Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 21

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар иргэн Ч.ын нэхэмжлэлтэй аймгийн сумын д холбогдох 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар Ч.ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. биечлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., хариуцагч аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., гуравдагч этгээд Н.******* нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаарД.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар сумын захирагчийн ажлын албаны барилга хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд мөн оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн сумын Засаг даргын Б/03 дугаар захирамжаар төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн учир 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн жинхэлж барилга хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байтал гэнэт үндэслэлгүй ажлаас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр халсан. Энэ нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гэх мэт хууль дүрмийг зөрчиж иргэн миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Ч.ыг гурван шалтгаанаар ажлаас үндэслэлгүй халсан хэмээн үзэж байгаа. Нэгдүгээрт улс төрийн шалтгаанаар, хоёрдугаарт ашиг сонирхлын зөрчил үүссэний улмаас, гуравдугаарт хууль зөрчиж ажлаас халсан. Энэхүү гурван үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт улс төрийн шалтгаанаар Ч.ыг яагаад ажлаас халсан юм бэ? гэхээр миний бие өмнөх дөрвөн жил Ардчилсан намаас нэр дэвшиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж, аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашиж байсан. Тэгээд 2016 онд Монгол Ардын нам аймагт олонх болж засаг төрийн эрхийг авсан. Ингээд сонгууль болсны дараа Ч.ыг ажлаас нь халсан байгаа. Маргаан бүхий захирамжийг гаргасан Ж.******* дарга надтай утсаар ярьсан. Ингэж ярихдаа Монгол Ардын намын дарга н.******* гэдэг хүн танай хүүхдийн ажлаас хал гэж шахаж шаардаад байна. Надад танай хүүхдийг ажлаас халах шалтгаан байхгүй гэж хэлсэн. Миний бие 2011-2013 онд Алтай хотын захирагчаар ажиллаж байгаад Ж.*******ад ажлаа хүлээлгэж өгсөн юм. Ийм учраас би Ж.*******тай ажил төрлийн сайн харилцаатай байсан. Ийнхүү улс төрийн шалтгааны улмаас манай охин Ч.ыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халсан юм. Энэ өдөр Н.*******г тухайн ажилд томилсон захирамжийг гаргасан байгаа. Хүний шүтэх, эс шүтэх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Гэтэл Ч. албан ажлаа хийгээд байж байхад нь улс төрийн шалтаг шалтгаанаар халсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Хоёрдугаарт Ч.ыг ашиг сонирхлын зөрчил үүссэн учраас ажлаас халсан байгаа. Маргаан бүхий захирамж дээр улс төрийн шалтгаан, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэдэг асуудал байхгүй боловч энэ хүмүүсийн үйлдлээр нотлогдсон. Ашиг сонирхлын зөрчил яагаад үүссэн бэ? гэхээр сум нь 1 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сантай. Энэ санг хариуцаад ажиллаж байсан хүн нь миний охин байсан. Тийм учраас Ч.ыг энэ ажлаас гаргахгүй бол болохгүй гэдэг асуудлыг миний бие сонсож байлаа. Ж.******* дарга хэлэхдээ ажлаас чөлөөлөөгүй, Ч. ажил мэргэжлийн хувьд тухайн ажлын байрны шаардлага хангахгүй байсан тул ажлаас чөлөөлсөн. Мөн нийгмийн ажилтны ажлын байрны санал тавихад энэ ажлыг чинь хийхгүй ажлаас халсан захирамжаа гарга гэж Ч. хэлсэн тийм учраас ажлаас халсан гэж тайлбар өгсөн байна лээ. Тухайлбал Ж.******* нь Ч.д багийн нийгмийн ажилтны ажлын байрыг санал болгож, маргаан бүхий захирамж гаргахдаа мэдэгдсэн гэдэг. Энэ нь Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжөөр тухайлбал ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтны ажлаас халсан гэдэг ойлголтод хамаарна гэж заасан. Ийм учраас Алтай хотын захирагчЖ.******* нь хууль зөрчиж захирамж гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 22.1-т төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллагаас өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан. Гэтэл Ч. өөрөө зөвшөөрөөгүй байхад ажлаас хална гэж дарамталсан нь хууль зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-т зааснаар шийдвэр гаргах өргөдөл нь бичгээр байх ёстой. Гэтэл Ч. нь ажлаасаа халагдъя, албан тушаал бууруулж ажиллая гэсэн хүсэлт гаргаагүй. Тэгэхээр Ж.