Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Мөнхбат,

Хохирогч Б.С ,

Шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Их өөлд овогт Х2ын Б2д холбогдох 1816002960016 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Шарга сумын ...... багт оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Найрамдлын хороо 1-7б тоотод ам бүл 2, эмээгийн хамт оршин суух, 2000 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ......... регистрийн дугаартай, Их өөлд овогт Х-ын Б .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Мон-Алтай худалдааны төвийн байранд хууль бусаар нэвтэрч Юнител ХХК-ны Говь-Алтай салбарын байранд лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Б.С-ын худалдаж байсан iphone 6s маркийн 16 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг, iphone 6s маркийн 32 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг, iphone 6 маркийн гар утас 3 ширхэг, iphone 6 маркийн 64 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг, iphone 6 маркийн буюу хурууны хээ мэдэрдэггүй гар утас 1 ширхэг, iphone 5s маркийн гар утас 2 ширхэг, iphone 5s маркийн хуучин гар утас 2 ширхэг, самсунг галакси S7 edge маркийн 2 ширхэг, самсунг галакси S7 маркийн гар утас 2 ширхэг, самсунг галакси S2 маркийн гар утас 1 ширхэг, смарт phone маркийн гар утас 1 ширхэг, А-7 маркийн 1 ширхэг, самсунг галакси жи-5 про маркийн гар утас 1 ширхэг, гранд макс маркийн гар утас 1 ширхэг, альпа маркийн гар утас 2 ширхэг, самсунг галакси S-1 маркийн гар утас 2 ширхэг, самсунг галакси S-5 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн жи-5 маркийн гар утас 1 ширхэг зэрэг нийт 26 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 8.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Х.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Мон-Алтай худалдааны төвийн байранд хууль бусаар нэвтэрч Юнител ХХК-ны Говь-Алтай салбарын байранд лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Б.С-ын худалдаж байсан iphone 6s маркийн 16 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг, iphone 6s маркийн 32 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг, iphone 6 маркийн гар утас 3 ширхэг, iphone 6 маркийн 64 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг, iphone 6 маркийн буюу хурууны хээ мэдэрдэггүй гар утас 1 ширхэг, iphone 5s маркийн гар утас 2 ширхэг, iphone 5s маркийн хуучин гар утас 2 ширхэг, samsung galaxy S7 edge маркийн 2 ширхэг, samsung galaxy S7 маркийн гар утас 2 ширхэг, samsung galaxy S2 маркийн гар утас 1 ширхэг, смарт phone маркийн гар утас 1 ширхэг, А-7 маркийн 1 ширхэг, samsung galaxy G-5 про маркийн гар утас 1 ширхэг, grand max маркийн гар утас 1 ширхэг, альпа маркийн гар утас 2 ширхэг, samsung galaxy S-1 маркийн гар утас 2 ширхэг, samsung galaxy S-5 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн G-5 маркийн гар утас 1 ширхэг зэрэг нийт 26 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 8.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Х.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Нийт 8 ширхэг гар утсыг өгсөн. 8 сая төгрөгийн хохирлоос 4.100.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлоо эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн утсыг хохирогч тал авахгүй гэвэл би өөртөө авч зарж борлуулан хохирлыг төлж барагдуулах болно. Бямбад өгсөн гар утсыг авч өгсөн бол нийт 9 утас байх байсан. Би Цагдаагийн газрын эрүүгийн хэргийн ахлах Л-тэй хамтран аймгийн хулгайч нарыг илрүүлэхэд би тусалдаг байсан. Тэгж тусаллаа гээд надад өгсөн гавьяа шагнал байхгүй. Б-д өгсөн утас болохоор хуучин бид хоёрын үзэж байсан Шилэн захаас алдагдсан утастай таарч байгаа. Би тэр утсыг LG G5 маркийн утсаар солиод явуулсан. Тэрийг гаргаж ирэхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй... Түрхэн зуурын ашиг сонирхолдоо хөтлөгдөн мөнгөтэй болох зорилготой орсон... 26 ширхэг утас авсан... Цаасны хутгаар зүсээд орсон... Хулгай хийснээ зөвшөөрч байгаа... Нэн даруй төлж барагдуулахаа илэрхийлж байна... Тухайн үед би сайн санахгүй байсан учир 25 гэж хэлсэн... 3 ширхэг утсыг ашиглагдаагүй. Үлдсэн 5 ширхэг утсыг ашигласан...бусад утсыг нь зарж борлуулсан... Би гэртээ очоогүй 2 жил болж байна. Авга нартайгаа таардаггүй юм ... Дүүгийнхээ эмчилгээнд мөнгө өгсөн... 26 ширхэг гар утсыг хулгайлж авсанаа хүлээн зөвшөөрч байна... Дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Үлдсэн хохирлыг заагдсан хугацаанд төлөх болно...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа очиход хулгай орсон байсан. Лангуунд өрөөтэй байсан утаснаас 26 утас алга болсон байсан. Хямд үнэтэй утаснуудыг аваагүй байсан. Лангуунд 10-аад утас үлдсэн байсан. Лангууны хажуу талд нэг утас унагаасан байсан. Миний сандал дээр нэг цамц үлдээсэн байсан. Манай ажил дээр У 09 цагт ирсэн байсан. Би 09 цаг 30 минутад ирсэн. Тэгэхэд лангууны шил хагарсан байхаар нь энэ юу болж байгаа юм бэ? гэхэд намайг ирэхэд лангууны шил хагарсан байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан... Эвдрэл гэмтэл байгаагүй... 4.100.000 төгрөг авсан... одоо 4.595.000 төгрөг нэхэмжилсэн... Хохирол барагдуулбал өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 04-ны өдөр өглөө 09 цаг 30 минутын үед юнител ХХК-ны утас зардаг лангууны шил хагарсан лангуун дотор эгнүүлээд тавьсан утаснууд байхгүй байсан. Лангууны урд талд самсунг галакси жи -5 маркын гар утас унасан байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд цагдаад мэдэгдсэн. Iрhonе 6-s 16 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг 500.000 төгрөг, Iрhonе 6-s 32 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг 580.000 төгрөг, Iрhonе  6 гар утас 3 ширхэг тус бүрийн үнэ 400.000 төгрөг нийт 1200.000 төгрөг, Iрhonе 6 64 гегавитын багтаамжтай гар утас 1 ширхэг 580 000 төгрөг, Iрhonе 6 буюу хурууны хээ мэдэрдэггүй гар утас 1 ширхэг 300.000 төгрөг, Iрhonе 5-s гар утас 2 ширхэг шинэ тус бүрийг 300.000 төгрөг нийт 600.000 төгрөг, Iрhonе 5-s хуучин гар утас 2 ширхэг тус бүрийг 250.000 төгрөг нийт 500.000 төгрөг, samsung galaxy S7 еdgе 2 ширхэг тус бүрийг 580.000 нийт 1.160.000 төгрөг, samsung galaxy A-7 загварын гар утас 2 ширхэг тус бүрийг 520.000 нийт 1.040.000 төгрөг, самсунг галакси 32 загварын гар утас 1 ширхэг 120.000 төгрөг, smart рhonе маркын гар утас 1 ширхэг 75.000 төгрөг, А-7 1 ширхэг 330.000 төгрөг, samsung galaxy жи-5 про гар утас 1 ширхэг 400.000 төгрөг, grand max маркын гар утас 1 ширхэг 190000 төгрөг, альпа маркын гар утас 2 ширхэг тус бүрийн үнэ 250.000 төгрөг нийт 500.000 төгрөг, samsung galaxy 3-1 загварын гар утас 2 ширхэг тус бүрийн үнэ 75.000 төгрөг нийт 150.000 төгрөг, samsung galaxy 5-5 маркын гар утас 1 ширхэг 220.000 твгрөг, LG маркийн g-5 маркын гар утас 1 ширхэг 250.000 төгрөгөөр тус тус зарагдаж байсан...хулгайд алдсан гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх 53-54-рт/,

Гэрч А.У-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...намайг ажил дээрээ ирэхэд манай ажилчдаас хүн ирээгүй байсан. Үйлчилгээний давхар гадна хаалга цоожтой байсан. Түлхүүрээрээ нээгээд орсон чинь үйлчилгээний газруудын дотор хаалганууд бүгд онгорхой байхаар нь гайхаад өнгөрсөн. Тэгээд ажилдаа ороод дээрх байдалтай байж байтал гар утасны лангуун дээр зогсдог Саранмандах орж ирээд юу болсон юм хамаг юм онгорхой гээд би ухаан сэхээ ороод бид 2 цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Л.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би аав Н.Л-гийн нэр дээр байдаг 9896-0299 дугаарын утсыг барьдаг юм. 359229064290085 дугаарын имей кодтой Iphone-6 маркын мөнгөлөг саарал гар утсыг 2018 оны 12 сарын сүүлээр РС тоглож байтал Билгүүндалай гэх хүүхэд Iphone-6 маркын гар утас зарна гэхээр нь өөрийн Iphone 5s маркийн утсан дээрээ 80.000 төгрөг нэмээд уг Iphone -6 маркын утсыг авсан. Би өөр утас аваагүй. Бид хоёр нэг сургуульд хэсэг сурч байхад танилцсан юм. Б  ах бэлэглэсэн гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх 59-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын дундуур Х.Б-гаас Iphone 6 маркын 354410067164783 гэсэн имей кодтой утас, мөн найз Б.А  samsung galaxy S7 еdgе гар утсыг хамтад нь худалдаж авсан. Бид нийлээд Х.Б-д 260.000 төгрөг өгсөн... Б нь Iphone 6 маркын гар утсыг миний утас, харин samsung galaxy S7 edge гар утсыг хотоос ах өгч явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 62-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...samsung galaxy S7 еdgе маркийн улбар шар өнгийн 35681707866122701 сериал дугаартай гар утсыг Б.Б-гаас 2018 оны 12 сарын дундуур найз Б.Б-тэй, бас Iphone 6 маркын гар утас аваад бид хоёр Х.Б-д нийлээд 260.000 төгрөг өгсөн. Надад хэнийх гэдгийг хэлээгүй. Найз Б-т хотоос ах явуулсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 66-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...samsung galaxy S7 маркийн улбар шар өнгөтэй 353301072487166 сериал дугаартай гар утсыг Х.Б-аас 2019 оны 01 сарын эхээр 220.000 төгрөгөөр худалдаж авсан...манай нэг ах ломбард ажиллуулдаг актлагдсан утас гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 70-71-рт/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би Шинэ-Алтай зах дээр гар утас ажиллуулдаг юм. Б  нь эхлээд надад Iphone 5S маркийн гар утас 100.000 төгрөгөөр авчирч өгсөн. Тэгээд дараа нь Iphone -5S маркийн гар утас гудманд таараад 100.000 төгрөгөөр авчих гээд гуйсаар байгаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 74-75-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би 2018 оны 12 дугаар сарын 10-ны орчимд манай багын найз Б  нь миний фэйсбүүк хаяг руу чат бичсэн бөгөөд тус чатдаа надад 3 ширхэг гар утас явуулья, чи өөрөө наад 3 ширхэг гар утсаа зараад мөнгө болгоод ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүгээр өгч байгаа юм бол авъя гэж хэлсэн. Тэгээд Б  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надруу Говь-Алтай аймгийн тендерийн автобусаар 3 ширхэг гар утсаа явуулсан шүү чи өөрөө тосоод аваарай гэж хэлсэн. Тэгээд би 29-ний өдөр аймгийн тендерийн автобуснаас 3 ширхэг гар утас тосож авсан...” гэх мэдүүлэг /хх 76-78-рт/,

Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би PC тоглохоор урагшаа явж байтал Юнител компаний хажуугаар өнгөрөх үед хаалганы пивор вакум цагаан өнгийн хаалга зүсэгдсэн байхаар нь би энүүгээр дотогш нэвтрэхэд боломжтой юм байна гэж бодоод явсан юм. Тэгээд би шөнө 03 цагийн орчимд ирээд вакум хаалгыг цаасны хутгаар зүсэж байгаад хаалгыг нь татаж онгойлгоод дотогш ороод лангуун дотор байсан 25 ширхэг мэдрэгчтэй гар утаснуудыг аваад гарсан юм. Тэгээд гэртээ ирээд гар утсаа нуусан юм. Маргааш нь өртэй байсан найз Б-т нэг Iphone 6S гар утсыг 150.000 төгрөгөнд бодож өгсөн. Б-ийн найз А-д samsung galaxy S-7 маркийн гар утсыг 130.000 төгрөгөөр бодож өгсөн. Азжаргал гэдэг хүүхдэд Iphone -6s маркийн гар утсыг Iphone 5s гар утсаар сольж зөрүү 80.000 төгрөг авч өгсөн юм. Д  гэдэг хүнд samsung galaxy S-7 гар утсыг 220.000 төгрөгөөр өгсөн. Хотруу би Б  гэдэг залууд Альпа маркийн гар утас 2 ширхэг, Iphone -5 маркийн гар утас 2 ширхэг гар утас өгн явуулсан юм. Тэгээд би фэйсбүүк хаягаар Нямка нямка гэсэн хаягтай хүнд samsung G5 про, samsung galaxy S-6 маркийн гар утас 1 ширхэг нийт 2 гар утсыг 300.000 төгрөгөөр зарсан юм. Энэ 2 гар утсыг би тендерийн унаанд өгөөд Х  гэдэг хүний дансанд 300.000 төгрөг авсан юм. Өөрөө би Iphone -6 маркийн гар утас барьсан. Шинэ-Алтай захын хойно байрлах Хас саран ломбарданд Iphone-5 маркийн 2 ширхэг гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан. Б-д LG маркийн гар утсыг өгсөн. Бусад 8 ширхэг гар утсыг танихгүй хүмүүст зарж борлуулсан юм...” гэх мэдүүлэг /хх 98-99-рт/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-1-рт/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-33, 37, 41, 45, 49-рт/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 81-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх4-11, эд мөрийн баримтаар тооцон хураан авсан тэмдэглэл хх30-33, 37, 41, 49-рт, хохирогчийн мэдүүлэг хх53-54-рт, гэрч У-ийн мэдүүлэг хх56-57-рт, насанд хүрээгүй гэрч Б-ын мэдүүлэг хх59-рт, насанд хүрээгүй гэрч Б-ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А-ийн мэдүүлэг хх69-рт, насанд хүрээгүй гэрч Д-гийн мэдүүлэг хх70-71-рт, гэрч Б-ын мэдүүлэг хх74-75-рт, насанд хүрээгүй гэрч Б-ны мэдүүлэг хх76-77-рт, яллагдагч Х.Б-гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хх81-рт зэрэг нотлох баримтууд, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай давхцаж байна. Хохирогчийн мэдүүлэг хх53-54-рт, гэрч А-ын мэдүүлэг хх61-рт, мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А-ийн мэдүүлэг хх68-рт, насанд хүрээгүй гэрч Б-ийн мэдүүлэг хх64-рт, насанд хүрээгүй гэрч Д-гийн мэдүүлэг хх71-рт, хохирол төлсөн баримт хх26-рт, эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл хх30, 37, 41, 45, 49-рт, иргэний үнэмлэхийн лавлагаа хх106-рт, багийн засаг даргын тодорхойлолт хх109-110-рт, ял шалгах хуудас хх121-рт, нас тоолсон тэмдэглэл хх122-рт, шинжээчийн дүгнэлт хх85-86-рт, 4.100.000 төгрөг төлөгдсөн талаар хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж,

Эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг гар утсанд үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Х.Б  нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Мон-Алтай худалдааны төвийн байранд хууль бусаар нэвтэрч Юнител ХХК-ны Говь-Алтай салбарын байранд лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Б.С-ын худалдаж байсан гар утаснуудаас нэр бүхий 26 ширхэг гар утсыг нууцаар авч бусдад 8.695.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэв.

 

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Х.Б  нь PC тоглохоор Юнител компаний хажуугаар өнгөрөх үедээ хаалганы пивор вакум цагаан өнгийн хаалга зүсэгдсэн байхыг хараад энүүгээр дотогш нэвтрэхэд боломжтой юм байна гэж бодоод улмаар 2018 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Мон-Алтай худалдааны төвийн байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхээс шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, эцэг эхийн хараа хяналт сул, мөн ахуйн нөхцөл байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Б.С  нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...одоо 4.595.000 төгрөг нэхэмжилсэн...Үнэлгээгээр тогтоосон үнээр нь ашиглагдаагүй 3 ширхэг гар утсыг мөн Iphone 6 маркийн 2 гар утсаа буцааж авах боломжтой, бусад утас нь ашиглагдсан, эвдрэлтэй байх тул авахгүй...”, улсын яллагч нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эд мөрийн баримтаар хураагдсан iphone 6 маркийн кодтой гар утас нэг ширхэг, iphone 6 маркийн кодтой гар утас нэг ширхэг, samsung galaxy S1 маркийн гар утас 2 ширхэг, LG P970 маркийн гар утас нийт 5 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгуулах, samsung galaxy S7 маркийн гар утас 2 ширхэг, iphone6 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид олгуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ашиглагдсан гэх 3 ширхэг гар утсыг шүүгдэгч Х.Б-д олгож өгнө үү...” гэсэн байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 маркийн 358373069156387 имей кодтой гар утас 1 ширхэг, мөн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 маркийн 359229064290085 имей кодтой гар утас 1 ширхэг, 75.000 төгрөгийн үнэлгээ бүхийн samsung galaxy S-1 маркийн 357242045131825, 357242045389472 имей кодтой 2 ширхэг гар утас, мөн 75.000 төгрөгийн үнэлгээ бүхий LG P970 маркийн гар утас 1 ширхэг нийт 1.025.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг гар утсыг хохирогч Б.С-д, шүүгдэгч Х.Б-д бусад 3 ширхэг гар утсыг тус тус олгож, мөн Х.Б-с хохирлын үлдэгдэл 3.570.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С-д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Х.Б  нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Х.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас, 11 сар, 15 хоногтой буюу 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл/122-рт/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйл/Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах/-д заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно...” гэж заасан байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн “...Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэсэн заалт байгаа. Иймээс энэ заалтыг үндэслээд шүүгдэгч Х.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ар гэрийн байдлыг харгалзаж үзээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ашиглагдсан гэх 3 ширхэг гар утсыг шүүгдэгч Х.Б-д олгож өгнө үү... Хохирлоо төлөх байдлыг харгалзан үзээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн хүсэлт, улсын яллагчийн “...Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  4 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэх саналтай байна... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам байгаа. Тухайн үед гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан. Шүүгдэгчийг гэмт хэргээ хүлээн мэдүүлсэнг харгалзан үзэж шүүх дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх...” гэх дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6, 8.1, 8.6 дугаар зүйлүүдэд заасныг журамлан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, мөн тодорхой ажил хийх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Х.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насны онцлог, гэм буруугаа хүлээж буй байдал, ар гэрийн болон хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Х.Б-ийн үйлдэлд тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 маркийн 358373069156387 имей кодтой гар утас 1 ширхэг, мөн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 маркийн 359229064290085 имей кодтой гар утас 1 ширхэг, 75.000 төгрөгийн үнэлгээ бүхийн samsung galaxy S-1 маркийн 357242045131825, 357242045389472 имей кодтой 2 ширхэг гар утас, мөн 75.000 төгрөгийн үнэлгээ бүхий LG P970 маркийн гар утас 1 ширхэг нийт 1.025.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг гар утсыг хохирогч Б.С-д, I phone 6 маркийн 354410067164783 имей кодтой 1 ширхэг гар утас, samsung galaxy S7 edge маркийн 35681707866122701 имей кодтой 1 ширхэг гар утас, samsung galaxy S7 маркийн 355501072487166 имей кодтой 1 ширхэг гар утас, нийт 3 ширхэг гар утсыг шүүгдэгч Х.Б-д тус тус олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 4.100.000 төгрөг бэлнээр төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их өөлд овогт Х-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Х.Б-д 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6, 8.1, 8.6 дугаар зүйлүүдэд заасныг журамлан ялтан Х.Б-д оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, мөн тодорхой ажил хийх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч Х.Б-д сануулсугай.

6. Шүүгдэгч Х.Б-д хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 маркийн 358373069156387 имей кодтой гар утас 1 ширхэг, мөн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 маркийн 359229064290085 имей кодтой гар утас 1 ширхэг, 75.000 төгрөгийн үнэлгээ бүхийн samsung galaxy S-1 маркийн 357242045131825, 357242045389472 имей кодтой 2 ширхэг гар утас, мөн 75.000 төгрөгийн үнэлгээ бүхий LG P970 маркийн гар утас 1 ширхэг нийт 1.025.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг гар утсыг хохирогч Б.С-д, Iphone 6 маркийн 354410067164783 имей кодтой 1 ширхэг гар утас, samsung galaxy S7 edge маркийн 35681707866122701 имей кодтой 1 ширхэг гар утас, samsung galaxy S7 маркийн 355501072487166 имей кодтой 1 ширхэг гар утас, нийт 3 ширхэг гар утсыг шүүгдэгч Х.Б-д тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 3.570.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С-д олгосугай.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 4.100.000 төгрөг бэлнээр төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Б-гийн иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА