсэн чинь А.Аптангэрэлийн гэрийн гаднаас мотоциклоо алга болсон. Тэгээд хайгаад олохгүй байна гэж хэлсэн... улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикл байсан 2017 оны 06 дугаар сард ХХ аймгийн ХХ сумаас 1.750.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтас 194-195-р хуудас/
Гэрч А.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ний шөнө 23 цагийн үед баярын талбайн хажууд А.Лхагвабаттай тааралдсан тэгээд нэг пиво уух гээд манай ахын гэрт очсон... хашааны гадаа хоёр мотоциклоо тавиад ахын гэрт орсон гэрт ороод ганц пиво уугаад тэндээ унтсан... маргааш өглөө нь А.Лхагвабат миний мотоциклыг харсан уу гэж асуусан.. тэгээд гадуур мотоциклыг нь хайгаад олоогүй, цагдаад мэдэгдсэн... ахаас өглөө хэдэн мотоцикл байсан гэж асуусан чинь нэг мотоцикп байсан гэж хэлсэн...” гэх мэдүулэг /ХХ-ийн 1-р хавтас 196-197-р хуудас/
Гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн үед гэртээ унтах гээд байж байхад манай дүү А.Алтангэрэл, А.Лхагвабаттай орж ирсэн... гэрт орж ирээд ганц пиво уусан.. маргааш өглөө 08 цаг өнгөрч байхад босоод А.Алтангэрэлийн мотоциклийг унаад явсан... 11 цагийн үед А Алтангэрэл над руу утсаар залгаад А.Лхавагбатын мотоцикпийг харсан уу гэхээр нь үгүй гэж хэлсэн.. намайг өглөө гарахад А.Алтангэрэлийн мустанг-5 маркийн мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 197-р хуудас/
Гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Т.Ганбатын гэрээс алдагдсан хөөргийг би 2011 онд айл болоход нь бэлгэнд өгч байсан.. дотор талруугаа ганц өремдсөн нүхтэй хөөрөг байсан... мөнгөн аягыг би бас хурим хийхэд нь өгч байсан орчин цагийн мөнгөн аяга байсан. Хосоор нь 450.000 төгрөгөнд авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтас 241-242-р хуудас/
Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг хөшсөн байсан. Т.Ганбат байшингаа тойрч үзсэн, унтлаганы өрөөний цонхыг хөшиж орсон байсан.. гэрээс халтар манан хөөрөг 1 ширхэг, 3 ширхэг мөнгөн аяга, биет 200.000 төгрөг хулгайд алдсан.. халтар манан хөөрөг, 3 ширхэг мөнгөн аягыг манай хадам аав өгч байсан.. улаан өнгийн түрүүвчийг газарт унагаасан байсан ба дотор нь байсан төгрөгийг авсан байсан..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтас 242-243-р хуудас/
Гэрч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн үед манайд зүс таних нэг залуу мотоциклтой ирсэн.. тэр залуу намайг мотоциклтой аавын гэрт хүргэж өгөөд явсан... 18 цагийн үед Т.Артагийн хамт гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы даруулгыг хөшөөд гэрт хүн орсон байсан... гэрээс мөнгөн аяга хоёр ширхэг, 6 хайрцаг парламент, 5 хайрцаг тамхи, хүзүүний мөнгөн зүүлт биет 30.000 төгрөг алга болсон байсан... манайд ирсэн залуу надад ХХ аймгийн Тэлмэн сумын харьяат гэж хэлж байсан ба харин өөрийнхөө нэрийг хэлээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 34-35, 43-р хуудас/
Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..манай ахын гэрт хулгайч орсон асуудал байгаа… Т.Артаг ахын гэрээс мөнгөн аяга 2 ширхэг, хүзүүний гинж 1 ширхэг, мөн биет төгрөг алга болсон гэсэн. Т.Артаг ах гэрээрээ гуанз ажиллуулж, ойр зуурын юм зардаг байсан.. манай ахын 2 ширхэг мөнгөн аяга байдаг байсан. Бурханы гууны доод талын тавиур дээр байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 40-р хуудас/
Гэрч Н.Т-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 0003462 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн гинж 70.000 төгрөгөөр 21 хоногийн хугацаатай тавьсан байсан..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2- р хавтас 41-49-р хуудас/
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “..2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед ээлжинд гарч байхад нэг үл таних залуу дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хүзүүний мөнгөн гинж зэргийг 70.000 төгрөгөнд тавьсан.. тухайн үед тэр залуугийн бичиг баримтыг шалгаж эд зүйл авсан. Мөнгөн аяга нь орчин цагийн мөнгөн аяга байсан.. манай байгууллагад 70.000 төгрөг төлсөн байгаа одоо ямар нэгэн хохирол байхгүй..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 44-46-р хуудас/
Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.."Хархираа” хүнсний дэлгүүрээс тамхи аваад гэр лүү явж байхад хажуу талын айл руу орж байсан залуу “Монел” гэсэн хар өнгийн нимгэн зурагт тэвэрчихсэн таарахаар нь юу зурагт юм гэж асуусан. Тэгсэн ахынхаа зурагтыг ломбарданд тавих гэж байна гэж хэлсэн.. тэр залуу 23-25 насны орчим, бор царайтай, 172-175 см өндөртэй залуу байсан..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 97-р хуудас/
Гэрч М.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг хөшөөд 42 инчийн “Монел” маркийн зурагт хулгайлсан байсан… хажуу айлын Ганхүрэл гэх хүн нэг үл таних залуу 42 инчийн “Монел” маркийн зурагт тэврээд явж байсан гэхээр нь төрөл, садангийн хүний авахуулсан гэрэл зургийг харуулсан чинь манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд С.О-ыг шууд заасан.. маргааш нь “Мэнд-Амар” төвийн ломбарднаас зурагтаа хайсан чинь “Мэнд-Амар” төвийн урдаас ороод чигээрээ ордог тавиур дээр манай зурагт байхаар нь хэн гэж хүн өгсөн чинь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед нэг эрэгтэй хүн тавьсан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 98-99, 115-р хуудас/
Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сар хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн “Мэнд-Амар” худалдааны төв дотор ломбард ажиллуулж байсан... барьцааны төгрөгийн нь төлөөд тэр 42 инчийн зурагтыг авсан байсан... манай байгууллагын зүгээс дээрх 42 инчийн зурагттай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 116-р хуудас/
Гэрч М.Ш-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 09-нд шилжих шөнө ХХ аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Хойд хэсэгт байрлах байшингийн вакум цонхоор хүн орж манай гэрээс биет 5.000 төгрөг, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга хулгайлсан байсан..” гэх мэдүүлэг / XX- ийн 4-р хавтас 34-р хуудас /
Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.. үл таних залуу надад хөдөөнөөс ирсэн гээд мөнгөн аяга зарсан... тэр залуугаас дунд гарын мөнгөн аягыг нэгийг нь 400.000 төгрөгөөр худалдаж авсан… нэг мөнгөн аяга нь ёроол нь салсан, модон ёроол нь хагарсан байсан… би тэр мөнгөн аягыг худалдаж авсан болохоор мөнгийг нь салгаад хайлуулаад зарсан... нөгөө мөнгөн аягыг нь С.Батжаргал худалдаж авсан .” гэх мэдүүлэг / ХХ-ийн 4-р хавтас 35-36-р хуудас /
Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намайг очиход хаалганы хажуу талын цонхыг онгойлгож хүн орсон байсан... бурхны жаазны арыг авчихсан газарт байсан…” гэх мэдүүлэг / ХХ-ийн 4-р хавтас 38-39-р хуудас/, Гэрч П.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: С.Бат-Эрдэнэ ахын гэрт очиход гэрт байрлах авдар дотор байсан эд зүйлийг онгичсон байсан… бурхны жаазны арыг авчихсан байсан... тэр жаазан дотор 5000 төгрөг байсан…” гэх мэдүүлэг / ХХ-ийн 4-р хавтас 40-41-р хуудас/,
Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:..хамт ажилладаг н.Батнасангийн ажлын өрөөнд байж байхад нэг залуу орж ирээд н.Батнасанд мөнгөн аяга зарсан… намайг дунд гарын мөнгөн аяга 200.000 төгрөгөөр авчих гэхээр нь би худалдаж авсан ...тэр мөнгөн аяганы мөнгийг нь салгаж аваад хайлуулсан ...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 4-р хавтас 37-р хуудас /,
Гэрч И.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны гэртээ ирэхэд манай гэрийн авдарны цоожийг эвдээд эрэгтэй хүний үстэй дээл 1 ширхэг, хурганы арьс 40 ширхэг, эмэгтэй хүний даавуун дээл 1 ширхэг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 132-133-р хуудас/
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Гантөмөр хүүхдэдээ хурганы арьсаар дээл хийж өгөх гэж байгаа гэж байсан... авдараа онгойлгож хурганы арьс гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 136-р хуудас/
Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...одоогоос 4-5 жилийн өмнө Б.Гантөмөрт хурган дотортой, хар пүүсүү гадартай, бор өнгийн эмжээрээр 3 эмжсэн дээл хийж өгч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 137-р хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 06 дугаар сард гал тогооны өрөөнд байрлах авдраас иргэний үнэмлэх авах гээд харж байхад 40 ширхэг хурганы арьс байсан... манай гэрээс мөн 2 дээл авсан байсан. Нэг дээл нь хурган дотортой дээл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 138-р хуудас/,
Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Ц.Даваадоржийн гэрээр байнга орж гардаг... цагаан сараар жил бүр золгоход Ц.Даваадорж нь бор ногоон өнгийн гартааман манан хөөрөг барьдаг байсан... тэгтэл 2017 оны 08 дугаар сард уг хөөрөг алга болсон гэдгийг сонссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтас 214-р хуудас/
Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2000 онд айл болоход Ц.Даваадоржийн ааваас өвлөгдөж ирсэн гээд гартааман манан хөөрөг байсан. Би хар хөх өнгийн торгон их биетэй, ард талдаа торгоны том шар дугуй хээтэй, хоёр талд нь шар саатай торго оруулсан дайлан оёж өгч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 215-р хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сард манай гэрийн гадаа нэг танихгүй залуу мотоцикл эвдэрсэн гээд харж байгаарай гээд орхисон... тэр мотоцикл хар хөх өнгийн хуучны мустанг-5 маркийн, 28-35 гэсэн улсын дугаартай байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 2-р хавтас 224-р хуудас/,
Гэрч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагийн орчимд О Энхболд утсаар залгаад аавын гэрт хүн орж эд зүйл авсан байна гэж хэлсэн... удалгүй манай хүүхэд ирээд манай гэрт бас хүн орсон байна гэж хэлсэн. Манай мөнгөн ээмэг, бөгж, кулон, монетон дугуй ээмэг, бөгжний хамт, эрэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг зэрэг алга болсон..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас, 1-р хуудас/
Гэрч Л.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай хүргэн О.Энхболдын гэрээс монетон дугуй ээмэг унжуургатай, бөгжний хамт, мөнгөн ээмэг, бөгж, кулон, эмээлийн даруулга 5 ширхэг, манай хүргэний 4 ширхэг мөнгөн бөгж алга болсон байсан... мөнгөн, ээмэг, кулон дээр алхан хээтэй, монетон дугуй бөгж, ээмэг нь дундаа нүхтэй цагираг хэлбэртэй жижиг унжуургатай, мөнгөн бөгж нь лууны дүрстэй, хаан сүйхтэй, хоёр морины толгойн дүрстэй, очиртой бөгжнүүд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 03-р хуудас/
Гэрч Б.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сард О.Энхболдын гэрээс эд зүйл алдагдсан... эмээлийн 5 даруулга, мөнгөн ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, эрэгтэй 4 бөгж алга болсон... эмээлийн даруулга нь дөрвөлжин хэлбэртэй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 234-р хуудас/
Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О.Энхболдын гэрээс , мөнгөн ээмэг, бөгж, кулон, монетон дугуй ээмэг, бөгжний хамт, эмээлийн даруулга 5 ширхэг, 4 ширхэг мөнгөн бөгж хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 04-р хуудас/, ХХ аймгийн хөрөнгийн үнэлгээний тевийн шинжээчийн дүгнэлт,
Гэрч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ээж төгрөгийн хэрэг гарна гэхээр нь би 400.000 төгрөг бэлнээр өгч явуулсан... миний өгсөн 3 ширхэг мөнгөн аяга, самсунг маркийн гар утас, бас мөнгөн тоногтой суран бүс алга болсон гэсэн... жижиг мөнгөн аяга нь цулгуй, дунд гарын мөнгөн аяга нь хайрт багшдаа шавь нараас нь 2017.05.25 гэсэн бичигтэй их гарын мөнгөн аяга нь өлзий хээтэй байсан... гар утас нь жижиг хуучны утас байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 32-р хуудас/
Гэрч Б.Ба-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...эхнэр Ш.Ариунжаргал ээжийг эмнэлэгт хэвтээд буцах үед нь 400.000 төгрөг өгсөн... эхнэр самсунг маркийн гар утас барьж байгаад ээжид өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 33-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд тэр залуу ирсэн ирэхдээ шүрэн толгойтой шахмал хөөрөг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширгэхийг 1.600.000 төгрөгөөр зарсан... нэг мөнгөн аяга н.Батжаргал 200.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 68-69-р хуудас/
Гэрч Ц.С-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...цэнхэр өнгөтэй, нэг талдаа хар өнгийн толботой хөөрөг Ц.Даваадоржид байсан... 1985 онд манай аав өгч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 230-р хуудас/
Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 09 цаг өнгөрч байхад аавын гэрт ороход гэрийн хаалга нь онгорхой, эд зүйлийг нь тараасан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 3-р хавтас 71-р хуудас/, шинжээчийн 21 тоот дүгнэлт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээр байж байхад 2 залуу хөөрөг зарна гэж орж ирсэн... би хөөргийг нь үзсэн... би хөөрөг, эрэгтэй бүс худалдаж авъя гээд паспорт байна уу гэсэн чинь тэр залуу байхгүй гэж хэлсэн... хэсэг хугацааны дараа “ТҮЦ” машинаас лавлагаа аваад ирлээ гээд ирсэн... лавлагааны ард авсан, өгсөн эд зүйл гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 89-91-р хуудас/
Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.Должинсорогдогийн гэрт гал түлэхээр очиход гал тогооны цонх нь онгорхой байсан... авдарны цүүг нь мушгиад дотор байсан эд зүйлийг гаргасан байсан... мөнгөн аяганууд, хөөрөг, эхнэрийнх нь ээмэг, бөгж, аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 97-р хуудас/
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай гэрээс 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг модон аяга, хос монетон ээмэг, нэг жижиг монетон бөгж, өрөөсөн монетон ээмэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 102-103-р хуудас/;
Гэрч Ц.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: А.Алтанцэцэгийн гэрээс гаансны хэрэгсэл, өөрийнх өмсөж явдаг хурган дотортой дээл, сувдан хэлхээтэй усний даруулга, мөнгөн бүс зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 106-107-р хуудас/
Гэрч Р.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...талийгаач нөхөр нь хэрэглэж байсан гаансны хэрэглэл, шар өнгийн торгон ууттай, амсар дээрээ арслангийн дүрстэй, мөн цэнхэр өнгийн гадартай хурган дотортой дээл А.Алтанцэцэг өмсдөг байсан... сувдан даруулга байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 229-р хуудас/
Гэрч А.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай гэрээс хоёр ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан... 2 хазаарын хувьд 1 нь том мөнгөн зоосоор, нөгөөх нь арай жижиг зоосоор...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 97-р хуудас/
Гэрч О.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…Ч.Амартүвшин манайхтай олон жил саахалт амьдарч байгаа... баяр ёслолын үеэр дунд гарын мөнгөн аяга 2 ширгэхийг гаргаж хэрэглэдэг байсан... мөн 7 цэнгийн зоосоор хийсэн, 5 цэнгийн бэлчиртэй хазаар байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-р хавтас 235-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 171-174, 217-221-р тал, 2-р хх-ийн 12-17, 74-77, 122-124, 168-169, 246-248-р тал, 3-р хх-ийн 22-25, 52-55-р тал, 4-р хх-ийн 23-25-р тал, 5-р хх-ийн 35-48-р тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 248-250-р тал, 4-р хх-ийн 26-30, 182-183-р тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 226-228-р тал, 5-р хх-ийн 55-56, 231-234-р тал/
ХХ аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирогч А.Лхагвабатын алдсан Даюун маркийн мотоциклийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 186-р тал/,
ХХ аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирогч Т.Ганбатын алдсан халтар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяганы үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 235-р тал/,
ХХ аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирогч Т.Артагийн алдсан орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, жижгэвтэр аяга, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн зүүлт, Парламент тамхи, Myailts нэртэй бэлэн тамхи зэргийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 50-р тал/,
ХХ аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирогч О.Энхболдын алдсан эмээлийн мөнгөн даруулга, мөнгөн ээмэг, бөгж, кпон, манетан ээмэг, бөгж, эрэгтэй мөнгөн бөгж зэргийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 8-р тал/,