******* дарга тайлбараа буруу өгсөн гэдэг нь нотлогдож байна. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зүйлүүдийг яръя гэж бодож байна. Хавтаст хэрэгт худалдан авах ажиллагаатай холбоотой баримтуудыг өгсөн байгаа. Энэ нь маргаан бүхий захирамжтай холбоогүй мэт харагдах боловч ашиг сонирхлын зөрчил үүсч эхэлж байна гэж ойлгогдохоор байгаа. Тухайлбал 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн А/130 дугаар захирамж байгаа. Үүнд Баянхайрхан багийн төв рүү гарц гаргах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах гэрээ байгуулахдаа Ч.ыг гарын үсэг зураагүй байхад 3 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Мөн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Гуравдугаар цэцэрлэгийн хайс хашааны засварын ажил хийхдээ худалдан авах ажиллагааны гэрээ зөрчиж 9900000 төгрөгний гэрээ шууд хийсэн байна лээ. Мөн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/121 дүгээр захирамжийг хүчингүй болгоод, үнэлгээний хороо байгуулаад Гуравдугаар сургуулийн В байрны дээврийн засварыг хийсэн байсан. Энэ мэтчилэн худалдан авах ажиллагааны хуулиудыг зөрчиж 54.0 сая төгрөгний гэрээ шууд хийсэн. Тухайлбал захиалагчийг төлөөлсөн Ч.ын гарын үсэг дээрх гэрээнүүдэд байхгүй байгаа. Тэгэхээр Ч.ыг зайлуулж байгаад орон нутгийн хөгжлийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах гэсэн байна. Энэ талаарх нотлох баримтуудыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулах ёстой. Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд Ч. гарын үсэг зураагүй байгаа. Гэтэл Ч.ыг сонсох ажиллагааг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж худлаа тайлбар өгсөн байна лээ. Гуравдугаарт Ч. нь 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Англи, Орос хэлний багшийн бакалаврын зэрэг эзэмшсэн. Мэргэшлийн хувьд бол 2016 онд Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Мөн Хүний нөөцийн удирдлагын академийг 2012 онд Хүний нөөц, нарийн бичгээр төгссөн. Мөн худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд 2015 онд хамрагдаж А3 гэрчилгээ авсан. Дараа нь төрийн албаны шалгалтыг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгч тэнцсэн. Тэгээд төрийн захиргааны албан хаагчийн тангараг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сумын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн байхдаа өргөсөн. Нэхэмжлэгчийг ажлын туршлага байхгүй гэж ярьж байгаа. Ч. нь 2012-2015 он хүртэл Хьюндай моторс компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан. Тэгээд 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл аймгийн худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажилласан байгаа. Мөн 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаас халагдах хүртлээ сумын Барилга, СӨХ, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Тэгэхээр Ч. нь төгссөн сургууль, мэргэжил, дадлага туршлагын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна. сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн захирамжаар Барилга, СӨХ, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаанд ажиллаж байгаад, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр жинхэлсэн байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 2 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албанд хэрэглэх туршилтын хугацааг хэрэглэх болзол журмын 6-д заасны дагуу сайн ажилласан учраас төрийн жинхэнэ албан хаагч болсон. Энэ нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Тэгээд 2016 оны 6 дугаар 13-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч юм. Улсын дээд шүүхийн тайлбараар ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтайг анхаарвал зохино гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу  М.******* 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжийг гаргасан. Үүнээс харахад эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд Ч.ыг жинхэлсэн байна. Мөн ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэж яригддаг. Гэтэл Ч.ыг сайн ажиллаж байсныг сумын  М.*******, Засаг даргын Тамгын газрын дарга Л.******* нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: аймгийн сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-т зааснаар маргаан бүхий захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2-т зааснаар хохирол барагдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм гэв.

Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Барилга, хөрөнгө оруулалт, зам тээвэр, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн Ч. нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх ерөнхий шаардлагыг хангаагүй, мөн уг албан тушаалтны талаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа тухай Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөнүүд дээр удаа дараа яригдаж байсан учир түүний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  аймгийн сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтыг баримталсан. Энэ бол эрх хэмжээнийхээ хүрээнд д захирамж гаргахаар заалт байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 10.1 дэх заалтыг баримталсан. Энэ бол төрийн албан хаагчид тавигдах шаардлага байгаа. Үүнийг ажлын байрны тодорхойлолтонд заасан мэргэжлийн шаардлагаар нотолдог. Нэгдүгээрт дээд боловсролтой байхаар байна. Гэтэл Ч. нь дээд боловсролтой байгаа. Хоёрдугаарт ажлын байрны тодорхойлолтонд зааснаар инженер мэргэжилтэй байхаар байна. Гэтэл Ч. нь Англи, Орос хэлний багш мэргэжилтэй. Гуравдугаарт төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байхаар байна. Гэтэл Ч. нь энэ шаардлагыг огт хангаагүй. Дөрөвдүгээрт төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байхаар байна. Гэтэл Ч. нь төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажиллаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа компанид ажилласан гэж хэлсэн. Гэтэл хувийн компанид ажиллах нь төрийн байгууллагад ажилласан жилд тооцогдохгүй. Дараа нь Төрийн албаны тухай хуулийн 23.1.2-т заасныг баримталсан. Энэ нь ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улс төржсөн талаар ярилаа. Үүнд улс төржсөн асуудал байхгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа явуулаагүй талаар ярилаа. Гэтэл хавтаст хэрэгт сонсох ажиллагааг явуулсан хурлын тэмдэглэл байдаг. Ч. сонсох ажиллагаанд өөрийн биеэр оролцсон учраас тодруулах нь зүйтэй байна. Мөн ашиг сонирхлын зөрчил гаргасан талаар ярилаа. Гэтэл ямар ашиг сонирхлын зөрчил гаргасан юм бэ? Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Харин Ч.ыг ажил мэргэжилдээ тэнцэхгүй байсан гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тэмдэглэл, Тамгын газрын ажиллагсдын хурлын тэмдэглэл, Аудитын дүгнэлт зэргээр нотлогдож байна. Худалдан авах ажиллагааны гэрээнүүдийн талаар ярилаа. Энэ гэрээнүүдийг Ч.ыг ажлаас гарсных нь дараа хийсэн. Эдгээр гэрээнүүдийг он, сар, өдрөөр нь харж үзэх байх. Ч. ажилдаа тэнцэхгүй гэдэг нь худалдан авах ажиллагааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  аймгийн сумын Жаргалант багийн Жаргалантын 3-17 тоотод оршин суудаг *******ын ******* би сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газарт захирагчийн ажлын албанд Барилга, хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо, зам тээвэр хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Би энэ албан тушаалд өмнө нь 3 жил ажиллаж байсан. Ажил мэргэжил, ур чадвар, дадлага туршлага, төрийн албаны шалгалт өгч тангараг өргөсөн зэргээрээ тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг ажил мэргэжил, дадлага туршлага, ур чадварын хувьд шаардлага хангахгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1988 онд Улаанбаатар хотын Барилгын техникумыг төгсөөд, 1989 онд Тээврийн удирдах газрын конторын барилгыг удирдан ажиллуулж байсан. Мөн 1990-1995 оны хооронд барилгын зураг төсвийн товчооны зургийг техникчээр ажилласан. Тус байгууллага нь 2005 онд татан буугдсантай холбогдуулаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд 2006 онд сумын Тамгын газрын багийн нийгмийн ажилтны орон тоо зарлагдсан. Энэ орон тоон дээр төрийн албаны шалгалт өгч тэнцээд, Жаргалант багийн нийгмийн ажилтнаар 2006-2013 он хүртэл ажилласан. Миний бие 2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг газрын инженер мэргэжлээр төгссөн. Мөн 2008 онд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг өгч тэнцээд, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Миний бие 2013-2016 онд сумын Засаг даргын Тамгын газрын захирагчийн ажлын албанд Барилга, хөрөнгө оруулалт, СӨХ, зам тээвэр хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Тэгээд 2016 оны 2 дугаар сард тухайн үеийн удирдлагуудын улс төрийн болон хувийн ашиг сонирхлоос болж Жаргалант сумын нийгмийн ажилтнаар томилогдсон. Ийнхүү ажиллаж байхад Ж.******* нь шүүхийн шийдвэрээр ажлаа хүлээн авсан юм. Тухайн аппаратын шуурхай хуралдаанууд дээр Ч.тай холбоотой иргэдээс ирсэн гомдол санал, мөн хурдтай ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл олон удаа гарч байсан. Тэр талаар Ж.