Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 451

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Б.Мөнхзул би Л.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй Н.Эрхэмбаатарт холбогдох “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.917.900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                                

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Эрхэмбаатар нь 2015 оны 12-р сарын 14-ний өдөр согтуугаар машин жолоодож яваад осол гаргаж 8 настай  О.Тэргэлийн биед ноцтой хүнд гэмтэл учруулсан ослоос шалтгаалан О.Тэргэл нь 1 удаа 2015 оны 12-р сарын 15-нд/ тархины хагалгаанд, 2 улаа нурууны хагалгаанд ороод байна. 

Уг хэрэгт холбогдуулан Н.Эрхэмбаатарт тэнсэн харгалзах ял оноож, О.Тэргэлийн эмчилгээний зардлыг цаг тухайд нь өгч байхаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш О.Тэргэл нь 2016 оны 05-р сарын 18-нд дахин нурууны хагалгаанд орсон бөгөөд эмчилгээний зардалд 1.917.900 төгрөг зарцуулсан. Иймээс шүүхийн шийдвэрийн дагуу О.Тэргэлийн эмчилгээний зардлыг Н.Эрхэмбаатараас нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэлийг гаргуулж өгнө үү гэжээ.     

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум Дулаанхаан тосгоны 62 дугаар өртөө замчдын гудамж 26 тоотод оршин суух Боржигон овогт Навааны Эрхэмбаатар /МЮ-78052816/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Наваан овогтой Эрхэмбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.917.900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 09 дүгээр  сарын 01-ний өдрөөс өмнө 500.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт өгнө үлдэгдэл 1.417.900 төгрөгийг боломжоороо оноос өмнө төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжинд 21.318 төгрөг төлөхийг ойлголоо. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг нь хариуцагч Н.Эрхэмбаатарт  холбогдуулан “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.917.900 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...нэхэмжлэлийн шаардлага болох 1.917.900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 09 дүгээр  сарын 01-ний өдрөөс өмнө 500.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт өгнө үлдэгдэл 1.417.900 төгрөгийг боломжоороо оноос өмнө төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 1.917.900 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 45.636 төгрөгний тал хувь 21.318 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Л.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Эрхэмбаатарт холбогдох “Эрүүл мэндэд   учирсан гэм хорын хохирол 1.917.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1.917.900 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 45.636 төгрөгийн тал хувь  21.318 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн тасвийн орлогод оруулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