ХХ аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирогч Х.Нямхүүгийн алдсан их, дунд, бага гарын мөнгөн аяга, мөнгөн тоногтой өргөн, нарийн бүс, гар утас, шүр зэргийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 36-р тал/,
ХХ аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирогч П.Баярбатын алдсан шүрэн толгойтой хар өнгийн лүндэн хөөрөг, хөх судалтай, шүрэн толгойтой алаг хөөрөг, манетэн ээмэг, бөгж, зүүлт, кпон, нарийн бүсний мөнгөн тоног, монгол гутлын эсгэсэн булгар зэргийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 75-р тал/,
ХХ аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирогч С.Бат-Эрдэнийн алдсан орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн аяга зэргийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 43-р тал/,
Найдвар-Од Аудит ХХК-ийн хохирогч Г.Долгорсүрэнгийн алдсан 42 инчийн Монел LCD зурагтын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 162-р тал/
Эд зүйлийн үнэлгээний комиссын хохирогч Б.Гантөмөрийн алдсан хурган дотортой дээл, элдсэн хурганы арьс, хөх өнгийн гадартай хөвөнтэй дээл зэргийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 141-р тал/
Эд зүйлийн үнэлгээний комиссын хохирогч Ц.Дагвадорж, Ц.Нэргүй, М.Нямсүрэн, Ц.Эрдэнэтуяа нарын алдсан мөнгөн ээмэг, бөгж, купон, гинж, хөөрөг, мотоцикль зэргийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 229-р тал/
Хөрөнгийн үнэлгээчин Ш.Даваасүрэнгийн хохирогч Б.Должинсорогдогийн алдсан хос монетон ээмэг, монетон бөгж, дунд гарын мөнгөн аяга, үйсэн аяга, их гарын чүнчигноров хөөрөг, гар чийдэн зэргийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 109-р тал/
Хөрөнгийн үнэлгээчин Ш.Даваасүрэнгийн хохирогч А.Алтанцэцэгийн алдсан мөнгөн бүс, хурган дотортой дээл, сувдан даруулга, гаансны хэрэглэл, цахиур зэргийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 113-р тал/
Хөрөнгийн үнэлгээчин Ш.Даваасүрэнгийн хохирогч Ч.Амартүвшингийн алдсан 5 цэнгийн мөнгөн хазаар, 7 цэнгийн мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга зэргийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 117-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 201710060 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /4-р хх-ийн 48-56-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 201710061 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /2-р хх-ийн 145-148-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 201710062 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /2-р хх-ийн 183-190-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 201710040 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /4-р хх-ийн 233-241-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201710069 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /1-р хх-ийн 224-230-р тал/
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 200-203-р тал, 2-р хх-ийн 20-23, 179-180-р тал, 3-р хх-ийн 56-60-р тал, 4-р хх-ийн 222-223-р тал, 5-р хх-ийн 50-55, 57-62-р тал /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 27-28/
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар /3-р хх-ийн 27-28-р тал, 5-р хх-ийн 200-202-р тал/
Шүүгдэгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би ХХ аймгаас болон Орхон аймгаас бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйлчлэлийг өөрчилж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтэй байна. Учир нь би хулгайлах гэмт хэргийг амьжиргааны эх үүсвэр болгоогүй юм. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 айлын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж Хөвсгөл аймгаас миний үйлдэл дээр нэмэгдэж ирсэн юм. Эдгээр хэргийг би үйлдээгүй учир эдгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч нь С.О- нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ХХ аймгийн Тэлмэн сум, Их-Уул сумаас хохирогч А.Лхагвабат, Т.Ганбат, Т.Артаг, С.Бат-Эрдэнэ, Б.Гантөмөр, Ц.Дагвадорж, О.Энхболд, Х.Нямхүү, П.Баярбат, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас хохирогч Г.Долгорсүрэнгийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан 15.178.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Энэ үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргахгүй байна.
Харин шүүгдэгч нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйлдэгдсэн гэх хохирогч Б.Должинсорогдогт учруулсан 1.986.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Алтанцэцэгт учруулсан 1.720.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Амартүвшинд учруулсан гэх 2.020.000 төгрөгийн хохирол бүхий гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байх ба түүний өмгөөлөгч нь “…миний үйлчлүүлэгчийн дээр дурдсан хулгайн гэмт хэргийн үйлдлүүд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдоогүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг гэрчлэх гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэргийн материалд авагдсан байгаа …Иймд тухайн үйлдүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх боловч,
Хэргээс үзэхэд шүүгдэгч С.О- нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 27-03 тоотод байрлах Б.Должинсоргодогийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч монетон ээмэг хос, монетон бөгж, мөнгөн аяга 2 ширхэг, үйсэн аяга 1 ширхэг, их гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гар чийдэн зэргийг хулгайлж нийт 1.986.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 15-05 тоотод байрлах иргэн А.Алтанцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, сувдан даруулга гаансны хэрэглэл, цахиур зэргийг хулгайлж нийт 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 24-ний өрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөгжил хорооллын 20-03 тоотод байрлах иргэн Ч.Амартүвшингийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 5 ширхэгийн мөнгөн хазаар, 7 цэнгийн мөнгөн хазаар дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгайлж нийт 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх үйл баримт нь гэрч “Г.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээр байж байхад 2 залуу хөөрөг зарна гэж орж ирсэн... би хөөргийг нь үзсэн... би хөөрөг, эрэгтэй бүс худалдаж авъя гээд паспорт байна уу гэсэн чинь тэр залуу байхгүй гэж хэлсэн... хэсэг хугацааны дараа “ТҮЦ” машинаас лавлагаа аваад ирлээ гээд ирсэн... лавлагааны ард авсан, өгсөн эд зүйл гарын үсэг зурсан...” иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтанд чүнчигноров хөөрөг, эр бүс худалдан авсан Г.Ганбаатар, худалдсан С.О- гэх гарыг үсэг зурсан тодорхойлолт, “иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт гэсэн бичиглэл бүхий гарчигтай үнэт цаасны ар талд зурагдсан гарын үсэг яллагдагч С.О-аас ирүүлсэн гэх харьцуулах загваруудтай тохирч байна” гэх криминалистик шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр нотлогдсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааны талаар хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, тусгай мэдлэг бүхий шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд нь хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн хохирлын шинж байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж дүгнэлээ.
Мөн гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг, хууль бус орлогоороо өөрийгөө тэжээн тэтгэдэг, амьдралын хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.О-ын тодорхой цаг хугацаанд нэг аргаар 13 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй тохирч байх бөгөөд прокурорын зүйлчилж ирүүлсэн дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1-д зааснаар “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа зарим хохирогч нарт учруулсан 15.178.000 төгрөгийг хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1, 2.4, 3.1-д зааснаар шүүгдэгчид С.О-ад хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.О-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.186.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-т, 1.220.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-т, 2.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д, 500.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Г-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.О-ын цагдан хоригдсон 504 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн 1724000270003 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бор өнгийн дундаа алхан хээтэй, толгойгүй хөөрөг 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт дөрвөн ханатай, дан бүрээстэй, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин монгол гэр битүүмжлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хэрэгт тусгагдсан гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг, буудалд орсон, төлбөр төлсөн гэх баримтыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай эсэхэд эргэлзээтэй үндэслэл тогтоогдож байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдав. /хх-ийн 190-194 дүгээр тал/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-н цагдан хоригдсон 504 /таван зуун дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.О-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.186.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-т, 1.220.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-т, 2.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д, 500.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Г-т олгосугай.
6. Эрүүгийн 1724000270003 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бор өнгийн дундаа алхан хээтэй, толгойгүй хөөрөг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Энэ хэрэгт дөрвөн ханатай, дан бүрээстэй, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин монгол гэр битүүмжлэгдсэн болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Д.АЗЖАРГАЛ