******* дарга Ч.д олон удаа үүрэг даалгавар өгч байлаа. Үүнтэй холбогдуулан Ж.*******, Засаг даргын орлогч М.*******, н.******* нар Ч. бид хоёрт санал тавьсан. Ингэхдээ Ч.д олон удаа үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаанд Ч.ыг ямархуу ажиллаж байгаа талаар харлаа. Гэтэл Ч.д мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага дутаад байна. Тиймээс Жаргалант багийн нийгмийн ажилтан Н.*******тай ажлаа сольж ажиллаач гэсэн саналыг Ч.д тавьсан. Миний бие Засаг даргын саналыг хүлээж авсан. Харин Ч. багийн нийгмийн ажилтнаар ажиллах сонирхол байхгүй. Хэрвээ багийн нийгмийн ажилтнаар ажиллуулна гэвэл ажлаас халсан захирамжаа гаргачих гэж хэлсэн. Үүний дагуу захирамжаа гаргаж, мэдэгдэх хуудсаа тухайн үед гардуулж өгч байсан. Миний бие мэдэгдэх хуудсаа авсан, Ч. ч гэсэн мэдэгдэх хуудсаа авсан. Тэгэхээр Ч.ын хүсэлтийн дагуу сумын Засаг даргын захирамж гарсан хэмээн ойлгож байгаа. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Миний бие томилогдоод ажлаа авах явцад Ч. нь орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг хийж байсан гэдэг нь тодорхой байсан. Манайх Алтай хотын нийтийн тээвэр үйлчилгээг шинэчлэн зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2015 онд аж ахуй нэгжид харьяалуулаад, үйл ажиллагаа нь стандартын дагуу явж эхэлж байсан. Үүн дээр Ч. нэг ч ажил хийгээгүй байдаг. Мөн СӨХ-ны үйл ажиллагааг жигдрүүлэх, хотын өнгө үзэмжийн сайжруулах чиглэлээр 2015 онд анхны зөвлөгөөнийг зохион байгуулаад, СӨХ-ны удирдлагуудтай гэрээ хэлэлцээр төлөвлөсөн байсан. Энэ талаарх ажил огт хийгдээгүй байсан. Барилга байгууламжтай холбоотойгоор хагас жилээр гаргасан судалгаа тайлан байгаагүй. Харин жилийн эцсээр тайлан гаргах байсан байх. Хөрөнгө оруулалт гэдэг нь өргөн хүрээтэй. Ч. нь хөрөнгө оруулалтыг ганцхан орон нутгийн хөгжлийн сан гэж харсан байна лээ. Энэхүү ажлыг сайн хийж байсан уу? гэхээр гүйцэтгэл байхгүй. Тухайлбал бичиг цаасны ажлыг үнэхээр хангалтгүй хийдэг. Мөн орон нутгийн хөгжлийн сантай холбоотой зураг төсөв, зургийн захиалга өгөхдөө олон төрлийн алдаа гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Аудитын газрын дүгнэлт зэргээр нотлогдож байгаа. Тухайлбал хотхон байгуулах 105 сая төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэх ажил байсан бөгөөд зураг нь хийгдсэн байдаг. Энэ зургийн дагуу төсөв хийгдэх байсан юм. Үүн дээр ямар алдаа гаргасан юм бэ? гэхээр төсөв дээрээ бетон зуурмагийн маркыг 100-аар төсөвлөсөн, гэтэл ажил гүйцэтгэгчийн мэргэжилтний зүгээс ямар ч нөхцөлд зам талбайн бетон зуурмаг 100 байдаггүй. Багадаа л гэхэд 200 маркын бетон зуурмагтай байдаг. Танай төсөвт алдаа байна гэдгийг гаргаж ирсэн. Үүнээс болоод гүйцэтгэлийн явцад олон алдаа дутагдал гарсан юм. Үүнтэй холбогдуулан нэмэлт гэрээ байгуулсан байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь  аймгийн сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар Ч.ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг:  аймгийн  сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийнЧ.ыг Ажлаас чөлөөлөх тухай Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ч. нь  аймгийн сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар 3-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Захирагчийн ажлын албаны Барилга хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдсон байна. Улмаар тус сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар 2016 оны 5 дугаар 1-ний өдрөөс эхлэн Захирагчийн ажлын албаны Барилга хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр Ч.ыг ажлаас чөлөөлсөн захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт 23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно гэсэн заалтыг үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн зохицуулалт нь төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагын нөхцлийг тодорхойлсон ба энэхүү заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх нөхцлийг тодорхойлсон, зохицуулсан заалт биш байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн зохицуулалтаар төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзэн төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан, өрсөлдүүлэн судалж тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулж тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухай албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамаарахаар Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд тайлбарласан байна. Гэтэл хариуцагч сумын нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар 10.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй гэж үзсэн тохиолдолд тухайн ажлын байранд сул орон тоо гарсан гэж үзэж төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан сонгон шалгаруулалтаар сул орон тоог нөхөх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгч Ч.ыг төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ч. нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар 10.1 дэх хэсэгт заасан .... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх, тухайн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан дээд боловсролтой байх, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх, англи хэлний мэдлэгтэй байх, төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн байх шаардлагуудыг хангасан байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журмын 1.3 дахь хэсэгт заасан Худалдан авах ажиллагааны чиглэлээр суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж шаардлагатай мэдлэг эзэмшсэн болохыг гэрчилсэн А3 гэрчилгээг авсан ба тус журмын 1.5 дахь хэсэгт заасан захиалагч байгууллагын тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороонд ажиллах эрхтэйгээр мэргэшсэн байна.

Хариуцагч сумын нь нэхэмжлэгч Ч.ыг ажлаас чөлөөлсөн удаах үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг баримталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох зохицуулалт бүхий заалт байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.ын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдгийг нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсан тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох заалтыг хариуцагч буруу хэрэглэж, мөн хуулийн 23.1.2 дахь заалтад заасан нөхцлийг тогтоолгүйгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч Ч.ын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын танилцуулгаар нотлогдож байгаа гэх боловч уг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр, Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын танилцуулга, дүн нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш гарсан байх тул нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэсэн гэх тайлбар нь үндэслэлгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тухайн үед буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө тогтоогоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсныг үнэлж дүгнэх эрх бүхий этгээд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба биш ба сумын Захирагчийн ажлын албаны мэргэжилтний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-д зааснаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр илтгэх хуудсаар үнэлж дүгнэхээр байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ба төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-24.1.3 дахь заалтад заасан нөхцлөөр төрийн албанаас чөлөөлөх зохицуулалттай ба мөн хуулийн 27.2.1 дэх заалтаар энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч нь хангагддаг болохыг дурдах нь зүйтээ байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас хариуцагч нь нэхэмжлэгч Ч.ыг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуульд заасан арга хэлбэрээр явуулаагүй, сонсох ажиллагааны тэмдэглэлд Ч. гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа ба хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нь сонсох ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр биечлэн уулзах хэлбэрээр явуулж, санал солилцож, сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байх тул сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Ч.ыг аймгийн сумын Захирагчийн ажлын албаны Барилга хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул  аймгийн сумын Засаг даргын 2016 оны 9 дугаар сарын 27-ны өдрийн Ч.ыг ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч  аймгийн  сумын  нь нэхэмжлэгч Ч.ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 134 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.937.146төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь -Алтай аймгийн  сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.ыг аймгийн сумын Захирагчийн ажлын албаны Барилга, хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Ч.ын ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх 134 хоногийн цалин 2.937.146 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч  аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч аймгийн сумын ас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчЧ.д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР